Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/01162

 

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/01162

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .........., өөрийн байранд байрлах........... ТӨХК /РД: ........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоот хаягт байрлах .......... ХХК /РД: ........./-д холбогдох, 

Дутуу тооцож түрээслүүлсэн талбайн төлбөр 13,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц..........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч........... ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц..........ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр .......... ХХК-тай харилцан тохиролцож 1 м2-ийг нь 10,000 төгрөг байхаар тохиролцож, 287 м2 талбайтай 1, 2 дугаар цайны газрыг жилийн 33,360,000 төгрөг, тоног төхөөрөмжийг 4,696,640 төгрөгөөр түрээслүүлэхээр 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн 1-2-11915 тоот гурвалсан гэрээ байгуулж хариуцагч .......... ХХК-д цайны газраа тоног төхөөрөмжийн хамт түрээслүүлсэн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 онд шалгалт хийгдэж шалгалт хийгдэж, цайн газрын талбайн хэмжээг 112 м2-аар дутуу тооцож түрээслүүлсэн байх тул дутуу тооцож гэрээ байгуулсан /2015-2016/ түрээсийн төлбөрийн зөрүү 13,400,000 төгрөгийг .......... ХХК-иас авах, 20 хувийг зохих журмын дагуу төсөвт төвлөрүүлэхийг даалгасан. Энэ талаар .......... ХХК-д албан бичгээр мэдэгдсэн боловч нөхөн төлбөр ногдуулж байгаа нь гурвалсан гэрээний заалтыг зөрчиж байх тул хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бидэнд мэдэгдсэн. Иймд хариуцагч .......... ХХК-иас түрээсийн талбайг дутуу тооцсон зөрүү төлбөр 13,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч .......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г..........гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өмчгийн хороо,........... ТӨХК-тай 1-2-119/15 тоот гурвалсан түрээсийн гэрээ байгуулсан. Төрийн өмчийн хорооноос боловсруулж баталсан тус гэрээний 1.3-т Түрээсэлсэн эд хөрөнгө нь 278 м2 талбайтай байна гэж заасны дагуу .......... ХХК нь түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлсөөр ирсэн. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газаас 2017 онд шалгалт хийгдэж цайны газрын талбайн хэмжээг 112 м2-аар дутуу тооцож түрээслүүлсэн гэх үндэслэлээр 2015-2016 оны төлбөрт 13,400,000 төгрөгийг .......... ХХК-иас огт үндэслэлгүйгээр авахаар........... ТӨХК-д даалгаж, үүний дагуу нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч........... ТӨХК нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулан түрээсийн дутуу тооцсон талбайн зөрүү төлбөр 13,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч .......... ТӨХК, хариуцагч .......... ХХК болон Төрийн өмчийн хорооны хооронд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-ээр түрээслэгч .......... ХХК нь түрээслүүлэгч........... ТӨХК-ийн /төрийн өмч/ эзэмшлийн ............ хаягт байрлах тус ТӨХК-ийн 1, 2 дугаар 278 м2 талбай бүхий цайны газрыг тоног төхөөрөмжийн хамт 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 1 м2-ийг 10,000 төгрөгөөр буюу 1 жилийн 33,360,000 төгрөг, тоног төхөөрөмжийг 6,696,640 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хугацааны дагуу төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг дутуу тооцож, түрээслүүлсэн талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээслүүлсэн талбайн хэмжээг 112 м2-аар дутуу тооцсон гэж, хариуцагч нь ... гэрээнд талбайн хэмжээг 278 м2 гэх заасан байгаа, түүний дагуу төлбөрийг төлсөн гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицулалтын газраас 2017 онд шалгалт хийгдэж, цайны газрын талбайн хэмжээг 112 м2-аар дутуу тооцсныг тогтоосон гэх боловч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн түрээсэлж буй талбай нь гэрээнд зааснаас 112 м2-аар илүү байгаа нь баримтаар тогтоогдоогүй, мөн талуудын хооронд байгуулсан гурвалсан гэрээнд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө болох 278 м2 талбай бүхий байр, тоног төхөөрөмж эд хогшлыг цайны газрын зориулалтаар түрээслүүлж, түрээслэхээр харилцан тохиролцож, доорх нөхцлөөр гэрээг байгуулав гэжээ. Иймд хариуцагч .......... ХХК-г 112 м2 талбайн түрээсийн төлбөрийг 2015-2016 онуудад төлөхгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч .......... ТӨХК-ийн хариуцагч .......... ХХК-д холбогдуулан гаргасан 13,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР