Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Тус шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******т холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадаа 2015 оны 12 сарын 31-ний орой 23 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас болж марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар[татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт..... гэв.

түүний хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 сарын 31-ний шөнө 22 цаг өнгөрч байхад 4-үүлээ гараад нэг шил 0.75 литрийн хэмжээтэй цагаан архи биллярдны урд байх мухар гудамжны үзүүр дээр сууж байгаад уусан. Архиа ууж дуусаад “Гүнж” дэлгүүрээс *******, ******* 2 ороод 1 шил 0.75 литртэй архи авч гарч ирсэн. Тэгээд манай хамаатан ******* ахынд очоод уусан. Тэгтэл ******* согтчихоод босч ирээд шууд намайг алгадчихсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь би чамтай алалцмаар байна, 1|1 гараад ир гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь гарсан. Тэгсэн чинь ******* “чи яахаараа архи уудаггүй юм, санаа гаргалаа хоёулаа алалцъя гээд дайраад намайг заамдаад авахаар нь би хоёр мөрөн дээрээс нь барьж аваад мушигаад шидчихсэн чинь машин зам дээр нүүрээрээ шургаж унаад тэгээд босоод ирсэн чинь нүд нь хавдчихсан, хамрыг нь дагаад цус гарсан, дух нь хадцарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... БиД: 4 явж байгаад ******* бид 2 замын дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авсан. Тэгээд нэг айлд очсон ба тэнд 1 жоохон хүүхэдтэй танихгүй эгч байсан өөр хүн байгаагүй. Тэнд бид 4 архи ууж байгаад би нэлээн согтоод ухаан алдсан байсан. Нэг сэргэсэн чинь миний нүд юм харж болохгүй гэртээ хэвтэж байсан... Тэгээд би өдөржингөө хэвтээд миний бие сайжрахгүй муудаад сүүлдээ цусаар бөөлжөөд тэгсэн чинь манай ээж сандраад түргэн дуудаж эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хэвт гэсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтсэн.” гэх мэдүүлэг/хх-н 18-19/,         

гэрч Д.*******гийн “...******* согтчихоод босч ирээд босч ирээд *******ыг алгадчихсан. Тэгээд тэр 2 хэрэлдээд гэрээс гарсан... бие бйенийгээ барьж аваад зууралдаад зодоон хийсэн. Тэгээд ******* *******ыг црхих шиг болсон чинь гудамжны гөлөөнтэй зам дээр ******* нүүрээрээ унаад тэгээд босоод ирсэн чинь нүд нь хавдчихсан, хамрыг дагаад цус гарсан, дух нь халцарсан байсан гэх мэдүүлэг/хх-22-23/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 56 тоот “...*******ын биед тархины доргилт дунд зэрэг, баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух хамарт зулгаралт гэмтлүүд үүссэн ба уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тоот тушаалын, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт/хх-н 27/,

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн засаг даргын 2016 оны 01 сарын 16-ны өдрийн 08 тоот албан бичиг /хх-ийн 52/,         

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 53/,

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас/хх7н 58/;.

-Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын эвлэрлийн гэрээ /хх-н 62/ зэргийг шинжилсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2014 оны Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадаа 2015 оны 12 сарын 31-ний орой 23 цагийн үед иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас болж марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.          

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа шүүхэд бичгээр ирүүлсэн, мөн хохирогч *******, шүүгдэгч Н.ЭнхбааТар нар нь сайн дураар эвлэрсэн зэргийг шүүх харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д -зааснаар' хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогч *******т буцаан өгч шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас учирсан гэм хор арилсан, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож. хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар *******т холбогдох; хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгТ зааснаар *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

З.Шүүгдэгч *******ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хохирогч *******т буцаан олгосугай.

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

б.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Н.БААСАНБАТ