Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/971

 

 

 

 

 

 

 

   2024          12           02                                    2024/ШЦТ/971

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн, 

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч*********, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД1476/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *********холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *********төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг ********* оршин суух хаягтай,

урьд Хөвсгөл аймаг ахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ий өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261.2-т зааснаар 5 жил 2 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн.

*********/РД:**************/.

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч********* нь “...2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж Бичил 20 дугаартай байрны хажуу замд “Тоуоtа Рruis-30” маркийн 24-16 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч********* нь “...2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж Бичил 20 дугаартай байрны хажуу замд “Тоуоtа Рruis-30” маркийн 24-16 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********ийн өгсөн  “...маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

 Эрүүгийн ******* дугаартай хэргээс

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 4-9 дүгээр хуудас/

-Хохирогч Ц.Отгонбаярын “...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр байдаг Бичил нэр зочид буудалд ажлын газрын н.Мөнгөн-Од, н.Түвшинтөгс, н.Сайнбаярын нарын хамт хоноод тэгээд 2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг Ус 15-58-09 тоотод гэртээ очиж байж байгаад өдрийн 16 цагийн үед гэрээсээ гараад буцаад нөгөө зочид буудалд очоод 3 найз хамт Сэнгүр шар айраг 4 лааз буюу 2 литрийг уусан тэгээд би 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Бичил зочид буудлаас гарсан. Тэгээд би зочид буудлаас гараад Билгээ гэх ах бид 2 замын урд байдаг караоке ороод нэг шил экс нэртэй 750 граммын цагаан архи аваад ахын хамт хувааж ууж дуусаад шөнийн 01 цагийн үед караокеноос гараад зам хөндлөн гараад Бичил зочид буудлын урд талд хамт явж байгаа ах автомашинаа тавьсан байсан машин дээр очсон. Тэгээд би яаж буцаад би ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй явган гарцгүй газраар зам гарч байхад Тоуоtа Рrius-30 маркийн 24-16 УНС улсын дугаартай ертөнцийн зүгээр зүүн талаас ирж намайг мөргөж зам тээврийн осолд орсон” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №11015 дугаартай “Ц.Отгонбаярын биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс шалтгаална. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, /XX-ийн 71-73 дугаар хуудас/

-Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1646 дугаартай “Тоуоtа Рrius 30 маркийн 24-16 УНС улсын дугаартай авто машины жолооч********* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Ц.Отгонбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалт зөрчсөн байна” гэх магадалгаа /ХХ-ийн 102 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч********* нь “...2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж Бичил 20 дугаартай байрны хажуу замд “Тоуоtа Рruis-30” маркийн 24-16 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр тал/, хохирогч Ц.Отгонбаярын мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №11015 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-73  дугаар тал/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1646 дугаартай магадалгаа /хх-ийн 102 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардахаар хуульчилсан байх ба шүүгдэгч*********ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх  тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

Иймд, шүүгдэгч********* нь “...2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж Бичил 20 дугаартай байрны хажуу замд “Тоуоtа Рruis-30” маркийн 24-16 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ц.Отгонбаярыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Ц.Отгонбаяр нь хавтаст хэргийн 98 дугаар талд “*******д ямар нэгэн гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй” гэх хүсэлт, хавтаст хэргийн 97 дугаар талд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг  тус тус гаргасан байх хэдий ч шүүхээс хохирогч Ц.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Отгонбаяр нь 1,645,280 /нэг сая зургаан зуун дөчин таван мянга хоёр зуун ная/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь хохирогч Ц.Отгонбаярт гэмт хэргийн хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн гэх хэдий ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч*********д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  хасаж,  2700  /хоёр  мянга  долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний

 буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу / төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч********* нь шүүхээс оногдуулсан 2.7000.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батням нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид 6 /зургаа/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргасан ба шүүх, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж торгуулийн ял оногдуулсан болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ     хэрэгт    нэгтгэсэн    болон    тусгаарласан    хэрэггүй,  битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олгонууд овогт Наранжаргалын Энхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч********* нь шүүхээс оногдуулсан 2.7000.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 2/хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг   даалгаж    ялын   биелэлтэд   хяналт  тавихыг   Нийслэлийн   шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч********* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Отгонбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал гомдол байхгүй гэсэн болохыг шүүгдэгч нь хохирогч Ц.Отгонбаярт хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1.645.280 /нэг сая зургаан зуун дөчөн таван мянга хоёр зуун ная/ төгрөг төлсөн болохыг  тус тус дурдсугай.

6. Хохирогч Ц.Отгонбаяр нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ