Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 

Т.Ш, Ч.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíû “Б” òàíõèìä хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Лхагвасүрэн

         Шүүгдэгч Т.Ш, Ч.С, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

         Хохирогч Х.Х, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан

         нàðèéí áè÷ãèéí äàðãà С.Ариунжаргал нар îðîëöов.  

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 дүгээр шүүгчийн  захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Ш, Ч.С нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ø¿¿ã÷ О.Баатарсүхийн èëòãýñíýýð õÿíàí õýëýëöýâ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “ФТ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар  хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Компарт плаза хотхоны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч.С /РД:....../,

Хоёр. Монгол Улсын иргэн, 19... онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, .. настай, дээд боловсролтой, мод боловсруулах үйлдвэрийн технологийн инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, “АГ” задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Т.Ш /РД:......../,

Холбогдсон хэргийн талаар:

   Яллагдагч Т.Ш, Ч.С нар нь бүлэглэж Х.Х-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнд “Сүхбаатар сүү” ХХК-д 15000000 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл эргэлтийн хөрөнгөд зарцуулна, цаашид Турк улсын хөрөнгө оруулалтаар барилга барьж өгөх нь  тодорхой болсон байгаа, “М” компанитай хамтарч бяслаг экспортлоно, өөрийг чинь даргаар нь томилно” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 15000000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь яллагдагч Т.Ш, Ч.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ш, Ч.С нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй  гэж ажиллагаа хийлгэхээр тус аймгийн прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд яллагдагч Т.Ш, Ч.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

       Хяналтын прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эх хувиар нь авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасны дагуу мөрдөгч нь СС” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг, тус компанийн данснаас иргэн Т.Ш, Ч.С нарын данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд, санаачлагчдын хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын тогтоол, компанийн дүрэм зэрэг 25 хуудас материалыг тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт бэхжүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Учир нь хуульд заасны дагуу хэнээс, хэзээ авсан талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж хавсаргасан байдаг. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны эх сурвалж нь тодорхой, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байсан. Иймд шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалт үндэслэлгүй байна.  Бүх гишүүдийн хурлын 3 тогтоол гарсан боловч зөвхөн С, Т.Ш нарын гарын үсэг бүхий тогтоолууд байдаг. Энэ талаар Т.Ш-гийн мэдүүлэгт: “Х.Х нь СС” ХХК-ийн ТУЗ-ийн дарга одоо ч хэвээр бөгөөд түүнээс хойш бүх гишүүдийн хурал хуралдаагүй тул шинээр гүйцэтгэх захирал томилогдоогүй гэдэг боловч Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаартай албан тоотоор ирүүлсэн “хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх захирал солигдоогүй Б.ЭА нь хэвээрээ байгаа болох нь тогтоогддог, энэ талаар улсын яллагчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт нотлох баримт гаргаж өгөх гэсэн боловч шүүхээс хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй. Тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан эсэхийг шалгахад тус компанийн ХААН банкны ............ тоот дансны хуулга, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай албан бичгээр ирүүлсэн ...... регистрийн дугаартай СС” ХХК-ийн татвар төлсөн талаарх лавлагаа зэрэг баримтаар тус компани нь санхүүгийн хувьд үйл ажиллагаа явуулдаггүй, түүнийг дэмжихээр Т.Ш, Ч.С нар нь тодорхой хэмжээнд мөнгийг зээл хэлбэрээр өгч эргүүлэн авдаг болохоос тухайн компани нь байнгын хэвийн үйл ажиллагаагүй, ажиллах хангалттай эргэлтийн хөрөнгө, цалин, бусад урсгал зардлыг төлөх чадваргүй, татварын хэлтэст 3 удаа татвар ногдуулсан төлбөрийн үлдэгдэлтэй болох нь татварын хэлтсийн лавлагаа болон дансны хуулгуудаар хангалттай тогтоогдож байхад шинжээчийн дүгнэлт хийлгэх шаардлагатай гэх шүүгчийн захирамжийн 4 дэх заалт үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч, шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байдаг. Гэвч дээрх хэрэгт санхүүгийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт нь хэнээс хаашаа шилжсэн зэрэг нь татварын хэлтсийн лавлагаа, компанийн болон яллагдагч нарын дансны хуулгууд зэргээр хангалттай тогтоогдож байна. Энэ нь тусгай мэдлэг шаардагдахгүй. Мөн Т.Ш, Ч.С болон СС” ХХК-ийн зүгээс хэвийн ашигтай ажиллаж байсан гэх татвар ногдох орлогоо нотолсон санхүүгийн тайланг мөрдөн байцаалтын явцад  гаргаж өгөөгүй, мөн урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгөх хугацаа олгоогүй гэдэг. Гэвч дээрх компани санхүүгийн тайлан, татвар ногдох орлого нь татварын хэлтэст болон сар бүрээр тайлагнаж байх үүрэгтэй юм. Иймд тодорхой хугацаанд бүрдүүлж байж өгдөг зүйл биш тул дээрх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж хэвийн үйл ажиллагаа явуулж байсан талаарх баримт гаргаж ирэх гэж байгаа бол дээрх үйлдэл нь татвар ногдох орлогоо нуун дарагдуулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эсхүл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл давхар яригдах болохоос тухайн бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэл, нотлогдох байдал нөлөөлөхгүй юм. Мөн Т.Ш нь урьдчилсан хэлэлцүүлэгт: “... би энэ мөнгийг хувийн дансандаа авсан нь үнэн, гэхдээ энэ компани нь надад өртэй байсан. Тэр өр нь эргэлтийн хөрөнгө болж байсан...” гэх тайлбар хэлдэг. Гэвч хохирогч Х.Х нь 15000000 төгрөгийг эргэлтийн хөрөнгөд зарцуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн, Ш, С нарт өртэй тухай мэдээгүй бөгөөд мэдэх боломжоор хангаагүй байдаг. Эндээс дүгнэн үзэхэд СС” ХХК нь Ш, С нарт ямар ч ашиг өгдөггүй, цалин авдаггүй болох нь тэдний болон компанийн дансны хуулгууд зэргээр тогтоогддог. Иймд шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Т.Ш, Ч.С нарт холбогдох эрүүгийн хэргийг түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй” байна. Тухайлбал: мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Гантулга нь “СС” ХХК-ийн ажилтан У.Е-с гаргаж өгсөн “санаачлагчдын хурлын тэмдэглэл,  “СС” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тогтоол, компанийн дүрэм зэрэг 25 хуудас бүхий материалыг эх хувиар нь авах боломжгүй гэж үзэн хуулбарлуулж, тэмдэглэл үйлдэж хүлээн авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  “... хэрэв эхийг авах боломжгүй бол ... мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасантай нийцэж байна. /хх-5-42х/,

Иймээс эдгээр баримтууд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учраас тухайн өдөр бүх гишүүдийн хурал болсон эсэх, хуралд хэлэлцэгдсэн асуудлууд, компанийн өр, авлага, санхүүгийн нөхцөл байдлыг танилцуулсан эсэх, Х.Х, Х.Г нарыг яагаад томилох болсон, тэд хуралд байлцсан эсэх талаар тус компанийн хувьцаа эзэмшигч болох Б.Р, Б.С, Б.ХЭ, Х.С, Э.Ж нарыг гэрчээр асуух болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болсон гэх бүх гишүүдийн хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргах шаардлагагүй юм.

 Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “СС” ХХК нь 9 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, ..... регистрийн дугаарт бүртгэгдсэн болох нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул “СС” ХХК-ийн үүсгэн байгуулсан шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр, компанийн дүрэм зэргийг хэрэгт хавсаргах нь ач холбогдолгүй болно.  /хх-116, 122-123х/,

Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаар “СС” ХХК-ийн татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн лавлагаа, Ч.С, Т.Ш нарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд зэргээс үзэхэд “СС” ХХК нь Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалт бүхий “М” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан эсэх, Х.Х нь “СС” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш тухайн компанийн үйл ажиллагаа явагдсан эсэх, тухайн компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах санхүүгийн чадвартай байсан эсэх талаар шинжээч томилж,  дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. /хх-125-126, 129-150х/,

 

“СС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Ш, Ч.С нар нь өөрсдийн хөрөнгөөс тухайн компанид эргэлтийн хөрөнгө болгон мөнгө зээлүүлсэн, зээлийн мөнгөө буцаан авсан үйлдэл нь уг компанийн дүрэм болон холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэх заалтыг зөрчжээ.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 224 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Т.Ш, Ч.С нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

Хоёр: Хэргийг шүүхэд очтол яллагдагч Т.Ш, Ч.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав: Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.БААТАРСҮХ

                                      ШҮҮГЧИД                      С.ОЮУНТУНГАЛАГ   

                                                                                   Д.БАЙГАЛМАА