Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00052

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч  Б.Хэрлэн, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд 

           Нарийн бичгийн дарга                  Б.Ариунсанаа

           Улсын яллагч                                Э.Энхбат

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ш.Цэдэн

                      Иргэдийн төлөөлөгч                     Д.Пунцалдулам

           Хохирогч                                           М.С

           Хохирогчийн хуулль ёсны төлөөлөгч С.Өнөрбаяр

           Хохирогчийн өмөөгөлгч               Ц.Цогзолмаа

           Шүүгдэгч                                            Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Борижгон овогт Дамдины Цод холбогдох 201718020013 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: 1959 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 58 настай эрэгтэй, бага боловсролтой Шаварчин мэргэжилтэй гэх, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Чинзоригийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Дэнжийн 30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй,эрхэлсэн ажилгүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Дамдины Ц РД: /МИ59042412/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Д.Ц нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх-4 дүгээр багийн Дэнжийн 30 тоот өөрийн гэртээ /зээ хүүхэд болох  / 13 настай М.Сг 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц нь мэдүүлэхдээ: ...Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй... хэрэг хийсэн нь үнэн өөр ч ийм хэрэг хийснээ ойлгохгүй байгаа гээд оролцогч нарын асуусан асуултанд хариулна гэв.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Өнөрбаяр мэдүүлэхдээ: Би  хөдөө мал дээрээ байсан. Манай Сэлэнгэ гэдэг эгч охиныг чинь хойд эцэг чинь хүчиндсэн байна, очиж учрыг нь ол, эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд эгч охиныг өөр дээрээ аваад түр харж байя, намайг малаа янзлаад араас хүрээд ир гэсэн. Тэгээд би мал хуйгаа янзалчихаад хойноос нь очиж охиноо эмнэлэгт үзүүлсэн. Надад бол гомдолтой гэхэд хэцүү, гомдолгүй гэхэд хэцүүхэн л байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч М.С мэдүүлэхдээ: ... Би өдрийг нь санахгүй байнаа 2016 оны 10 дугаар сард байх нэг өдөр гэрт хүн байхгүй, өвөө Цын хамт байж байхад өвөө Д.Ц миний өмдийг хүчээр тайлж миний салтааг хараад “болчихсон байна, өвөө нь ганц, ганц” гэж хэлээд дайраад намайг хүчиндсэн. Тэгэхэд миний эрхтэн лүү өвөө өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд удаагүй больсоны дараа миний бэлэг эрхтэнээс цагаан өнгөтэй нялцгай заваан юм гойжоод байсан. Би тэр үед эсэргүүцэхэд өвөө миний хоёр гарыг бариад би хөдөлж чадаагүй. Өвөө намайг хүчиндэхэд миний салтаа өвдөөд байсан. Тэр үед эмээ Б.Чинзориг эмнэлэгт хэвтсэн байсан. Тэр шөнө миний мээмийг өвөө Д.Ц бариад байсан ба би унтаж байсан болохоор хэр зэрэг удаан миний мээмийг барьсаныг санахгүй байна.

Түүнээс хойш дотуур байрандаа байрлаж байгаад 5 дахь өдөр хүүхдүүд гэрлүүгээ явдаг ба би хоёр дүүгээ дагуулаад гэрт ирэхэд Д.Ц өвөө ганцаараа байсан. Тэгээд бид дөрөв унтацгаахад би хамгийн захад нь нөгөө захад нь өвөө унтсан ба шөнө унтаж байсан чинь өвөө миний дээр гарчихсан хөдлөөд байсан. Гэхдээ миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтэнг хийгээгүй хөдлөөд байсан. Миний шээс хүрээд би шээлээ гэж хэлээд босоод шээчихээд орондоо орох гэсэн чинь өвөө “өвөө нь ганц хийчихье” гээд байхаар нь би үгүй гэж хэлээд орлуугаа явах гэсэн чинь намайг татаад шалан дээр унагаагаад би боссон чинь нэг удаа элэгдээд нурууны ар хэсэг рүү “хэг” хийтэл цохиход би уйлсан. Тэгээд өвөө намайг хүчиндсэн ба миний доороос нялцгай цагаан юм гойжсоныг өвөө гараараа арчаад байсан. Маргааш нь би хоёр дүүгээр дагуулаад байрлуугаа явсан.

Тэрнээс хойш байрандаа байж байгаад 5 дахь өдөр орой жижиг Сувдаа гэх ангийнхаа ониноос хонож болох талаар асууж байгаад хоёр дүүгээ дагуулаад гэрт нь хоносон ба тухайн үед байрандаа хонож болох байсан боловч Д.Ц өвөөг ирэх байх гэж айгаад айлд хоносон. Маргааш өглөө нь өвөө хайж ирсэн ба байхгүй байна гэж Сувдаагаар хэлүүлээд 12 цагийн үед байрандаа очоод байж байхад өвөө орж ирээд “хааччихдаг юм бэ, хүний санаа зовоогоод” гэж хэлээд толгой руу хоёр удаа цохиод “явья” гэхээр нь явахгүй гэхэд “яах гээд байгаа гичий вэ” гээд өшиглөж алгадаад байсан. Ингээд хамт яваад 22 цаг өнгөрч байхад унтацгаасан ба би хичээлээ хийж байгаад унтах гээд хувцасаа тайлтал өвөө намайг хүчээр газар хэвтүүлээд “өвөө нь ганц хийчихье” гээд байсан. Би бандаашаа татчихаад үгүй гээд байсан ба өвөө бандаашны хажуугаар хүчээр миний эрхтэн рүү хийчихсэн. Тэгээд удаагүй байх аа миний эрхтэн дотроос цагаан өнгийн нялцгай зүйл гарсаныг Д.Цоо өвөө гараараа арчаад байсан...Намайг Д.Ц өвөө “аав, ээждээ хэлэх юм бол ална шүү” гэж айлгаад байдаг...Эхний хоёр үйлдэл 7 хоногийн зайтай болсон ба эмээ эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг. /хх-61-63, 65-66-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хуулль ёсны төлөөлөгч С.Өнөрбаяр мэдүүлэхдээ: “...Сэлэнгэ эгч надад “М.Сүүнээг танай хойд эцэг Д.Ц хүчиндсэн байна” гэж хэлсэн ба энэ талаар охиноосоо асуухад “Д.Ц 3 удаа хүчиндсэн” гэж хэлсэний дагуу охиноо нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд “онгон хальс нь цоорсон байна, цагдаад мэдэгд” гэж хэлсэний дагуу цагдаагийн байгууллагад хандсан” Д.Ц охинд “энэ талаар аав, ээждээ хэлвэл хамт бүгдийг чинь ална шүү” гэж хэлсэн байсан...Нэхэмжлэх зүйл байхгүй, гэм буруутай хүн хуулийн хариуцлага хүлээх байлгүйдээ” гэх мэдүүлэг/ хх-31-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Анхмаа мэдүүлэхдээ: М.С надад дотуур байранд байх үедээ бүх нууцаа ярьсан. Тэр үед М.С “ Цоо өвөө намайг гэртээ шөнө унтаж байхад орноос чирж буулгаад газар гудсан дээр хэвтүүлэхэд Сүүнээ орилоход өвөө нь больчихсон, өвөө намайг 5 удаа хүчиндсэн, миний гарыг зөрүүлж толгой дээр нь бариад хоёр хөлийг нь алцайлгаж байгаад хүчиндсэн гэж ярьсан. Тэрийг ярьсанаасаа хойш “Цоо өвөөгийндөө очмооргүй байна, муухай” гээд байдаг байсан. Өвөө нь 5 дахь өдөр Сүүнээг авах гэж ирсэн тэр үед С өвөөдөө “хагас сайн өдөр давтлагатай” гэж худлаа хэлээд надтай хамт үлдэж байсан. Мөн хоёр дүүг нь байхгүй байхад өвөө нь алгадаж унагааж байсан гэж ярьсан. М.Сүүнээ бас нэг удаа нэг удаа “би үхмээр байна” гэж ярьж байсан ба уйлаад “би энэ дэлхийд амьдармааргүй байна, өвөө намайг зовоогоод байна” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-48-49-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Г.Одмаа мэдүүлэхдээ: “...М.С өөрт тохиолдсон явдалаа Г.Анхмаа бид хоёрт ярьсан юм. Тэр үед “өвөө намайг хүчиндсэн гэртээ байхдаа хүчиндсэн орой хоёр дүүгээ унтуулсаны дараа өвөө “хоёр дүү чинь унтсан уу” гэж асуугаад унтсан гээд хэлэхээр өвөө “наашаа хүрээд ир, хоёулаа жаахан хэвтье” гэдэг байсан гэсэн. Сүүнээг орилохоор амыг нь дараад байдаг, дүү нь сэрээд “аниа” гээд дуудахаар өвөө нь “дуугүй бай” гэж загнадаг байсан гэсэн. Миний ойлгосоноор Сүүнээг 2-3 удаа хүчиндсэн юм шиг зүйл яриад байсан. Сүүнээ ярихдаа аймаар ноцтой байдалтай яриад уйлаад байсан" гэх мэдүүлэг /хх- 50-51-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Э.Сувд-Эрдэнэ мэдүүлэхдээ: оны өмнө шинэ жилийн өмнө баасан гаригт М.С хоёр дүүтэйгээ манай гэрт ирж хоносон. Тэгээд ирэх үедээ “өвөө намайг гэрт очихоор зодоод байдаг юм, танайд хоночихьё” гэж хэлж ирсэн. Тэр орой М.С надад “өвөө намайг хүчиндсэн, тэгээд бас ална шүү гичий минь, хэлэх юм бол ээж, аавтай чинь хамт ална шүү гэж ярьдаг” гэж надад ярьсан...Маргааш нь өвөө нь манайд ирж М.Сг асууж ирсэн ба М.Сг байхгүй, дотуур байрандаа байгаа байх гэж хэлээд явуулж байсан” гэх мэдүүлэг /хх-52-53-р хуудас/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №47 дугаартай “...Хохирогч М.С нь бэлгийн боожилт бүрэн олоогүй бөгөөд бэлгийн харьцаанд орсон байна. Хохирогчийн биед гэмтэл, шарх үгүй бөгөөд онгон хальсанд сэтэрхий үүссэн, сунамтгай байдал зэрэг нь хурьцал үйлдэхэд үүссэн байх боломжтой. Хурьцал үйлдсэний улмаас хохирогч бэлгийн замын трихомонусын халдвар авсан байна. Хохирогчийн онгон хальс сэтэрсэн бөгөөд бэлэг эрхтэнд өөр гэмтэл үгүй байна. Хохирогч трихомонусын халдвар авсан ба хэзээ авсаныг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-12-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч М.С нь “...Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүл, болсон үйл явдпын талаар тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, оюун ухаан хэвийн байна” гэдгийг нотолсон Шүүх сэтгэц, эмгэг судлалын №114 дугаартай дүгнэлт. /хх-н 27-30-р хуудас/

М.С 2003 оны 02 дугаар сарын 12-нд төрсөн  бага насны буюу 14 насанд хүрээгүй гэдгийг нотолсон “төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа” /хх-9, 67-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн N«2114, Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №46 дугаартай яллагдагч Д.Ц нь бэлгийн харьцаанд орох чадвартай талаар нотолсон шинжээчийн дүгнэлтүүд. /хх-18, 20-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №160 дугаартай яллагдагч Д.Ц нь сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг мэдэж, удирдаж чадаж байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон дүгнэлт. /хх-18, 20-р хуудас/

Хэрэг учирлын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 03-06-р хуудас/ сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд /хх-103-111-р хуудас/, хувийн байдлыг тогтоосон баримтууд  ял шалгах хуудас /хх-116-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаар /хх-ийн 119-120-р хуудас/ болон  хэрэгт авагдсан  бусад нотлох баримтуудаар:

 

           Шүүгдэгч Д.Ц нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх-4 дүгээр багийн Дэнжийн 30 тоотод хашаанд өөрийн гэртээ өөрийн зээ охин болох 2003 оны 02 дугаар сарын 12-нд төрсөн бага насны хүүхэд М.Сг 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хүчиндэх гэмт хэргийн тухайд: Шүүгдэгч Д.Ц нь бага насны буюу 14  насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг зөрчин хурьцал үйлдэн хохирогч М.Сг  бага насны буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар  хүртэл хугацаанд удаа дараа хурьцал үйлдсэн энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн  дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Сум дундын прокурорын газраас Д.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан  бага насны буюу 14 насанд  хүрээгүй хүүхдийг хүчиндсэн  гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокуророос ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ц нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, өндөр настай, эрүүл мэндийн байдал муу зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан хуульд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,төлөх төлбөргүйг тогтоолд тусгах, шүүгдэгч Д.Цын цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчид өмнө нь авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар үйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Дамдины Цыг  бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг  хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Цод оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын  цагдан хоригдсон 108 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай

 6.Шүүгдэгч Д.Цод өмнө авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шүүхийн  тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

          8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоол давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.

9.Давж заалдах гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

                                 

                                    ШҮҮГЧИД                           Б.ХЭРЛЭН

                                               

                                              Ж.ЭРДЭНЭБАТ