Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1115

 

 

 

 

  2024        10          17                                    2024/ШЦТ/1115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Ч.Г-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Г-дад холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр ХХ аймгийн ХХ суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой сантехникч мэргэжилтэй, ХХ ажилтай, ам бүл 00, эхнэр, зээ нарын хамтаар ХХ дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 00тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

          Ч.Г-д /РД: ХХ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г-д нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг 50 минутад ХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Дын эзэмшлийн ХХзагварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Г-д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 2-3 дахь тал/

 

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно Үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн БЗД2-24-1702 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 20-23 дахь тал/,

 

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-19 дэх тал/

 

Шүүгдэгч Ч.Г-дын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /хавтаст хэргийн 45 дахь тал зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 29 дэх тал/

- Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 30 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 28 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст 31 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Г-дын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Г-д нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг 50 минутад ХХ дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Дын эзэмшлийн ХХзагварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “ 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 6 цагийн орчимд ХХ дүүргийн 00 дүгээр хороо ХХ-ийн эсрэг талд замын боржууран дээр унтаж байгаад гар утсаа байхгүй болсон талаар мэдсэн” гэх тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас,

2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ... Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 06 цагийн орчимд хорооллоос найз Цг хүргэж өгөх зорилгоор такси бариад РЦНК-ийн эсрэг талд байх гэрт нь буулгачхаад дахиж такси барих гээд зогсож байгаад ядраад боржууран дээр сууж байгаад нэг мэдсэн дуг хийсэн байсан. Тэгээд сэрээд харсан гарт байсан гар утас алга болчихсон байсан. Би унтахаасаа өмнө найз руугаа нэг залгаад гартаа атгаад сууж байсан юм. ХХ загварын хүрэн өнгөтэй, өнгөгүй тунгалаг гэртэй, 512 гб багтаамжтай, 2023 онд хувь хүнээс 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Имей кодыг мэдэхгүй байна, анх худалдаж авахад хайрцаг савгүй байсан. ..." гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний "Дамно Үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн БЗД2-24-1702 дугаартай “ ... Шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,175,000 төгрөгөөр үнэлэгдэв. ... “ дүгнэлт,

2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Эд зүйл хүлээн авсан "сэжигтэн Ч.Г-даас ХХ загварын ХХХХ имей кодтой шилэн наалтгүй гар утсыг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цаг 10 минутад хүлээн авав" гэх, эд зүйл хүлээлгэн өгсөн... сэжигтэн Ч.Г-даас түр хураан авч хохирогч Д.Даваанямд ХХ загварын ХХХХ имей кодтой шилэн наалтгүй ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утсыг хүлээлгэн өгөв" гэх тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон,  тогтоогдсон байна.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Г-дын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.  Шүүгдэгчийн бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны  улмаас хохирогчид 1,175,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон нь энэ гэмт хэргийн материаллаг шинжийг хангасан байна.

 

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г-дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

          Иймд шүүгдэгч Ч.Г-дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Г-д нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дад ХХ гар утсыг эвдрэл, гэмтэлгүй буцааж өгсөн болох нь хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ч.Г-дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

                   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Г-д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Г-дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Г-дад анхааруулж, ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Г-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Г-дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-дад хорих ял оногдуулахгүйгээр /1/ нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Ч.Г-дад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Г-дад анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г-д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ