Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/924

 

 

 

 

 

 

 

 

 

    2024        08          23                                   2024/ШЦТ/924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Б.Цэцэгмаа,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гт холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 00, эхнэр 00 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ХХ дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух хаягтай, урьд

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар дүгээр сарын 03-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар дүгээр сарын 18-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн,

          П.Г /РД: ХХ00000000/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч П.Г нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХ хотхоны 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Үтай маргалдаж, улмаар зодож эрүү мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьж мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 06 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

 

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч П.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7368 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 21 дэх тал/

- ХХ дүүргийн 00 дүгээр хорооны засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 400 дугаартай тодорхойлолт, /хавтаст хэргийн 22 дахь тал/

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 29 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 29 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХХ дүүргийн 00 дүгээр хороо, ХХ хотхоны 00тоотод гэр бүхий хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Үтай маргалдаж, улмаар зодож эрүү мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “ ... өдөр ХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Ү нөхөртөө зодуулсан ” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 06 дахь тал/

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би нөхөр П.Гтэй 2018 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн одоо 3 хүүхэдтэй, 2024 оны 05 дугаар сарын 29-ний орой А гэх найзыгаа дагуулан П.Г гэрт ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэр орой юу ч болоогүй П.Г архи ууж байгаад унтаад өгсөн. Маргааш өдөр нь П.Гийн найз гэх О гэх эмэгтэй манайд ирсэн тэр эмэгтэй архи барьсан байсан. О, П.Г нар авчирсан архиа хувааж ууж байхдаа П.Г, Х гэх эмэгтэй найзынхаа тухай л яриад байсан П.Г ярихдаа "... найз минь хоол ундгүй яваа байхдаа, хаана байгаа болоо" гэх зэрэг зүйлийг 29-ний өдрөөс эхлэн яриад байсан, би П.Гт хандан "...чи наад эмэгтэй рүүгээ яв" гэж хэлээд бид хоёрын дунд маргаан эхэлсэн, маргалдаж байхад П.Г гэнэт босож ирээд намайг алгадаад унгаачихсан, би эгчийгээ дуудсан эгч маань ирээд намайг 3 хүүхдийн хамт дагуулаад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү үзүүлэх гээд явсан. Эмнэлэг дээр очиход эмч надад хандан энд чих үзэхгүй гэхээр нь гэртээ буцаж ирээд эгчтэй ярилцаж байгаад цагдаад хандахаар шийдсэн. Миний зүүн талын чих шуугиад, юм сонсохгүй байгаа. Манай гурван хүүхэд болон П.Г байсан, хамт архи ууж байсан найз эмэгтэй нь явчихсан байсан. Миний зүүн чих рүү нэг удаа алгадсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 10-13 дахь тал/

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7368 дугаартай шинжээчийн: “ ... Д.Үгийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ болон хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

         

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсгийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаад дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

 

          Шүүгдэгч П.Г, хохирогч Д.Ү нар гэр бүлийн харилцаатай хүмүүс болох нь шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон  гэж үзлээ.  

         

          Шүүгдэгч П.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Сувд-Эрдэнийн эсрэг үйлдсэн нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

         

          Шүүгдэгч П.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг өөрийн хүсэл, эрхшээлд байлгахаар, өөрийн хийж буй үйлдлийн аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

          Шүүгдэгч  П.Гийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Д.Ү нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч П.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ