Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

Г.Ч холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор Д.Хорлоо

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

        нàðèéí áè÷ãèéí äàðãà С.Ариунжаргал нар îðîëöов.   

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ч холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...., эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар баг “ЭУ” гэх газарт оршин суух Г.Ч /РД:....../.

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 1 дүгээр сарын сүүлчээс 2019 оны 07 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд бусдын 20 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан нийт 43 тэмээ буюу олон тооны мал хулгайлж, 25100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Г.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ч холбогдох эрүүгийн ........... дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  гэж ажиллагаа хийлгэхээр тус аймгийн прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч Г.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэлдээ: Прокуророос анхан шатны шүүхэд Г.Ч холбогдох хэргийг шилжүүлэхдээ түүний 8 үйлдлийг хохирогчтус бүрээр нь мэдүүлэг болгоныг яллах дүгнэлтэд тодорхой бичсэн байна. Ийм байхад шүүхээс яллагдагчийн зарим үйлдлийг яллах дүгнэлтдээ бичээгүй орхигдуулсан, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж буцаасан нь учир дутагдалтай гэж үзэхээр байна. Тухайн яллах дүгнэлтэд хохирогч тус бүрээр нь хаана, хэзээ, хэдэн тооны тэмээ алдсаныг тодорхой бичиж, хохирлын тооцооны хүснэгт хавсаргасан байгаа. Шүүгдэгч Г.Ч хохирол тооцоогоо төлж барагдуулсан байдаг. Хавтас хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх  боломжтой гэж үзэж байна.  Хохирогч А.Э-н 2 тооны тэмээг 5 гэж бичсэн зөрүүтэй 3 тооны тэмээг хасаад оруулах боломжтой. Аль нэг үйлдлийг орхигдуулсан зүйл байхгүй юм. Би хяналт  тавьж байх хугацаандаа үйлдэл тус бүрийг авч үзэж, орхигдуулсан зүйл байхгүй юм. Тэмээний тоо, үнэлгээг зэргийг харьцуулан судалж хохирлын тооцоог гаргасан. Хавтас хэрэгт авагдсан байх ёстой байсан материал нь энэ зүйл нь анхан шатны шүүхээс хавсрагдаагүй юм уу аль эсхүл манайхаас хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хавсаргаагүй явуулсан эсэхийг бол одоо бол хэлж мэдэхгүй байна. Анх яллах дүгнэлт үйлдээд яллагдагч болон өмгөөлөгчид нэг хувийг гардуулж өгсөн.  Иймд хохирлын тооцоог нотлох баримтын хэмжээнд үнэлүүлмээр байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй хохирол тооцоогоо төлж барагдуулснаас үзэхэд анхан шатны шүүхээр шийдэх боломжтой гэж харагдаж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Г.Ч холбогдох эрүүгийн хэргийг түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-т зааснаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, хэргийг прокурорт буцаах тухай санал гаргах эрхтэй хэдий ч хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад прокурорын “яллах дүгнэлтэд зарим үйлдлийг орхигдуулан техникийн шинжтэй алдаа гаргасан учраас хэргийг буцааж авах тухай санал гаргасныг үндэслэлтэй эсэхийг хянаж үзэхгүйгээр хүлээн авч, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тус аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал: прокурор нь яллах дүгнэлтэд Г.Ч-н ямар, ямар үйлдлийг орхигдуулсныг тайлбарлаагүй байна.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ч холбогдох эрүүгийн............ дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   Хоёр: Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав: Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.БААТАРСҮХ

                                      ШҮҮГЧИД                      С.ОЮУНТУНГАЛАГ   

                                                                                   Д.БАЙГАЛМАА