| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2024/0401/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/416 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г.Ц-д холбогдох эрүүгийн 2438000000417 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн **** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эх, ах, дүү, *** хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын *** дугаар баг, *** *** дугаар гудамж 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99,1-д зааснаар 1 сар 1 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овогт ******** РД:(****).
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 206-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг, Бадрах 2 дугаар гудамж 3 тоотод хохирогч Б.М-тэй маргалдаж зодож биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг, Бадрах 2 дугаар гудамж 3 тоотод хохирогч Б.М-тэй маргалдаж зодож биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000417 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн бавсан тэмдэглэл (хх-7х),
Шүүгдэгч Г.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Мөнхсүх эгч гаднаас орж ирээд шууд намайг цээж рүү 2-3 удаа өшиглөөд үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд буйдан дээр үсдэж дараад хоолой боогоод миний амьсгаа боогдоод байхаар нь би нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг (хх-34-35х),
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би 3 хүүхдийн хамт амьдардаг. Өрхийн орлогогүй. Том охин Г.Пүрэвцэцэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний байнгын асаргаанд халамжлуулан амьдардаг...” гэв.
Хохирогч Б.Мөнхсүх нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Ц босож ирээд миний үснээс зулгааж намайг газар унагаагаад байхаар нь түлхсэн чинь миний нүүрийг тэр чигээр нь маажаад цамцаар боож байгаад гар, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би сүүлдээ амьсгаа авч чадахгүй байхаар нь Цэнгэлмаа чи намайг тавьчхаад би үхлээ гэж хэлж байгаад тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-13-14х),
Гэрч Г.Нямцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Б.Мөнхсүхийн хоолойг боосон улаан өнгийн цус хуралттай мөн нүүрийг нь маажсан хумсны сорви болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-17-18х),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн:
1. Б.Мөнхсүхийн биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх
дүгнэлт (хх-26-27х),
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн оношилгоо (хх-26х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-36х), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-41х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-42х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-43х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438000000417 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг, Бадрах 2 дугаар гудамж 3 тоотод хохирогч Б.М-тэй маргалдаж зодож биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Ц нь үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэв.
Шүүгдэгч Г.Ц нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг, Бадрах 2 дугаар гудамж 3 тоотод хохирогч Б.Мөнхсүхтэй маргалдаж зодож биед баруун гарын 1-р хуруунд шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүг шуу, хүзүү, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, хүзүү, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-7х),
Шүүгдэгч Г.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Мөнхсүх эгч гаднаас орж ирээд шууд намайг цээж рүү 2-3 удаа өшиглөөд үснээс зулгаагаад толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд буйдан дээр үсдэж дараад хоолой боогоод миний амьсгаа боогдоод байхаар нь би нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг (хх-34-35х),
Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...224 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Г.Ц босож ирээд миний үснээс зулгааж намайг газар унагаагаад байхаар нь түлхсэн чинь миний нүүрийг тэр чигээр нь маажаад цамцаар боож байгаад гар, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Би сүүлдээ амьсгаа авч чадахгүй байхаар нь Цэнгэлмаа чи намайг тавьчхаад би үхлээ гэж хэлж байгаад тавиулсан...” гэх мэдүүлэг (хх-13-14х),
Гэрч Г.Нямцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр Б.Мөнхсүхийн хоолойг боосон улаан өнгийн цус хуралттай мөн нүүрийг нь маажсан хумсны сорви болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-17-18х),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-26-27х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Ц-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж
мөн зүйлийн 1-д “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж,
1.4-д “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан мөн улсын яллагчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хохирогчийн мэдүүлэг зэргийг шүүх харгалзан Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ургийн овогт ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 2 /хоёр/ сар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн 2438000000417 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН