| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0024/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/027 |
| Огноо | 2016-01-22 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 181.2.5., 261.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Архангай аймаг дахь -Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл,
Улсын яллагч *******,
Иргэдийн төлөөлөгч *******,
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч *******, тэдний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2. дахь хэсэгт зааснаар ******* ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгиин тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4,
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7,
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь 2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр гартаа барьж байсан архины шилний хагархайгаар *******ын зүүн далнйу доод хэсэгт буюу 8 дугаар хавирган тус газарт нь дүрж түүний бие махбодид хүнд , гэмтэл санаатай учруулсан, дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ 201 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн уг хэргийн мөрдөн байцаалтын шатнаас санаатайгаар оргон зайлсан гэмт хэргийг,
******* нь *******тай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хуч хэрэглэж 2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын эрх чөлөөнд халдан танхайрсан гэмт хэргийг, ******* нь *******той бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж 2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр согтуурлын байдалд байх үедээ Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******ын эрх чөлөөнд халдан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... "Тамхилчих" гэхээр нь би "байхгүй" гэтэл "чамд яахаараа байдаггүй юм гэж хэлээд миний нүд рүү цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад байшин хашааны голоор ороод Гунгаадож миний нүүр лүү мөргөж хамрын цус гаргасан. Тэгээд , нар ирээд салгасан. Би хашааны буланд хамрын цусаа тогтоох гээд сууж байтал ирснээ мөн мөргөсөн. Тэгтэл гийн эхнэр ирээд намайг болон нөхөр гаа гэр лүүгээ авч явсан. Тэгээд гийнд очоод манай дүү болох дуудсан. Намайг дагуулан гийн хашааны араар даваад гартал Сан эгчийн дэлгүүрийн үүдэн дээр , хоёр оаиж байсан. , бид гурав алхаад явтал барьж байсан архиа мотоциклийнхоо ачаан дээр хага цохиод "бүгдийг чинь ална" гээд орилоод байсан. Тэгээд нөгөө хагархай шилээ бариад над руу дайрахаар нь би хойш ухраад явтал манай дүү рүү дайрахаар нь би гийн хойноос нь тэврээд аотал эргэжхараад надтай тэврэлдээд унасан. Нэг мэдсэн чинь бид хоёр газар зууралдсан байсан ба г хэн нэгэн нь босгоод цааш авсан ба миний нурууны зүүн хэсгээо хүйтэн оргиод явчихаар нь би гараа оруулаад хартал цус гарч байсан, тухайн үед миний ухаан балартсан. Би эмнэлэг дээр ирсэн. миний зүүн талын нурууны хэсэгт далны доор шилээр дүрсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай ангийн уулзалт болчихоод бид үргэлжлүүлээд маргааш нь уусан. Би ийн хашаанд нэлээдгүй согтуу очсон Тэгээд би “Та нарт дахин нэг юм авч өгнө” гэж хэлээд архи аваад тэнд очсон согтуу байсан тул тамхи авснаа мэдээгүй байсан. ******* тамхи байна уу гэхэд байхгүй гэсэн чинь намайг алгадахаар нь миний уур хүрээд босч ирээд бид 2 хашаа, байшингийн завсраар ороод ******* намайг мөргөөд хамраас цус гаргасан. Гэтэл араас ******* орж ирээд намайг мөргөсөн. Тэндээс бид 2 явъя гээд явахдаа *******ид зодуулсандаа уурлаад эргэж ирнэ гэж хэлсэн. Тэндээсээ гийнд очиж хамрын цусаа угааж байх зуур манай дуү нар ийн хашаа руу явсан байсан. Би тэрийг мэдээгүй, би тэнд очоогүй юм. Сангийн дэлгүүрийн тэнд явж байтал *******, М. нартай таарсан. Бйднийг харангуутаа тэр 2 ална гээд архины шил бариад дайрахад нь бид нар ухарсан боловч манай дүү ухрахгүй *******гийн барьсан шилэнд дүрүүлчих гээд байсан тул би дүүгээ авахаар тэврэхэд ******* намайг дүрсэн. Түүнээс хойшхийг би мэдэхгүй. Намайг ухаан алдчихаад хэвтэж байхад эмнэлэгт хүргэсэн гэсэн. Хохиролд 1080000 төгрөг авсан. Гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ыг өмөөртөл архины шил хага цохиод руу "ална" гээд дайрахаар нь би өмнүүр нь ортол гийн барьж байсан архины шилэнд би баруун гарын шуу хэсгээ зүсчихсэн. Тэгтэл гийн эхнэр ирээд , нарыг аваад явчихсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Сүүлд нь би гэрээсээ гартал гудамжинд надад "ыг нэг нь хутгалчихлаа" гэхээр нь гийнд ортол ын нуруу хэс.гээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр 18 цагийн орчимд байхаа цаг хараагүй манай хашааны урд хүмуүс зодолдоод байхаар нь гүйгээд гарч хартал нь , гэх хоёр залуугийн доор нь орчихсон зодуулж байхаар нь би гүйж очоод салгасан. Тухайн үед гэх залуугийн гарт бор иштэй тонгорог /хутга/ байхаар нь би түүнд "миний хүү наад хутгаа хаяарай болохгүй шүү" гэтэл газар хаячих шиг болсон. Мөн гэх залуугийн гарт архины хагалчихсан шил байсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43 дугаар хуудас/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр 20 цаг 2 минутад миний утас руу манай ээлжийн сувилагч яриад "эмнэлэг дээр яаралтай ирнэ үү, цээжиндээ хутгалуулсан хүн ирлээ" гэснээд йрэхэд манай сумын гэх залуу байсан ба үзэхэд зүүн далны дор наймДугаар хавирганы завсар 2. см зүсэгдсэн шархтай байсан. Намайг ирэхэд манай эх баригч Эрдэнэсайхан оёдол тавьсан байдалтай ын биеийн байдал хүндэвтэр байсан ба чагнаж үзэхэд цээжний нэвт орсон шархтай, ухаан саруул ба бүх зүйлииг ярьж байсан ба эмчилгээгээ хийж эхэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн: ын ярьж байснаар " тамхи нэхэхээр нь байхгүй гэтэл цохиж зодоон эхэлсэн гэж байсан. Зодолдож байгаад гэх залуугийн доор’торж унасан. Нуруу шир гээд орох шиг болохоор нь үзтэл цус гарсан" байсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэнд бид нар юм ярьж сууж байгаад ыг "ганц тамхилчих" гэхэд "тамхиа дуусчихсан" гэж хэлтэл ыг "яахаараа чамд тамхи байдаггүй юм" гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгтэл хоёр босч ирээд хашааны булан руу хоёулахнаа явсан ба араас нь очоод ын нүүрэн тус газар мөргөөд ийн хамт хашааны булан руу шахчихсан өшиглөж харагдахаар нь би наанаас нь салгах гэзд бостол архины хоосон шилээр миний н тус газар нэг удаа цохисон Тэгэхээр нь би "яаж байгаа юм та нар наад хоёрыгоо салга л даа" гэхэд дахиад намайг цохих гээд дайрахаар нь би өмнөөс нь барилцаж авсан. бид хоёрыг салгасан ба цаашаа гүйснээ газар байсан төмор дээр нөгөө архины шилээ хага цохисноо эргээд над руу “Наад пиздаг чинь алчихъя" тээд: дайрсан, голоор орж салгах гэтэл гийн баруун гарын шуу хэсгийг нь нөгөө хагалсан архины шилээрээ зүсчихсэн. Тэгээд эргээд нөгөө хэд рүү хартал ын нүүрэн хэсэг нил цус болчихсон байсан... Тэгтэл манай арын дэлгүүрээс , хоёр гарч иржтаараад нэг архины шил хага цохитол "алив наад шилээ өгч бай, би наад хэдээр чинь жаахан наадаадхая" гэж хэлээд дайрахаар нь өмнөөс нь , нар зодолдож эхэлсэн. Тэнд ирчихсэн байсан ба хоорондоо нилээд зодрлдсон. ыг салгаад аваад явтал "найзынх нь ар нуруунаас цус гараад байх шиг байна, хавирга хугарчихсан юм шиг байна" гэсэн. Тэгээд дээлийнх нь арыг хартал цус гараад дээл нь нэвтэрчихсэн байсан. Би гэртээ оруулаад дээлийг нь тайлаад хартал зүүн талын дал хэсгийн дороос цус гарч байсан...” гэх мэдүүлэг, /ХХ-ийн 4: дугдар хуудас/,
Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 2-ний өдөр 16 цагийн орчимд гудамжинд манай нөхрийн мотоцикль зогсож байхаар нь би яваад очтол ын нүүр ам нь хөхрөөд хавдчихсэн цусаар бохирлогдсон, манай нөхөр Эрдэнэдалэйг заамдчихсан байхаар нь би нөхөр болон ыг салгаж аваад гэртээ харьсан. Манайд ын дуү гэх залуу ирсэн ба ахыгаа авч явахаар болж манай хашааны ард байж байтал арын дэлгүүрээс хоёр гараад ирсэн. халааснаасаа архи гаргаж мотоциклийнхоо ар талд цохиж хагалаад том том дуугараад өмнөөс хүрээд ирсэн. Би өөрийн нөхөр г барьж холдуулсан ба газар уначихсан дээр нь , хоёр гараад цохиж байсан. эгч , хоёрыг салгаад явуулсан ба ыг.гэр лүү авч орсон ба түүний нуруу хэсгээс нь цус гараад дээлийг нь нэвтэлчихсэн байоан Тайлаад үзтэл зүүн далны орчмоос нь цус гарч байхаар нь эмнэлэг рүү би: очиж хэлтэл эмч нь байхгүй байхаар нь очоод ыг эмнэлэгт хүртэж өгсөн ’ гэх мэдүүлэг/ХХ-ийн 47 дугаар хуудас/,
Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шинжээч томилсон тогтоолд хүмүүс хоорондоо зодолдож нэгнийхээ биед гэмтэл учруулсан т.эж бичсэн байсан. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлиин тасагт хэртэн эмчлүүлсэн өвчний түүхийг тухайн үед үзэхэд зовиур нь цээжээ 'хөдөлгөхөд :цээж өвдөнө, зүүн талаараа хэвтэж чадахгүй, үе үе амьсгал давчдана, гүн амьсгал авахаар цээжээр хатгаж өвдөнө гэсэн байсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, амьсгал нэг минутанд 24 удаа, зүүн талын цээжний ар луу нэвт хутгалагдсан шархтай, онош цээжний зүүн талын нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус, арьсан доорх хийжилт гэжээ. 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цээжийг гэрэлд харахад зүүн синуст бага зэргийн шингэнтэй синус хаалттай. Рентгенд зүүн талд 6 дугаар хавирганаас доош шингэнтэй гэжээ. Намайгүзэхэд хутгалагдсан шархтай гэж байсан ба асуумжаар хохирогч нь хагарсан архины шилээр ар нуруундаа дүрүүлсэн гэж байсан учраас би дүгнэлт хэсэгтээ хатуу мохоо ирмэгтэй зүйлээр үүссэн гэж бичсэн. Хагархай шилийг бол хатуу мохоо, ирмэгтэй гэж үздэг, харин хурц иртэй гэдэгт хутга, заазуур, чинжаал, хайч гэх мэт зүйлүүд ордог. Шилээр үүссэн шарх нь налуу буюу 190 градусаас дээш ирмэгтэй, зах ирмэг нь тэгш бус шарх үүсдэг ба шархны сүүл гэдэг зүйл шарханд үүсдэггүй, харин хутгаар хутгалах үед шарх үүсэхээс гадна 190 градусаас дотогш ирмэг үүсдэг ба шарханд сүүл үүсдэг. Сүүл гэдэг нь аль хутга сугалж авсан газарт байрлал ямар байснаасаа хамааран зурагдалт, арьсны өнгөц зүсэгдэлт үүсдэг. Хутгаар үүсгэгдсэн шарх нь зах ирмэг нь тэгш байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-1 дугаар хуудас/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 Оны 08 сарын 06-ны өдрийн 480 дугаар шинжээчийн: *******ын биед цээжний зүүн хөндийруу нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх сул цус гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 2010 оны ХЗСайд, ЭМСайдын хамтарсан 189/38 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид биёийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй” гэх дүгнэлт / хх-ийн 60 дугаар хуудас/
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Эрдэнэдалаи ыг өмөөрөөд ийг хоёр удаа цохисон, тухайн үед би архи хундагалж байсан. Тухайн хундагалж байсан архины хүзүү хэсэг нь хагарчихсан байсан. Архиа бариад хоёрын голоор ортол Далайцзрэн миний барьж байсан шилэнд гараа зүсчихсэн. Тэгээд Баяа гэх айлын дэлгүүр орж нэг шил 0.7 граммын архи, нэг тамхи аваад эргээд гараад явах гэтэл урдаас , , Баяр, , гэсэн хүмүүс "нөгөө хоёр чинь энд байна" гээд гүйж ирснээ ыг цохих гэхээр нь би урдуур н.ь ортол намайг нэг нь түлхэхэд би ухрахдаа мотоциклийн ачааны хэсэгт барьж байсан архийг цохиод хагалчихсан. Би тухайн үед шилний хагархайг барьчихсан байсан ба надтай барилцаад авахад бид хоёр хамт унасан ба нөгөөдүүл нь тал талаас өшиглөөд байсан. Яг хэн нь намайг өшиглөж байсан тухай би санахгүй байна хэдэн талаас хөлнүүд орж ирээд цохиод байсан. Тэгээд хэсэг зодож байгаад нөгөөдүүл зугатаагаад явчихсан ба над дээр ирээд зүгээр үү гэсэн. ын нүүр хэсэг нь хавдсан байсан, харин минийх зүгээр биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Тухайн үед би *******ын биед гэмтэл учруулахдаа санаатай учруулаагүй болгоомжгүй учруулсан. Тухайн хэрэг үйлдэгдэх үед хэн нэгэн хутга барьсан хүн байгаагүй. Би тухайн үед санаандгүй архийг мотоциклийн ард цохигдон хагараад, хагарсан шилийг хаяж чадаагүй байж бай,гаад шилтэйгээ тай барьцалдаж унаад бэртээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 87-89 дугаар хуудас/
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ийн хашаанд бид хэд архи уугаад сууж байтал *******, *******, ******* нар маргалдаад байсан. Би юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Архины шилний амсар нь хагарсан байсак учраас архи хундагалж байхад гийн гар зүсэгдчихсэн байсан. Би *******ийн цамцыг нь ураад гарыг нь боож өгсөн. Дараа нь ******* 2 гараад явсны дараа ******* бид 2 дэлгүүр явж шил архи аваад гараад иртэл ******* хэдэн хүмүүстэй гүйгээд хүрээд ирсэн. ******* ******* руу дайрахаар нь би өмөөрөөд түүний урдуур ороод *******тай барилцаж аваад хойшоо ухрахдаа барьж байсан архины шил мотоциклийн бөгсөнд цохигдоод хагарсан байсан юм байна лээ. Тэгээд 'барилцаж аваад унахад *******ын биед шилээр дүрэгдсэн байсан. Өөрөөр цохиж зодоогүй. Бид хоёрыг явсны дараа *******ийг *******ын дүү нар зодчихсон байсан. Мөрдөн байцаалтын шатанд аавын минь бие өвдөөд хэвтэрт орчихлоо гэхээр нь тэр шөнөдөө хот руу явсан. Эмчилгээний мөнгө хэрэгтэй байсан тул би Замын үүдэд очиж ачаа зөөж мөнгө олох зорилгоор 2 сар гаран ажилласан. Тухайн үед утсаа хаячихсан тул мөрдөн байцаагчид мэдэгдэж чадаагүй. Би санамсар болгоомжгүйгээр *******ын биед гэмтэл үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 300000 төгрөг төлсөн гэв. Танхайрсан гэдгийг болон мөрдөн байцаалтын шатанд оргон зугатаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 07 дугаар сарын 2-ны өдөр 13-14 цагийн орчимд базар гэх найзынхаа. хашаанд архи уусан. ...би аас тамхи чинь байна уу гэж асуутал надад байхгүй гэж хариулсан. Би түүнд чамд тамхи байгаа гэсэн биздээ гаргаад ир гэтэл байхгүй гээд байсан. Би тэгэхээр нь чиний дээлийн өврөөс нэгжээд гаргаад ирэх юм бол чамайг би нэг элгэднэ гэж хэлээд өвөр лүү нь гараа хййтэд лэг; бүтэн Улаан шонхор тамхи гарч ирсэн. Би гараад ирэнгүүт нь нөгөө хүмуус рүү тамхиз шидчихээд ын зүүн хацар луу нь гараараа нэг удаа зөөлөн алгадсан. Гэтэл өмнөөс уурлаж босч ирээд бид 2 бие биенийгээ заамдалцаад хашаа байшин хоёрын хооронд ороод маргалдаад байж байтал Эрдэнэдэлай намайг дагуулан алхаж байгаад нэг удаа алгадсан тэр хооронд намайг өмөөрөөд ыг нэг удаа мөргөсөн ба хамраас нь цус гарчихсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 82-8 дугаар хуудас /
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ийн хашаанд бид хэд сууж байхад *******, нар архи, тамхи аваад ирье гээд явсан. Буцаж ирэхдээ нутгийн Ундрах ахтай хамт ирсэн. Ундрах ах тамхи байна уу гэхээр нь би ******* тамхи авчирна гэсэн юм чинь тамхи авч ирсэн байх гэк бодоод түүнээс тамхи асуухад байхгүй гэж хариулсан. Гэтэл наадахад чинь тамхи байгаа гэж хэлсэн байсан болохоор *******ыг тамхи байхгүй гээд тоглож байна гэж бодоод “Хэрвээ чиний энгэрт тамхи байх юм бол чамайг алгадна шүү” гэж *******д хэлээд энгэрийг нь ухахад тамхи гараад ирсэн. Үүнээс болоод ******* бид 2 хэрэлдээд би *******ыг нэг удаа алгадсан. Дараа нь ******* нэг удаа мөргөсөн. Тэгээд *******, 2 эргээд ирнэ гэж хэлээд явсан. Ууж байсан архи дууссан учраас *******. ******* нар архи авахаар дэлгүүр яваад өгсөн. 20 гаран минутын дараа хашааны үүдэнд хүмүүс ирэхээр нь гараад очтол мотоцикльтой М.Наранжарпал. Доржням, , Булган-Эрдэнэ, Өнөржаргал, Жадамбаа нар ирсэн байсан. над руу заатал намайг тэр хүмүүс зодоод би ухаан алдсан. Сангийн дэлгүүр дээр болсон үйл явдлыг би мэдэхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... аас тамхи асуутал байхгүй гэж хариулсан. Гэтэл тэгвэл би чиний дээлийн өврийг үзье, гарч ирэх юм бол нэг удаа алгадна шүү гэж хэлээд өвөр лүү нь гараа хийтэл гарч ирсэн ба ыг зөөлөн нэг удаа алгадтал уурлаад той барилцаж авазд цааш явчихаар нь би очоод салгаад д чи хөл гар муутай хүнээр яах гээд байгаа юм бэ гэтэл чи юу юм гээд над руу дайрахаар нь би ын нүүрэн хэсэгт нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар хуудас /
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2014 оны 07-р сарын 2-нд бид хэд хөдөөнөөс орж ирчихээд -Очирын хашаанд очоод байж байхад тэнд , ******* нар байсан. Бид хэд хоорондоо яриад сууж байтал ******* *******д хандан тамхи асуухад ******* байхгүй гэхээр нь ******* *******ын энгэрийг ухтал тамхи гарч ирсэн. Үүнээс болж *******, ******* нар маргалдаад зодолдоод байхаар нь би *******д хандан чи наад хөл муутай хүнээ зодохоо болиоч гэж хэлзхэд ******* над руу дайраад “Чи хэн бэ" гэхээр нь би нэг удаа зүүн талын шаназ руу нь мөргөсөн. Өөр зодсон, цохисон зүйл байхгүй. гийн мэдүүлж байгаа шиг буланд аваачиж өшиглөсөн зүйл байхгүй. *******, 2 тэндээс явахдаа би эргэж ирнэ ээ гээд уурлаад явсан. Бидний ууж баисан архи дууссан тул ******* бид 2 дэлгүүр орж архи авчихаад гараад явж Вайтал ******* 6-7 хүнтэй хамт ирсэн. ******* надруу дайрахад ******* миний урдуур ороод *******ыгтэврээд авсан. *******тай хамт явеан хүмүүс нь намайг зодож надад гэмтэл учруулсан. *******ийг хащаа.нд байхад нь зодсон гэсэн. Тэр үйл явдлыг би мэдэхгүй. Одоо өөрийн хийсэн хэрэгтээ ГЭМШИЖ байна гэх мэдүүлэг,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/
-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн -7/
-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/
-эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл, үнэлгээ /хх-ийн 18-22/ -Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 08 сарын 06-ны өдрийн 480 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60/
-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110-112/ ;
-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхий: шалгах хуудас, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6-р хорооньг заеаг даргын тодорхойлолт/хх-ийн 113-114, 186/
-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 124-126/ -*******ын өвчний түүхийн хуулбар/хх-ийн 134-142, 177-18/ -Хохирогчийн хохиролын талаарх баримтууд/хх-ийн 187-189А -Амбульториор үйлчлүүлэгчийн картны хуулбар/хх-ийн 190-192/
-хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 193/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжпэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн,
шүүгдэгч *******, ******* нар нь танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шинжпэн судалсан нотлох 'баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судалсан эд мөрийн баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан мөрдөв байцаалтын шатнаас оргон зайлсан гэж ирүүлсэн үйлдэл нь хэрэг авагдсан баримтаас үзэхэд батлан даагч нараас тайлбар мэдүүлэг аваагүй, хөндлөнгийн нотлох баримтаар нотолж чадаагүй, гэрч нарыг байцаагаагүйгээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, дээрхи үйлдэл нь гэм хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 1 дэхь хэсэгт зааснаар уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 сарын 30-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 2012 оны 07 сарын 09-ний өдрийн 237 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн арван сар хорин долоо хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан байх ба .Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэхь зааснаар ялгүй болох хугацаа 2013 бны 06 сарын 2-ны өдөр дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж_ узэх' үндэслэлтэй байна
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан ... бусдын оие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү ... хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэдэг нь бусад этгээдийн бие махбодид гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар!нэгзн дүрэм журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл буюу эс үйлдэхүй байдлаар шалтгаант холбоогоор илэрдэг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар, шүугдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2. дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зуйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******. ******* нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутаид тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******д 1.080.000 төгрөг төлсөн, учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 77 /далан долоо/-хоног цагдам хоригдсон, шүүгдэгч *******, ******* нар цагдан хоригдсон хоноггүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч *******ын улаан өнгийн дээлийг шүүх хуралдааны явцад эд мөрийн баримт шинжлэн судлах явцад хохирогч ******* буцаан авах санал гаргасан тул түүнд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн -р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байДал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг бүрэн' барагдуулсан, тул санал гомдолгүй гэсэн хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн зурагт, угаалгын машиныг битүүмжилсэн 201 оны 09 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 29, 296, 297. 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт , овогт нарыг танхайрах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г долоон жил есөн сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан долоон жил.есөн сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг, шүүгдэгч *******ид оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг, шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг тус тус өршөөн хасч, шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх ялыг таван жил есөн сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг н.эг.жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил есөн сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүрт оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61. дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч *******, ******* нарт хяналт тавих Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******, ******* нарт сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1С дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн 4 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн зурагт, угаалгын машиныг битүүмжилсэн 201 оны 09 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн дээлийг хохирогч *******д буцаан олгосугай.
11. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299Д 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай. Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
1. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга^ тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Н.БААСАНБАТ