Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00039

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч  Б.Хэрлэн, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд 

           Нарийн бичгийн дарга                   Ч.Ариунсайхан

           Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

                      Иргэдийн төлөөлөгч                      Л.Мягмарсүрэн

           Хохирогч                                            Р.Одсүх

           Шүүгдэгч                                 Д.Мөнхбадгар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Бөхчүүд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбадгарт холбогдох 201618020217 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын харъяат 1976 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бөхчүүд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбадгар РД: М376052516

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Д.Мөнхбадгар нь 2016 оны 11 дүгээр 03-ны өдөр 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун Өлөнтийн 144 тоот иргэн П.Оросоогийн автомашин засвар, мужааны цехийн хашаан дотор иргэн Р.Одсүхтэй маргалдан хоорондоо зодолдож, улмаар түүний хэвлийн зүүн доод хэсэг рүү ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас иргэн Р.Одсүхийн бие махбодид нъ хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбадгар нь мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 03 өдөр Оросоогийн авто машин засварын газар машиныхаа яндан болон гушител янзлах зорилготой очсон юм. Гэтэл гагнуурчин байхгүй байхаар нь хүлээгээд зогсож байтал Одсүх гаднаас Сайхнаа болон 2-3 залуутай хамт орж ирсэн. Анх Сайхнаа гэдэг залуутай маргалдсаны улмаас Одсүх хажуунаас орж ирээд зодоон болсон. Сайхнаа гэдэг залуу надтай хамт уул явна гээд дэлгүүрээс 3 шил архи зээлүүлээд авсан байсан. Би Сайхнаад чи худлаа яриад алга болчихлоо гээд хэлтэл өөдөөс хэрэлдээд улмаар зодоон болоод тэнд байсан хүмүүс зодооныг салгасан. Тэгээд намайг сууж байгаад бостол Одсүх цамцнаас зуураад хашааруу шахсан. Миний цамцны зах гарт нь ороод хоолой боогдоод байсан болохоор Одсүхийн хэвлийрүү 2 удаа цохиод гарлуу угз татаад зодоон салсан гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Одсүх мэдүүлэхдээ: …Би тэр өдөр Оросоо гэдэг хүний цех дээр очсон байсан. Тэгээд Сайхнаа Мөнхбадгар 2-ыг муудалцахаар нь дундуур нь салгах гэж ороод Мөнхбадгартай ноцолдсон. Тэгээд Мөнхбадгарыг сууж байхад нь араас нь шилэн хүзүүн дээрээс нь алгадаад ноцолдож зодолдож байхдаа төмрөн дээр унаж гэмтсэн. Тэгээд цэхээс гараад толгой эргээд байхаар нь гадаа листэн дээр гараад хэвтэж байтал Мөнхбадгар гэдэг хүн татаж босгоод хэвлийнээс чинь цус гарч байна гэж хэлээд түргэн дуудаж өгсөн гэх мэдүүлэг.

Мөрдөн байцаалтанд хохирогч Р.Одсүх мэдүүлэхдээ: ... “Би уг өдөр Болдоо, Монхор, Отгоо гэж гурван найзтайгаа Баруун-Өлөнтийн гудамжинд архи ууж байгаад Отоо нилээн муудаад Монхор хүргэж өгөх гээд аваад явсан. Болдоо бид хоёр үлдээд цехийн засвар дээр Даваасүрэн самарт явах гээд байж байгаа гэхээр нь хамт самарт явна гээд урьдчилгаа мөнгө авъя гээд цех дээр яваад очтол Нэргүй гэж ах гагнуур хийгээд байж байсан. Нэргүй ах, Болдоо бид гурав юм ярьж сууж байгаад Болдоо айлд очиж мөнгө авна гээд яваад өгсөн. Би цехийн хашаанд Нэрп/й гэж ахтай үлдээд юм яриад сууж байхад Мөнхбадгар ганцаараа орж ирсэн. Бид хоёр хоёулаа согтуу юунаас болж муудалцсанаа санахгүй байна дээр дороо, ороод унаж тусаад ноцолдоод байсан. Тэгээд салчихаад лийст төмөр дээр сууж байхад миний зүүн талын хэвлий хэсгээр эвгүй болоод байхаар нь энэ яачихав гээд Нэргүй ахад үзүүлсэн чинь цус гарчихсан байсан ш дээ юм шаачихсан юм уу гээд хэлэхээр нь би түргэн дуудаадах гэж хэлсэн. Тэгээд хэвлийгээр таталдаж өвдөөд байхаар нь хэвтээд өгсөн. Тэгээд түргэн ирээд намайг аваад явсан. Эмнэлэг дээр очоод юу болсоныг мэдэхгүй байна Бид 2 дээр дороо ороод ноцолдсон юм шиг байна лээ, нүүр амлуугаа цохисон зүйлгүй юм шиг байна лээ миний нүүр ам зүгээр байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Бат-Итгэлт мэдүүлэхдээ: “...Би Оросоогийн гагнуурын цех рүү очих гээд тухайн орой 17:00 цагийн алхаж явахад тус цехийн хашааны гадаа Даваасүрэн зогсож тааралдсан ба "Мөнхбадгар муу золиг чинь хүн хатгаад хаячих шиг боллоо гэл үү, юу гэлээ нэг тиймэрхүү утгатай юм яриад утсаа өгч бай, утсаар чинь яриад түргэн дуудахая" гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд 20 орчим минутын дараа эмнэлэгийн болон цагдаагийн машин хамт ирсэн юм..,.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Оросоо мэдүүлэхдээ: Тухайн орой манай төрсөн эгч Наранцэцэг над руу утасдаж "засварын газар дээр чинь Мөнхбадгар, Одсүх нар хоорондоо зодолдоод, нэгнийгээ алчих гээд байна, цагдаа, шүүх болоод байж байна, чи явна вэ" гэж хэлэхээр нь "би хотоос гараад Урьхан зоогийн газар дээр байна" гэж хэлсэн. .. Би урьд орой нь засварын газар дээрээ ажиллаж байгаад Улаанбаатар хот руу явах ажилтай болчихоод ажпаа зогсоогоод явахдаа Наранцэцэг эгчид засварын газрын түлхүүрээ үлдээгээд явсан юм. Харин маргааш өдөр нь Мөнхбадгар засварын газрын түлхүүрийг Наранцэцэг эгчээс гуйж аваад дотор нь гагнуур хийж байсан юм гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Даваасүрэн мэдүүлэхдээ: Би 2016.11.03-ны өдөр 15:00 цагийн үед машиндаа гагнуур хийх гээд Оросоогийн засварын газрын хашаан дотор 3ил-131 машйнтайгаа очиход тус засварын газар дотор Нэргүй согтуу байдалтайгаар гагнуур хийгээд ганцаараа зогсож байсан. Би түүнийг ажлаа дуусахыг нь хүлээгээд байж байтал Мөнхбадгар эхлээд ганцаараа согтуу байдалтай явганаар ирсэн. 20 орчим минутын дараагаар Одсүх, Сайхнаа нар бас согтуу байдалтай орж ирсэн. Соггуу хүмүүс шаль шаль гээд байхаар нь би хашаан дотор машин дотроо орж суугаад байж байхад Нэргүй засварын газраас гараад явж байгаа харагдсан. Харин Мөнхбадгар засварын газар дотор үлдсэн. Би согтуу хүмүүс холдоод явахыг нь хүлээгээд хүнтэй утсаар яриад сууж байсан чинь нөгөө согтуу ирсэн хүмүүс маргалдаад чанга чанга дуугарахаар нь харсан чинь Мөнхбадгар Сайхнаатай маргалдаж байсан ба Одсүх нь хүрч ирээд салгаж байгаа харагдсан. Тэгээд Сайхнаа нь согтуу хашаанаас гараад явсан. Үүний дараа ер нь уг асуудлаас болсон уу, яасан юм мэдэхгүй ээ, Мөнхбадгар. Одсүх хоёр хоорондоо маргалдаад барилцаад салаад зууралцаж салаад байсан Тэгснээ Мөнхбадгар Одсүх хоёр дахин чанга чанга дуугараад өөд өөдөөсөө очиход Мөнхбадгар нь Одсүхийн зүүн талын мөр рүү цохимогцоо бас доошоо хэвлий рүү нь гараараа нэг удаа цохиход'' элэгдэхэд Одсүх нь нугдгасхийгээд доош сууж эргэж босч ирснээ" чи намайг яаж байгаа юм бэ гэл үү юу гэлээ нэг юм хэлэхийг нь би машин дотроосоо харж сонссон юм. Би утсаар ярьж байсан болохоор нэг их тоолгүй ярьж дуусчихаад хэзээ хойно нь машинаасаа бууж очсон. Тэгэхэд Одсүх хашаан дотор баруун талд байсан төмөр дээр хэвтчихсэн, дэргэд нь Мөнхбадгар сууж байсан ба Одсүх нь янцаглаад ёооё гээд өөр юм дуугарахгүй байхаар нь цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн чинь цагдаа нар бас түргэн дуудаарай гэж хэлээд сапгасан. Удапгүй, цагдаа. эмнэлэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ 

Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мэдүүлэг: “..Хутга шиг ир, үзүүр бүхий зүйл дээр хэрэв унасан бол дээрх гэмтэл үүсэх боломжтой. Харин хутга шиг ир, үзүүргүй төмөр, шил зэрэг зүйлс дээр унасан тохиолдолд хохирогчийн биед дээрх гэмтэл үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Шинжээчийн №237 дугаартай дүгнэлтэнд Одсүхийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн нарийн гэдэсийг гэмтээсэн нэвтэрсэн шарх, хэвлийн баруун болон голын шугамаар хагалгааны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн зүүн доод хэсэгт нарийн гэдэсийг гэмтээж нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 30-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 18-19, 28, 41-р хуудас/ сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд /хх-37-43-р хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд  ял шалгах хуудас /хх-45-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48-р хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-55-р хуудас/ болон  хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар:

 

           Шүүгдэгч Д.Мөнхбадгар нь 2016 оны 11 дүгээр 03-ны өдөр 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун Өлөнтийн 144 тоот иргэн П.Оросоогийн автомашин засвар, мужааны цехийн хашаан дотор иргэн Р.Одсүхтэй маргалдан хоорондоо зодолдож, улмаар түүний хэвлийн зүүн доод хэсэг рүү ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас иргэн Р.Одсүхийн бие махбодид нъ хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Сум дундын прокурорын газраас Д.Мөнхбадгарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокуророос ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Хохирогч Р.Одсүхэд эмчилгээний зардал төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин архи ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх үндэслэлд тооцлоо.

Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хуульд зааснаас хөнгөрүүлж, хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид  эдлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч Д.Мөнхбадгарын цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчид өмнө нь авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар үйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бөхчүүд овогт Дамдинсүрэнгийн Мөнхбадгарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнхбадгарыг 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.6-д зааснаар Д.Мөнхбадгарт оногдуулсан 03 жил 04 сар 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадгарын  цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Д.Мөнхбадгарт өмнө авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоол давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.

8.Давж заалдах гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

                                

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧИД                           Б.ХЭРЛЭН                             

                                                Ж.ЭРДЭНЭБАТ