Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 66

 

 

 

                         

 

 2024          01          10                                   2024/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-н Хд холбогдох эрүүгийн 2309000002765 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хамт Орхон аймгийн ............ Рашаан 00-0 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот ............ дүүргийн 0 дугаар хороо, ............. оюутны дотуур байрны 00 тоотод түр оршин суух хаягтай, Б овогт Э-н Х /РД:000000000000/,

           2. Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч ******* нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........-ын нэгдүгээр байрны номын санд тус сургуулийн оюутан О.Иг “Зөөврийн компьютэрээ 5-10 минут ашиглуулаач бие даалтын материалаа багшид үзүүлчихээд буцаагаад өгье хэмээн хуурч, “Dell” загварын зөөврийн компьютерийг нь залилан авч 1.400.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........”-ын оюутны дотуур байранд хохирогч Э.Б-д “Дипломын ажил хийх гэсэн юм, чи надад өөрийн зөөврийн компьютерийг ашиглуулаач, би 1 цаг хүрэхгүй ашиглаад буцаагаад өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Б-ийн өмчлөлийн “Asus zenbook 15 pro” загварын зөөврийн компьютерийг шилжүүлэн авч залилан 2.727.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........-ын оюутны дотуур байрнаас хохирогч Б.Ө-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “хичээлээ хийх гэсэн юм” гэж хуурч 2.582.500 төгрөгийн үнэлгээ бүхий Dell Inspiron загварын зөөврийн компьютерийг шилжүүлэн авч залилж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........-ын нэгдүгээр байрны номын санд тус сургуулийн оюутан О.Иг “Зөөврийн компьютэрээ 5-10 минут ашиглуулаач бие даалтын материалаа багшид үзүүлчихээд буцаагаад өгье хэмээн хуурч, “Dell” загварын зөөврийн компьютерийг нь залилан авч 1.400.000  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......”-ын оюутны дотуур байранд хохирогч Э.Б-д “Дипломын ажил хийх гэсэн юм, чи надад өөрийн зөөврийн компьютерийг ашиглуулаач, би 1 цаг хүрэхгүй ашиглаад буцаагаад өгье” хэмээн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Б-гийн өмчлөлийн “Asus zenbook 15 pro” загварын зөөврийн компьютерийг шилжүүлэн авч залилан 2.727.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........-ын оюутны дотуур байрнаас хохирогч Б.Ө-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “хичээлээ хийх гэсэн юм” гэж хуурч 2.582.500 төгрөгийн үнэлгээ бүхий Dell Inspiron загварын зөөврийн компьютерийг шилжүүлэн авч залилж бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.Игийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хх-ийн 10/-р тал,

Шүүгдэгч Б.Хэс гэмт хэргийн замаар алдагдсан зөөврийн комптьютерыг хүлээн авч хохирогч О.Ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27/-р тал,

Dell” загварын зөөврийн комптьютерыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн тухай “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-23-2745 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 22-25/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Игийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-16/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/-р тал,

Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-23-2744 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 82-83/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ө-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/-р тал,

Дамно ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-23-2746 дугаартай “DellInspiron 155510 загварын зөөврийн комптьютер 2.582.500 төгрөг гэх үнэлгээний тайлан /хх-ийн 89-91/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 95-99/-р тал зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч нарын зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгч нараас баримтаар хохирол нэхэмжлээгүй, энэ талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгчийн зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсан гэх үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******-ийн хүлээн зөвшөөрсөн 1.000.000 төгрөгийн торгуулийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.  

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Мөрдөгч С.Мөнгөнсүлд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч О.Н-гээс тайлбар, мэдүүлэг авч улмаар мэдүүлэг авсан тэмдэглэлтэй танилцуулж гарын үсэг зуруулахдаа “...Мэдүүлэг өгсөн хохирогч Э.Э...” гэж хэрэгт хамааралгүй хүний нэр дурдаж зуруулсан байгааг, хяналтын прокурорын яллах дүгнэлтэд “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.И-гаас...” гэж мөн хэрэгт хамааралгүй хүний нэр болоод цаг хугацаа дурдсан байгааг зориуд буруутган тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-н Хос-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /Нэг сая/ төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 /Тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

  5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН