Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

иргэдийн төлөөлөгч *******, хохирогч *******, *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай ,хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 7 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтуурлын байдалд байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р баг 6-56 тоотод оршин суух иргэн *******ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн *******ын нүүрэн тус газарт нь цохиж зодох, иргэн *******ийн нуруун  тус газарт нь хутгаар зүсэх, иргэн *******ийн цээжин тус газарт нь 2 удаа, ар шилэн хүзүүн тус газарт 1 удаа хутгалах зэргээр иргэн *******, ******* нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэг танихгүй өндөр залуутай хамт явж байеан: Манайд орцгоохоор болсон. Би дэлгүүрээс 1 шил 0.15 граммын “Улаанбаатар' архи, нэг том пиво, "Улааншонхор гэх нэртэй тамхи авсан. Тэгээд манайд орцгоосон... гадагшаа бие засахаар гадагш гарсан ба тэр хооронд нөгөө ******* гэх хүн шууд миний нүүр хэсэг рүү цохьсон. Тэгээд ширээн дээр байсан махан дотор байсан хутга аваад миний цээж, гүзээ хэсэг рүү хутгалсан. Би тэр хооронд манарчихсан. Нэг сэргэсэн чинь ыг цохиж унагаасан, мөн ийн хамарыг хэвтэж байхад нь хутгаар зүссэн. Нэг сэргэсэн чинь цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан. Би ******* гэх хүнийг урд өмнө нь огт танихгүй, тухайн үед л танилцсан ба хэрүүл маргаан огт гараагүй архи уусан байсан болохоор архины ойр зуурын зүйлүүд л ярьсан байх. Тэрнээс хутгалах хүртэлх хэмжээний хэрүүл маргаан огт гараагүй. Би гомдолгүй. Тэр нөхөр өөрөө шууд зүгээр сууж байсан хүмүүсийг зодож хутгалсан. Бүр орон дотор хэвтэж байсан хүний хамрыг хүртэл хутгалсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-2-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хувьд ******* гэдэг хүнийг танихгүй. 2015 оны 09 сарын 09-нд , ******* хоёртой гудамжны үзүүр дээр таарч архи уусны улмаас үл ялих маргаан гарч ийм хэрэг болсон. Би эхэлж *******ыг хоол идэхгүй голоод байгаа юм уу гэж хэлээд татаж суулгасан нь үнэн. Үүнээс болж ******* уурлан намайг цохиж, өнгөч хөнгөн 2-3 удаа хатгаж гэмтээсэн. Урьдын өс хонзон байхгүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: нэг танихгүй өндөр залуугийн хамт явж байсан. Тэгээд дэлгүүр рүү нөгөө танихгүй залуугийн хамт дэлгүүр орж 0.75 граммын Улаанбаатар гэх архи, нэг том пиво, ундаа авч гарч ирсэн. бүгдээрээ манайд орж хоол идэнгээ наад архи, пивийг чинь ууя гэсэн. Тэгээд ийн гэрлүү орцгоосон. Ороод нөгөө авсан архи, пиво ууж эхэлсэн ба архи дунд хавьдаа орж байхад унтлаа гээд хэвтсэн. ийн унтаж байсан орон дээр хажууд нь сууж байсан' тай хамт ирсэн нөгөө залуу өөрийгөө гэж танилцуулж байсан. , бид хоёр өмнө нь нилээд уучихсан согтуу байсан. Гэтэл ийн толгой нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авах шиг болсон. Түүний дараа хутга аваад ийн цээж хэсэг рүү яах ийхийн зуургүй хатгаччих шиг болсон. Би бос ч өндийгөөд боль гэтэл гэх залуу миний баруун нүд хэсэг рүү гараараа маш хүчтэй цохисон. Би тэрхэн хооронд ухаан алдсан. Нэг сэргэтэл ийн цээж хэсгээс нь цус гарсан байдалтай, хажууд нь зогсож байсан. Дарьбдт мөн зогсож байсан. Мөн ийн хамарны нуруу хэсгээс цус гарсан байдалтай байсаи ба намайг ийн гэрээс аваад гарсан. Зодоон бол болоогүй. Гэнэт гэх тэр хүн зодоод эхэлсэн. ийн нүүр хэсэгт цохиж, ширээн дээр байсан хутгийг авч цээж хэсэгрүү хатгасан, намайг мөн нүүр, нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. г хэн нэгэн нь цохиж гэмтээсэн асуудал байхгүй. Надад учирсан гэмтлийг гэх тэр танихгүй залуу учруулсан. Гэнэт л ийг цохиод авч байгаа харагдсан. Тэрнээс руу дайраагүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг. /ХХ-ийн 29-30-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хамт сууж байхад сүртэй маргаан болоогүй, гэтэл ******* тас гээд ийг цохисон. Тэгээд хутга бариад авахад нь би босоод боль гэхэд намайг шууд цохисон. Маргаан юунаас эхэлснийг би анзаараагүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг сэртэл хүмүүс чанга чанга дуугараад зодолдоод байх шиг байсан. Тэгээд өндийгөөд хартал миний унтаж байсан орон дээр сууж байсан.; аа гаръя гээд дагуулаад гарч байгаа харагдсан. ахыг нь хутгалчихлаа гэж хэлсэн ба цээжин хэсгээс нь цус гарсан байдалтай байсан...Намайг унтаж байхад юу юу болсон талаар мэдэхгүй байна. Хүмүүс чанга дуугарахаар нь сэрсэн ба сэрэхэд ыг ийн гэрээс аваад гарч байсан. миний унтаж байсан орон дээр сууж байсан. Намайг сэрэхэд ийн цээжин хэсгээс цус гарсан, миний хамрын нуруу хэсэг зүсэгдсэн байдалтай байсан. ыг тухайн үед хараагүй, дараа нь харин нэг нүд нь #тагларчихсан байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/           

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө. 22 цагийн орчимд манай гэрийн хөрш айлын хөгшин Тэрбиш над руу залгаад “танай хүү цустайгаа хутгалдчихсан байна. Та ирээч” гэхээр нь би яваад очтол гэрийн дотор баруун талын орон дээр суучихсан, урд энгэр хэсэг нь нил цус б.олчихсон байдалтай хажууд нь мөн нэг танихгүй эрэгтэй хүн хөнжлөөр биеэ ороочихсон сууж байсан Мөн уг танихгүй залуугийн нүүр ам нь цус болчихсон нилээд согтуу байдалтай байсан. Гэрийн хоймор гол хэсэгт байх ширээний ард хар өнгийн иштэй манай гэрийн хутга газар цус болчихсон байхаар нь би нөгөө хутгийг аваад гадагш гаргаад хаячихсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирцгээсэн." гэх мэдүүлэг/ХХ-ийн 3-35-р хуудас/

Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...21 цаг өнгөрч байхад архийг уугаад дууссан ба би гарч бие засчхаад эргээд ороод иртэл ийн цээж хэсгээс нь цус гарч байхаар нь би үзтэл гайгүй цус нь гараад тогтсон. ******* болох хажууд нь зогсож байсан. Би , ******* хоёрыг дагуулаад ийн гэрээс гарсан ба гэрт суугаад, орон дээр унтсан байдалтай үлдсэн...******* бид хоёр гайгүй байсан, нөгөө хэд бол нилээд‘согтсон байдалтай байсан. Хэрүүл маргаан огт болоогүй. Намайг бие засчихаад эргээд ийн гэрт ороод иртэл ийн цээж, хэвлий хэсгээс нь цус гарчихсан эндээс цус гоожоод гэж байсан ба хажууд ******* зогсож байсан. Би яг зодож цохиж хатгаж байгааг нь хараагүй. , нарыг хэн зохиж гэмтээсэн эсэхийг би хараагүй гэх мэдүүлэг. /XX- ийн 36-37-р хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 09. дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд 22 цагийн орчимд би хажуу хашааны айл болох гэх айл руу ортол тэднийд ийн хүү болон наана нь бас нэг залуутай согтуу сууж байсан ба ийн урд хэсэг цус болчихсон, нөгөө залуугийнх нүүрнээс нь цус гарчихсан байхаар нь би гадагш гарч ийн ээж рүү залгаад танай хүү цус нөжтэйгөө холилдчихсон байдалтай байна, хурдан ир гэж хэлсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39-р хуудас/,

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7/,

-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл. /ХХ-ийн 8, 10-р хуудас/        

-Гэрэл зургийн үзүүлэлт/ХХ-ийн 5-6, 9, 11-12-р хуудас/

-Согтуурал шалгасан магадлагаа./ХХ-ийн 1-р хуудас/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны, 09 сарыи 15-ны өдрийн 71, 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 8, 2015 оны 09 сарын 22-Ны .87 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 5, 7, 9/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 сарын 29-ний 8397, 2015 оны 10 сарын 02-ны 8398 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 55-56/, -Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг даргын 2015. оны.,09 сарын 21-ний 265 тоот албан бичиг/хх-ийн 79/,

-шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /80-81, 83/,

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн засаг дарга Д.Зулсарангийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 1533 тоот албан бичиг зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 09-ний оройн 21 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р баг 6-56 тоотод оршин суух иргэн *******ийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, иргэн *******ын нүүрэн тус газарт нь цохиж зодох, иргэн *******ийн хамрын нуруун хэсэгт хутгаар зүсэх, иргэн *******ийн цээжин тус газарт нь 2 удаа, ар шилэн хүзүүн тус газарт 1 удаа хутгалж иргэн *******, ******* нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдож тогторгдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна.

Хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл трхирсон байх тул *******ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтзй.гэж үзэв.

Хохирогч нар нь гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт х.эрэ.г үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшихс байгаа, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт;|хэр,гийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилсан, шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдрал.ын байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ^ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 1 см урт, бариул хэсэг нь 12 см урттай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн пудвольк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хөнжлийн даавууны Тайрдас 1' ширхгийг устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг танхайрах гэмт'хэргийг ц зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн *******ыг гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил дөрвөн сар арав хоногийн хугацаагаар ф хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 1 см урт, бариул хэсэг нь 12 см урттай хутга 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн пудвольк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хөнжлийн даавууны тайрдас 1 ширхэгийг тус тус устгасугай.

7.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1. дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 30 дүгээр зүйлийн 30.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1 хоногийн дотор Архангай, Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүуэл бичих эрхтэйг дурдаж,

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл. бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД                                            Ч.БАЙГАЛМАА

                                                             Н.БААСАНБАТ