Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Т.Гангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр  төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг *******8-01 тоотод оршин суух хохирогч ******* эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл 2 ширхэг, индүкцэн плитка зэргийг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 14450000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2 үстэй дээл, 1 будаа агшаагч барьчихсан 2 хүнтэй архи уугаад яваад байсан санагдаад байгаа юм, үстэй дээлнүүдийг шуудайнд хийгээд үүрчихсэн 10 мянгатын гудамж уруудаад авч яваа зүйлсээ зарах гээд дэлгүүрүүдээр ороод алхаад байсан санагдаж байна. Би ганцаараа авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 79-80/

Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Индүкцэн плитка, эрэгтэй, эмэгтэй 2 дээл алга болсон байна.Харин 2 дээлний эрэгтэй дээл нь үүлэн цоохор, үргэлж хээтэй, торгон гадаргатай, улаан эмжээрээр гурав чимхэж эмжсэн, цэнхэр нуух тавьсан, сэлгээтэй мөнгөн 5 ширхэг товчтой, хийгээд өмссөн дээл, нөгөө дээл нь улаан цэцгэн хээтэй, хар торгоор улаан эмжээрээр хошмог тавиад эмжсэн, хийж нэг жил өмссөн хурган дээлнүүд байгаа юм...гэх мэдүүлэг/хх-ийн 9/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Наадмын үеэр би дэлгүүрт худалдагч хийж байсан чинь үдээс хойш 16-17 цагийн үед малгайгаа дарж өмссөн 40 гаруй насны эрэгтэй хүн 25 кг-ын ууттай юм үүрч орж ирээд үстэй дээл авах уу, өнгийг нь сольчихвол сайн юм байгаа гэхээр нь авахгүй гээд үзээгүй гаргасан...гэх мэдүүлэг/хх-ийн 15/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай хүргэн *******н гэрийн цонхоор 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хулгай орсон байсан. Би энэ хулгай орсны дараа гэрийн эздийг дуудан ирүүлж, гэрт нь байсан эд зүйлийг бүртгүүлсэн чинь авдарнаас нь 2 үстэй дээл, ширээн дээр нь байсан индүкцэн плитка зэрэг зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 16/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны үнэлгээчин гийн “...Эмэгтэй хүний хурган дотортой дээлийг 700.000 төгрөгөөр, Эрэгтэй хүний хурган дотортой дээлийг 700.000 төгрөгөөр, индүкцэн плитка *******0000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Маралын элэгдлийг тооцож, дараах байдлаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэхдүгнэлт /хх-ийн 21-22/

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны үнэлгээчин гийн “...Байшингийн вакум жижиг/порчикны/ шилний зах зээлийн үнийг 15000 төгрөгөөр тогтоов.. гэх дүгнэлт / хх-ийн 5*******-54/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-*******/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 5-7/, шинжээчийн дүгнэлт , эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22, 5*******-54, 59-60, 62-64/, шүүгдэгч *******ын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн /, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 174/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргийн 2015.02.04-ний өдрийн 2/209 тоот тодорхойлолт/хх-ийн 175/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 82/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 84/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн Засаг даргын 2015.11,0*******-ны өдрийн 1159 тоот тодорхойлолт/хх-ийн 8*******/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997.06.1*******-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/хх-ийн 106-107/, 1999.01.1*******-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/хх-ийн 108-109/, 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/хх-ийн 110-111/, 2006 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 89-91/, 2012.12.27-ны өдрийн 04 дугаартай 92-95/, Сум дундын ******* дугаар шүүхийн 2014.02.28-ны өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 96-10*******/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг *******8-01 тоотод оршин суух хохирогч *******н эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл 2 ширхэг, индүкцэн плитка зэргийг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 14450000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... үстэй дээлнүүдийг шуудайнд хийгээд үүрчихсэн 10 мянгатын гудамж уруудаад авч яваа зүйлсээ зарах гээд дэлгүүрүүдээр ороод алхаад байсан санагдаж байна. Би ганцаараа авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 79-80

хохирогч *******н... Индүкцэн плитка, эрэгтэй, эмэгтэй 2 дээл алга болсон байна... мэдүүлэг/хх-ийн 9/,

гэрч *******гийн ...малгайгаа дарж өмссөн 40 гаруй насны эрэгтэй хүн 25 кг-ын ууттай юм үүрч орж ирээд үстэй дээл авах уу, өнгийг нь сольчихвол сайн...гэх мэдүүлэг/хх-ийн 15/,

гэрч гийн ...авдарнаас нь 2 үстэй дээл, ширээн дээр нь байсан индүкцэн плитка зэрэг зүйлс алдагдсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 16/,

Баянхонгор дахь Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээчний дүгнэлт / хх-ийн 21-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймагдахь Сум дундын ******* дугаар шүүхийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссан ба ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасны дагуу шүүгдэгч *******ын дээр дурдсан ялгүй болох хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-^ д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******од эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

Хохирогч нь 1445000 төгрөгийг хүлээн авсан, хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх-ийн 84/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 6 удаагийн ял шийтгэлийн талаар бүртгэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр Р сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28*******, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.*******, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1,297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч овогт од орон байранд хууль бусаар нэвтэрч бусдад эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11 -ний өдрийн хуулийн ф 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын ******* дугаар шүүхээс шүүгдэгч *******од 2014 оны 02 сарын 28-ны өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, уг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.*******, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч *******од авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, *******04 дүгээр зүйлийн *******04.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА