Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/29

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Ганцэцэг

                                                      Хохирогч С.Ш, М.Б

                                                      Шүүгдэгч Ц.Б

                                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                                     Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, шүүгч Э.Дулмаа, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох 12 хавтас эрүүгийн 201415000227 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, Жоов овгийн Ц.Б

 

Ц.Б-г 2014 оны 08 дугаар сарын 07-ноос 2014 оны 08 дугаар сарын 08-нд шилжих шөнө Л.Д-н гэрээс 6825000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц зэргийг,

 

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой С.Ш-н гэрээс 2118000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метрийн урттай торго зэргийг ,

 

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ж гэрээс 430000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой зэргийг,

 

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.А-н гэрээс 3952000  төгрөгийн үнэлгээ бүхий Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч зэргийг,

 

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Ц.С-н амбаараас 3020000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, болор нэртэй архи зэргийг,

 

2016 оны 04 дүгээр сард С.Р-н гэрээс  580000  төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц зэргийг,

 

2016 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Г.Ц-н гэрээс  2500000 төгрөгийн үнэлгээ бүхий Богд лам нэртэй гуулин цутгамал бурханыг,

 

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Д.Г-н гэрээс 2171300 төгрөгийн үнэлгээ бүхий Асег брендийн 1 ширхэг нөөтбүүк, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, флаш, 0.5 граммтай Хараа нэртэй архи, цахим үнэмлэх зэргийг,

 

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Ч.Э-н гэрээс 1950000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, ВАZ нэртэй нөөтбүүк зэргийг,

 

2016 оны 04 дүгээр сард Б.Б-н гэрээс 2.853.900 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 граммтай Экс нэртэй архи, жинсэн өмд зэргийг,

 

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн Р.Н-н гэрээс 1600000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн маанийн үсэг 6 ширхэг, эрэгтэй хүний түрийтэй гутал зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 15-03 тоотод байрлах С.Хатанбаатарын хувийн сууцнаас 1745000 төгрөгийн үнэлгээ бүхий Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлсон материалтай бүс зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө иргэн Б.Б-н хувийн сууцнаас 565000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-н хувийн сууцнаас 1567500 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, ямааны 15 килограмм мах зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Ц.О-н хувийн сууцнаас 2320000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө иргэн Г.Г-н гэрээс 400000 төгрөгийн  үнэлгээ бүхий “Тошиба” брэндийн 32 инчийн LCD зурагт зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Ё.Б-н гэрээс 3275000 төгрөгийн үнэлгээ бүхий модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр И.Г-н гэрээс 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий “Skyworth” брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка зэргийг,

 

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Б-н байшингаас 2996300 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” нэртэй зайрмаг 60 ширхэг, “Стандарт” нэртэй зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай, иргэний үнэмлэх зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Д.Д-н байшингаас 1403800 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалетка 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.5 литрийн шилтэй архи 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, Амлоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, үйлийн хайч 1 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг,

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Ц.Я-н гэрээс 1160000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетен гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетен бөгж 1 ширхэг зэргийг,

 

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ч.Ш-н гэрээс 407000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт 1 ширхэгийг,

 

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12-18 цагийн орчим Т.Б-н байшингаас 650000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг мөнгөн аяга 1 литрийн хэмжээтэй айрагны модон хул 1 ширхэг, хүүхдийн цүнх 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд О.Ү-н байшингаас ВSВ брендийн LCD зурагт, зурагтын хүлээн авагч, хурган дотортой дээл, малгай, мөнгөн бөгж, гинж, гар утас, ээмэг, ээмэг бөгжний сав зэргийг хулгайлан мөн вакум цонх, хөлдөөгч зэргийг гэмтээн 1657000 төгрөгийн,

 

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Б.О-н байшингаас 1932000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, уурганы хуй 1 ширхэг, хулс модон хусуур 1 ширхэг хурдан морины сойтог 1 ширхэг, морины сүүлний суран боолт зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 21-нээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд С.Л-н байшингаас 4249000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг брендийн 40 инчийн зурагт 1 ширхэг, хурган дотортой дээл 2 ширхэг, үзүүрсгэн дотортой дээл 1 ширхэг, сэгсүүргэн дотортой дээл 1 ширхэг, булган малгай 2 ширхэг, 4 ширхэг гар утас, 12 кг борц, шилеп малгай 1 ширхэг, 4 шил архи зэргийг,

 

2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Ш.Н-н байшингаас 5490000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг зэргийг,

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Ц.Ц-н байшингаас 1610000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дотортой дээл 1 ширхэг, телевиз 1 ширхэг, гар утас 1 ширхэг, тэрлэг 2 ширхэг зэргийг хулгайлан авч бусдад нийт 60067800 /жаран сая жаран долоон мянга найман зуу/ төгрөгийн хохирол учруулан уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Жоов овгийн Ц.Б холбогдох эрүүгийн 201415000227 тоот хэргээс хохирогч Г.Ц-н гэрээс Бурхан хулгайлж 2560000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон, түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жил 2 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 /арван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с нийт 54.957.800 төгрөг гаргуулж, 6825000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 2 дугаар баг, Баянгийн хороололд оршин суух хохирогч Л.Д-д, 2.118.000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36-413 тоотод оршин суух хохирогч С.Шт, 430.000 төгрөгийг гаргуулан Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Б.Жаргалсайханд, 3952000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.А-т, 3.020.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.С-д, 580.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Р-д, 2.171.800 төгрөгийг гаргуулан Д.Г-д, 1.950.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Э-т, 2.853.900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, 1.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Н-д, 1.695.000 төгрөг гаргуулан хохирогч С.Х-т, 2.465000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, 1.567.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Э-д, 2.200.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.О-д, 400.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Г-т, 2.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Б, 100.000 төгрөг гаргуулан хохирогч И.Г-д, 2.056.300 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б-д, 1.233.800 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Д-т, 1.160.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Я-т, 407000  төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ш, 650.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б-д, 1.657.000 төгрөг гаргуулан хохирогч О.Ү-д, 1.932.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т, 4.249.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Л-д, 5.490.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-т, 1.610.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ц-д, 480.000 төгрөгийг гаргуулан Иргэний нэхэмжлэгч Ц.Б-д тус тус олгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 942 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийг хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүнийг Өвөрхангай аймгийн Цагдан хорих байранд хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр яаж болгосныг тогтоогоогүй. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг нотлоогүй. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд хөрөнгөөрөө амьжиргааг залгуулж байсан гэж дүгнэх боломжгүй. Учир нь хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ өөртөө болон гэр бүлдээ зарцуулдаггүй, архи уугаад дуусгадаг, амьдралдаа нэмэр болгосон зүйл надад байхгүй. Шийтгэх тогтоолд биеийн байцаалт дээр намайг мэргэжилгүй гэж бичсэн байна. Би мужаан мэргэжилтэй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Би ажил хийж цалин мөнгө авдаг байсан. Хэрэгт холбогдоогүй байх үедээ барилгын мужаан хийж, уурхайд ажилладаг байсан. Миний ах, дүү нар ч боломжийн амьдралтай хүмүүс байдаг. Би энэ хэрэгт холбогдсоноос хойш хоёр өмгөөлөгч авсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхдээ Т.Оюунчимэг өмгөөлөгчийг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Гандөшийг авсан. Би хулгайн гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгоогүй. Иймд надад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцоогүй нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн эрүүгийн 201415000227 дугаартай хэрэг дээр би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 952 хоног байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч болон өмгөөлөгч нь 26 үйлдлийг маргадаггүй гэсэн байна. Би хохирогч Цэцэгмаа, Б, Н, Д гэсэн 4 айлын үйлдлийг зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарласан. Энэ үйлдлүүдтэй холбоотой зарим нь мэдүүлэг өөрчлөгдсөн, байхгүй, он, сар, өдөр нь зөрсөн. Цагдан хоригдсон хугацаанд байгаа тул зөвшөөрөхгүй. Учир нь Н-д орсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, надаас мэдүүлэг авахдаа чи энэ үйлдлийг хүлээчих чиний үйлдэл олон юм чинь чамд хүндрэх зүйл байхгүй, чамайг хорихгүй гээд байсан. Согтуу байсан нэг иймэрхүү юм ярьчих гээд мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. Тэгээд хоёр хоногийн дараа байх мэдүүлэг шалгана гээд намайг аваад явсан. Би тэр айлыг мэдэхгүй хаягаар нь очиход хүн байхгүй утсаар яриад байсан. Тэгээд нэг хүн ирсэн хохирогчоор тогтоогдсон Б мөн байх. Тэр хүнийг байлцуулаагүй, байшингаа онгойлгочихоод яваад өгсөн. Мөрдөгч, Б, Довчинсүрэн гэдэг хоёр цагдаа очсон, өөр хүн оролцоогүй ингээд заачих гээд ганц хоёр зураг авсан. Орой болсон байсан болохоор намайг маргааш хүрээд ир гэж явуулсан. Маргааш нь очсон чинь намайг явуулахгүй байж байгаад хонуулаад цагдан хорьсон. Хөндлөнгийн гэрчээр ямар ч хүн байгаагүй гэтэл хоёр хүн оролцсон гээд байгаа. Хохирогч Б хүн оролцоогүй гэдгийг мэдэж байгаа. Гэрчээр оролцсон гээд байгаа Д, Д нарын гарын үсгийг авахуулж 11 дүгээр хавтасны 47, 48-р хуудас дээр байгаа гарын үсэгтэй харьцуулж шинжээч тогтоолгомоор байна. Хохирогч Б-н үйлдлийг 2020 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар шалгаж байгаад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Би энэ үйлдэл дээр хэргийн холбогдогчтой гэдгийг ярьсан. Гэтэл мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ мэдүүлгийг би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тухайн зүйл заалтаар яллагдагчаар татаагүй байна гэсэн энэ мэдүүлгийг Лхагвасүрэн байцаагч авсан. Мөн хохирогч Д-н үйлдэл дээр 2018 оны 05 дугаар сарын 08-нд мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байгаа. Энэ үйлдэл дээр хоёр удаа мэдүүлэг авсан. Хэргийн материал танилцуулаагүй, гэтэл хавтаст хэрэгт танилцуулсан талаар гарын үсэг байгаа. Мөн он, сар, өдрүүд зөрүүтэй байгаа. Миний зарим мэдүүлгүүд алга болсон байгаа. Үүнийг би нотлохын тулд Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сар хүртэл надаас мэдүүлэг авсан мөрдөгчдийн нэрийг мөн он, сар, өдрийг, яагаад энэ баримтыг гаргуулах гээд байгаа учир нь 2018 оны 05 дугаар сард Дын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэл дээр хэргийн материал танилцуулаагүй гэдгийг, мөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөн 2017 оны 12 дугаар сард өгсөн хоёр мэдүүлэг алга болсныг энэ баримт нотлоно. Давж заалдах шатны шүүх хуралдаанд мөрдөгч Л, гэрч Д, Д, Б нарыг оролцуулж өгнө үү. Миний бие өөрт холбогдох хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шалгуулмаар байна. Мөн шинжээч оролцуулж өгнө үү гэжээ.     

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь өөрт холбогдох эрүүгийн 201415000227 дугаартай хэргийн материалаас мэдүүлэг алга болсон. Мөн өөрчлөгдсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьсан боловч нотлох баримтгүй учир анхаарч үзээгүй. Хохирогч Д-н гэрээс эд зүйл авсан үйлдэлд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэг өгсөн. Надад хэргийн материал танилцуулаагүй. Гэтэл 7 дугаар хавтасны 159-161-р хуудас дээр 2018 оны 05 дугаар сарын 07-нд мэдүүлэг авсан, мөн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэргийн материал танилцуулсан талаар 168-р хуудсанд байгаа нь худлаа. Би энэ өдрүүдэд мэдүүлэг өгөөгүй, хэргийн материалтай танилцаагүй. Хохирогч Бийн гэрээс эд зүйл авсан үйлдэл дээр 6 дугаар хавтаст хэргийн 191 дүгээр хуудас 2018 оны 01 дүгээр сарын 22-нд мэдүүлэг авсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан. Хэргийн материалтай танилцсан талаар миний гарын үсэг байгаа. Цагдан хориход хоригдож байх хугацаанд надаас энэ өдрүүдэд мэдүүлэг аваагүй. Би энэ үйлдлүүд дээр 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдан хоригдсоноос хойш 2017 оны 09 дүгээр сарын 28-нд мөн 11 дүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгсөн гэтэл миний мэдүүлгүүд хавтаст хэрэгт байхгүй. Миний өгсөн мэдүүлгүүдийг өөрчилсөн, засварласан, зарим нь алга болсныг би нотлохын тулд Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан чинь өмгөөлөгчөөрөө дамжуулж гарга гэсэн. Жижүүрийн бүртгэл дээрээс хараад он, сар, өдөр мөрдөгчийн нэрийг хэлж өгнө гэсэн. Энэ баримт нь 2018 оны 05 дугаар сард өгсөн мэдүүлэг өөрчлөгдсөн мөн хэргийн материал танилцуулаагүй гэдгийг нотлоно. 2017 оны 09 дүгээр сарын 28, 11 дүгээр сарын 29-нд өгсөн мэдүүлгүүд алга болсныг бас нотлоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 24 цагаар 3 ээлжээр жижүүрлэдэг. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд хэн гэдэг мөрдөгч хэнээс мэдүүлэг авсан талаар мөн хэргийн материал танилцуулсан өдрийг бүртгэдэг. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд надаас мэдүүлэг авсан. Энэ баримтаар 7-р хавтасны 159, 160, 161 дээр, 2018 оны 05 дугаар сарын 07-нд мэдүүлэг авсан энэ өдөр гарч ирэхгүй. Мөн шинжээчийн дүгнэлт танилцуулсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ч гарч ирэхгүй учир нь би энэ өдрүүдэд мэдүүлэг өгөөгүй. Бас хэргийн материалтай танилцаагүй. Д-н гэрээс эд зүйл авсан үйлдэл дээр хэргийн материал танилцуулахдаа Э өмгөөлөгчийг хамт танилцуулсан талаар гарын үсэг нь байгаа. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Энхтуяа өмгөөлөгч хэргийн материалтай хамт танилцаагүй байж яагаад гарын үсэг зурсныг нь мэдэхгүй байна гэжээ.  

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Б-н давж заалдах шатны шүүхэд гаргасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй. Амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг нотлоогүй гэсэн гомдол үндэслэлгүй. Учир нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 28 удаагийн үйлдлээр бусдын байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон. Ц.Б орлогогүй, орон байр байхгүй, тэнэдэг, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаггүй зэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хулгайлсан эд зүйлээ борлуулж түүгээрээ ахуй амьдралаа залгуулж амьдралын хэвшил болгосон. Наад захын хэрэгцээгээ хангаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон нь шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог. Шүүгдэгч 4 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдолд дурдсан. Хохирогч Ц-н гэрт орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй. Бусад 3 хохирогч буюу Б, Н, Д нарын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг харьцуулан судалж уялдаа хамаарлыг тогтоож нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч мэдүүлгийн он, сар, өдөр өөрчлөгдсөн алга болсон гэх зүйлийг байнга ярьдаг. Гэвч хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс хүчингүй болгож, ямар нэгэн ажиллагаа хийлгэхгүйгээр хэргийг нэгтгэж шүүхэд шилжүүлсэн байгаа. Үндэслэлгүйгээр прокурор, мөрдөгчийг гүтгэж хэргээ удаашруулах санаа зорилготой байна гэж прокуророос үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан. Шүүгдэгчийн маргаантай байгаа гэх 4 үйлдлийг анхан шатны шүүх хуралдаан дээр нэг бүрчлэн судалсан. Шүүгдэгч өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай нэг бүрчлэн танилцаж  гарын үсэг зурсан баримт хэрэгт байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсний дагуу шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтуудыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч, мөрдөгч нараас мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь  анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй. Тийм учраас гэрчээр мэдүүлэг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мөрдөгч, оролцогч нарыг давж заалдах шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Харин 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолд цагдан хоригдсон 89 хоногийг тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас хасч тооцож, шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэв.

Хохирогч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтад байсан зүйл хавтаст хэргээс алга болсон асуудлыг бид мэдэхгүй. Тэрийг хуулийн байгууллага мэдэхээс бид нар мэдэхгүй. Иргэн хүний хувьд өөрийнхөө бодлыг хэлмээр байна. Б эрх дархаа мэдэрсэн, өмгөөлөгчөөр өөрийгөө хамгаалуулж байна. Хохирогч бид нарыг хамгаалдаг үндсэн хуулиар олгогдсон эрх алга. Бид бүгд Монгол улсын иргэн нэг эрхтэй хүмүүс. Иргэний үүрэг гэх зүйл байхгүй болсон. Анх хэрэг үйлдэхээс эхлээд цагдан хорьж байсан бол 50 гаруй сая төгрөгийн хохирол учирч олон хүний голыг харлуулахгүй байсан. Б хулгай хийж хэрэгт холбогдохгүй байсан. Цагдан хориогүй, хорьдоггүй нь хуулийн цоорхой юу? Эсвэл ашиг сонирхлыг зөрчил үү гэдгийг гайхаад олохгүй байгаа. Манайхаас хулгай хийснээс хойш 3 жил өнгөрлөө. Шүүгдэгчээс эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй гэхээс илүү шүүхийн тогтоолд ажил хөдөлмөр эрхлүүлж, энэ хүнийг орлогын эх үүсвэртэй болгож өгөөч. Орлогын эх үүсвэр байхгүй бол хичнээн хохирол төлнө гээд яах билээ. Тийм орлогын эх үүсвэртэй болгох хэрэгтэй дэмий хорьж байхаар залуу хүнийг ажил хийлгэх хэрэгтэй. Олсон орлогоос нь бид нарын хохирлыг барагдуулах хэрэгтэй. Хорвоогийн мөнх бусийг үзэхээс өмнө энэ хүнээс хохирлоо барагдуулж авчихвал гомдол, санал, ялыг хүндрүүлэх бодол надад алга байна... өмгөөлөгч авах болон бусад эрхийн талаар мөрдөн байцаалтанд танилцуулаагүй гэв.

Хохирогч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүүхэд буруугаа ойлгоод төлбөрөө төлье гэж байна. Хохирлоо төлчихвөл ял эдлүүлэх шаардлага байхгүй л байна. Хохирлоо төлүүлээд авчихмаар байна гэв. 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчөөрөө дамжуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гомдолд дурдсан баримтаа гаргуулсан. Гаргуулж авахад бүгд зөрсөн гэдэг нь тогтоогдсон. Үүнийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй гэж прокурор хэлж байгаа болохоор гаргаж өгөхгүй. Б-н гэрээс эд зүйл хулгайлсан үйлдэл дээр би аваагүй гэж яриагүй. Яллагдагчаар авсан мэдүүлэг алга болсон. Надаас Хархоринд хүртэл очиж мэдүүлэг авсан боловч тэр мэдүүлэг хэрэгт байхгүй байсан. Энэ хүмүүсийг шалгуулах байсан. Надад ерөөсөө шалгаж өгөөгүй... Одоо нэгэнт үүнийг хэлэлцэхгүй болохоор гаргаад төвөг гээд өмгөөлөгчтэйгөө яриад шийдсэн. Цаг хугацааны зөрүү,  авсан мэдүүлэг хавтаст хэрэгт хавсаргаагүйг би сайн мэдэхгүй байна. Энэ нь хамгийн том асуудал болж байгаа. Нэгэнт эдгээрийг шалгаж өгөхгүй учир би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хорих ангид ажил хийгээд, ах дүү нараасаа мөнгө цуглуулж хохирлыг төлж барагдуулна. Нэгэнт тэр хүмүүсийг асуух боломжгүй болохоор би хэргээ хүлээж байна. Харин миний ял шийтгэлээс хасч өгнө үү, хулгайлсан зүйлээ би амьдралын эх үүсвэрээ болгоогүй тухайн үедээ архи уучихдаг байсан гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б-н гомдолд бичсэн байсан мэдүүлэг авсан өдрүүд болон хэргийн материал танилцуулсан өдрүүд зөрсөн. Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б-н цагдан хоригдож байсан хугацаанд орж уулзсан мөрдөгч, прокурор, өмгөөлөгч нарын бүртгэлийг хуулбарлаж авсан. Тэр бүртгэлийг авч ирээд хэргийн материалтай тулгаж танилцсан. Тэгэхэд он сарууд ихэнх нь зөрсөн Б-н хэлсэн зүйлүүд үнэн байсан. Б-н гомдол дээр бичигдсэн зүйл бүгд үнэний ортой гэж бодож байна. Энэ бүгдийг шалгууллаа гээд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Яллах дүгнэлтэд яллагдагчаар татсан зарим үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч одоо бол хүлээн зөвшөөрсөн. Үр дүн нь ижилхэн учраас ямар ч ялгаа байхгүй. Олон хүний цаг зав, дургүйг хүргээд яахав гэж бид ярилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан бүртгэлийн хуулбарыг нотлох баримтаар өгөөд хэрэггүй гэж бид шийдсэн. Гэхдээ үүнийг прокурор анхаарах ёстойг хэлмээр байна. Анхан шатны шүүх хуралдаан болчихсон. Хэрэгт нэгэнт тухайн баримтуудыг өгөөгүй байгаа учир хэрэг яаж шийдвэрлэгдэх нь тодорхой. ...Б-н нэг ах, хоёр эгч  ирж уулзаад бага хохиролтой хүмүүсээс эхлээд хохирлыг тодорхой хэмжээгээр төлье гэдгээ илэрхийлсэн. Бтай цагдан хорих байранд хоёр, гурван удаа уулзах үед бүх гэм буруугаа хүлээж байна. Хорих ангид ял эдлэхдээ бүх хүмүүсийн хохирлыг бага багаар төлж барагдуулна. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж, эсвэл зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасан. Иймд хорих ялаас нь хөнгөрүүлэн хасч өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Жоов овгийн Ц.Б нь 2014 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Л.Д-н гэрээс 6825000 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний цүнх, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бэл, мөнгөн хормойн боолт, 2 ширхэг сувдан даруулга, мөнгөн зуузайтай амгай, дунд гарын шүрэн толгойтой хөөрөг, гуулины хольцтой мөнгөн цөгц зэргийг,

 

2015 оны 04 дүгээр сарын 01-ний орой С.Ш-н гэрээс 2118000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг мөнгөн аяга, цагаан хаш хөөрөг, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг даалин, шахуурга, зэс домбо, 4 метрийн урттай торго зэргийг,

 

 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б.Ж гэрээс 430000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, манан хөөрөг, мөнгөн бүс, даалин, хөөрөгний толгой зэргийг,

 

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Т.А-н гэрээс 3952000 төгрөгийн үнэлгээ бүхий Агар зандан модон аяга, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, монетон ээмэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, мөнгөн бугуйн цаг, мөнгөн гинж, мөнгөн хослол, цүнх, 7 ширхэг эмэгтэй мөнгөн товч, 5 ширхэг эрэгтэй мөнгөн товч, мөнгөний цуглуулга, 6 ширхэг зоосон мөнгө, ус буцалгагч зэргийг,

 

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 10 сарын 05-ны өдрийн хооронд Ц.С-н амбаараас 3020000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, “Болор” нэртэй архи зэргийг,

 

2016 оны 04 дүгээр сард С.Р-н гэрээс 580000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аяга, 20 кг борц зэргийг,

 

2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд өдөр Д.Г-н гэрээс 2171300 төгрөгийн үнэлгээ бүхий Acer брэндийн Notebook, хөөрөг, мөнгөн аяга, эрэгтэй хүний 2 ширхэг дээл, эмэгтэй дээл, ус буцалгагч, түрийвч, 3 ширхэг мөнгөн гинж, мөнгөн ээмэг, 5 лан мөнгөний цуглуулга, шатар, флаш, 0.5 граммтай “Хараа” нэртэй архи, цахим үнэмлэх зэргийг,

 

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Ч.Э-н гэрээс 1950000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл, BAZ нэртэй Notebook зэргийг,

 

2016 оны 04 дүгээр сард А.Б-н гэрээс 2853900 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй, эмэгтэй мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 17 ширхэг дээлийн мөнгөн товч, эрэгтэй мөнгөн бөгж, 0.75 граммтай “Экс” нэртэй архи, жинсэн өмд зэргийг,

 

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-13 тоотод байрлах Р.Нямцэрэнгийн гэрээс 1600000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн маанийн үсэг, эрэгтэй хүний түрийтэй гутал зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр С.Х-н хувийн сууцнаас 1745000 төгрөгийн үнэлгээ бүхий Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлсон материалтай бүс 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө иргэн Б.Б-н хувийн сууцнаас 565000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэргийг,

 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Э-н хувийн сууцнаас 1567500 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, 15 килограмм ямааны мах зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Ц.О-н хувийн сууцнаас 2320000 төгрөгийн үнэлгээ бүхий эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Г.Г-н гэрээс 400000 төгрөгийн  үнэлгээ бүхий “Тошиба” брэндийн 32 инчийн LCD зурагт зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Ё.Б-н гэрээс 3275000 төгрөгийн үнэлгээ бүхий модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн И.Г-н гэрээс 1000000 төгрөгийн үнэлгээ бүхий “Skyworth” брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Б-н байшингаас 2996300 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга 3 ширхэг, Acer маркын зөөврийн компьютер 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, “Бамбар” нэртэй зайрмаг 60 ширхэг, “Стандарт” нэртэй зайрмаг 30 ширхэг, сурагчийн цүнх 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн өмд, цамц, малгай, иргэний үнэмлэх зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Д.Д-н байшингаас 1403800 төгрөгийн үнэлгээ бүхий эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний зулхай дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний ноосон жалетка 1 ширхэг, эмэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний булган ороолт 1 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, хүүхдийн жалетка 2 ширхэг, эрэгтэй хүүхдийн майк 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0.5 литрийн шилтэй архи 1 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 2 хайрцаг, чихрийн цуглуулга 1 хайрцаг, зурагтын хүлээн авагч 1 ширхэг, Амлоденк нэртэй даралтны эм 1 хайрцаг, Нольпаза нэртэй ходоодны эм 1 хайрцаг, үйлийн хайч 1 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг,

 

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Ц-н гэрээс 1160000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бугуйвч 1 ширхэг, эмэгтэй хүний монетен гинж 1 ширхэг, эмэгтэй хүний монетен бөгж 1 ширхэг зэргийг,

 

2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Ч.Ш-н гэрээс 407000 төгрөгийн үнэлгээ бүхий 32 инчийн зурагт 1 ширхэгийг,

 

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12-18 цагийн орчим Т.Б-н байшингаас 650000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг мөнгөн аяга 1 литрийн хэмжээтэй айрагны модон хул 1 ширхэг, хүүхдийн цүнх зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-ний өдрийн хооронд О.Ү-н байшингаас ВSВ брендийн LCD зурагт, зурагтын хүлээн авагч, хурган дотортой дээл, малгай, мөнгөн бөгж, гинж, гар утас, ээмэг, ээмэг бөгжний сав зэргийг хулгайлан авч мөн вакум цонх, хөлдөөгч зэргийг гэмтээн 1657000 төгрөгийн,

 

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Б.О-н байшингаас 1932000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хазаар 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, уурганы хуй 1 ширхэг, хулс модон хусуур 1 ширхэг хурдан морины сойтог 1 ширхэг, морины сүүлний суран боолт зэргийг,

 

2017 оны 07 дугаар сарын 21-нээс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд С.Л-н байшингаас 4249000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг брендийн 40 инчийн зурагт 1 ширхэг, хурган дотортой дээл 2 ширхэг, үзүүрсгэн дотортой дээл 1 ширхэг, сэгсүүргэн дотортой дээл 1 ширхэг, булган малгай 2 ширхэг, 4 ширхэг гар утас, 12 кг борц, шилеп малгай 1 ширхэг, 4 шил архи зэргийг,

 

2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Ш.Н-н байшингаас 5490000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг зэргийг,

 

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Ц.Ц-н байшингаас 1610000 төгрөгийн үнэлгээ бүхий хурган дотортой дээл 1 ширхэг, телевиз 1 ширхэг, гар утас 1 ширхэг, тэрлэг 2 ширхэг зэргийг хулгайлан авсан болох нь õàâòàñò õýðýãò àâàãäñàí хохирогч Л.Д-н, С.Ш, Б.Ж, Т.А, Ц.С, С.Р, Д.Г, Ч.Энхбаатар, А.Б, И.Гантуяа, Р.Н, С.Х, Б.Энхжаргал, Б.Б, Ц.О, Г.Ганзориг, Ё.Б, М.Б, Д.Д, Ц.Я, Ч.Ш, Т.Бадарч, О.Ү, Б.О, С.Л, Н.Б, Ц.Ц нарын эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Г, Д.Ч, Д.Л, С.Д, Ц.Ц,  Ц.Н, Ц.Б, Ч.Ц, Ч.Ц, З.Н, Б.Ц, С.Б, С.Э, А.М, Ц.Д, Ч.Амартүвшин, Г.Ж, Н.Б, Ч.Ц, Ц.Д, Б.Э, Д.Ж, Ц.Н, Г.С, Ц.Б, О.Б, Т.Ө, Б.Н, Ш.Н нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, шүүгдэгч Ц.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлгийн øàòàíä хэргээ хүлээн ìýä¿¿ëñýí ìýä¿¿ëэг болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Прокуророос Ц.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Г.Цэцэгмаагийн гэрээс Бурхан хулгайлж 2560000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон, түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг мөрдөн байцаалтын шатанд нотлож чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийг судлан үзэхэд хулгайлж авсан эд хөрөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан гэж дүгнэхэд хэрэгт авагдсан үйл баримт хангалттай үндэслэл болж чадахааргүй байна.

 

            Иймд прокуророос Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор дүгнэн энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах, мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг, хохирогч Д.Г, Д.Д нарын хохирлыг тооцохдоо буруу тооцсон алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Мөн хохирогч Ё.Б-н хохирлыг тооцохдоо 2000000 төгрөг гэж зөв тооцсон атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 3200000 гэж буруу бичигдсэн байгаа дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг бүхэлд нь “Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Жоов овгийн Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоон” гэж;

1 дэх заалтаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон гэснийг хасч;

5 дахь заалтын “10 жил 6 сар” гэснийг “6 жил 6 сар” гэж,

6 дахь заалтын “54957800” гэснийг “54872800” гэж, мөн 7-д “Д.Г-д 2171800 төгрөг” гэснийг “Д.Г-д 2171300 төгрөг” гэж, 19-д “Д.Д-д 1233800 төгрөг” гэснийг “Д.Д-д 1253800 төгрөг” гэж,

7 дахь заалтын “942” гэснийг “1031” гэж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Б-н 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 108 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.