| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
2******* ******* 08 ******* 1 өдөр Дугаар 2*******/ШЦТ/1******* Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Г.Тунгалаг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 232000*******00106 *******тай хэргийг 2******* ******* 08 ******* ******* 1-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ******* ******* ******* *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, , /регистрийн *******:МД86**************71/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: ******* нь “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2*******3 ******* 07 ******* ******* 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2******* ******* 03 ******* ******* *******-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 ******* ийн нутаг дэвсгэрт, ерөнхий боловсролын бүрэн дунд 3-р сургуулийн арын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “38-63 СЭА” Улсын *******тай, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа буюу 2*******3 ******* 07 ******* ******* 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 ******* зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2******* ******* 03 ******* ******* *******-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 ******* ийн нутаг дэвсгэрт, ерөнхий боловсролын бүрэн дунд 3-р сургуулийн арын зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “38-63 СЭА” Улсын *******тай, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тэмдэглэл, /хх-ийн 5-р тал/, 2******* ******* 03 ******* ******* 06-ны өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, /хх-ийн 6-р тал/, Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа мэдээлэл”-д 2*******3 ******* 07 ******* ******* 17-ны өдөр 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан лавлагаа, /хх-ийн 23-р тал/, Гэрч М.Хажимханы “2*******3 ******* 03 ******* ******* *******-ны өдөр Мандал сумын ******* ******* ийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цагийн орчимд ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэлийн зогсоож шалгасан “38-63 СЭА” Улсын *******тай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь архи, согтуурал шалгах тандагч ажаар үлээлгэх үед хэрэглэсэн гэх дохио илэрсэн ба замын цагдаагийн пост дээр авч очин согтуурал шалгах 6820 ажаар жолооч *******ыг үлээлгэх үед “0.1” хувийн согтолттой байсан. Ингээд ахлах ахлагч Ж.Түмэндэмбэрэл тэмдэглэл үйлдэж цагдаагийн хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р тал/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. ******* зүйлийн 5, 3.1 ******* зүйл, 36.1 ******* зүйл, 36.2 ******* зүйл, 36.6 ******* зүйл, 36.7 ******* зүйл, 36.8 ******* зүйл, 36.10 ******* зүйл, 36.13 ******* зүйл, 38.1 ******* зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 ******* зүйлийн -д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.