Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02166

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, З    дугаар гудамж,   тоотод оршин суух, Х  овогт Б-ийн Ц /РД:ЧО0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт Л-ийн Ч /РД:ЧЗ000000/-д холбогдох,

 

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Банзрагчийн Ц 1933 онд төрсөн одоо 87 настай. Түүний нөхөр Боржигон овогт Нын Л 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 93 насандаа нас барсан. Талийгаачийн төрсөн эцэг Б.Н нь 1938 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж, 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 4 дүгээр хурлын тогтоолоор дээд хэмжээгээр шийтгэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 107 тоот магадлалаар цагаатгаж 2600 дугаартай гэрчилгээ олгосон байдаг. Талийгаач маань 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан нөхөх олговор авах эрхтэй болсон.

Ийнхүү талийгаач Н.Л нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж өөрийн төрсөн эцэг Бадам овогтой Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан учир цагаатгалын нөхөх олговрыг нэхэмжлэхийн тулд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хэлмэгдэгчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө авч байсан болох нь Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 409 тоот албан бичгээр нотлогдоно.

Ийнхүү талийгаач аав маань 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэлмэгдэгчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлснээс хойш өөрийнх нь биеийн байдал сайнгүй байсны улмаас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн төрлийн хүн болох З.Адъяад итгэмжлэл олгож цагаатгалын нөхөх олговрыг авахад нэхэмжлэгчийг төлөөлөх бүх эрхийг олгож олгосон байсан. Гэтэл талийгаачийн төрсөн дүү Л.ЧБаянгол дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 102/ШШ0000/00000 дугаартай шийдвэр гаргуулж 80,000,000 төгрөгийг /2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр/ ганцаар авсан байсан.

Талийгаачийн төрсөн дүү Л.Ч дээрхи нөхөх олговрыг хуульд заасны дагуу ахтайгаа адил тэнцүү хувааж авах үүрэгтэй байсан бөгөөд бид ч тал хувийг нь өгнө гэж итгэж хүлээж байсан юм. Нэхэмжлэгч Б.Ц нь талийгаачтай 1949 оны 10 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулсанУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу нөхөх олговрыг талийгаач ахтайгаа адил хэмжээгээр тэгш хувааж авна гэж ойлгож итгэж хүлээж байсан. Гэтэл тэр бидэнтэй огт холбогдохгүй болсон. Ингээд бид арга буюу цагаатгалын комиссд хандаж өргөдөл өгтөл бидэнд өгсөн хариунаас нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг Л.Чавсан гэдгийг мэдсэн юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т ...энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж заасан байна. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай тийн 10 дугаар зүйлийн 10.2, 10,3, 13.2.1, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 5 1, 518 дугаар зүйлийн 518.1, 520.1.1, Улсын дээд шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх р олгох тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 62 дугаар тогтоолын 13 дугаар зүйл зэрэг хууль тогтоомжид заасныг баримтлан нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг түүний дүү Л.Чганцаар авсан тул талийгаач нөхөр Н.Лт маань оногдох хувь буюу 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ринчинтогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний аав, хариуцагч Л.Чнь өөрийн төрсөн ах Н.Лээр овоглодог бөгөөд төрсөн эцэг Б.Н овоглох юмсан гэж ярьдаг байсан. Намайг уг асуудлаар хөөцөлд гэсэн болохоор 2018 оны хавар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд очиж, лавлагаа, мэдээлэл авахыг хүсэхэд, хэлмэгдсэн хүний овог нэр хэрэгтэй гэсэн тул шүүхэд хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс аавыг Б.Нын хүүхэд мөн болохыг 2019 оны 03 сарын 28-ны өдрийн шийдвэрээр тогтоосон байдаг. Үүний дараа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нэг хүн утсаар ярьсан, аавын чинь садан төрлийн холбоо тогтоолгох шийдвэрийг үндэслэж Зууны мэдээ сонин-д зар гарсан байгаа түүнийг олж аваарай, энэ зар гарснаас хойш 30 хоногийн дараа шүүхэд нөхөн олговор авах эрх чинь үүснэ гэж хэлсэн. Уг сониныг бид авсан бөгөөд тэр сонин дээр Л.Чнь 80,000,000 төгрөг авна гэсэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос гаргасан зар байсан. Хэрэв нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ шүүхэд гаргахаар хөөцөлдөж байсан бол зар гаргасан хугацааны дотор, эсвэл биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасан байх үед нөхөх олговрын талаар яригдах ёстой байсан гэж үзэж байна. Миний аав Л.Чөдгөө ганцаараа амьд сэрүүн голомтоо сахиж үлдсэн бөгөөд цагаатгалын нөхөн олговрыг ганцаараа авах ёстой гэж үзэж байгаа.

1999 оны шүүхийн шийдвэрээр Н.Л ах 1,000,000 төгрөг аваад бидэнд нэг ч төгрөг өгөөгүй, мөн нэхэмжлэгч талыг нөхөх олговрын асуудлаар хөөцөлдөх хангалттай хугацаа байсан гэж үзэж байгаа ба намайг нөхөн олговрын талаар хөөцөлдөж байгааг ч мэдэж байсан. Мөнгө төгрөг хуваах асуудлаар ч ярьж байгаагүй аав минь хэлэхдээ ...Ц эгч нэхэмжлэл гаргасан гэдэгт итгэхгүй байна. Б.Ц эгч надтай шүүхдэлцэх хүн биш. Л.Оюуны хийж байгаа жудаггүй үйлдэл... гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн шийдвэрээр Л.Чойжидыг Б.Нын хүүхэд мөн болохыг тогтоосон байдаг. Уг шийдвэрийг үндэслэж хэлмэгдэгч Б.Нын цагаатгалын нөхөн олговор олгохоор шүүхийн шийдвэр гарсан байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 09 сарын 04-ний өдөр талийгаач нь З.Адъяа гэх хүнд итгэмжлэл олгосон. Ингээд итгэмжлэл олгосон хугацаанд талийгаач нь нас барсан гэж тайлбарласан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харвал Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 04 сарын 16-ны өдрийн 409 тоот албан бичигт Б.Нын нөхөн олговрыг авахаар нэхэмжлэгч Н.Л нь 2018 оны 01 сарын 15-ны өдөр бүртгүүлсэн гэх мэдээлэл лавлагаа өгснөөс өөрөөр үйлдэл хийгээгүй гэдэг нь харагдана. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Адъяаг цагаатгалын нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангаж байсан гэж үзэх үндэслэлгүй нь харагдаж байна. Гэтэл Л.Ч хувьд дээрх хугацаанаас 1 жил 7 сарын дараа Б.Нын төрсөн хүү болохоо тогтоолгосон бөгөөд үүний дараа нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 80,000,000 төгрөг авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Иймд цаг хугацааг нь харвал нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь 1 жил 7 сар гаруй хугацаанд Н.Лийн З.Адъяад олгосон итгэмжлэлийн хугацаанд З.Адъяа нь нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу хангалттай хугацаа байсан гэж үзэж байна. Яагаад тухайн хугацаанд баримтаа бүрдүүлээгүйг гайхаж байна. Л.Ч хувьд овог зөрүүтэй байсан учир садан төрлийн холбоо тогтоолгож түүний дараа нөхөн олговор тогтоолгох мэтээр 1 жил 7 сарын дараа үүсч байгаа асуудал. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Л.Ч холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Чнь эцэг Б.Нын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг гаргуулан авсан байх бөгөөд уг 80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг миний нөхөр болох Н.Л авах эрхтэй байсан... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... Талийгаач Н.Л нь эцэг Б.Нын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг авах талаар нас барахынхаа өмнө нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байсан гэж үзэх үндэслэлгүй, ...өмнө нь талийгаач нь эцэг Б.Нын цагаатгалын нөхөх олговорт 1,000,000 төгрөгийг авснаас надад зохих хувийг өгөөгүй, ... Л.Чминий бие өдгөө ганцаараа амьд сэрүүн голомтоо сахиж үлдсэн бөгөөд цагаатгалын нөхөх олговрыг ганцаараа авах ёстой... гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

 

Хэлмэгдэгч Б.Ныг 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43,47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаартай магадлалаар цагаатгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-15,17-20 тал/.

 

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Нын цагаатгалын нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нэхэмжлэл гарган авах эрхтэй.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчдийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

Н.Л, Л.Чнар нь хэлмэгдэгч Б.Нын төрсөн хүүхдүүд мөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан хүн амын тооллогын бүртгэлийн баримтууд, Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 14-ны өдрийн 1191 дугаартай шийдвэр болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00862 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдож байх тул хэлмэгдэгч Б.Нд олгох цагаатгалын нөхөх олговрыг Л.Чболон Н.Л нар нэхэмжлэх эрхтэй байх тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар Л.Чойжид, Н.Л нар нь цагаатгалын нөхөн олговорт олгох 80,000,000 төгрөгийг адил тэгш хэмжээгээр хуваан авах үүрэгтэй.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт энэ зүйлийн нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх ...өв залгамжлагчид шилжинэ гэжээ.

 

Н.Л нь Б.Цтай 1949 оны 10 сард гэр бүл болсныг 1953 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн дэвтэрт бүртгэж, 674 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд Н.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан, улмаар түүний цагаатгалын нөхөх олговор авах эрх нь эхнэр Б.Цд өвлөгдсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба энэхүү үйл баримтад зохигч маргаагүй./хх-13,14,63 тал/.

Талийгаач Н.Л нь эцэг Б.Нын цагаатгалын нөхөх олговрыг авах зорилгоор Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах улсын комиссын хэлмэгдэгчдийн нэгдсэн санд бүртгүүлж, нөхөх олговор авахтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах болон холбогдох бусад эрхийг З.Адъяад итгэмжлэлээр олгож байжээ./хх-15,71 тал/.

 

Дээрх байдлаас үзвэл Н.Лийг нас барахаасаа өмнө эцэг Б.Нын цагаатгалын нөхөх олговор авах нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх явцдаа нас барсан байна гэж үзэхээр байна.

 

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Б.Нын цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөгийг Л.Ч олгохоор шийдвэрлэсний дагуу Л.Чнь 80,000,000 авсан болох хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Л.Чойжидыг талийгаач Н.Лийн авах байсан 40,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.

Хариуцагч талын гаргасан ... өмнө нь талийгаач нь эцэг Б.Нын цагаатгалын нөхөн олговорт 1,000,000 төгрөгийг авснаас надад зохих хувийг өгөөгүй, ... Л.Чминий бие өдгөө ганцаараа амьд сэрүүн голомтоо сахиж үлдсэн бөгөөд цагаатгалын нөхөн олговрыг ганцаараа авах ёстой гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Чойжидоос 40,000,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ч-оос 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цаас улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Чойжидоос улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА