Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0912

 

 

                                             

2019 оны 12 сарын 18 өдөр                  Дугаар                                  Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: "П" ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нар

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргцйн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн П ХХК-д 264,274,055.30 төгрөгийн төлбөр ногдуулсан 230014... дугаар актыг хүчингүй болгуулах тухай гэжээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, О.Б нарыг оролцуулан П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б,  нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч нарын үйлдсэн дээрх актаар: 2013 онд 1,469,658,579.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоос өмнөх НӨАТ-тай худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон зөрчил Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. Дараах нөхцөлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно: 6.4.2. үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түунээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 6.5. Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүулийн нэг жилд тухайн иргни, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино' гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоос өмнөх худалдан авсан бараанд төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх татвараас хасч тооцсон зөрчилд 146,965,858.00 төгрөгийн нөхyн татвар, 44,089,757.40 төгрөгийн торгууль, 73,218,440.00 төгрөгийн алданги ногдуулсан.

Тус компанийн зүгээс татварын улсын байцаагчийн 230014... тоот актыг эс зөвшөөрч 2017 оны 02 сарын 13-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, мөн 2019 оны 01 сарын 17-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргасан боловч Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн хурлаар гомдлыг хянан хэлэлцэж 11 дугаартай тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн татварын улсын байцаагчийн 230014... дугаартай актын хэвээр баталсан 60 тоот тоггоолыг хэвээр батлах тухай шийдвэрийг гаргасаныг 2019 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авсан болно.

            Иймд гатварын улсын байцаагчийн 230014... тоот актыг эс зовшоөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. ҮҮНД:

            П ХХК нь 2013 оны 1 сард үүсгэп байгуулагдсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд хөронгө оруулагч компаниас 2,103 сая ам.долларын хөрөнго оруулалт хийгдсэн. Улмаар 2013 оны 02 дугаар сарын 21- ны одөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 6 зүйлийн 6.4.2-т “үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийи 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн” бол “хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албаи татвар төлөгчөөр бүртгүүллс болно” гэж заасныг удирдлага болгон сайн дураараа НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргодлөо гаргасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс 2013 оны 2 дугаар сарын 28-ний өдор НӨАТ төлөгчөөр бүртгэж 5671817 тоот гэрчилгээг олгосон.

            Ийнхүү манай компани хуулийн дагуу НӨАТ Төлөгч болж 2013 опы 03 дугаар сараас НӨАТ-ын тайлан гаргаж, импортлосон бараа бүтээгдэхүүнээ тайландаа тусган холбогдох татварыг төсөвт төлж, 2013 оны 3 дугаар сарын НӨАТ-ын тайланг гаргаж зохих журмын тайлагпах гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаны байцаагч манай компаний НӨАТ-ын гэрчилгээг засварлах шаардлагатай хэмээн буцааи авч, үүний дараа НӨАТ-ын тайланг хүлээн авахаас татгалзсан буюу тайланг зохих журмын дагуу шивж оруулах эрхийг хязгаарлаж боломжгүй болгосон.

            Иймд манай компани 2013 оны 04 дүгээр сарын 12-ны одөр болон түүний дараа, удаа дараагийн албан бичгүүдээрээ Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандан манай компанийн НӨАТ-ын гэрчилгээг буцаан авсан шалтгаан, үндэслэлээ тайлбарлахыг болон НӨАТ-ын тайланг бичгээр хүлээн авахыг хүссэн хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч албан ёсны хариу өгөөгүй. Мөн цаашид тус компанийн гаргасан НӨАТ-ийн тайланг хүлээн аваагүй тул тайланг хүлээлгэн өгөх боломжгүй болсон.

 

            Харин тухайн гэрчилгээ хурааж авсантай холбоотойгоор, гэрчилгээ хурааж авсан хугацааны буюу өөрөөр хэлбэл гэрчилгээний нэмэлт өөрчлөлтөд 7 дугаар сарын 10-наар НӨАТ төлөгчөөр болгон бүртгэснээс болж Хан-Уул дүүргийн татварын байцаагч нарын тавьсан акт тавьсан.

           

Татварын улсын байцаагч 230014... гоот актдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 6 дугаар зүйлийн 6.5. “Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангсшр нотлогдсон байхаас гадна уг этгээд пъ анхан шатиы болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Хэрэв манай компаний ийнхүү хөрөнгө оруулалт хийсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзвэл тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэхээс татгалзах боломжтой байсан.

 

ҮТЕГ-ын даргын 2009 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар баталсан “НӨАТ төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-д иНӨА Т төлөгчөөр бүртгэх үндэслэлгүй эсхүл шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээдэд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд шалтгааныг тодорхой дурдсан байна гэсэн заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомж иь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан хуулъ тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нъ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсиы ашиг сонирхлыг хүндэтгэж, түүид итгэл үзүүлэн ажиллана хэмээн заасан заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор зохицуулсан байдаг.

 

Тухайлбал: Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч;

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 19 дүгээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд дээрх хуулийн 14.1.3-т заасан .. бүртгүүлэх үед...” гэдгийг тайлбарлахдаа мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдлийг татварын албанд гаргасан өдрөөс энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон өдөр хүртэлх хугацаа хамаарна.

Иймд манай компани НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргөдлийг 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан тул хуулийн дагуу өөрийн төлсөн НӨАТ-ын дүнгээр хасалт хийлгүүлэх эрхээ 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс баталгаажуулан авч эдлэх эрхтэй гэж үзэн хуульд заасны дагуу хасалтууд хийсэн нь үндэслэлтэй буюу үнэн зөв гэж үзэж байна.

Гомдолд дурьдсан дээрх үндэслэлүүдийн дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байдаагчийн 230014... тоот акт хүчингүй болгож өгнө үү.гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь Хан-Уул дүүргийн” татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн П ХХК-д 264,274,055.30 төгрөгийн төлбөр ногдуулсан 230014... дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П ХХК нь “манай хөрөнгө оруулагч, толгой компаниас 2013 оны 02 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд 14 ширхэг трак шилжүүлж, 2,103 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд  энэ нь 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтаар нотлогдоно, улмаар манайх 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө гаргасан ба 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр НӨАТ төлөгчийн гэрчилгээгээ авсан, иймд манайх 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өөрийн төлсөн НӨАТ-ын дүнгээр хасалт хийлгэх эрхтэй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна. 

Хариуцагч нь “2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд тус компанийн үндсэн хөрөнгөнд бодитой хөрөнгө оруулалт тус өдрүүдэд хийгдсэн гэж үзэхгүй, 14 ширхэг тракыг тус компани хүлээн авч, өөрийн нэр дээр албан ёсоор шилжүүлж авсанаар бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн гэж үзнэ” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Дараахь нөхцлийг хангасан тохиолдолд иргэн, хуулийн этгээд сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж болно:”, “6.4.2-т “үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого энэ хуулийн 6.4.1-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамааран Монгол Улсад 2.0 сая ам. доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.”, 6.5-д “Энэ хуулийн 6.4-т заасан орлого болон хөрөнгө оруулалт нь сүүлийн нэг жилд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлого, татвар тодорхойлох хуудас болон орлогын албан татварын тайлангаар нотлогдсон байхаас гадна уг этгээд нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандартын дагуу хөтөлж хэвшсэн байвал зохино” гэж тус тус заасан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2-т санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх;” гэж хуульчилсан байна.

Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-г баталсан ба уг журмын 3.1.3-д "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасны дагуу сайн дураар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн хувьд хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна. /Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоол/” гэж заасан байна.

Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолын 1.1-д “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т заасан “…хөрөнгө оруулалт…” нь үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор үндсэн хөрөнгөд бодитой хийгдсэн байна.” гэсэн байна.

Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.” гэж заасан байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагыг хангахаар байна.

Илүү тодруулан хэлбэл, хөрөнгө оруулалт бодитоор, албан ёсоор хийгдэж, тухайн эд хөрөнгийг хүлээн авч, өмчлөх эрх баталгаажиж өмчлөгч болсон нөхцөлд бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн гэж үзнэ.

Эрх шилжүүлэх гэрээ 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгууллагдсан байх хэдий ч тухайн үед бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн гэж үзэхгүй.

Учир нь 14 ширхэг тракын 10 ширхэгийг нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 4 ширхэгийг нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж, мэдүүлэг гаргаж импортоор хүлээн авсан болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүдээр нотлогдож байна.    

Өөрөөр хэлбэл дээрх Автотээврийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд  14 ширхэг тракыг импортоор бодитоор хүлээн авч, тухайн тээврийн хэрэгслүүдийг тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авч өмчлөх эрх баталгаажсанаар  хөрөнгө оруулалт бодитой хийгдсэн гэж үзнэ.

Иймд 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаар бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн гэж үзэх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай 2001 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан зарчимд болон дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14- д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.5,  Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т, О.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № 230014... тоот акт /264,274,055 төгрөгийн төлбөр ногдуулсан/-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ