| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0023/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/021 |
| Огноо | 2016-01-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 201******* оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багт 2015 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч *******...******* миний нүүр лүү цохиод миний ухаан балартсан... гэх мэдүүлэг/хх-ийн 17/,
Гэрч *******ийн ... ******* уурлаад босч ирээд Амарсайханы нүүрлүү хоёр удаа гараар цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 19/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн
1 .*******ы биед тархины доргилт, няцрал дунд зэрэг, гавлын дагз ясны цууралт, баруун зүүн зовхины цус хуралт гэмтлүүд үүссэн байна.
2.Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а21*******/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 12-13/, хураан авах тухай тогтоол/хх-ийн 15-1*******/, шинжээчийн дүгнэлт/хх-ийн 22/, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015.12.22-ны өдрийн 102 тоот тодорхойлолт/хх-ийн 33/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 38/, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******өд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна..
Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогч хохирлын талаар маргаагүй байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2-т зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9*******0.000/есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Хохирогч ******* нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй , шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг ял оногдуулахдаа харгалзах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд / хх-ийн 38/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СО-ийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн "... монгол үүлдрийн 2 тооны үнээг ..." битүүмжилсэн 201******* оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 28*******, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298, 418 дугаар зүйлийн 418.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1 .Шүүгдэгч овогт гийн *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч *******ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9*******0.000/есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СЭ-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй..
*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийн эзэмшлийн "... монгол үүлдрийн 2 тооны үнээг..." битүүмжилсэн 201******* оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч *******өд буцаан олгосугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, 0 Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* дугаар зүйлийн 30*******.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА