| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0919/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/938 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/938
2024 11 25 2024/ШЦТ/938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч “****”, түүний өмгөөлөгч Б.Сарнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “****” төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “***”, “***” ХХК-ийн “***” ажилтай, ам бүл 1, “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “****”, /РД: “***”/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “****” нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24-р хороо, “****”” “***” тоотод хамтран амьдрагч “****”маргалдаж, улмаар орон дээр дарж унаган нүүрэн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “****” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
“95093410” дугаартай дуудлагын хэргийн газрын үзлэг гэсэн бичигтэй хохирогчийн зураг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
Хохирогч “****”:
“...би “****” гэх залуутай 2022 онд анх танилцаад тэрнээс хойш үерхэж байгаад 2024 оны 02 дугаар сараас эхлээд манай гэрт хамт амьдах болсон юм. 2024 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ажлынхантайгаа гадуур явж байгаад гэртээ 02 цагийн орж ирсэн чинь манай найз залуу “****” миний хувцас хунар, гэрийн эд зүйлийн тараагаад замбараагүй болгоод буулгаад хаячихсан байхаар нь би уурлаад одоо манай гэрээс яг одоо зайл гээд хэлсэн чинь намайг шууд орон дээр дарж унагаад миний хацар болон нүүр амруу хэд хэдэн удаа алгадаж цохисон тэгэхээр нь би аргаад ярилцаж сууж байгаад нойл орчхоод ирье гэж хэлээд зугтах гэж оролдсон боловч “****” намайг барьж аваад үсдэж дараад дахин зодож эхэлсэн тэгээд би аргаад эвийг нь олоод ярилцангуут байж байгаад дахиад зодоод байсан ингээд аргадаж байгаад нэг юм унтуулсан тэгээд өглөө нь архи нь гараад манай гэрээс юм хэлэлгүй гараад явсан тэгээд би “****”д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13493 дугаартай:
“...”****” биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун даланд цус хуралт, баруун гуянд цус хуралт, ууцны төвгөрт зөөлөн эдийн няцрал, дээд баруун 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Шүүгдэгч “****”мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...найз “****”2024 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ““****”” хотхоны 54/1 дүгээр байрны 1410 тоот гэрт нь согтуу байх үедээ биед нь гар хүрч цохиж, зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч буруугаа ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Хохирогч “****” сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт /хавтаст хэргийн 27 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “****” нь хохирогч “****” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ”****” болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “****”холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “****” нь:
2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24-р хороо, “****” тоотод хамтран амьдрагч “****”маргалдаж, улмаар орон дээр дарж унаган нүүрэн тус газар нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч “****” мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13493 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “****” эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгч “****”энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч “****”тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч “****” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба ****** ял шийтгэв.
Шүүгдэгч “****”цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405000001961 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “****”“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч “****”149.762 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “****”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “****”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ