| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0027/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/023 |
| Огноо | 2016-01-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
******* бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогч ******* нарыг оролцуулан т шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, бүл 6,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас хохирогч *******ын 20 тооны адуунаас 18 тооны адууг хулгайлж, нийт 9200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад :
Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас ийн 12 тооны адуу, ийн 3 тооны адуу, *******ын 3 тооны адуу нийт 18 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж бдад 9.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь -хохирогч ийн ... манай адуу нийт 20 тооны бор азрагатай адуу байсан. Энэ 20 тооны адуунаас ах ын 3 тооны адуу, ийн 3 тооны адуу бад 14 тооны адуу нь миний адуу байсан юм. Манай ах манай адуунд тавьсан 3 тооны адуугаа хаана байгаа бэ гэхээр нь би бэлчээрт байгаа гээд ах гэх газарлуу яваад буцаж ирэхдээ адуу алга байна гээд хээр даага, ягаан үрээ 2 байна гэхлээр нь би ахын хтаар явж хайсан боловч олдоогүй юм. Энэ 2 үлдсэн адууны хээр даага нь бие нь өвдсөн муу, ягаан үрээг нь унаж хэрэглэж байгаад тавьсан ядарсан байсан болохоор үлдээгээд нийт 18 тооны бор азрагтай адууг “ ” гэх газар луу чигтэй нэг мотоцикльтой хүн хөөгөөд явсан мөр байсныг дагаад явсан чинь нуруу джаад “ ” гэх газарлуу мөрийг нь оруулаад алдсан ... сумын нутагт байх уулын орчим байдаг гэх газраас 13 тооны адууг олсон үлдсэн 5 тооны адууг нь машинаар тээвэрлэж авчирч өгсөн ... миний хувьд аас 1.800.000 төгрөг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
-хохирогч ийн ... миний 3 тооны адуу ийн адуунд байдаг юм. Тэгтэл 2015 оны 05 сарын 25-ны өдөр 20 тооны адууг бэлчээрт гараад 2015 оны 05 сарын 26-ны өдөр 18 тооны адуу алга болсон 2 тооны адуу үлдсэн байнан гэж хэлсэн бөгөөд тэр алга болсон адуунд миний 3 тооны адуу хт алга болсон гэсэн. Тэгээд эрж сураад хайсан боловч сураг нь гарахгүй байж байгаад 13 тооны адууг сумын нутгаас олж ирсэн гэж байсан. Олж ирсэн адуунд нь миний адуу байхгүй байсан. ... ******* нь тэр өдрөө машинд 5 тооны адуу ачаад ирсэн байхаар нь үзсэн чинь манай унагтай гүүг алдсан гээд оронд нь унагтай хээр гүү авчирсан байсан юм. ... нь 5 адууг эрж хайсан зардлыг чинь би барагдуулж өгнө бад 13 тооны адууг би хариуцахгүй гэж хэлж байсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
-хохирогч *******ын ... миний болоод дүү , гэсэн 3 айлын 20 тооны адуунаас 2 мууг нь ялгаж үлдээгээд нэг мотоцикльтой хүн туугаад явсан байсанг дүү бид хоёртой хт явж мөр хайсан , гэсэн хүмүүс мэднэ. ... сумын нутагт байх уулын орчим байдаг “ ” гэх газраас 13 тооны адууг олсон. Үлдсэн 5 тооны адууг нь машинаар тээвэрлэж авчирч өгсөн зэргээс үзэхэд хулгайлж авч явсан нь тодорхой харагдаж байна. ... миний хувьд аас 1.100.000 төгрөг нэхэмжилж авна ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,
-гэрч н ... сумын нутгаар бас 3 хоног хайсан талаараа хэлж найг сумын цагдаагийн хэсэгт адуу алдсан талаар хэлээд тэмдэглүүлээд өг гэхлээр нь би сумын цагдаагийн хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 30-ны үед ирж 18 тооны адуу алга боллоо гэж тэмдэглүүлсэн юм. 2015 оны 07 дугаар сарын 10-ны үед манай сумын нь Говь-алтай аймгийн Дэлгэр сумын нутаг д утсаар хэлж манай дүү нь ах ын хтаар мотоцикльтой яваад 13 тооны адуу тууж ирсэн ... Ингээд үлдэгдэл 5 адууны сураг гарахгүй байсан чинь гэдэг айлд нь эхнэрийнхээ хтаар ирээд 18 тооны адууг би авсан юм. Та адууны эзэнтэй уулзаж аргалж өгөөч надад үлдэгдэл 5 тооны адуу нь байгаа гэж хэлсэн гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,
-гэрч ын ... Тэгээд тэр адууны эзэн гарч ирэхгүй байгаад байхаар нь санаа зовоод ойр хавийнхаа хүмүүст хэлээд сураад олдохгүй байхаар нь би цэргийн найз болох т утсаар манай энд бор азрагатай адуу ирээд сар шах болж байна. Танай сумаас адуу алдсан хүн байна уу гэхэд байгаа гэж хэлээд би мэдэгдэе гэсэн. Тэгтэл маргааш нь танихгүй дугаараас нэг хүн залгаад би ******* сумын хүн байна. бор азрагатай адууны эзэн байна гэж яриад 2 хоногийн дараа нь хоеулаа ирсэн. Тэгээд би адууг нь байгаа газрыг нь заагаад өгсөн чинь тэр 2 яваад олоогүй буцаж ирээд маргааш нь явж зааж өгөхөд 13 тооны адуу байсныг бүгд манай адуу байна гээд туугаад явсан бөгөөд 5 тооны адуу дутуу байна гэж хэлээд зүсийг нь хэлж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
-гэрч ийн ... Тэгээд нь хоёр гүү унагатайгаа надад байгаа асуудалгүй авчирч өгье гэж хэлээд дараа нь эзэдтэй нь уулзаж ярьж хөөрье та аргалж өгөөрэй та н дараад өгөөрэй та асуудалгүй болгоод өгөөрэй гээд байсан боловч дараа нь ирэхдээ би тэгж хэлээгүй би согтуу худлаа хэлсэн байна гэж хэлсэн үгнээсээ буцаад байсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
-шүүгдэгч *******ын ... Би өмгөөлөгчийн хтаар дүгнэлттэй танилцлаа энэ дүгнэлтийг бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. дүгнэлттэй холбоотой санал хүсэлт дахин дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэж бодож байна. Миний хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна хийсэн хэрэгтэй гэмшиж байна Хохирол мөнгөө бүрэн төлнө. Энэ талаар хохирогч нартай гэрээ байгуулсан байгаа. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн энэ хэрэгт буюу ногоон нь ямарч хаагүй юм. Хохирогч нар нь адуугаа бүрэн хүлээн авсан бөгөөд адуугаа эрж хайсан зардалд 2.500.000 төгрөг өгөхөөр болж бид нар гэрээ хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,
-адуу үнэлсэн тухай үнэлгээчний тайлан /хх-ийн 55-58 зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн, хохирогч , ******* нар нь алдагдсан адуугаа эрж хайх явцад гарсан зардлыг шүүгдэгч *******аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг 2015 оны 05 сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг т т дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1,294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Ядын ыг бдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хохирогч , ******* нар нь алдагдсан адуугаа эрж хайх явцад гарсан зардлыг шүүгдэгч *******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг т т дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан бдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА