| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/02022/И |
| Дугаар | 183/ШШ2021/02981 |
| Огноо | 2021-12-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2021/02981
2021 оны 12 сарын 14 өдөр Дугаар 1**/ШШ2021/029*1 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Бага тойруу гудамж ** байр, * тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, 5 хэсэг, Туул 2 гудамж, * тоот хаягт оршин суух, Урианхай овогт гийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1* 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг бусдад дамжуулан хөлслөн олсон орлого, эд хөрөнгө эвдсэн, болон ашиглалтын зардалд 2 50* 940,5* төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: ...Н. нь 2019 оны * дугаар сарын 05-ны өдөр А.той зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 2021 оны * сарын 5-ны өдрийг хүртэл зээлсэн. Зээлийн гэрээний *.*-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж, ** байр, *1 тоот 40 м.кв Ү-****** дугаартай 2 өрөө орон сууцанд зээлийн хүүд тооцон амьдруулахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний *.4-д зээл олгох хэлбэр, хугацааг тохиролцсоны дагуу бэлнээр **0 000 төгрөг, дансаар 2019 оны 6 сарын 05-ны өдөр ** 700 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний *.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. А. нь үндсэн зээлийг төлөхгүй мөнгөө нэхэхээр удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг нийт 1* 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний хугацааг 2021 оны * дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болгоход нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, тэр өдөр утас нь холбогдохгүй байсан. Байранд очиход өөр хүмүүст давхар түрээслүүлсэн, байрыг суллах санал тавихад Н. битгий гараарай гэж хэлсэн гэж хэлсэн. Тухайн үед ковид өвчний хөл хориотой энэ хүмүүсийг шууд гаргах боломжгүй байсан. Бид байрыг чөлөөлж өгөхийг Н.д удаа дараа хүссэн боловч байрыг 2021 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээлгэж өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...А. нь 2019 оны * дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.тай зээлийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, Дандарбаатарын гудамж, ** байр, *1 тоот 2 өрөө орон сууцанд зээлийн хүүд тооцон амьдруулахаар харилцан тохиролцсон. Н.тай 2019 оны * дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлсэн ба 2021 оны * сарын 5-ны өдөр дуусгавар болсон. Байраа суллаж, авах талаар Н.д хандсан боловч утас нь холбогдохгүй, байранд очиж үзэхэд А.******** гэх хүнд давхар түрээслүүлсэн байна. Байрны зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслүүлсэн байх тул 4 сарын түрээсийн төлбөрт 2 200 000 төгрөг, төлөөгүй ашиглалтын зардал болох СӨХ-ийн төлбөр 157 000 төгрөг, цахилгааны үлдэгдэл төлбөр 7* *41 төгрөг, юнивишний төлбөр *9 500 төгрөг, нийт 270 *41 төгрөг, юнивишний удирдлага 15 000 төгрөг, хаалганы цоож сольсон 1* 600 төгрөг, нийт 2 50* 941 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...СӨХ-ийн төлбөр 157 000 төгрөг, цахилгааны үлдэгдэл төлбөр 7* *41 төгрөг, юнивишний төлбөр *9 500 төгрөг, нийт 270 *41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Юнивишний удирдлага 15 000 төгрөг, хаалганы цоож сольсон 1* 600 төгрөг, нийт ** 600 төгрөг, Н. нь 2021 оны * сараас 7 сар хүртэл 4 сар байрыг хүлээлгэн өгөөгүй тул 4 сарын 2 200 000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь А. нь байраа хугацаандаа буцааж авсан бол дараагийн хүнд түрээслүүлэх боломжтой байсан гэж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хугацаа хэтрүүлснээс болоод 2 жилийн хугацаатай гэрээ нэлээд хойшлогдсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 270 *41 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 2 *** 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. нь хариуцагч А.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1* 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2 50* 940,5* төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид зээлийн мөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 12 000 000, гэрээгээр тохирсон алданги 6 000 000 төгрөг, нийт 1* 000 000 төгрөгийг гаргуулна... гэж,
хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлснээс олсон орлого 2 200 000 төгрөг, ашиглалтын зардал болон юнивишний удирдлага шинээр авсан, хаалганы цоож сольсон зардал нийт 2 50* 941 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна... гэж тус тус тайлбарлаж байна.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны * дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н. нь зээлдэгч А.т 12 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай шилжүүлэх, зээлийн хүүд эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /1**21/ Дандарбаатарын гудамж, ** дүгээр байр *1 тоот, 40 м.кв орон сууцанд зээлдүүлэгчийг амьдруулахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.
Дээрх гэрээ нь гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын зарчимд нийцсэн, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 20* дугаар зүйлийн 20*.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч зээлийн мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний *.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. гэж тохиролцсоноор нэхэмжлэгч Иргэний хуулийн **2.6-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй ба алданги 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь мөн зүйлийн **2.4-т заасантай нийцнэ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1, **2 дугаар зүйлийн **2.6-д заасны дагуу 1* 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгч ашиглалтын зардал 270 *40 төгрөг төлөх талаар маргаагүй. Харин зээлийн хүүд тооцон эзэмшиж байсан орон сууцыг хариуцагчид 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба тухайн орон сууцыг бусдад сарын 550 000 төгрөгөөр түрээслүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, үндэслэлийг нэхэмжлэгч үгүйсгэн няцаагаагүй нь дээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар байр гэх утгаар 550 000 төгрөгийн орлого орсон зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 470 *40 төгрөгийн шаардлага үндэслэлтэй байна. Хаалганы цоож сольсон 1* 600 төгрөг, удирдлага 15 000 төгрөг гаргуулах шаардлага нь баримтаар тогтоогдоогүй.
Иргэний хуулийн *** дугаар зүйлийн ***.1, ***.4-т биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2 470 *40 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцож, хариуцагчаас 15 529 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.1, **5.2.2, **6, *** дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 2*1 дүгээр зүйлийн 2*1.1, **2 дугаар зүйлийн **2.6, *** дугаар зүйлийн ***.1, ***.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.оос 15 529 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.д олгосугай.
1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 55 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19* 474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **9 дүгээр зүйлийн **9.2, **9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ