| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
2024 оны 02 Дугаар 2024/ШЦТ/22 Мандал сум
сарын 0*******-ны өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн ******* тай хэргийг 2024 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 196******* оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 5******* настай, эрэгтэй, Халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* /РД:МБ6*******04031******* /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , 21 дүгээр зөрлөг гэх газарт байх өөрийн гэртээ 2023 оны 12 сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр түлхэн унагааж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шуу яс доод 1/3 хэсгээр хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* , 21 дүгээр зөрлөг гэх газарт байх өөрийн гэртээ 2023 оны 12 сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр түлхэн унагааж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шуу яс доод 1/3 хэсгээр хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед буюу Мандал сумын ******* , 21-р зөрлөгт “Баян суудал” амралтын газрын манаачаар ажиллаж байгаад 2023 оны 12 16-ны өглөө манай нөхөр ******* босохгүй унтаад байхаар нь би “чи босооч, яасан их унтдаг юм” гэж хэлтэл уурлаад босож ирээд миний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхсэн. Миний хойд талд сандал байсныг мэдэлгүй гараа эвгүй дараад унатал миний зүүн гар бугуй хэсгээрээ өвдөөд байсан. Тэгсэн манай нөхөр ******* “мултарчихсан юм шиг байна” гээд миний зүүн гарыг сэгсрээд байсан. Тэгээд тухайн өдөр эмнэлэгт үзүүлтэл “Улаанбаатар хотод очиж үзүүл” гэж хэлсний дагуу Улаанбаатар хот руу явж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Өөрөөр миний биед халдсан зүйл байхгүй. Намайг түлхэж гэмтээсэн. ...Өмнө нь согтуу их агсам тавьдаг байсан, ширүүн зан авиртай, ааш муутай хүн байдаг юм. Намайг түлхэх үедээ манай нөхөр ******* эрүүл байсан. Эрүүлдээ ийм муухай авиртай болчхоод байгаа юм. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 тал/, Шинжээчийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 16 тай дүгнэлт “Я.Оюуны биед зүүн гарын шуу яс доод 1/3 хэсгээр хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /ХХ-ийн 13-14 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Оюун нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Гомбын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 зүйл, 36.6 зүйл, 36.******* зүйл, 36.8 зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гомбыг 500 /таван зуу / нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.