Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

Б.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн

        Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн

        нàðèéí áè÷ãèéí äàðãà Ц.Алтансүх нар îðîëöов.           

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Л давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Л-нд холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Сүхбаатар аймгийн ГБХЗГ-т жижүүрээр ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг  ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Л /РД:...../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой  20 цаг 30 минутаас 21 цаг 10 минутын хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн .... тоотод М.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь шүүгдэгч Б.Л-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Л-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Л-нд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Л-ы цагдан хоригдсон 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны  өдрөөс эхлэн тоолж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Хар саарал өнгийн “TOP MADE made in korea” гэсэн латин бичиглэлтэй пиджак 1 ширхэг, “Polo Byralphauren” латин бичигтэй цэнхэр өнгийн жижиг шоотой цагаан өнгийн хагас ханцуйтай сорочкин цамц 1 ширхэг, зүүн энгэртээ “Adidas” гэсэн латин бичиглэлтэй цагаан өнгийн дугуй захтай хир болж бохирлогдсон фодволко 1 ширхэг, “Black cattle” гэсэн латин бичиглэлтэй саарал өнгийн тольтой хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, “Levi strauss” гэсэн латин нэртэй цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн нэг хос оймс, үдээстэй хар өнгийн хуучин гутал нэг хос,  “TOMI”  гэсэн латин бичиглэлтэй хүрэн өнгийн оосортой шаргал өнгийн металл бугуйн цаг 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, шаргал өнгийн том чүдэнз 1 ширхэг, дугараг цагаан төмөр оосортой цагаан өнгийн түлхүүр 3 ширхэг, хар хүрээтэй цэнхэр өнгийн амны маск 1 ширхэг, эмэгтэй хүн, ногоон өнгийн модны зурагтай бариултай аяга 1 ширхэг, улааншонхор нэртэй дотроо 12 ширхэгтэй тамхи 1 хайрцаг, хараа нэртэй 0.5 литрийн багтаамжтай бага зэрэг цагаан өнгийн шингэн зүйл 1 ширхэг, Хараа нэртэй 0.5 литрийн задлаагүй шилтэй архи нэг ширхэг, О гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй жижиг дөрвөлжин цагаан цаас 1 ширхэг, хүрэн өнгийн бариултай аяганы амсар хэсэг цус мэт улаан хүрэн өнгөөр бохирлогдсон аяга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 1 ширхэг, Улаан шонхор нэртэй тамхины иш 8 ширхэг, аскорбины хүчил гэсэн нэртэй 5%-2мл гэсэн шилтэй зүйл 4 ширхэг, Витамин В1 гэсэн нэртэй 5%-1мл гэсэн шилтэй зүйл 2 ширхэг, КОКАРБОКСИЛИЗА-ФЕРЕЙН 0,050г гэсэн нэртэй шилтэй зүйл 2 ширхэг” эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдолдоо: Тус шүүхээс намайг согтуугаар бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэж 8 жилийн хорих ял оногдуулсан. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд 5 удаа мэдүүлэг өгсөн. 3 дахь мэдүүлэгтээ хохирогч Б-г нэг удаа цохисон гэж хэлснээр хүний амь нас хохироосонд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хоригдох хугацаанд сэтгэл санаа тогтворгүй, хөлд яс ургаснаас болж хөл өвдөж, өвчин намдаах эм байнга хэрэглэж, өвдөлт нь дарагдахгүй, нойргүй хонож байсан учраас батлан даалтаар гарах зорилгоор цохисон гэж хэргээ хүлээе гэж бодсон гэх мэдүүлэг өгсөн. Оршуулгын зардлыг ар гэрийнхэн төлсөн болохыг шүүх хуралдааны шатанд мэдсэн. Талийгаач бид хоёрын хувьд гэр бүлийн найзууд учраас санаатайгаар болон санамсаргүй байдлаар хоорондоо муудах ямар ч шалтгаан байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэжээ. Би талийгаачийг өглөө манайд ирэхдээ ямар байдалтай ирсэн талаар шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаж мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин нягталж, надад холбогдох хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Л давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Л нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой  20 цаг 30 минутаас 21 цаг 10 минутын хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ... тоотод М.Б-н нүүрэн тус газар гараараа цохиж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:  ”... Манай аав Баруун-Урт сумын Өгөөмөр төвийн баруун талд хувиараа гутал засвар ажиллуулдаг.  Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед дахиад аавын ажил дээр яваад очиход ажил нь хаалттай байхаар нь аав руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Эцэг маань 7-8 жилийн өмнө зам тээврийн осолд орж  Улаанбаатар хотод тархины хагалгаанд орж төмөр суулгуулсан. Үүнээсээ болоод эмчийн хяналтанд орж группэд орсон. Аав маань гэмтэл авснаасаа ч хойш уудаг хэвээрээ байсан. Нэг архи уухаараа 1-2 сар тасралтгүй уудаг байсан. Аавын ах Б аавыг нас барсан талаар надад мэдэгдсэн” гэх /хх-28х/,

-  гэрч Э.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн:  “...2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 18 цаг 40 минутын орчимд С эгч Б ахтай 0.5 литрийн Ерөөл архитай манай гэрт нэлээд согтуу орж ирсэн. Авчирсан архийг нь манай аав, ээж, дөрвүүлээ хувааж уугаад С эгч их согтсон өөрөө явж чадахааргүй байсан болохоор Б ах бид хоёр 2 талаас сугадаж гэрийнх нь хашаагаар оруулж өгөөд би гэр рүүгээ явсан. Тухайн үед 20 цаг 10 минут болж байсан байх. Өвөө ах буюу Л ах байшингийнхаа гэрэлтэй цонхоор харагдаж байсан” гэх /хх-37/,

-   гэрч Л.С-н: “... Талийгаач М.Б нь манай аавын талын хамаатан юм. Л нь талийгаачийн доод уруул руу цохисон байж магадгүй. Учир нь өдөржингөө намайг уруу татаж архи уусан гэрээс гар яв гээд талийгаач Б-г Л хөөгөөд загнаж байсан. Намайг хальт цохиход би гараад зугатаасан. Гэрт Л,  талийгаач Б нар байсан” гэх /хх-54-55х/,

- гэрч Б.М, Л.Д, Л.Э, Г.Б, С.А, Б.И, А.Г, Б.Б, шинжээч С.Эрдэнэцэцэг нарын мэдүүлгүүд /1хх-31-35х, 39-45х,  47-50х, 96-97х/,

-   Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай: “Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн зулай, хоёр тал бөмбөлгийн дотор гадаргуу, бага тархины баруун тал бөмбөлгийн дээд гадаргуу болон хүзүүвч хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн суурийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ” гэх дүгнэлт  /1хх-85-89х/,

 

-  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Л нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон асуудлыг бодитоор тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлт /1хх-101-103х/, хэргийн газарт болон Л бие махбодь, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургууд /1хх 2-19х/  зэрэг нотлох баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

          Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Л гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг хүний амьд явах эрхийн эсрэг буюу хүнийг алах гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримтыг гаргаж өгөхийн зэрэгцээ шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай хүсэлт гаргасан зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Б.Л-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэхээр тогтов.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай.

 

            1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

          1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Л-нд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Л-нд оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

Хоёр: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Дөрөв. Äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õ õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõäýý Ýð¿¿ãèéí õóóëèéã áóðóó õýðýãëýñýí, Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг íîöòîé çºð÷ñºí нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл ìàãàäëàëûã ãàðäóóëñан, эсхүл хүргүүлснээс õîéø 14 õîíîãèéí äîòîð шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч íàð õÿíàëòûí æóðìààð Улсын Дээд шүүхэд ãîìäîë ãàðãàõ, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.БААТАРСҮХ

 

                                       ШҮҮГЧИД                     С.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                                                   Д.БАЙГАЛМАА