Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00063

 

Монгол Улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд   

Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг

Улсын яллагч Э.Энхбат

Иргэдийн төлөөлөгч Б.Булганхангай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-д холбогдох 201618020192 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын ¹ 81 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямдоржийн С. /РД:МИ 83042618/

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн ¹71 тоотод байрлах иргэн П.Цогт-Очирын гэрт хохирогч М.Оийг өмдний тэлээгээр ороолгон хүч хэрэглэн өмд, хөхөвч зэргийг тайлж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн М.Оээр бэлэг эрхтнээ хөхүүлж байхдаа бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар бөгсөн бие рүү нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сийн өгсөн…... 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр оройн 19 цагийн үед би Цогт-Очир ахын гэрт очиход Ганзориг, Цогт-Очир ах, хохирогч О нар нийлээд архи уугаад сууж байсан. Би тэнднийд эрүүл очсон. Тэгээд ууж байсан архинаас нь хувааж уусан. Тэгээд тэд нар намайг ногоо тариад зарсан юм чинь мөнгөтэй бол  архи авч өгөөч гэхээр нь хоёр шил архи дэлгүүр явж авчирч хувааж ууцгаасан. Хохирогч О намайг мотоциклтойгоо гэрт хүргээд өг гэхээр нь би архи уусан байна чадахгүй гэж хэлэхэд босч ирээд орилоод намайг толгой түрүүгүй цохиод байхаар нь түүний гуя орчимд нь 3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээ хоноод өглөө нь босоход О шөнө явсан бололтой юм шиг байсан. Тэгээд байж байтал өглөө нь О охиноо над руу явуулж намайг зодсон байна 3 удаа өшиглөснөөс чинь болж би гэмтэл авсан байна надад 100000 төгрөг өг гэж хэлүүлсэн байсан. Би тэгээд 100000 төгрөгийг нь өгсөн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн …… С бид хоёр хоорондоо маргалдсан чинь С уурлаад суран тэлээгээрээ намайг ороолгоод миний өмдийг тайлаад хөхөвч тайлах гээд оролдохоор нь би тайлуулаагүй өөдөөс нь эсэргүүцсэн чинь миний өмдийг татаж аваад бэлэг эрхтэн лүү гараа хийх гээд чихээд байхаар нь би өөдөөс нь гараараа цохиод эсэргүүцсэн чинь миний бөгс рүү өшиглөсөн чинь миний бөгснөөс цус гарахаар нь би цус гараад байна болиоч гэсэн чинь арчаагүй пизда вэ гурав дөрвөн хүүхэд гаргачихаад гээд куртикнийхээ халааснаас хиам гаргаж ирээд энийг хийнэгээд над руу дайрахаар нь би айгаад Цогоогийн араар орж хэвтсэн. Тэгээд С бие засах гээд гараад явахаар нь би гэр лүүгээ гүйгээд харьсан. Гэртээ ирээд охин Хуландаа хэлсэн чинь миний охин харчихаад одоо яанаа ээжээ яасан их цус гарчихсан юм бэ юу болсон юм бэ гэхээр нь С ийм болгочихлоо гэсэн чинь С ах арай ингэмээргүй юм даа гээд гайхаад байсан. Тэр шөнөдөө гэртээ хоноод өглөө нь С руу залгасан чинь утсаа авахгүй болохоор нь гэр лүү нь том охин Хуланг явуулж дуудуулсан. С ирээд надаас уучлалт гуйгаад Отгоо эгчээ уучлаарай дүү нь юу ч санахгүй байна эмчилгээндээ хэрэглэж бай гээд 100000 төгрөг өгөөд явсан….. Бас өөрийнхөө бэлэг эрхтэнг хөх гээд надаар хөхүүлсэн. Би хөхөж байхдаа уйлаад бэлэг эрхтэнг нь хазчихсан чинь уурлаад намайг аймар зодсон гэх мэдүүлэг /Хх-н 08-09 дүгээр хуудас/

Гэрч Н.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн…… Өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын дундуур манай ээж гадуур явж байгаад шөнө гэртээ ирж унтаад өглөө боссон чинь ёо ёо гээд байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь хүнд цохиулаад гэж хэлэхээр нь ямар хүнд юм бэ гэсэн чинь чи танихгүй гэхээр нь би чимээгүй орхичихсон юм. Тэгээд орой нь бие нь өвдөөд намайг Сийг дуудаад ир гэхээр нь би утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь гэрт нь очиж Сийг дуудаж ирсэн. Ээж Стай гэр дотор уулзаад юм яриад байсан. Би гэрийн гадаа юм хийж байсан. Миний хувьд ээжийг анх хүнд цохиулсан гэж хэлэхэд ямар хүнд юм бэ гэж асуухад чи танихгүй гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэх болоод ирсэн чинь Ст зодуулсан талаараа ярьсан. Яг яаж зодуулж цохиулсан талаараа бол надад одоог хүртэл юм яриагүй байна гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч П.Цогт-Очирын мөрдөн байцаалтад өгсөн ……. 2016 оны 09 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна уг хэрэг гардаг өдөр би аавынхаа гэрээс гараад гэр лүүгээ харьж яваад М.Отэй таарсан. Би тухайн үед самарт яваад ирсэн мөнгөтэй байсан тул дэлгүүр орж 0.75 граммын Хараа архи аваад манай гэрт очиж манай дүү Ганзориг бид гурав уг авсан архийг хувааж уугаад сууж байхад танил болох С гэж бацаан орж ирээд бид нарын ууж байсан архинаас уулцсан. Тэгснээ өөрөө гарч яваад 2 шил 0.75 граммын Хараа архи авчирсныг бид дөрөв хувааж уугаад миний хувьд эхний нэг шил архийг нь уугаад тасраад унтаад өгсөн. Ингээд би маргааш өглөө нь гэртээ сэрэхэд О, С нар явчихсан манай дүү Ганзориг бид хоёр гэртээ үлдсэн байсан. Би өдөр тийшээ аавынхаа гэрт очих гээд Оийн хашааны үүдээр явж байгаад түүнтэй таарсан чинь доошоо тонгойчихсон явж чадахгүй хөл нь доголчихсон байхаар нь хөөе чи чинь яачихаа вэ гэсэн чинь өчигдөр танай гэрт байхад С намайг зодоод гэж ярьж байсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн …….. М.О нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орой тус эмнэлэгт өөрөө ирж үзүүлсэн. Хохирогчийн биед үзлэг хийхэд биеийн байдал дунд зэрэг, өөрийн ухаантай байсан. Хэргийн талаар юу болсон талаар асуухад сайн ярихгүй нуугаад байсан. Өтгөн шингэндээ холилдоод шээс, өтгөнөө барьж чадахгүй хярзангаас анус хүртэл урагдалтай, урагдал нь ангайсан, салбайсан, хавантай байсан тул юу болсон талаар асуухад хүнд зодуулсан, үтрээ лүү хиам хийсэн гэж ярьж байсан. Ямар хүнд зодуулсан талаар асуухад өөрийнх нь таньдаг ногоо тарьдаг, байшинд нь байдаг байсан хүн гэж ярьж байсан. Ингээд биеийн байдал хүнд байсан тул Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлж хэвтүүлж эмчлүүлэхээр явсан гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч П.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн …… Ингээд бид нар архи ууж байх үед орой харанхуй болчихсон юм, манай Цогт-Очир ахын гэр тоггүй, харанхуй болчихсон байсан юм. Би ч архи уугаад нилээн согтоод байхаар нь хэсэг унтаж байгаад сэртэл харанхуй дунд Сийн дуу гараад хөх хөх гээд байхаар нь би духны гэрэл буюу гар чийдэн тусгаад хартал С өмдөө шувтлаад бэлэг эрхтнээ гаргачихсан урдаа О эгчийг суулгачихсан өмдний тэлээгээрээ зодоод бэлэг эрхтнээ хөх хөх гээд байж байсан. О нь учиргүй уйлчихсан Ганзоригоо энийгээ аваач ээ гээд байхаар нь би Сийг боль боль гэж хэлээд болиулсан юм. Тэр үед Цогт-Очир ах юу ч мэдэхгүй тасраад унтсан байсан. Тэгээд О эгч Цогт-Очир ахын гэрээс гараад явчихсан, С хамт хоносон байсан, өглөө Цогт-Очир ах шартаж үхлээ гэж хэлээд босч ирсэн. Тэр үед би Сийг сэрэхээр нь чи шөнө О эгчийг яаж байгаа юм бэ гэж асуухад С өө яадаг юм би энэ авгайг урд нь хусч байсан юм, би мэднээ гэж хэлээд тоохгүй байсан. Тэгээд С гараад явчихсан байсан чинь О эгчийн хамгийн том хүүхэд нь утасдаад С гэж хүн танайд байна уу гэж Цогтоо ахаас асуугаад байсан. Байхгүй ээ гараад явчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 59-60 дугаар хуудас/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл ……. Миний бие уг хохирогчийн биед 2016.09.19-ний өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор Мандал сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт очиж магадлуулагчийн биед үзлэг хийж өвчний түүхтэй танилцсан. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хярзангийн анус хүрсэн урагдалтай шинэ гэмтэлтэй байсан. Уг гэмтэл нь өшиглөх, цохих болон гадны биетийг үтрээ лүү чихэх, хийх үед үүссэн аль нь ч байж болно гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 218…….. Дүгнэлт:

1.Оийн биед хярзангийн 4 дүгээр зэргийн урагдал, баруун гуя, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/

Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 607 ….. Дүгнэлт:

            1.2. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн ¹ 218 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэх /Хх-н 208-209 дүгээр хуудас/

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/

           Н.С нь Хайлаастын гудамжны ¹ 81 тоотод ам бүл 4 оршин суудаг болохыг тодорхойлов гэх Сэлэнгэ аймаг Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 39 дүгээр хуудас/

            Н.С нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/

            Хохирогч М.Оийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт гаргасан гомдол /Хх-н 49 дүгээр хуудас/

            Өвчний түүх /Хх-н 64-76 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч М.Оийн тус шүүхэд гаргасан Ст гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 13-ны орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн ¹71 тоотод байрлах иргэн П.Цогт-Очирын гэрт хохирогч М.Оийг өмдний тэлээгээр ороолгон хүч хэрэглэн өмд, хөхөвч зэргийг тайлж, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн М.Оээр бэлэг эрхтнээ хөхүүлж байхдаа бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар бөгсөн бие рүү нь өшиглөж зодсоноос бие махбодид нь хүнд гэмтэл санаатай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн , мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Н.Сийн хохирогч М.Оийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлэг эрхтэн лүү нь гараа хийх, бэлэг эрхтнээ хөхүүлэх зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар зодож цохисноос хохирогчийн бие махбодид хярзангийн 4 дүгээр зэргийн урагдал, баруун гуя, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг тус тус хангаж байх тул прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, энэ зүйл ангиудаар ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялуудыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэх, эдлэх ялыг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.С нь хохирогч М.Оийн эмчилгээний зардалд 1043000 төгрөгийг өгсөн гэх боловч хавтаст хэрэгт энэ талаар авагдсан баримт байхгүй бөгөөд хохирогч М.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Сийн цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон       

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямдоржийн Сийг бусдын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сийг 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 05 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 06 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт заасныг баримтлан Н.Ст оногдуулсан 06 жил 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Сийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Н.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

7. Хохирогч М.О нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ст өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ст цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН

                        

              ШҮҮГЧИД                     Б.АЛТАНЦЭЦЭГ            

                                                                                  

                                                   Ж.ЭРДЭНЭБАТ