Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/907

 

 

 

 

 

 

 

 

   2024          11          14                                    2024/ШЦТ/907

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч ,”*****” түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “****” холбогдох эрүүгийн 2405000001138 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны 03 дугаар сарын 18-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ажилтай, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт, ”***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “****”, /РД: “****”/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “****” нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “****” “барьцаанд тавьсан гар утсаа асааж байгаад дотроос нь интернэт банкаар мөнгөө шилжүүлье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар “***” ХХК-ийн түр өмчлөлийн буюу барьцаанд байсан “Редми А15”, “Айфоне 15” загварын гар утаснуудыг нь өөрт шилжүүлэн авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч “****” цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...үйлчлүүлж байсан залуу утас аваад зугтсан...” гэсэн гомдол /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Хохирогч “****”:

“...Би “****” ломбардад үнэлгээчин ажилтан юм. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл таних эрэгтэй өөрийгөө “****” гэж танилцуулаад бичиг баримтаа өгөөд манай ломбардад 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тавьсан “Redmi А15” маркийн гар утсыг барьцаалан 200.000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээлийн хугацаа нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байсан тул хугацааг нь сунгачхаад энгийн “Iрhоnе 15” маркийн гар утсаа барьцаалж 550.000 төгрөгийн зээл аваад оройдоо буцаад тухайн энгийн “Iрhоnе 15” маркийн гар утсаа 583.000 төгрөгөөр буцаан авсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 26-ны 15 цагт энгийн “Iрhоnе 15” маркийн гар утсаа барьцаалан 650.000 төгрөгийн зээл авахаар гэрээ хийсэн, тэгээд 16 цаг 33 минутад 850.000 төгрөг нэмж авсан, ингээд тухайн “***” нь манай ломбардаас нийт “Redmi А15”, “Iрhоnе 15” маркийн 2 гар утас барьцаалан 1.700.000 төгрөгийн зээл авсан юм. Гэтэл тухайн 2 гар утсыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны орой 21 цаг 20 минутын орчимд “***” нь “Барьцаалсан 2 гар утсаа авах гэсэн юм, дансанд мөнгө байгаа юм, утсаа авч байгаад шилжүүлчихье” гэсэн учраас би тухайн залуугийн 2 гар утсыг өгчихсөн юм. Гэтэл тухайн гар утсаа шилжүүлэг хийхээр нийлээн удаад бариад зогсохоор нь би алив болж байна уу гэсэн чинь надад утсаа харуулахад “Хаан банк”-ны аппликейшн уншиж байсан, тэгэхээр нь би хийчих юм байна гэж бодоод өөр үйлчлүүлэгчтэй харилцаад зогсож байтал гэнэт гүйгээд гараад явсан, араас нь гараад харахад зам хөндлөн гарч байсан, тэгэхээр нь би буцаад ажил руугаа орж түлхүүрээ аваад, үйлчлүүлж байсан хүнээ гаргаад хаалгаа түгжчихээд эргээд харахад замын цаад талд буюу гандан талдаа урагшаа чиглэлтэй гүйгээд, харанхуй гудамж руу орчих шиг болсон, доошоо гүйсэн чинь араас нь харагдахгүй байсан болохоор доошоо нь очоод хүмүүсээс доошоо гүйсэн хүүхэд харсан уу гэсэн чинь үгүй гэсэн, тэгэхээр гудамж руу орсон гэж бодож байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-33 дахь тал/,

2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-40 дэх тал/,

2024 оны 07 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд “****” ХХК “****” нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 45 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “***” нь хохирогч “****” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “***”, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***” холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “****” нь:

2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ”***” “барьцаанд тавьсан гар утсаа асааж байгаад дотроос нь интөрнэт банкаар мөнгөө шилжүүлье” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар “***” ХХК-ийн түр өмчлөлийн буюу барьцаанд байсан “Редми А15”, “Айфоне 15” загварын гар утаснуудыг нь өөрт шилжүүлэн авч 1.700.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ”***” мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2024 оны 07 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд “”***” ХХК ”***” нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***” “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***” 1.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “***” нь хохирогчид учирсан дээрх хохирлыг төлбөрийг шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч “***” Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч “***” нь ******* хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000001138 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий HP загварын 2гб багтаамжтай төмөр флаш диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “****” “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****” 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****” оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий HP загварын 2гб багтаамжтай төмөр флаш диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “****” урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***” урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ