| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/1038/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1030 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д д холбогдох эрүүгийн 2409024051315 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Д нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” ХХК-ийн замын урд талд явж байсан хохирогч М.М гийн эзэмшлийн “Iphone 15 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ш.Д нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” ХХК-ийн замын урд талд явж байсан хохирогч М.М гийн эзэмшлийн “Iphone 15 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч М.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 01-ний шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зуу орчимд найз М г таксинд суулгаж өгөөд өөрөө Төмөр зам чиглэлтэй найз залуу Саруултай утсаар ярих гээд явж байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” ХХК-ийн замын урд талд зам дагуу алхаж байх үед үл таних саарал малгайтай цамцтай, хар өмдтэй, 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн миний ард талаас миний утсыг шүүрээд аваад явчихсан. Би тухайн үед араас нь гүйгээд гүйцээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
Гэрч Д.З гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манай багын найз Ш.Д нь миний ... гэсэн дугаар луу .... гэсэн дугаараас залгаад “найз нь хотод ирчихсэн байна” гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн “Цамбын” автобусны буудал дээр жижиг цахилгаан дугуйтай очиж аваад бид хоёр хамт ... дугаар байранд гэрт нь очиж 1 давхарт би өөрийн унаж явсан цахилгаан дугуйгаа орцонд үлдээгээд, манай найз Д үүрч явсан цүнхээ жижүүрт түр үлдээгээд бид Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхон орох гээд явсан. Дамба тэнд нэг айл очоод ирье гэж хэлсэн бөгөөд Хүүхдийн 100 орчим явж байгаад тэр айлд очоогүй. Тэгснээ гэнэт нэг эмэгтэй хүүхэд дагаад явъя гэж хэлээд явж байсан. Би тухайн үед ард нь хоцроод үлдчихсэн явж байтал урд явж байсан эмэгтэйн гар утсыг шүүрээд зугтаачихсан. Тухайн үед би буцаад гэртээ харих гээд цаашаа Сөүл плаза дээр явж байтал над руу залгаад наанаа байж бай, яваад очъё гэж хэлээд ирээд удалгүй дуудлагын жолооч байна гээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,
Гэрч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би .... дугаарын Хаан банкны дансыг ашигладаг. Би тухайн ..... дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн мөнгө нь нэг үл таних залуу Айфоне 15 про загварын гар утас гадаадаас ирсэн, кодыг нь мэдэхгүй байна, та код гаргаж чадах уу гэж асууж байсан. Тухайн үед би тухайн гар утасны кодыг нь бол тайлж чадахгүй гэсэн чинь та тэгвэл сэлбэгээр авчхаач гэхээр нь .... дугаарын Хаан банкны данс руу 750,000 төгрөг шилжүүлээд авсан. Тухайн үед яг мөнгө шилжүүлж байх үед гар утас зарсан хүн над руу ахаа та гүйлгээний утга дээр нь цалин гээд шилжүүлээд өгөөрэй гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
-Иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Надад 750,000 төгрөгийн хохирол учирсан. Миний хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар тал/,
Хяналтын камерт бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19, 43-44 дүгээр тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №10572 дугаартай “...Iphone 15 pro max загварын гар утсыг 3,200,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-31 дүгээр тал/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар тал/,
Шүүгдэгч Ш.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Найзын хамт Хүүхдийн зуугийн Сөүл плазагийн орчим явж байгаад З бид хоёр тамхи татаж байгаад би тухайн газрын хажуугаар явж байсан үл таних эмэгтэйн Iphone 15 маркийн гар утсыг шүүрээд зугтаасан. ...Надад мөнгөний хэрэг гарсан учир шүүрсэн. …” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ш.Д нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” ХХК-ийн замын урд талд явж байсан хохирогч М.М гийн эзэмшлийн “Iphone 15 pro max” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ш.Д нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Ш.Д гийн үйлдэл нь бусдын өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Ш.Д гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Тус гэмт хэргийн улмаас 3,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ш.Д гийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч М.М д 3,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Х аас “Iphone 15 pro max” загварын гар утсыг хураан авч, хохирогч М.М д хүлээлгэн өгсөн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч Б.Х т учирсан 750,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Д нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Ш.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Ш.Д гаас: “...Арай өөрөөр шийдвэрлэж өгнө үү. Зөрчлийн хуулиар шийтгэж өгнө үү. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ш.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар тал/, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 66-73, 85-114 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Ш.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д г хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх бөгөөд уг хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна...” гэж заасан.
Иймд шүүгдэгч Ш.Д д Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн, 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 02 жил, 8 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Д г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д г 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Д д Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулж, энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 02 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.