| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0910/ |
| Дугаар | 2024/ШЦТ/972 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/972
2024 12 02 2024/ШЦТ/972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ӨМОНГ
МОМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн,
Улсын яллагч Э.Анударь,
Шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *********оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
*********/РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *********нь“...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зурагт худалдааны төвийн 2 дугаар давхраас лангуун дээр үлдээсэн Б.Гиваасүрэнгийн Самсунг эс-24 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 2,399,960 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн...”гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *********нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зурагт худалдааны төвийн 2 дугаар давхраас лангуун дээр үлдээсэн Б.Гиваасүрэнгийн Самсунг эс-24 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 2,399,960 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********“...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
-Хохирогч Б.Гиваасүрэнгийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 10 цаг 30 минут орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зурагт худалдааны төвийн 2 дугаар давхарт пүүз худалдаж аваад гарах үедээ өөрийн Самсунг Эс 24 плас загварын гар утсаа лангуу хэсэгт мартаж гарсан гэдгээ Хан-Уул дүүрэгт хүүхдээ сургалтад хүргэж өгөхдөө мэдсэн. Буцаж очоод хяналтын камер шүүхэд нүдний шилтэй саарал өнгийн футболктой эрэгтэй хүн авч байгаа нь бичигдсэн байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),
-*********яллагдагчаар өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах зурагт худалдааны төв дотор эхнэр хүүхдийн хамт явж байсан. Хүүхэд наашаа цаашаа гүйгээд байсан. Тэгээд лангууны доор тавиур дээр хар өнгийн гар утас байсан. Өө гар утас оллоо гээд бөөн баяр болоод гараад яваад өгсөн. Тэгээд гар утсаа авч яваад Монтел дээр заръя гээд аваад очсон. Тэгээд 1,200,000 төгрөгт авна гээд байсан. Тэгэхээр нь би хулгай хийсэн биш, эргээд авч болох байх гээд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дарь эхэд байрлах "Заан" нэртэй Ломбардад 1,500,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 1,500,000 төгрөгөө 4 хүүхдийнхээ сургуулийн хувцас хунарт зарцуулсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),
-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “DАММО” ХХК-ийн БГ1-24-369 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд Самсунг Эс24 плас загварын гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2,399,960 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-29 дүгээр хуудас),
-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...30 орчим насны эрэгтэй хүн цуг явж байгаа хүүхэдтэйгээ дэлгүүрийн сандал дээр сууж байгааг, ...лангуун дээр тавьсан байсан хохирогчийн гар утсыг авч байгааг, ...цэнхэр өнгийн футболктой нүдний шилтэй богино үстэй 30 орчим насны хүүхдээ хөтөлсөн залуу хохирогчийн гар утсыг лангуун дээрээс олсон даруйдаа авч босож байгааг харуулав... авсан гар утсаа аваад гэр бүлийн хамт өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Тоёота Приус20 загварын 2867 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлж байгаа харуулав.” гэсэн тэмдэглэл (хх-ийн 19- 21 дүгээр хуудас),
-Яллагдагч *********сууж явсан цагаан өнгийн Тоёота Приус20 загварын 2867 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх мөн болохыг тодорхойлсон 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа” (хх-ийн 50 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *********холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч *********нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зурагт худалдааны төвийн 2 дугаар давхраас лангуун дээр үлдээсэн Б.Гиваасүрэнгийн Самсунг эс-24 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 2,399,960 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Гиваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, яллагдагч Л.Баянмөнхийн мэдүүлэгч /хх-ийн 42 дугаар тал/, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “DАММО” ХХК-ийн БГ1-24-369 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29 дүгээр тал/,2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /19-21 дүгээр тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч *********нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *********2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зурагт худалдааны төвийн 2 дугаар давхраас лангуун дээр үлдээсэн Б.Гиваасүрэнгийн Самсунг эс-24 плас загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 2,399,960 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *********нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гиваасүрэнгээс авсан Самсунг эс-24 плас загварын гар утсыг буцаан өгсөн болох нь хохирогч Б.Гиваасүрэнгийн гараар бичсэн хүсэлтээр /хх-ийн 63 дугаар тал/ тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч *********ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *********урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *********оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2,5 дэх хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.
5. *********оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн хохирол бодит байдлаар буцаан төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ