| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02487/И |
| Дугаар | 102/ШШ2019/03270 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2019/03270
| \ |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу, Компьютер молл төв, 0 дугаар давхар, 0000 тоотод байрлах, “Б” ХХК /РД:00000/-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, зүүн наран, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Д овогт М-ийн Б /РД:ГП000000/-д холбогдох,
6,095,628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч О, гэрч Д, А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Б” ХХК нь иргэн Б 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр0000дугаарын Энгийн листингийн гэрээ буюу зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээгээр зуучлуулагч Бгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж, 00 барилгын 00000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 53,31 мкв 1106 тоот, 000000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 49,31 мкв 1000 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг гэрээ байгуулах этгээдтэй холбож өгч зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Б” ХХК-ны зуучлагч Э гэрээний дагуу зуучлалын зүйл болох 1106, 1107 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг иргэн А түрээслэх, худалдан борлуулахаар зуучлалын үйл ажиллагаа явуулж холбон өгч 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх хөрөнгөтэй үзэж танилцсан тухай баталгаажуулах хуудсаар баталгаажуулж холбож өгсний дагуу зуучлуулагч Б худалдан авагч иргэн А Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан зуучлалын зүйл болох 00000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 53,31 мкв 1106 тоотыг 2018 оны 11 дүгээр сарын 05-нд 95,958,000 төгрөгөөр, 000000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 49,31 мкв 0000 тоотыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 88,758,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан юм. Зуучлалын гэрээ, иргэний хуулийн дагуу зуучлагч үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны үр дүнд нийт борлуулалтын орлогоос 3 хувийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Иймд зуучлуулагч Б 00000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 53,31 мкв 00000 тоотыг 95,958,000 төгрөгөөр, 000000 дугаарын гэрчилгээ бүхий оффисын зориулалттай 49,31 мкв 1107 тоотыг 88,758,000 төгрөгөөр, нийт 184,708,000 төгрөгөөр худалдсан үнийн дүнгийн зуучлалын хөлс 3 хувь болох 6,095,628 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Б” ХХК нь компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоотой зуучлалын мастер гэрээ байгуулсан. Б нь уг гэрээг үндэслэж өөрийн 2 оффисын өрөөг заруулахаар “Б” ХХК-д хандсан. Б сарын хугацаатай Солонгос явлаа ирээд гэрээгээ байгуулъя, хугацаа алдахгүйгээр та бүхэн миний хөрөнгийг борлуулах талаар ажиллаж байгаач гэсэн. “Б” ХХК-иас үйлчлүүлэгчийн хүсэлтийг хүндэтгэж, хөрөнгө зуучлалын ажлаа эхлүүлсэн. Бг Солонгосоос иртэл “Б” ХХК худалдан авагч А гэх хүнийг олж, үл хөдлөх хөрөнгө танилцуулсан. А үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах хүсэлтэй байсан ч барилгыг мэдэхгүй, судлаагүй учраас шууд худалдаж авбал ямар эрсдэл гаргах, ашгийн талаар эргэлзээтэй байсан. Манай компанийн зүгээс Б үл хөдлөхийг худалдаж авах хүн олдохгүй бол түрээсэлж болно, танай компанитай түрээслэх, худалдаж авах гэрээнд зуучлах гэрээ байгуулна гэсэн учраас Ад үл хөдлөхийг түрээслэх санал тавьсан. Б “Б” ХХК-тай А түрээсэлж байгаад худалдаж авбал түрээсийн гэрээнд гарын үсэг зурна, худалдаж авбал худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурахаар тохирсон. Гэтэл Б “Б” ХХК-д мэдэгдэхгүйгээр Ад үл хөдлөхөө зарсан байсан. Тухайн үед манай компаниас А үл хөдлөхийг түрээсэлж байгаа гэж ойлгож байсан. Б манай компанийн ажилтанд хувьд чинь 1,000,000 төгрөг өгье, байгууллагадаа мэдэгдэхгүйгээр зохицуулчих гэсэн санал тавьсан байсан. Манай ажилтан саналыг нь хүлээж аваагүй. Б “Б” ХХК-аар дамжуулж худалдан авагчийг олсон, компани үүргээ гүйцэтгэсэн, зуучлалын хөлс төл гэхэд хүлээж аваагүй. Иймд Бгаас үл хөдлөх хөрөнгө бусдад зуучилж, худалдаж борлуулсны төлбөр 6,095,628 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-иас зуучлалын хөлс 6,095,628 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Б нь “Б” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэхэд зуучлах гэрээ байгуулсан. Зуучлалын харилцааны дагуу Атай түрээсийн гэрээ байгуулсны дараа Б А нар оффисын зориулалттай 2 өрөө байрыг худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн байдаг. Энэ бол “Б” ХХК-ийн зуучлалгүй явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд эд хөрөнгө түрээслэхэд зуучлах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас түрээслэхэд зуучилсан гэрээний хөлс 903,056 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Бд холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 6,095,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... талуудын хооронд хариуцагчийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх болон худалдах гэрээ байгуулахад зуучлах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч А зуучилж өгсөний улмаас хариуцагч нь нийт 184,708,000 төгрөгөөр худалдсан тул энэхүү дүнгээс тооцож, 3 хувь буюу 6,095,628 төгрөгийг гаргуулна.. гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... өөрийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэхэд зуучлах талаар тохиролцож гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээслэх хүн олж өгсөн учраас түрээслэхэд зуучилсан ажлын хөлсөнд 903,056 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүх хуралдаанд гэрчээр Д, А нарын оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр Д хариуцагч Б нарын хооронд харилцсан мессенжерийн харилцан ярианд үзлэг хийлгүүлжээ.
Гэрч Б.Дүүрэнжаргал нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... хариуцагч Б нь 9 дүгээр сарын 16-ны өдөр Д уулзаад ...өөрийн өмчлөлийн 2 талбайгаа худалдах сонирхолтой байна. Бичиг баримтыг нь авч ирээгүй учраас маргааш имэйлээр бичиг баримтаа явуулъя. Солонгос улс руу явах гэж байгаа. Намайг Солонгос улсруу явсан хойгуур та бүхэн ажлаа хийж бай. Би ирээд гэрээнд гарын үсэг зурая гэж хэлсэн тул бид гэрээ хийхгүйгээр түүний үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах талаар үйл ажиллагаа явуулсны үр дүнд А гэх хүн ирж уулзсан... гэж, гэрч А нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...зарын дагуу очиж Дүүрэнжаргалтай уулзахад уг 2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдана... гэж байсан гэж мэдүүлж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.
Гэрчийн дээрх мэдүүлгээс харахад талуудын хооронд гэрээний тохиролцоо 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн байх ба зуучлагч тал буюу нэхэмжлэгч талыг төлөөлж Б.Дүүрэнжаргал нь хариуцагч Бтай тохиролцож, гэрээг амаар байгуулсан байх ба гэрээний дагуу зуучлагчийн үүргийг гэрч Б.Дүүрэнжаргал гүйцэтгэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрч Д нь нэхэмжлэгч байгууллагад оффис менежерийн ажлын байранд ажилладаг байх ба түүнд компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдсон гэх байдал хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нь оффис менежер ажилтай Д хариуцагч Б амаар байгуулсан гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээнд зуучлах зорилгоор зар сурталчилгаа явуулсан гэх боловч энэ талаарх баримтаа хэрэгт өгөөгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд зуучилсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин хэрэгт талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах тухай гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Бгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Их тойруу гудамж,00 барилгын 000 тоотод байрлах улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй 53,31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 1107 тоотод байрлах улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй 49,31 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус түрээслэх үндсэн гэрээ байгуулах боломжит түрээслэгчтэй холбож өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Энэхүү гэрээг зуучлагч талыг төлөөлж, салбар брокер хариуцсан захирал Э, Э нар, зуучлуулагч талыг төлөөлж Б гарын үсэг зурсан ба энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй байна тул талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх үйл ажиллагаанд зуучлах үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь ...нэхэмжлэгч талтай уг үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэх үйл ажиллагаанд зуучлах гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч нь Ад түрээслүүлэхээр түүнтэй холбож өгсөн тул түрээслэх гэрээнд зуучилсны хөлс болох 903,056 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргаж байна.
Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэн хариуцагчаас 903,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,156,579 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бгаас 903,056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдэх 5,156,579 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,480 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 14,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э