| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0000/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/026 |
| Огноо | 2016-01-21 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.санбат, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Гангэрэл
Иргэдийн төлөөлөгч: *******
Улсын яллагч: *******
Хохирогч: *******
Шинжээч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 8 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5,
Үйлдсэн гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн 9 үед согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын төв ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн хашаанд иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
... 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс орж ирчихээд буцаад хөдөө гэр рүүгээ явсан, явахдаа аас гурван баавгайтай пиво нэг ширхгийг авсан, өөр илүү, архи пиво аваагүй юм. Хөдөө гэртээ оччихоод пивоо талд нь ортол уусан, үлдээсэн пивоо шөнө уучихаад шөнө сумын төв рүү орсон. Би сумын төв орж ирээд аавынд очиход хүмүүс байхгүй, аав ганцаараа унтаж байсан, бусад хүмүүс соёлын төв рүү явсан байсан. Тэгээд соёлын төв рүү очоод хаалгаар нь шагайсан, эгч билет тасдаад сууж байсан, би эгчид эхнэрийг дуудаад өгөөч гэж хэлчихээд соёлын төвийн үүдний бистүлд зогсож байхад соёлын төв дотроос гарч ирсэн, над дээр ирчихээд хашаанд аваачиж байгаад чамайг зодно гэсэн. Тэгээд ах ийнх рүү хамт алхсан, замдаа ахад хандан та яагаад уурлаад байгаа юм гэхэд чи битгий солиороод бай, хашаандаа аваачиж зодно, аавыг, дүүг дээрэлхэж байна гэсэн тэгэхэд нь би аавд энэ насандаа янз бүрийн зүйл хэлж үзээгүй гэж хэлсэн, алхаж явсаар ахынд хашаанд орсон. Байшингийн урд талд байсан машины хажууд очоод намайг дээлийн захаар боож мушгисан, би газар өнхөрч унасан, тэр үед өөрийн мэдэлгүй гутлын зүүн талын түрүүнд байсан эвхдэггүй хутгаа сугалж аваад нэг мэдсэн дүрч хатгасан байсан. Дүрснээ мэдээгүй, би нэг сэргэсэн жорлонд хутга барьсан сууж байсан тэгээд айгаад барьж байсан хутгаа ахын жорлонд хаясан юм. Хутгаа хаячихаад эргээд ахтай зогсож байсан газраа ирэхэд ах байхгүй байсан. Тэгэхээр нь би машины хажууд сууж байхад нэг машин хашааны гаднаас хөдлөөд явчихаж байсан. Тэгээд байж байтал ахын гэрээс хүмүүс гарч ирээд мөн цагдаа нар байсан намайг баривчилсан юм. ах намайг боож унагаад газар унасан байхад хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, дараа нь толгойны ар хөндүүрлээд шүүс гарсан байсан толгойд цохисон байж магадгүй би санахгүй байна. Хадам ах намайг зодоод эхлэхээр нь өөрийн эрхгүй гаргасан байна лээ, ямар зорилгоор яагаад гаргаснаа санахгүй байна. Хутга миний хоол хүнс бэлтгэхдээ хэрэглэдэг, ахуйн хэрэглээний хутга юм. Тухайн өдөр хутгыг биедээ авч явсан шалтгаан бол мотоциклийн банкийг онгойлгохоор авч явсан. Түүнээс урьдаас өс санаж биедээ зориудаар авч явсан зүйл байхгүй.
Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тохиолдлын чанартай байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдлоо, би ахын бие махбодид хүнд гэмтлийг санаатай учруулъя гэсэн сэдэл санаа зорилгоор биедээ хутга авч яваагүй, би түүнийг ямар нэгэн байдлаар биед нь гэмтэл учруулъя гэсэн зорилго байгаагүй, ахтай соёлын төв дээр тохиолдлоор таарсан, тухайн өдөр намайг соёлын төв орж эхнэрээ дуудахаар очоод хаалгаар шагайхад ах соёлын төв дотор байсан, би соёлын төвийн үүдэнд зогсож байхад ах гарч ирсэн, тэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ах чамайг хашаандаа аваачиж байгаад зодно гээд соёлын төвийн довжоон дээрээс татаж буулгаад хамт явъя гээд дагуулаад гудамжаар явсан. Тэднийд очсон, хашаанд ороод ах намайг дээлний захаар боосон, мөн өшиглөсөн, боолтонд ороод юу болсноо мэдээгүй, гэтэл би түүнийг зүүн хөлийн гутлын түрүүн дотор байсан мотоциклийн банкаа онгойлгодог хутгыг гаргаад дүрсэн байсан. Би ахыг дүрчихлээ гэдгээ мэдээд жорлонд ороод ямар учраас хутга гаргаад дүрснээ бодох гээд ухаан санаа балартаад юу болсноо санах гээд жорлон дотор явган сууж байгаад гартаа байсан хутгыг жорлонд шидсэн.. гэх мэдүүлэг/хх-68-69/
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:
2015 оны 07-р сарын 07-08-ны шилжих шөнө Соёлын төв дээр би *******тэй таараад эхнэр хүүхдээ тоосонгүй гэж уурлаад түүнийг зодно гээд өөрийнхөө хашаа руу аваад явсан. Хашаандаа оруулж байгаад 2 удаа алгадсан. Би түүнийг боож сөхрүүлээд өшиглөж байгаад түүний дээлээр нь хүзүүг нь боогоод түүнийг боолтонд оруулсан. Тэгтэл *******ийн гар нь сарваганаад байсан. Дараа нь миний амьсгаа давчдаад эхлэнгүүт нь би гараараа хэвлий хэсгээ дарж үзтэл гар нойтон болсон байсан. Гэртээ ороод хартал гар цус болчихсон байсан. Түүнээс хойшхи үйл явдлыг би сайн санадаггүй. Надад хэвлий рүү нэвтэрсэн 1 шарх байгаа гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
“...Бид нар соёлын төв дотор ороод зогсож байхад хаалгаар шагайсан. Тэгэхээр нь би соёлын төвөөс ганцаараа гартал үүдэн дээр зогсож байсан. Чи юу хийж зогсож байгаа юм яасан их архи уудаг юм, би чамайг зодно гэж хэлээд түүнтэй гэрлүүгээ алхсан. Зодно гэж хэлэх болсон шалтгаан нь тэр архи уугаад гэр орноо олигтой хайхрахгүй эхнэр хүүхдүүд нь малаа хараад нөхөр нь архидаад яваад байхаар нь түүнд ахын хувьд үг хэлээд уулзах санаатай мөн уур хүрч байсан. Тэгээд манай хашаанд бид 2 алхаж очоод ийг нэг удаа алгадсан.Тэпгэл намайг бариад авсан. Бид хоёр тэр үед барилцаж аваад нэгнийгээ түлхэлцээд гэрийн баруун талд очтол тавихгүй байхаар нь ийн дээлний арын захаас нь бариад дарсан чинь 2 гар нь гозолзоод миний хэвлий гар орчим руу цохиод байна гэж ойлгосон, хэсэг хугацааны дараа амьсгал боогдоод дээрдээд ирсэн, тэгэхээр нь тавьчихаад хэвлий орчмоо тэмтэрч үзэхэд гарт нойтон зүйл тэмтрэгдсэн тэгээд гэрлүүгээ чиглээд алхсан гуйвсаар гэртээ ороод босгоо даваад суугаад охиндоо аавыг нь хутгалчихлаа гэж хэлсэн. Би охиндоо хутгалчихлаа гэж хэлээгүй, харин миний хажууд байж байгаад сумын цагдаа нарт хэлэхийг сонссон байх, би ухаан алдсан. Миний биеийн баруун гарын бугалганы гадна хэсэгт хоёр хэвлий баруун хөхний доод хэсэгт нэг, хэвлийн гол шугамны зүүн талд нэг нэвтэрсэн шарх үүссэн өөр гэмтэл шарх үүсээгүй юм. Би дүүгээ өмөөрөөд архи дарс уугаад яваад байхаар нь ахын хувьд хэлэх гээд согтуу дээрээ хэлээд түүнийг зодно гэж дайраад ийм үйл явдал болсон. Үүнд харамсалтай байна, хүргэн дүүгээ хэрэгт явуулж байгаадаа харамсаж байна, ийм зүйл болно гэж мэдээгүй..." гэх мэдүүлэг./хх-ийн 29-1/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
“...Би 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд мотоциклиор хүүхдээ аваад сумын төв орж ирсэн. г хаалгаар цухуйж байгаад цааш явахад нь ах араас нь гарахыг би харсан. Түүнээс хойш хаачсаныг бүү мэд. Намайг соёлын төвд байхад утас дуугараад автал ийн эхнэр нь утсаар яриад ахыг чинь хутгалсан байна гээд утсаа тасдсан. Би соёлын төвөөс гараад дүүтэйгээ гүйгээд аавын хашаанд орсон, ороход манай нөхрийг цагдаа гавласан зогсож байсан . ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 /
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
“...2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу сумын наадам дууссаны дараагаар орой дууны /караокены/ тэмцээн болох гээд эхнэрийнхээ ажпын хүмүүстэй сумын соёлын төв орсон юм. Соёлын төв дээр тэмцээнд оролцох гээд дотор байцгааж байсан цэцэрлэгийн туслах багш ийн гар утас дуугараад тэр аваад ярьтал эгчийн хүүхэд байна гээд гар утсаа өгсөн, тэгээд эгч хүүхэдтэйгээ утсаар ярьчихаад хүнд хутгалуулсан гэнэ гэж хэлээд түрүүлээд соёлын төвөөс гарсан, араас нь бид нар гарч очоод миний машинаар эгчийн гэр рүү давхиж очсон, хашааны гадаа нь зогсоод тэдний гэр рүү эгч бид хоёр орсон, ороход үүдний орчмоо хэвлий хэсгээ дараад угаалгын машин толгойгоо түшүүлсэн байдалтай сууж байсан, тэгээд би гэрээс нь гарч яваад цагдаагийн хэсгийн байранд ирж цагдаа нарыг авч очоод тэнд буулгачихаад эмч г гэрээс нь аваад замаараа Энхмаа эмч рүү залгаж ярьжбайсан, эмчийг ийнд аваачаад хамт орсон, өөс нилээн цус гойжсон байсан. Тэгээд тухайн үед байлцаж байгаад гэр рүүгээ харьсан. Би ийг хутгалсан талаар огт мэдээгүй юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 8 /
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн
“...Соёлын төв дотор ороод үүдний ойролцоо зогсож байхад соёлын төвийн хаалгаар шагайсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Манай нөхөр түүнийг харчихаад би той уулзчихаад ирье гээд соёлын төвөөс гарсан, эргэж орж ирж дэмжинэ гэчихээд гарч явсан. Би , түүний эхнэр нарын хамтаар соёлын төвийн дотор зааланд зогсож байхад 10 минут л болсон байх манай охин ийн гар утас руу залгаж орж ирсэн, би гар утсаа гэртээ үлдээсэн байсан, тэгээд ярьтал манай охин аавын Ф гэдэснээс цус гойжоод хутгалуулсан байна гээд уйлаад хурдлаач гэж хэлэхийг нь сонсоод гэр рүүгээ ын машинаар хүргүүлсэн. Ороход байшингийнхаа босгыг дөнгөж даваад шалан дээр хагас суугаа байдалтай хэвлий орчмоо дарсан цус ихээр гарсан байсан. Мөн баруун талын ханцуй, шууны хэсэгт нь нил цус болсон байсан, тэгээд ыг түргэн тусламж дууд гэж явуулаад би өөрөө сумын цагдаа ын гар утас руу залгаж дуудлага өгөөд цагдаа нар хурдан ирсэн. Би нөхрөөсөө хэн хутгалсан юм гэж асуухад миний гэдсийг оёод өгчих гээд хэн хутгалсныг хэлэхгүй байсан, тэгээд цагдаа нар бид нарын зүгээс шалаад хэн юм гээд байсан ам нээж гэж хэлсэн юм. Тэгэхээр нь гүйгээд гартал бор ногоон авто машины ард зогсож байсан, чи яахаараа хүн хутгалдаг юм гэхэд үгүй би биш гээд гараа алдалж үзүүлээд байсан, би алуурчин шинжтэй, яахаараа 4-н удаа хутгалдаг юм гэж хэлсэн. Цагдаа нар ийг баривчилсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 9-40 /
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
“...Би өчигдөр гэртээ бага дүүгээ хараад үлдсэн, аав, ээж хоёр караокены тэмцээнд оролцохоор явсан байсан, гэтэл намайг гэртээ байж байхад ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай аав чинь хаана байна гэжтом дуугарсан. Тэгэхээр нь аав, ээж хоёр соёлын төв рүү явсан гэхэд гарч явсан. Өөр зүйл яриагүй, тэгж явснаас хойш удаагүй, аав гаднаас хутгалуулчихлаа, ээжийгээ дууд гээд хэвлийгээ дарсан байдалтай байшингийн босго давж орж ирээд хагас суугаад толгойгоо угаалгын машин түшүүлээд суусан, хэвлий, баруун гарны орчмоос цус ихээр гараад хувцас нь цус нэвчээд гарч ирсэн байсан, би хараад уйлсан, тэгээд ээжийн ажлын хүн болох эгч рүү залгаж ээжтэй ярьж учир байдлыг хэлсэн. Ээж удаагүй, ахын хамтаар ирсэн, түргэн тусламж болон цагдаа дуудсан, цагдаагийн хүмүүс ирцгээсэн. Аав надад хэлэхдзэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн.. ” гэх мэдүүлэг/хх-ийн 4-44 /
Гэрч Л.ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сумын наадам болж дараагаар нь дууны /караокены/ тэмцээн сумын соёлын төвд болсон. Намайг цэцэрлэгийнхээ багш ажилчидтай соёлын төв дотор байж байхад эгчийн охин 01 цагийн үед залгаж яриад ээжтэй яръя гээд уйлсан, эгчид гар утсаа өгч яриулсан, тэгтэл эгч ийг хүн хутгалсан юм шиг байна гэж хэлчихээд биднээс түрүүлээд гүйгээд гарсан,
араас нь , бид гурав хамт гарч очоод ахын машинаар эгчийнх рүү давхисан. Тэдний гэрийнхэн гадаа очсон машинаас , ах хоёр гараад хамт орцгоосон, би эгчийн хамт машинд сууж үлдсэн юм. Удаагүй ах гарч ирээд бид гурав эхлээд цагдаагийн кабон дээр очоод цагдаа нарт дуудлага өгөөд тэднийг машинаараа авч очиж ахын гадаа буулгачихаад шууд эмнэлэг рүү явсан, эх баригч бага эмч эмчийг гэрээс нь авч очсон. Гэрт нь би ороогүй, тэгээд тэндээсээ би гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
"...Намайг дуудлагын дагуу ийнд очиход тэр байшингийнхаа гал зуухны өрөөнд байх модон орны өмнө нь сууж байсан, түүний хувцас хунар нь их хэмжээгээр цусаар бохирлогдсон .
Үзлэгээр: ухаан санаа хэвийн бус, царай цонхийсон, уруул хөхөлбөр туяатай болсон, ийн гадна богино ханцуйтай цамцыг түүний эхнэр хайч бариад хайчилж биеэс нь авсан, дээгүүрх хувцсыг тайлахад хэвлийд 2 том, жижиг 2 ширхэг, баруун гарын бугалганы доод хэсэгт 2 ширхэг газарт шарх, гэмтэлтэй байсан, тариа хийхэд цус урсан гарч ирээд байсан. Уг хүний биеийн байдал хүнд байсан. Түүний биед өөр ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 /
Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 89 тоот шинжээчийн
1 биед хэвлийн хөндийг нэвтэрсэн нэг шарх, нэвтрээгүй нэг шарх гэмтлүүд үүссэн байна.
2. Дээрхи гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
. Уг хэвлийн нэвтэрсэн шарх гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 48-49 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6689 дугаартай шинжэчийн
1. Хохирогч *******ийн гэх хатаасан цус болон шингэ цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна.
2. сэжигтэн *******ийн гэх хатаасан цус болон шингэн цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна.
. Хохирогч *******ийн гэх цахилгаантай цэнхэр алаг өнгийн бэлтгэлийн цамц, улаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн бэлтгэлийн өмд, босоо захтай саарал өнгийн футболкан дээр цус илэрсэн.
4.Хохирогч *******ийн , улаан өнгийн канттай хар өнгийн бэлтгэлийн өмд, босоо захтай саарал енгийн футболкан дээр цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай байна.
5.Хохирогч *******ийн гэх цахилгаантай цэнхэр алаг өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.
6.Сэжигтэн *******ийн гэх цэнхэр өнгийн дээл, дээлний шар өнгийн бүсэн дээр цус илэрсэн . Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. гэх дүгнэлт/хх-ийн 51/
Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар 20-ны өдрийн 429 дугаартай шинжээчийн
1. *******ийн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт /хх-ийн 92-9/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1-2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -6 /, хохирогч *******ийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-16 /, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн гэх хутганд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-11/, *******ийн өмсөж явсан дээл, бүсэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-14/, хохирогч *******ийн өмсөж явсан дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-16/, эд мөрийн баримтыг хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 22, 25/, хохирогч *******ийн эмчилгээ болон замын зардлын тооцоо хийсэн баримт/хх-ийн 101/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 62-65/, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 29 дугаартай тодорхойлолт/хх-ийн 62/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64/, шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 /, хохирогч *******ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 75-88 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын төв ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн хашаанд иргэн *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч *******ийн... бид хоёр түлхэлцээд гэрийн баруун талд очтол тавихгүй байхаар нь ийн дээлний арын захаас нь бариад дарсан чинь 2 гар нь гозолзоод миний хэвлий гар орчим руу цохиод байна гэж ойлгосон, хэсэг хугацааны дараа амьсгал боогдоод дээрдээд ирсэн, тавьчихаад хэвлий орчмоо тэмтэрч үзэхэд гарт нойтон зүйл тэмтрэгдсэн ...гэх мэдүүлэг./хх-ийн 29-1/
Гэрч гийн ...намайг соёлын төвд байхад утас дуугараад автал ийн эхнэр нь утсаар яриад ахыг чинь хутгалсан байна гээд утсаа тасдсан. ..гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 /
Гэрч ын ...гэр рүү ороход үүдний орчмоо хэвлий хэсгээ дараад угаалгын машин толгойгоо түшүүлсэн байдалтай сууж байсан, ...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 /
Гэрч Б.ын... Би нөхрөөсөө хэн хутгалсан юм гэж асуухад миний гэдсийг оёод өгчих гээд хэн хутгалсныг хэлэхгүй байсан, тэгээд цагдаа нар бид нарын зүгээс шалаад хэн юм гээд байсан ам нээж буюу гэж хэлсэн юм. ..гэх мэдүүлэг/хх-ийн 9-40 /
Гэрч ийн ... аав гаднаас хутгалуулчихлаа гээд хэвлийгээ дарсан байдалтай байшингийн босго давж орж ирээд хагас суугаад толгойгоо угаалгын машин түшүүлээд суусан, хэвлий, баруун гарны орчмоос цус ихээр гараад хувцас нь цус нэвчээд гарч ирсэн байсан, аав надад хэлэхдээ буюу намайг хутгалчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 444- /
Гэрч Л.ийн... эгч ийг хүн хутгалсан юм шиг байна гэж хэлчихээд биднээс түрүүлээд гүйгээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /
Гэрч гийн ... ухаан санаа хэвийн бус, царай цонхийсон, уруул хөхөлбөр туяатай болсон, ийн гадна богино ханцуйтай цамцыг түүний эхнэр хайч бариад хайчилж биеэс нь авсан, дээгүүрх хувцсыг тайлахад хэвлийд 2 том, жижиг 2 ширхэг, баруун гарын бугалганы доод хэсэгт 2 ширхэг газарт шарх, гэмтэлтэй байсан, түүний биед өөр ил харагдах шарх, гэмтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 45 / , 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 тоот, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 6689 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 48, 51/, хохирогч *******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 86-87/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан ” ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, мөн Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хохирогч *******ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 тоот шинжээчийн... шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын .1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэх дүгнэлт /хх-ийн 48/, мөн хохирогч *******ийн биед “...хэвлийд сул цус байсныг авч шалгахад элэг зүүн дэлбээ орчим .5 см зүсэгдсэн шархтай байв...” гэх 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 40 минутаас 12 цаг 0 минутанд өвчтний түүхийн / хх-ийн 86-87/ үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгажтогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн согтуурлын үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг баримтлан хүндрүүлэх, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.1.5, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөруүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзан узэв.
Шүүгдэгч ******* нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан учир шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэс.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, түүний зүй бус харьцаанаас болж гэмт хэрэг үйлдсэнийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө хүлээн мэдүүлсэн, шүүгдэгч энэ талаар маргаангүй бөгөөд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******өд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 2000000 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж мэдүүлж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 84/наян дөрөв/ хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн ногоон дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэгийг шүүгдэгч *******д, биеийн тамирын цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, бэлтгэлийн улаан канттай хар өнгийн өмд 1 ширхэг, бүсэлхий хэсгээрээ резинэн хар өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч *******өд тус тус буцаан олгож, 20 см урттай хүрэн улаан иштэй колумбиа /Со1итЫа/ гэсэн бичигтэй1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290., 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1,-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр ногоон өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэгийг ялтан *******д, биеийн тамирын цэхнэр өнгийн цамц 1 ширхэг, бэлтгэлийн улаан канттай хар өнгийн өмд 1 ширхэг, бүсэлхий хэсгээрээ резинэн хар өнгийн өмд 1 ширхэг зэргийг хохирогч *******өд тус тус буцаан олгож, 20 см урттай хүрэн улаан иштэй Колумбиа гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг устгасугай.
5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 84/наян дөрөв/ хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Ялтан *******ийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299., 0 дугаар зүйлийн 0.1, 04 дүгээр зүйлийн 04.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл ф бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг ДУРДсугай.
Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 06 дугаар зүйлийн 06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд топгоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Н.БААСАНБАТ