Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Хилчинбаатар, 
Шүүгдэгч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Т-гийн М-т холбогдох эрүүгийн 2406 00668 1829 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Т  овогт Т-гийн М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Б.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь “...дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20 цаг 30 минутад буюу тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Б.С- нь пиво уугаад сууж байсан. С- эхлээд 1 лааз пиво уугаад 2 дахь пивоо уугаад унтчих байх гэж бодсон. Гэтэл унтаагүй, үүнээс болж хэрүүл болсон. Ер нь Б.С- нь 7 хоногт нэг удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хааяа хамт олноороо гардаг. Заримдаа гадуур согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ ирдэг. Би гэртээ хэн нэгнийг архи хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайн өдөр ууж байсан лаазтай 2 дахь шар айргийг нь авч шидсэн. Хохирогч намайг “боосон, хана мөргүүлсэн, ухаан алдуулсан” гэж мэдүүлэг өгсөн байна. Би болсон үйл явдлын талаар байцаагчид мэдүүлэг тайлбар өгсөн. Би өөрийгөө хамгаалахын тулд нэг удаа түлхэхэд ухаан алдчих шиг болохоор нь би сэрээх зорилгоор нэг, хоёр удаа алгадсан зүйл байгаа. Би тэр бүр эхнэрийгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь асуудал гаргаж байгаагүй. Хохирогчийн өгсөн мэдүүлэгтэй холбоотой хүсэлт гаргаж байсан. Би өмнө Б.С-ийн биед гар хүрч байгаагүй” гэв.

Эрүүгийн 2406 00668 1829 дүгээр хэргээс:

Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Т.М- чи өөр хүнтэй болчихсон байх, тэр лүүгээ зайлаач гээд хэрүүл өдөөд байхаар нь чи зүгээр байж байгаад яагаад ингээд байдаг юм бэ гэж хэлчихээд хөргөгчнөөс пиво аваад зогсож байтал хамтран амьдрагч Т.М- нь чи том өрөөндөө орж унтаач гэхээр нь би үгүй жижиг өрөөндөө унтана гэхэд миний ууж байсан пивыг булааж аваад, над руу цацаад сэнжтэй аягаар нүүр лүү цохихоор нь чи яаж байгаа юм гээд нэг удаа алгадахад намайг газар унагааж байгаад  хоолойг бооход би ухаан алдаад сэрэх үед миний хоолойг боогоод шал мөргүүлж байсан., миний зүүн нүд рүү пиво ууж байсан аягаар нэг удаа цохиж авсан бас хоолой боож авсан. Хоолой боох явцдаа толгойгоор шалан дээр 3-аас 4 удаа савуулсан. Тэр үед би ухаан алдсан байсан...,өмнө намайг нэг удаа алгадаж, хоолой боож байсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй..., эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт, тусламж үйлчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-гийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1132 дугаартай: “1 .Б.С-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.М-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно. 
Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М- нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч хохирогч Б.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар эрүүл мэндэд нь “...дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
 Хохирогч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө...Т.М- чи өөрөө хүнтэй болчихсон байх, чи тэр лүүгээ зайлаач гээд хэрүүл өдөөд байхаар нь чи зүгээр байж байгаад яагаад ингээд байдаг юм бэ гэж хэлчхээд хөргөгчөөс...пиво аваад зогсож байтал хамтран амьдрагч Т.М- нь чи том өрөөндөө орж унтаач гэхээр нь би үгүй жижиг өрөөндөө унтана гэхэд миний ууж байсан пивыг булааж аваад, над руу цацаад сэнжтэй аягаар нүүр лүү цохихоор нь чи яаж байгаа юм гээд нэг удаа алгадахад намайг газар унагааж байгаад  хоолойг бооход би ухаан алдаад сэрэх үед миний хоолойг боогоод шал мөргүүлж байсан., миний зүүн нүд рүү пиво ууж байсан аягаар нэг удаа цохиж авсан бас хоолой боож авсан. Хоолой боох явцдаа толгойгоор шалан дээр 3-аас 4 удаа савуулж авсан. Тэр үед би ухаан алдсан байсан...,өмнө намайг нэг удаа алгадаж, хоолой боож байсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй..., эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт, тус

ламж үйлчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1132 дугаартай “1 .Б.С-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд: Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг. 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1132 дугаар шинжээчийн “...Б.С-ийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Т.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх  хэсэгт хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т  “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. 

Шүүгдэгч Т.М- нь хамтран амьдрагч хохирогч Б.С-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч Т.М-ын гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн  гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Т.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй. 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.С- нь хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч Т.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

Улсын яллагч Э.Хилчинбаатар эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ял оногдуулж,  уг ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. 

Шүүгдэгч Т.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т  овогт Т-гийн М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мөнх-Алдарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА