| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0055/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 47
2024 01 05 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Г-н Тт холбогдох эрүүгийн 2202005352205 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, ..............00-0 тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Г-н Т /РД:УК93051850/,
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 06 дугаар сард Г.Э Монгол Улсын Боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны их сургуулийн D20203028 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамчаар үйлдэж, улмаар түүнд 3.600.000 төгрөгөөр худалдсан,
Мөн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Тд Монгол Улсын Боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн D202022950 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамчаар үйлдэж улмаар түүнд 4.000.000 төгрөгөөр худалдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэжээ.
Нэг. Гэм буруу болон хууль хэрэглээний талаар.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2020 оны 06 дугаар сард Г.Э Монгол Улсын Боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны их сургуулийн D20203028 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамчаар үйлдэж, улмаар түүнд 3.600.000 төгрөгөөр худалдсан,
Мөн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр П.Тд Монгол Улсын Боловсролын их сургуулийн математик байгалийн ухааны сургуулийн D202022950 дугаартай 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамчаар үйлдэж улмаар түүнд 4.000.000 төгрөгөөр худалдсан болох нь:
Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /1-р хх-ийн 12-36/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О-ын өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 160/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Э-гийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 163-164/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д-гийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 167-169/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Н-гийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 172-174/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.А-гийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 191-194/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Т-ийн өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 216-218/-р тал,
П.Т болон ******* нарын хоорондоо харилцсан чат зурвасууд /9-р хх-ийн 36-40/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Тгийн өгсөн мэдүүлэг /9-р хх-ийн 83-84-р тал,
Мөнгө шилжүүлсэн тухай баримт /9-р хх-ийн 86/-р тал,
Гэрч Г.Э болон шүүгдэгч ******* нарын хоорондоо харилцсан чат зурвасууд /14-р хх-ийн 55-83/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Э-гийн өгсөн мэдүүлэг /14-р хх-ийн 97-98/-р тал,
*******ийн Хаан банкан дахь 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хх-ийн 46-190/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /16-р хх-ийн 199-200/-р тал зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Г.О-ын зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс баримтаар хохирол нэхэмжлээгүй, энэ талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүйн дээр хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн 500.000 төгрөгийн торгуулийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Г-н Тийг үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх дипломыг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсноос хойш 03 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин Т болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН