| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0185/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/387 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019 / Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, **** хамт Хөвсгөл аймгийн **** сумын ** дүгээр баг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай ***** ургийн овогт **********, РД:(*******) регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Асгат таг гэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр * ширхэг * метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсанд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Асгат таг гэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр * ширхэг * метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-8х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-11х), модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-12-16х),
Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал (хх-17х),
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хх-18х), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-19-21х), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-23),
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-24-25х),
Эд мөрийн баримт тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-26х),
Иргэний нэхэмжлэгч Ч.Хишигдэлгэрийн мэдүүлэг (хх-32-33х),
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч Ц.Эрдэнэчимэгийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-42х),
Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч А.Даваадоржийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-48х),
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт (хх-55-57х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах лавлагаа /хх-67х/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-59х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-70х/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-71х/, цэргийн батлахын үнэмлэхийн хуулбар /хх-76х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Асгат таг гэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр ** ширхэг *** метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-8х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-11х),
модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-12-16х),
Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал (хх-17х),
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол (хх-18х),
эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-19-21х),
эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-23), Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-24-25х),
Эд мөрийн баримт тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-26х),
Иргэний нэхэмжлэгч Ч.Хишигдэлгэрийн мэдүүлэг (хх-32-33х),
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн шинжээч Ц.Эрдэнэчимэгийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-42х),
Хөвсгөл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч А.Даваадоржийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-48х),
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт (хх-55-57х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт 505,965 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Н.Б нь экологи эдийн засагт учруулсан 505,965 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,517,895 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч Н.Б-аас 1,517,895 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 02-н өдөр гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн 100900013040 дансанд төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-67х)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14/152 дугаартай “...ам бүл **, эхнэрийн хамт **** тоотод амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур, эхнэр нь эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон харж хандах хүнгүй болох нь үнэн болно...” гэх тодорхойлолт, мөн эхнэр нь 2 сарын өмнө савны хагалгаанд орсон. Түүнээс хойш биеийн байдал нь тааруу, даралт тогтворгүй болсон гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан 1,517,895 төгрөгийн хохирлыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн сангийн 100900013040 дансанд төлсөн төлсөн, хор уршгийн арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Kia Seres маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 3 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, экологи эдийн засагт 1,517,895 (дөрвөн сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун хоёр) төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нацагийн Баянжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Kia Seres маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн ** м.куб шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН