| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00056/Э |
| Дугаар | 00057 |
| Огноо | 2017-05-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Ганцэцэг
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Д.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Д.Түвшинд холбогдох 201718020106 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1977 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 Эхнэр хүүхдийнхээ хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг Дууш 39 тоотод оршин суух,. Боржигон овогт Даваадорж Түвшин. /РД: МЭ77041778/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.Түвшин нь 2017 оны 004 дүгээр сарын 17-ны өдөр 13:30 цагийн орчим Мандал сумын 7-р багийн нутаг Шарынголын гудамжинд согтууруулах ундаа хэргэлсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Цэргийнхүүгийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түвшин мэдүүлэг өгөхгүй хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Д.Түвшин мэдүүлэхдээ. ...Намайг очиход Цэргийнхүү архи аягалаад өгөхөөр нь авах гэсэн чинь Цэргийнхүү архиа өгөхгүй нэг өгөөд нэг болиод байсан. Тэгэхээр нь| би Цэргийнхүүг чи өгвөл' өг л дөө өгөхгүй бол боль гэсэн чинь өгч байгаа юм бишүү гээд бид 2 хоорондоо маргалдаад барилцаад авсан. Тэгээд би Цэргийнхүүгийн нүүрлүү мөргөсөн.... Архинаас л уг асуудал үүссэн. Цэргийнхүү надад архи аягалж өгчихөөд нэг бол өгөх гзэд нэг бол өгөхгүй гараа нааш цааш нь болгоод байхаар нь миний уур хүрээд хэсэг маргаж байгаад нүүрлүү нь мөргөсөн юм... Би тэр хүний эмчилгээний зардалд эхлээд 300,000 төгрөг өгсөн. Дараа нь 700,000 төгрөгийг ниитдээ 1 сая төгрөгиин хохирол Оүрэн төлж барагдуулсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/
Шинжилгээний албаны шинжээч, дэслэгч Г.Ган-Эрдэнийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх эмчийн 91 тоот дүгнэлт: Цэргийнхүүгийн биөд баруун 1-р шүд 1-р зэргийн булгарал, зүүн 1-р шүд 3-р зэргийн булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/
Мөрдөн байцаалтанд хохирогч С.Цэргийнхүү мэдүүлэхдээ: ... Шарынголын гудамжны хойд үзүүрт архи ууж сууж байхад манайхтай ойрхон айл байдаг Түвшин машинтай ирээд зогссон. Тэгээд машинаас бууж бид нар дээр ирээд “наад ууж байгаа архинаасаа хийгээд өг” гээд надад хэлэхээр нь би,аяганд архи хийгээд Түвшинд өгөхдөө аягатай архиа шууд өгөхгүй тоглоод Түвшинг авах гэхээр нь гараа татаад болихоор нь дахиж өгөх гэж гараа сарвайлгаад архи барьсан гараа нааш цааш нь болгож байгаад өгсөн чинь Түвшин аягатай архи авангуутаа миний урдаас “ нүүрлүү чинь цацчих уу” гэсэн. Тэгэхээр нь би “чи юу гэнээ” гээд өндийсөн чинь Түвшин миний нүүрлүү мөргөсөн... эмнэлэгт үзүүлсэн чинь,миний үүдэн 2 шүд хөдөлсөн байсан... Түвшин надад 300,000 төгрөг өгөөд дараа дахин мөнгө өгнө гэсэн болохоор гомдол саналгүй гээд гарын үсэг зурж салсан. Тэгсэн чинь Түвшин үлдсэн мөнгөө өгөхгүй, уулзахгүй, залгахаар утсаа авахгүй байхаар нь би эргээд Цагдаагийн байгууллагад хандсан... Түвшин миний эмчилгээний зардал болох 1 сая төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан... Одоогоор миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 09-р хуудас/
Шүүгдэгч Д.Түвшингийн хувийн байдлыг тогтоосон баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 27-р хуудас/, ял шалгах хуудас, /ХХ-ийн 28 дугаар хуудас/, төлбөр барагдуулсан тухай гэрээ /ХХ-ийн 30-31-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Д.Түвшин нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13:30 цагийн орчим Мандал сумын 7-р багийн нутаг Шарын голын гудамжинд согтууруулах ундаа хэргэлсэн үедээ “архи өгөхгүй тоглолоо гэх шалтгаанаар иргэн С.Цэргийнхүүгийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. С.Цэргийнхүүгийн биед баруун 1-р шүд 1-р зэргийн булгарал, зүүн 1-р шүд 3-р зэргийн булгарал гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Д.Түвшин анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Д.Түвшинд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Д.Түвшинд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Даваадорж Түвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Д.Түвшинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Д.Түвшинг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Д.Түвшин нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Д.Түвшинд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ