| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0887/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/936 |
| Огноо | 2024-11-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/936
2024 11 22 2024/ШЦТ/936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,
улсын яллагч Б.Ариунтөр
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, **********-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчид хувьцаат компанид системийн инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
********* , регистрийн дугаар: **********,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ********* нь “...2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг а-Р\/Р гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахаар завдсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн
судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ********* нь “...нь 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг а-Р\/Р гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахаар завдсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн ********* дугаартай хэргээс шинжлэн судалсан:
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас)
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-8 дугаар хуудас)
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, (хх-ийн 13-14 дүгээр хуудас)
-2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр *********ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 15-22 дугаар хуудас)
-Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 27-28 дугаар хуудас)
-Гэрч *********** “...Би нууц эх сурвалжаас орж ирсэн мэдээллийн дагуу 2024 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд *********гэх хүнийг Баянгол дүүргийн ********* дугаар хороо Гандангийн урд талын автобусны буудал -орчимд иргэн *********ийг явж байхад шалгаж түүнээс “таны биед мансууруулах , сэтгэцэд нөлөөт бодис болон хууль бус эд зүйл байгаа юу” гэхэд ********* “одоо миний биед ямар нэгэн хууль бус эд зүйл байхгүй”. Гэхдээ би “флакка” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хүнээс худалдаж авахаар тохирсон. Намайг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 55 дугаар гудамжны 749 тоот орчмоос очоод аваарай гэсэн хаяг өгсөн гэсэн” гэх мэдүүлэг, (хх-ийн 37 дугаар хуудас)
-Сэжигтэн *********ий “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд телеграммаар флакка нэртэй мансууруулах бодисыг Трэйд.мн хөрөнгийн биржээр крипто койн ашиглаж гүйлгээ хийн худалдаж авсан. Улмаар 2024 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд уг худалдаж авсан бодисоо очиж авахаар Баянгол дүүргийн ********* дугаар хороо Гандангийн урд талын автобусны буудал орчимд явж байхад цагдаагийн алба хаагч нар намайг саатуулсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 32, 35 дугаар хуудас)
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд Г-200 а/х Б.Жаргал 2024.06.06” гэж хаягласан зип лок ууттай цагаан өнгийн нунтаг зүйлээс а-РVР гэх бодисын агууламж илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1,0014 грамм байна” гэх 3396 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 50-52 дугаар хуудас)
-Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 712 дугаартай дүгнэлт (хх-ийн 60-62 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимгийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж, хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд хэлбэрээр гарган авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Шүүгдэгч *********д холбогдох хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад тэрээр 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ********* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудал орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг а-Р\/Р гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахаар завдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5 тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-8 тал), *********ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 15-22 тал), гэрч Б.Улсболдын мэдүүлэг, (хх-ийн 37 тал), *********ий сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд телеграммаар флакка нэртэй мансууруулах бодисыг Трэйд.мн хөрөнгийн биржээр крипто койн ашиглаж гүйлгээ хийн худалдаж авсан. Улмаар 2024 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд уг худалдаж авсан бодисоо очиж авахаар Баянгол дүүргийн ********* дугаар хороо Гандангийн урд талын автобусны буудал орчимд явж байхад цагдаагийн алба хаагч нар намайг саатуулсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 32, 35 тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3396 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хх-ийн 50-52 тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авах гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг таслан зогсоогдсон болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авах ” гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг тэмдэглэж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт
Шүүхээс шүүгдэгч *********ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталсан болохыг дурдаж байна.
Шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, холбогдох газруудад хүргүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг а-Р\/Р гэх бодисын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авахыг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан "цагийн өнгийн нунтаг зүйл буюу цэвэр жин нь 1,0014 грамм цагаан өнгийн нунтаг зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устаж, устгасан баримтын жагсаалтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ