| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0025/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/024 |
| Огноо | 2016-01-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2016/ШЦТ/024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2-т зааснаар Ж.эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 198******* оны 08 сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ж. нь 201******* оны 09 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “*******” гэх газарт байх иргэн *******гийн эзэнгүй байсан зуслангийн гэрт шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, машин механизм ашиглан хууль бусаар нэвтэрч, уг гэрээс 76 кг богийн ааруулыг хулгайлж бусдад 494.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад
Шүүгдэгч Ж. нь 201******* оны 09 сарын 22-ны өдөр машин механизм хэрэглэж, Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “*******” гэх газарт иргэн *******гийн гэрт нэвтрэн орж 76 кг богийн ааруул хулгайлж бусдад 494.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...
-хохирогч *******гийн ... Өнгөрсөн намар буюу 201******* оны 09 дүгээр сарын 2*******-ны өдөр ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “*******” гэх нэртэй газарт байсан зуслангийн гэрээ эргэсэн юм. Тухайн үед манайх “******* ” гэх газарт намаржиж байсан юм. Тэгтэл гэрийн цоожийг эвдээд гэмт этгээд хууль бусаар нэвтэрч шуудайтай богийн ааруулууд хулгайлсан байсан. Чийгтэй ааруулуудыг газарт дэлгэсэн байсан юм. Гэрийн баруун хойд талд мотоциклийн мөр гарсан харагдсан. 201******* оны 09 дүгээр сарын 2*******-ны өдрөөс өмнө буюу 201******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эргэсэн. Тэгэхэд гэрийн цоож цуурга зүгээр байсан юм. Ааруул хулгайлж явсан хүн нь мотоцикльтой ирээд буцаад явсан байсан. Гэрт байсан шуудайтай ааруулуудаа хиллэж жигнээгүй байсан. Яг хэдэн киллограмм байсныг тодорхой хэлж мэдэхгүй. Тайлбар өгч байхдаа 1*******0 кг орчим ааруул хулгайлагдсан талаар мэдүүлсэн. Гэхдээ жинлээгүй байсан учир хөдөлбөргүй 1*******0 кг байсан гэж хэлэх боломжгүй. надад хэлэхдээ танайхаас хулгайлсан ааруул нийт 76 кг болсон гэж байсан. ... Манай гэрээс ийн хулгайлж авсан ааруул бол 76 кг жинтэй ааруул байсан байна ... гэх мэдүүлэг/хх-ийн 18/,
-гэрч гийн ... 201******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манайд мотоцикльтой ирсэн, тэр хоёр шуудайтай ааруултай ирсэн. Нэг шуудайтай ааруулаа хүнээр хүргүүлж ирсэн, мотоциклийнх нь дугуйны хий сулраад нэг шуудайтай ааруулаа хүнд дайгаад нөгөө шуудайтай ааруулаа өөрөө ачиж ирлээ гэж байсан. ... түүнийг авчирсан ааруулыг нь зарахаар зах руу очоод худалдааны төвийн үүдэнд зогссон, тэгээд дотогшоо ороод ааруулаа өгөх хүнтэйгээ ярьчихаад гарч ирж байгаа бололтой нэг эмэгтэй хүнтэй гарч ирсэн. ... надаас энэ оны 08 дугаар сард ягаандуу өнгөтэй мустанг ******* маркийн 1*******0 мотортой шинэ мотоциклийг 1300,000 төгрөгөөр худалдаж авсан. Мотоциклийн мөнгийг хавар ноолуурын үеэр өгье гэж ярилцаад өгч авалцсан байсан юм. Надаас худалдаж авсан мотоциклиороо шуудайтай ааруулаа ганзаглаж ирсэн юм билээ ... гэх мэдүүлэг/хх-ийн 21/,
-гэрч ын ... тэй 201******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн төв дээр уулзсан. Түүнтэй Тээврийн товчооны урд байрлах Ник шатахуун түгээх станцын орчимд уулзсан, би шатахуун түгээх станцаас бензин аваад зогсож байтал хүн дуудах шиг болохоор нь хартал ганцаараа, мотоцикпьтой явж байсан. Очоод уулзтал хөдөөнөөс сая орж ирлээ, дугуйны хий гараад явдаггүй, чи миний нэг шуудайтай ааруулыг ганзагалаад айлд дөхүүлээд өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь зөвшөөрсөн. надад хэлэхдээ авч яваа ачаагаа ааруул байгаа юм, зах дээр аваачиж борлуулах санаатай явж байна гэсэн. хоёр шуудайтай ааруулынхаа нэг шуудайтай ааруулыг миний ард ганзагалуулаад нэг айлын гадаа хүргүүлсэн. Тэр өөрөө нэг шуудайтай ааруулаа ганзагласан. Би түүнийг айлд нь хүргэж өгчихөөд явсан. Түүнээс хойш таарч уулзсан зүйл байхгүй. *******0 кг-ийн шуудайтай ааруул байсан, ойролцоогоор *******0 кг-ийн шуудайтай гурилаас хөнгөндүү байх шиг байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
-гэрч гийн ... Би зах дээр байрлах төвд сүү, цагаан идээний худалдаа эрхэлдэг. Намайг ажлын байран дээрээ 201******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байж байтал нэг залуу орж ирээд богийн ааруул авах уу гэж асуусан. Тэгэхээр нь аваад ир үзье гэж хэлсэн. Тэр залуу нэг залуутай ааруулаа дамжилж оруулж ирчихээд, нөгөө залуу нь гараад явчихсан. Зарах гэж байгаа ааруул нь богийн ааруул, хоёр шуудайтай байсан, жинлэхэд хоёулаа нийлээд 76 кг болж байсан. 76 кг-ыг ааруулыг 418,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр ааруулаа өндөр үнээр өгчихмөөр байна гээд байсан тэгээд 1 кг ааруулыг **************00 төгрөгөөр бодож авсан. Ааруул өгсөн залуу онц зүйл яриагүй. Мөнгө тоолж авчихаад л гарч явсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/,
-шүүгдэгч Ж.ийн ... Би 201******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу Мягмар гаригт ******* сумын ******* ******* дугаар багийн “*******” гэх газарт нутаглаж байсан Цэдэвсүрэнгийн түр хугацаагаар эзэнгүй байсан гэрт шөнийн 22 цагийн үед хууль бусаар нэвтэрч гэр дотор байсан шуудайтай болон, шуудайлаагүй дэлгэсэн ааруулыг уутанд хамж хийж хулгайлсан. Хулгай хийсэн хоёр шуудайтай ааруулаа унаж очсон мотоцикль дээрээ тэнжээлж тохоод Баянхонгор аймгийн төв рүү шууд явсан. Аймагт маргааш өдрийн өглөө орж ирсэн. Аймагт орж ирээд товчооны гуанзнууд өнгөрөөд явж байтал мотоцикпийн хойд дугуй хагарсан. Зам дээр зогсож байтал миний таньдаг гэх залуу мотоцикльтойгоо явж таарсан. Тэгээд түүнтэй уулзаад нэг шуудайтай ааруулаа түүний ард тавиад, үлдсэн шуудайтай ааруулаа би өөрөө ардаа тавиад гийнд очсон. гийн гадаа шуудайтай ааруулаа буулгачихаад явсан. Би гийнд очоод мөнгөний хэрэг гараад ааруулаа борлуулах ажилтай ирлээ гэж хэлсэн. Түүнээс хулгай хийгээд ирлээ гэдгээ хэлсэн ярьсан зүйл байхгүй. Тэгээд 201******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ааруулаа зах дээр аваачиж зарсан. 1 кг-ийг нь *******.*******00 төгрөгөөр зарсан. Нийт 76 кг ааруул болсон. Богийн ааруул юм. 418.000 төгрөг болж байсан. Цагаан идээ бөөндөж худалдаж авдаг нэг эгчид зарсан, тухайн хүнээ харвал танина. Ааруулаа зарчихаад тухайн өдрөө өнжөөд маргааш өглөө нь буюу 201******* оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* сум руу буцсан. Би 201******* оны 08 дугаар сарын 20-д гаргаад аймгийн төв дээрээс гоос мустанг ******* маркийн улбар шар өнгөтэй мотоциклийг 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгө төгрөгийг нь өгөөгүй байгаа. Улсын дугаар аваагүй. Би өөрийн гэм буруугаа ухамсарлаж хохирогч Цэдэвсүрэн гуайд учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
-ааруул үнэлсэн тухай үнэлгээчний тайлан /хх-ийн 28-29/,
-гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улбар шар өнгөтэй, мустанг-******* маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ж.ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж. нь үнэлгээчний тайлангаар тогтоосон ааруулын үнэ болох 494.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ж. нь өөрийн эзэмшлийн улбар шар өнгөтэй, мустанг-******* маркийн улсын дугааргүй мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул тухайн тээврийн хэрэгсэлийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэж, 201******* оны 12 сарын 03-ны өдрийн мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч Ж. нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгч Ж.ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулж, эдлэх ялыг тэнсэн харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.ийн эзэмшлийн 2 тооны морийг буцаан олгож 201******* оны 12 сарын 03-ны өдрийн 2 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 29*******, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2-т зааснаар шүүгдэгч Ж.эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгч Ж.эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан С.Мөнхбатын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ж.ийн эзэмшлийн улбар шар өнгөтэй, мустанг-******* маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.ийн эзэмшлийн 2 тооны морийг буцаан олгож 201******* оны 12 сарын 03-ны өдрийн 2 тооны морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Ж. нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.эд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА