Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1010

 

 

 

 

 

 

 

    

 2024         09         19                                      2024/ШЦТ/1010

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Улсын яллагч З.Өлзийхүү /томилолтоор/,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                          С.Ө-эд холбогдох эрүүгийн 2406 02273 1639 дугаартай 2 хавтаст хэргийг 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт С-ийн Ө- 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сард "Е" хуурамч фейсбүүк хаяг нээн мобайл леженд гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө гэх зар байршуулж, хохирогч Б.С-гийн Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд А.Г-аас авч өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлж 5*************6 дугаартай хэтэвч нээж, хохирогч Б.С-гийн дансанд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Е" гэх фейсбүүк хаяг ашиглан, "мобайл лежендс гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө" гэх зар байршуулж, хохирогч Ц.У-ын Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд Э.М-аас хууран авч, өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлэн 5*************6 дугаартай хэвтэвч нээж, хохирогчийн дансанд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б. Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********2 тоот дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 11, 17-ны өдрүүдэд хохирогч Л.Ү-гийн эзэмшлийн Хаан банкны 5**********7 дугаарын дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Н. Ү-ийн эзэмшлийн Хаан банкны 5**********8 дугаарын дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5***********1 дугаартай дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн,

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.С-гийн Хаан банкны 5*********7 дугаартай данснаас 120 150 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ц.У-ын Хаан банкны 5***********1 дугаар данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 300 900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2406 02273 1639 дүгээр хэргээс:

 

Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 30-р дугаар хороо Траст Трейд ХХК ажил дээрээ байж байхад 11 цагийн үед миний Хаан банкны 5*********7 тоот данснаас мөнгө гаргахаар нь хүүхдийгээ яасан их мөнгө үрж байна гэж бодоод залгаж асуухад манай хүүхэд Г- гэртээ унтаж байна гэхээр нь миний карт хаана байна гэсэн чинь таны цүнхний урд талд байгаа гэхээр нь би машин руугаа гараад картаа хартал карт миний цүнхний урд талд байсан....Би хаан банкнаас өөрийн 5*********7 тоот дансныхаа 2024 оны 02-р сарын 27-ны өдрөөс 04-р сарын 16-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний хуулгыг авч харахад миний данснаас нийт 4 удаагийн гүйлгээгээр 120 000 төгрөг зөвшөөрөлгүй гарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14,15 дугаар тал/

 

Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү С.Ө- нь “Таны данс руу 200 000 төгрөг орсон байгаа, миний Хаан банкны 5*********9 тоот данс руу хийчих” гэхээр нь би юм бодолгүй, орсон 200 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг гүйлгээний талаар өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03-р сарын 20-ны үед байхаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт А гэх хаягаараа фейсбүүк орж байхад нэг хаягаас /фейсбүүк хаягийг санахгүй байна гэх/ мобайл Лежендс монголияа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгчихдөг юм билүү үнэгүй даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарын дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картынхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би ээж Б.С-гийн Хаан банкны 5*********7 тоот данстай 4................2 гэсэн дугаартай виза картны урд тал болон ард талын зургийг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй, чат бичихгүй намайг блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

 

Хай пэй ХХК-ийн хэрэглэгчийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

 

Хай пэй ХХК-ийн 5*************6 дугаартай хэтэвчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

 

Хаан банкны 5********9 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

 

Хохирогч Б.С-гийн Хаан банкны 5*********7 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 45-54 дугаар тал/

 

Хохирогч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Би 2024 оны 04-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ажпаар ирээд ажпаа зохицуулаад явж байгаад орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 30-р дугаар хороо White hill хотхоны ойролцоо явж байхдаа хүн рүү мөнгө шилжүүлэх гээд өөрийн эзэмшлийн хаан банкны 5*********1 тоот дансны интернэт банк руугаа орсон чинь миний зөвшөөрөлгүй 100,300 төгрөг, 200,600 төгрөгөөр нийт хоёр удаагийн гүйлгээгээр 300,900 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан байхаар нь гайхаад хаан банкны лавлах руу залгасан чинь ажлын цаг дууссан байна гээд холбогдож чадаагүй. Тэгээд маргааш нь Хаан банктай холбогдож асуухад таны данснаас хай пей ашиглаж мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар нь тодруулахад нийт 300,900 төгрөгийн зарлага гарсан байна та уг гүйлгээг хийгээгүй бол цагдаагийн байгууллагад хандана уу гэж хариу хэлсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04-р сарын 18-ны өдөр өөрийн Octobr Ft Winxy гэх хаягаараа фейсбүүк орж байхад Е гэх хаягаас мобайл лежендс монголияа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгчихдөг юм билүү үнэгүй Даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарынхан дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картынхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би ээж Ц.У-ын Хаан банкны 5*********1 тоот данстай 9***************1 гэсэн дугаартай виза картын урд тал болон ард талын зургыг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй, чат бичихгүй намайг блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

 

Хаан банкны 5*********1 тоот дансны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулга /хавтаст хэргийн 72 дугаар тал/

 

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 04-р сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 30- р хороо Цэргийн хотхонд найзындаа байж байхад миний Хаан банкны 5*********2 тоот данснаас 20,000 төгрөгөөр 2 удаагийн зарлагын гуйлгээ хийгдсэн мэдэгдэл ирэхээр нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас аппликейшн руу гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 40,000 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар тал/,

 

Хохирогч Б.Д-гийн Хаан банкны 5*********2 дугаарын дансны 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гүйлгээний хуулга /хавтаст хэргийн 97 дугаар тал/,

 

Хохирогч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүнээс мөнгө орж ирэхийг хүлээгээд байж байхдаа интернэт банк руу ортол миний 5*********6 тоот данснаас 1 төгрөг гарсан байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 1 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар тал/

 

Хохирогч Д.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд интернэт банк руу ортол миний 5********7 тоот данснаас 500 төгрөг гарсан байсан тэгээд юм бодолгүй нөгөө данснаасаа хүн рүү мөнгөө шилжүүлсэн. Тэрний дараа хэд хоногийн дараа дахиад хүн рүү мөнгө шилжүүлэх гээд орсон чинь миний 5********7 тоот данс руу 1 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 501 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дугаар тал/,

 

Хохирогч Н.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04-р сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа орж байхад Е гэх хаягаас мобайл лежендс монголиа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгдөг юм билүү үнэгүй даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарынхан дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картныхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5**********8 тоот данстай 9428ХХХХХХ0107 гэсэн дугаартай виза картын урд тал болон ард талын зургийг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй чат бичихгүй намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийн хаан банкны 5**********0 тоот данснаас 1 төгрөг гарсан байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 1 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар тал/,

 

Хохирогч Н.Ү-ийн Хаан банкны 5**********8 дугаарын дансны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дансны хуулга /хавтаст хэргийн 162 дугаар тал/,

 

С.Ө-ын Хай пэй ХХК-ийн 5*********6 дугаартай С-ийн Ө- гэх хэрэглэгчийн хэтэвчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 163-165 дугаар тал/,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд интернэт банк руу ортол миний 5***********1 тоот данснаас 100.300 төгрөгөөр, 50.150 төгрөгөөр, 30,000 төгрөгөөр тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 180 450 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186 дугаар тал/,

 

Хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5***********1 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 187-188 дугаар тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Ө-эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ө- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сард "Е" хуурамч фейсбүүк хаяг нээн мобайл леженд гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө гэх зар байршуулж, иргэн Б.С-гийн Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд А.Г-аас авч өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлж 5*************6 дугаартай хэтэвч нээж, хохирогч Б.С-гийн дансанд хууль бусаар нэвтэрч 120 000 төгрөг,

2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Е" гэх фейсбүүк хаяг ашиглан, "мобайл лежендс гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө" гэх зар байршуулж, хохирогч Ц.У-ын Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд Э.М-аас хууран авч, өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлэн 5*************6 дугаартай хэвтэвч нээж, хохирогчийн дансанд хууль бусаар нэвтэрч, 300 900 төгрөг авсан

2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б. Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********2 тоот дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, 40 000 төгрөг авсан,

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч 1 төгрөг авсан,

2024 оны 04 дүгээр сарын 11, 17-ны өдрүүдэд хохирогч Л.Ү-гийн эзэмшлийн Хаан банкны 5********7 дугаарын дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, 500 төгрөг авсан,

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Н. Ү-ийн эзэмшлийн Хаан банкны 5**********8 дугаарын данс дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч, 1 төгрөг авсан,

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5***********1 дугаартай дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч 180 450 төгрөг авсан болох нь:

 

Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 30-р дугаар хороо Траст Трейд ХХК ажил дээрээ байж байхад 11 цагийн үед миний Хаан банкны 5*********7 тоот данснаас мөнгө гаргахаар нь хүүхдийгээ яасан их мөнгө үрж байна гэж бодоод залгаж асуухад манай хүүхэд Г- гэртээ унтаж байна гэхээр нь миний карт хаана байна гэсэн чинь таны цүнхний урд талд байгаа гэхээр нь би машин руугаа гараад картаа хартал карт миний цүнхний урд талд байсан....Би хаан банкнаас өөрийн 5*********7 тоот дансныхаа 2024 оны 02-р сарын 27-ны өдрөөс 04-р сарын 16-ны өдрийн хооронд хийсэн гүйлгээний хуулгыг авч харахад миний данснаас нийт 4 удаагийн гүйлгээгээр 120 000 төгрөг зөвшөөрөлгүй гарсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14,15 дугаар тал/

 

Гэрч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү С.Ө- нь “Таны данс руу 200 000 төгрөг орсон байгаа, миний Хаан банкны 5*********9 тоот данс руу хийчих” гэхээр нь би юм бодолгүй, орсон 200 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг гүйлгээний талаар өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03-р сарын 20-ны үед байхаа Баянзүрх дүүргийн 29-р хороо Сэлбийн А гэх хаягаараа фейсбүүк орж байхад нэг хаягаас /фейсбүүк хаягийг санахгүй байна гэх/ мобайл Лежендс монголияа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгчихдөг юм билүү үнэгүй даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарын дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картынхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би ээж Б.С-гийн Хаан банкны 5*********7 тоот данстай 4................2 гэсэн дугаартай виза картны урд тал болон ард талын зургийг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй, чат бичихгүй намайг блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

 

Хай пэй ХХК-ийн хэрэглэгчийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /хавтаст хэргийн 30 дугаар тал/,

 

Хай пэй ХХК-ийн 5*************6 дугаартай хэтэвчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

 

Хаан банкны 5********9 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/,

 

Хохирогч Б.С-гийн Хаан банкны 5*********7 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 45-54 дугаар тал/

 

Хохирогч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Би 2024 оны 04-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ажпаар ирээд ажпаа зохицуулаад явж байгаад орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 30-р дугаар хороо White hill хотхоны ойролцоо явж байхдаа хүн рүү мөнгө шилжүүлэх гээд өөрийн эзэмшлийн хаан банкны 5*********1 тоот дансны интернэт банк руугаа орсон чинь миний зөвшөөрөлгүй 100,300 төгрөг, 200,600 төгрөгөөр нийт хоёр удаагийн гүйлгээгээр 300,900 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан байхаар нь гайхаад хаан банкны лавлах руу залгасан чинь ажлын цаг дууссан байна гээд холбогдож чадаагүй. Тэгээд маргааш нь Хаан банктай холбогдож асуухад таны данснаас хай пей ашиглаж мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар нь тодруулахад нийт 300,900 төгрөгийн зарлага гарсан байна та уг гүйлгээг хийгээгүй бол цагдаагийн байгууллагад хандана уу гэж хариу хэлсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04-р сарын 18-ны өдөр өөрийн Octobr Ft Winxy гэх хаягаараа фейсбүүк орж байхад Е гэх хаягаас мобайл лежендс монголияа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгчихдөг юм билүү үнэгүй Даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарынхан дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картынхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би ээж Ц.У-ын Хаан банкны 5*********1 тоот данстай 9***************1 гэсэн дугаартай виза картын урд тал болон ард талын зургыг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй, чат бичихгүй намайг блоклосон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

 

Хаан банкны 5*********1 тоот дансны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуулга /хавтаст хэргийн 72 дугаар тал/

 

Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 04-р сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 30- р хороо Цэргийн хотхонд найзындаа байж байхад миний Хаан банкны 5*********2 тоот данснаас 20,000 төгрөгөөр 2 удаагийн зарлагын гуйлгээ хийгдсэн мэдэгдэл ирэхээр нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас аппликейшн руу гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 40,000 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар тал/,

 

Хохирогч Б.Д-гийн Хаан банкны 5*********2 дугаарын дансны 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гүйлгээний хуулга /хавтаст хэргийн 97 дугаар тал/,

 

Хохирогч Б.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүнээс мөнгө орж ирэхийг хүлээгээд байж байхдаа интернэт банк руу ортол миний 5*********6 тоот данснаас 1 төгрөг гарсан байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 1 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар тал/

 

Хохирогч Д.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд интернэт банк руу ортол миний 5********7 тоот данснаас 500 төгрөг гарсан байсан тэгээд юм бодолгүй нөгөө данснаасаа хүн рүү мөнгөө шилжүүлсэн. Тэрний дараа хэд хоногийн дараа дахиад хүн рүү мөнгө шилжүүлэх гээд орсон чинь миний 5********7 тоот данс руу 1 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 501 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дугаар тал/,

 

Хохирогч Н.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04-р сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаараа фейсбүүк орж байхад Е гэх хаягаас мобайл лежендс монголиа гэх пейж хуудас дээр мобайл леженд тоглоомын даймонд байнга зарж байгаа шүү, хэдэн хүүхэд баярлуулаад үнэгүй жоохон даймонд өгдөг юм билүү үнэгүй даймонд авах арга зааж өгнө шүү өмнө даймонд авч үзээгүй байх ёстой гэх зарынхан дагуу чатаар холбогдсон чинь чамд хаан болон голомт банкны виза карт байна уу гэхээр нь байна гэсэн чинь тэр виза картныхаа урд тал болон ард талынхан зургийг дараад явуулчих тэгвэл үнэгүй даймонд өгье гэхээр нь за гээд би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5**********8 тоот данстай 9428ХХХХХХ0107 гэсэн дугаартай виза картын урд тал болон ард талын зургийг дараад явуулсан. Тэгсэн чинь даймондоо өгөөгүй чат бичихгүй намайг блоклосон байсан. Тэгээд би өөрийн хаан банкны 5******0 тоот данснаас 1 төгрөг гарсан байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу мөнгө гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг гарсан талаар асуухад нийт 1 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дугаар тал/,

 

Хохирогч Н.Ү-ийн Хаан банкны 5**********8 дугаарын дансны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дансны хуулга /хавтаст хэргийн 162 дугаар тал/,

 

С.Ө-ын Хай пэй ХХК-ийн 5*********6 дугаартай С-ийн Ө- гэх хэрэглэгчийн хэтэвчинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 163-165 дугаар тал/,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд интернэт банк руу ортол миний 5***********1 тоот данснаас 100.300 төгрөгөөр, 50.150 төгрөгөөр, 30,000 төгрөгөөр тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь Хаан банк руу залгаж асуухад таны данснаас хай пей аппликейшн руу гарсан байна гэхээр нь нийт хэдэн төгрөг Гарсан талаар асуухад нийт 180 450 төгрөг гарсан байна уг гүйлгээ таны гүйлгээ биш бол та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн.Би тухайн үед ажил ихтэй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй одоо хандаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 186 дугаар тал/,

Хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5***********1 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 187-188 дугаар тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтас хэрэгт авагдаж бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч З.Өлзийхүү гэм буруугийн  талаар: “...Шүүгдэгч                              С.Ө- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сард "Е" хуурамч фейсбүүк хаяг нээн мобайл леженд гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө гэх зар байршуулж, иргэн Б.С-гийн Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд А.Г-аас авч өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлж 5*************6 дугаартай хэтэвч нээж, хохирогч Б.С-гийн дансанд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр "Е" гэх фейсбүүк хаяг ашиглан, "мобайл лежендс гар утасны тоглоом хөгжүүлэлтийн эрх үнэгүй өгнө" гэх зар байршуулж, хохирогч Ц.У-ын Хаан банкны картын зургийг түүний насанд хүрээгүй хүүхэд Э.М-аас хууран авч, өөрийн эзэмшлийн ****-**** дугаарыг "Hipay" аппликейшнд бүртгүүлэн 5*************6 дугаартай хэвтэвч нээж, хохирогчийн дансанд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч Б. Д-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********2 тоот дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн Хаан банкны 5*********6 дугаарын дансны дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 11, 17-ны өдрүүдэд хохирогч Л.Ү-гийн эзэмшлийн Хаан банкны 5********7 дугаарын дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Н. Ү-ийн эзэмшлийн Хаан банкны 5**********8 дугаарын данс дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5***********1 дугаартай дансны мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр хохирогч Б.С-гийн Хаан банкны 5*********7 дугаартай данснаас 120 150 төгрөгийг хууль бусаар авсан, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Ц.У-ын Хаан банкны 5***********1 дугаар данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 300 900 төгрөгийг хууль бусаар авч Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул тус гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.  

 

Мэдээллийн аюулгүй байдал гэж мэдээлэл, мэдээлэл боловсруулах хэрэгсэл холбогдох дэд бүтцийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал, тасралтгүй ажиллагаа найдвартай байдлыг тодорхойлох, бий болгох, хадгалахтай холбоотой асуудлыг ойлгоно.

 

Кибер орчинд буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан гэж “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр устгасан, гэмтээсэн, өөрчлөлт оруулсан, засварласан, хуулбарласан, мэдээлэл нэмж оруулсан үйлдлийг ойлгоно” гэж заасан.

 

Энэ гэмт хэргийн шууд объект нь цахим мэдээллийн аюулгүй байдал, кибер төхөөрөмж, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал байх бөгөөд нэмэгдэл шууд объект нь иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллээ өмчлөх эрх байдаг.

 

Цахим мэдээллийн сүлжээнд халдах гэмт хэрэг нь гэмт этгээд гэм буруугийн шууд санаатайгаар хувь хүн, байгууллагын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдаж, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулснаар гэмт хэргийн бүрдэл хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.   

Шүүгдэгч С.Ө- нь хохирогч нарын Хаан банкны дансанд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд  шүүгдэгч С.Ө- хохиролд хохирогч Н.Ү-т 1 төгрөг, хохирогч Б.Ч-д 1 төгрөг, хохирогч Д.Ү-д 500 төгрөг, Б.Д-д 40 000 төгрөг, хохирогч Б.С-д 120 000 төгрөг, хохирогч Б.Б-д 180 450 төгрөг, хохирогч Ц.У-ад 300 900 төгрөгийг нөхөн төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Ө-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Ө-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч С.Ө-эд холбогдох хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт С-ийн Ө-ийг кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-ийг 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-д оногдуулсан 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Ө- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан зүйлгүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүгдэгч С.Ө- хохиролд хохирогч Н.Ү-т 1 төгрөг, хохирогч Б.Ч-д 1 төгрөг, хохирогч Д.Ү-д 500 төгрөг, Б.Д-д 40 000 төгрөг, хохирогч Б.С-д 120 000 төгрөг, хохирогч Б.Б-д 180 450 төгрөг, хохирогч Ц.У-ад 300 900 төгрөгийг тус тус төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ө-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.САНЖИДМАА