Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00817

 

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/00817

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар байрны ... дүгээр давхарт оршин байх, Х.Н.Т.Б.Б \РД: 1014544\;

 

НэхэмжлэгчУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоотод оршин суух, Э овогт Э-ийн Э /РД.../ нарын нэхэмжлэлтэй,

             

ХариуцагчУлаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ..., Төмөр замын дээд сургуулийн зүүн талд МСҮТ-ын төв байр, М.О.Х.Н.У..Б.Т.З.Н-ийн М.С.Ү.Т.З Б.Г-д холбогдох,

 

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээ цуцлах тухай ... дүгээр тушаалын хоёр дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандНэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б, Э.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Замын хөдөлгөөнд оролцогчдын Х.Н.Т.Б.Б, Э.Э нар нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн балансад байдаг орон сууцны 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м/кв талбай бүхий 3 өрөөг 22 дахь жилдээ түрээсээр ашиглаж байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу 26 дугаар байрыг оршин суугчдад нь бүрэн хувьчилж, улмаар Улсын Их Хурлаас 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн тухайн үеийн дарга Г.Вандангомбо 2003 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн албан бичгээр ... 26 дугаар байрны подваль буюу доод хонгил гэх ангилалд хамаарах талбай нь бүхэлдээ уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөх үүргийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг хүлээж байна гээд ... цаашид түрээсийн гэрээ байгуулж ашиглах асуудлыг төмөр замын байгууллагатай бус сууц өмчлөгчдийн холбоотой хэлэлцэн шийдвэрлэж болох юм гэх хариуг өгч манайхтай болон бусад түрээслэгч нартай байгуулсан гэрээг цуцалсан юм. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь тухайн 26 дугаар байрны доод давхрын эзэмшлээсээ аль 2003 онд татгалзаж, улмаар 9 шар, 26 дугаар байр гэсэн 2 тусдаа сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, тус бүрдээ түрээсийн гэрээ байгуулахаар улайрч, доод хонгил хэсэг хугацаанд эзэнгүйдсэн юм.

Харин Х.Н.Т.Б.Б нь Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дүгээр албан бичгээр ... 26 дугаар байрны доод хонгилын хэсгийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар сууц, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг тогтоогож, сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх үндэслэлгүй гэсэн хариу гаргуулснаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэг цаашид түрээслүүлэх эрхгүй болсон.

Тухайн үед мэргэжлийн байгууллагын дээрх дүгнэлтийг үндэслэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь түрээсийн гэрээг буцаан сэргээж, Замын даргын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар албан даалгавараар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалтын орчин бүрдүүлэх, байр танхимыг нэмэгдүүлэх зорилгоор 26 дугаар байрны нийт 721 м/кв талбай бүхий 17 өрөөг тус төвийн балансад шилжүүлсэн. Тус төвийн удирдлагууд 26 дугаар байрны доод давхарыг сургалтын төвийн зориулалтаар бус ашиг олох зорилгоор бусдад одоог хүртэл түрээслүүлсээр ирсэн.

Гэтэл 2016 онд байгуулсан түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрд нь биш ч нөхөж бүрэн төлсөн, одоогоор түрээсийн ямар нэгэн өргүй байхад тус төвийн удирдлагаас 1 сая гаруй төгрөгийн алданги тооцож, бас түрээсийн гэрээ байгуулаагүй гэж буруутгаж, цахилгаан тасалж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болгосон төдийгүй өөр этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан байна. Иргэний хуульд зааснаар алданги, түүний хувь хэмжээг талуудын хооронд байгуулсан гэрээнд тусгасны дагуу шаардах ёстой. Гэтэл одоо бидний хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байхгүй байхад алданги шаардаж буйг хууль бус гэж үзэж байна.

Иймд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээ цуцлах тухай ... дүгээр тушаалын Хоёр дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Мэргэжлийн болон Сургалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж тодорхойлсон. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлж болно. гэж заасан, Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно. гэж заасан. Бид Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй холбогдуулан нэхэмжлэл гаргахад хариуцагч тал нь хуулийн этгээдийн эрхгүй тухай тайлбар өгөөд холбогдох баримтууд дүрмээ хавсаргасан. Манай талаас тухайн байгууллагыг хариуцагч биш гээд байхад нь хариуцагч мөн гээд нэхэмжлэх шаардлага байхгүй. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олгосон эрхээр нэхэмжлэгч нь жинхэнэ хариуцагчаар тогтоогдсон тохиолдолд хариуцагчийг солих боломж олгосон байдаг. Тиймээс энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал учраас хэргийг шударгаар шийдвэрлэхгүй тухай үндэслэл бүхий эргэлзээ төрж байх тул шүүгчээс татгалзаж байна. Уг асуудлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлэх болно гэв.

Хариуцагч У.Б.Т.З.М.С.Ү.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Улаанбаатар төмөр замын өмч гэдгийг нотолсон баримтуудыг нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн. У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ... тоот Түрээсийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан. Хавтаст хэрэгт авагдсан бүх баримтууд нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэдгээр хаяглагдсан бөгөөд түрээсийн гэрээнд Улаанбаатар төмөр замын Мэргэжилийн сургалт үйлдвэрлийн төв гэж байгаа. Нийгэмлэгийн дүрмийн 6 дугаар заалтанд өөрөө сургууль соёлын байгууллагуудыг байгуулна гэх эрх нь олгогдсоны дагуур тус төвийг байгуулсан байдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дүрмийн 2.1, 3, 4, 5 дугаар зүйлд У.Б.Т.З харьяа М.С.Ү.Т гэж заасан байдаг. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг тул Хүчүгүр нийгэмлэг, Э.Э нарын У.Б.Т.З.М.С.Ү.Тд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүчүргүр ХХК, Э.Э нар нь хариуцагч У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирал Б.Г холбогдуулан МСҮТ-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээ цуцлах тухай ... дүгээр тушаалын хоёр дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай албан даалгавараар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалтын орчинг бүрдүүлэх, байр танхимыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 26 дугаар байрны 721 м/кв талбай бүхий 17 өрөөнд одоо түрээсээр ашиглаж буй Хүчүгүр ХХК зэрэг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй тооцоо хийж дуусган, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд балансаас балансад шилжүүлэхийг Барилга орон сууцны 2 дугаар ангийн даргад даалгажээ.

 

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах 26 дугаар байрны зоорийн давхрын 100 м/кв талбайг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай түрээслэхээр У.Б.Т.З.М.С.Ү.Т, Хүчүргүр нийгэмлэг төрийн бус байгууллага /төлөөлж Э.Э/-ууд тохиролцож, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан ба улмаар У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн ... дүгээр тушаалаар Х.Н.Т.Б.Б нь 2017 онд түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн байрыг дамжуулан давхар түрээслүүлдэг, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөхгүй авлага үүсгэдэг гэх үндэслэлээр 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 2 дугаар зүйлийн Ж-д Төмөр замын боловсон хүчнийг бэлтгэхийн тулд курс, сургууль ба бусад төрлийн сургуулийн газруудыг байгуулах; гэж заасны дагуу тус төвийг байгуулж, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/267 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар У.Б.Т.З.М.С.Ү.Тийн дүрмийг баталсан. Дүрмийн 1.1-д Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын бие даасан баланстай салбар нэгж мөн. гэж заажээ.

 

Хуулийн этгээдийн салбар нэгж нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дүгээр зүйлийн К-д Замын дарга нь шүүхэд хэрэг нэхэмжлэх ба хариуцагчаар оролцоно гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б, Э.Э нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирал Б.Ганчулууныг татсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3-т хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих, нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй бол хариуцагчийг шүүх сольж болохгүй талаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б, Э.Э нарын шүүхэд гаргасан Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээ цуцлах тухай ... дүгээр тушаалын хоёр дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирал Б.Ганчулуун биш болох нь Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрэм, У.Б.Т.З.М.С.Ү.Тийн дүрмүүдээр тогтоогдсон, нэхэмжлэгч нар хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Н.Т.Б.Б, Э.Э нарын хариуцагч У.Б.Т.З.М.С.Ү.Тийн захирал Б.Г холбогдуулан гаргасан тус төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Гэрээ цуцлах тухай ... дүгээр тушаалын хоёр дахь хэсгийг хүчингүй болгож, гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР