Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

                                                                                                                                                                                                                                                                              

 

 

   2024          11           *******                                          2024/ШЦТ/151 

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Ч.*******д холбогдох эрүүгийн 2204000560093 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                             Б.Батцэцэг

Иргэдийн төлөөлөгч                                      Ц.

Хохирогч                                                        Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.Бүжингоо

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч          С.                                               

Өсвөр насны шүүгдэгч                                  Ч.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* хот, Багануур дүүрэгт төрсөн, халх, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүргийн “******* *******” цогцолбор сургуулийн *******1 ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ******* хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ******* хэсгийн ******* дугаар гудамжны ******* тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* /РД:/

Өсвөр насны Ч.******* нь хохирогч Б.*******гийн биед хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн ханын нэвтэрсэн ил шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2024 оны 02 дугаар сарын 01-ний 14 цаг 30 минутын үед хичээлээ тарж гэртээ ирэхэд ээж Б.*******, бэр эгч , түүний хүү нар байсан бөгөөд ээж, бэр эгч 2 архи уучихсан байсан.

Би орой 19-20 цагийн үед аавындаа очиж 1 цаг орчим байж байгаад замаараа танил дүүгийндээ очиж хөзөр тоглож байгаад 21-22 цагийн үед гэртээ ирэхэд ээж, эгч хоёр архиа уугаад л сууж байсан. Ээж намайг “хаашаа яваад ирдэг пизда вэ, тэнэмэл шээс хаагуур тэнээд золбинтоод яваад байдаг юм, танай аавын талынхан чинь хэзээ ч чамайг дээшээ гаргахгүй, угаасаа бүгд архичин хүмүүс, унтаж идэхээс өөр юм мэдэхгүй золбин тэнэг гичийнүүдтэй нийлээд янхан болох нь уу?” гэж загнахад эгч ээжийн яриаг дэмжиж “тийм шдээ, пизда, хошного, банди чинь хаашаа явдаг юм” гэх зэргээр 30 минут орчим загнасан. Ээж над руу халуун савны таг авч шидсэн. Ээж, эгч хоёр 1 цаг орчим унтсан.

 Ээж, эгч хоёр сэрээд надаас банкны картаа нэхээд байхаар нь “та зөндөө архи уулаа, дараа сар эм авахад чинь мөнгө чинь хэрэг болно шүү дээ” гэхэд “хурдан карт өг, эгч чинь халамжийн мөнгө буухаар өгчихнө” гээд тэр 2 хамт дэлгүүр яваад 1 шил архи авчираад дахиад архи ууж эхэлсэн бөгөөд намайг өмнөх шигээ “тэнэмэл” гэх зэргээр загнаж үглээд байсан. Тэгээд ээж “ус аваад ир шээс минь” гэхээр нь би ус аваачиж өгсөн чинь босож ирээд миний зүүн гарын бугалга хэсэгт гараараа цохиод дахиад цохих гэхээр нь би ээжийн гарнаас нь бариад ор лүү түлхсэн. Ээж босож ирэхээр нь би зугтаагаад гэр дотор гүйхэд ээж галын дэгээ төмөр аваад намайг цохих гээд байхаар нь уг дэгээ төмрийг нь аваад зуухны хажуу тал руу шидсэн. Ээж намайг  “тэнэг лалар, пизда” гэж янз бүрээр хэлээд байхаар нь би гэрээсээ гарсан.

Буцаад гэртээ ороход ээж орон дээрээ хэвтэж байснаа 1 цаг гаран унтаж байгаад босож ирээд эгчийг сэрээгээд дахин архи ууцгааж байгаад эгч тасраад унтсан. Тухайн үед ээж намайг цохих, чимхэх, хатгах, цамцнаас татаад цээж рүү цохиод байхаар нь би ээжийг болиулах гээд хоёр гарын бугуйнаас нь бариад 5-6 минут үргэлжилсэн.

Тэгээд би ээжийн гарыг тавиад эргэтэл ээж араас “хөөе” гэж орилохоор өндрөөс унаж байгаа юм шиг зүүдэлж байгаатай адил мэдрэмж төрсөн. Ээж гараа далайх шиг болсон би шүүгээн дээрээс нэг зүйл аваад эргэж хараад ээжтэй мөргөлдөх шиг болсон ээж ор луу унасан. Би шууд гарч гүйгээд гудамжинд зогсож байхад удалгүй эмнэлэг, цагдаагийн машин ирсэн. Эмнэлэг рүү алхаад очиж байхад ах, эгч нар над руу залгаад байсан. Миний утас ярьж болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 1-р хх-н 41-43, 2-р хх-н 16-17),

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ээж архи уусан үедээ намайг зүй бус үгээр хэлж загнадаг. Энэ нь надад маш хэцүү байдаг. Ээжийг эрүүл үед нь хэлье гэж боддог ч хэлж чаддагүй юм. Ээжээсээ уучлалт гуйж байна” гэв.

Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... эгч бид 22 цаг өнгөрч байхад “Хараа” нэртэй архи авч хувааж уусан. Охин гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Миний уур хүрээд охиныг цохих гэхэд миний гарнаас бариад 10-15 минут орчим ноцолдсон. Би орон дээр хэвтсэн. Тэгтэл ******* ширээн дээр байсан шар иштэй хутга аваад миний гэдэс рүү 1 удаа хутгалсан. Тухайн үед унтаж байсан байх. Охин миний гэдэс хэсэгт хэрээсэлж зурах үйлдэл хийгээгүй. Гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн  24-26, 218)

Хохирогч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тухайн орой 21-22 цагийн үед бид хоёр архи уусан. Охин оройтож ирснээс болж маргалдсан. Би уурандаа охиноо хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн нь үнэн. Миний буруутай үйлдэл байгаа. Би босоо, хэвтээ байдлын алинд нь хутгалуулснаа санахгүй байна. нь манай хөрш бөгөөд бэр эгч маань байгаа юм. Ер нь архины хамааралтай.

Би 4 жилийн өмнө охины ааваас салж охины хамт амьдарч байна. Миний хувьд мэдрэлийн өвчний улмаас 60 хувийн группэд байдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул охин маань л намайг асарч, гэр орныхоо бүх ажлыг хийж зохицуулдаг. Манай охин хичээл сурлагадаа сайн, хүмүүжил сайтай, үгэнд сайн ордог, элдэв муу зуршилгүй, хичээлээ тараад шууд гэртээ ирдэг. Гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч М.ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ тухайн өдөр манай ээж ******* эгчийн гэрт архи барьж ороод тэр хоёр хамт архи уусан. Орой ******* эгчийг ирэх үед би унтсан байсан. Гэтэл ээж намайг шөнө сэрээгээд  “утасны код гаргаж өг” гэсэн. Ээж утсаараа түргэн дуудсан. Би ******* эгчийг хутга ирлэж байхыг хараагүй, ээж л тэгж хэл гэсэн юм. Намайг сэрэхэд ******* эгч байхгүй байсан, манай ээж архи уухаараа болсон асуудлаа огт санадаггүй юм” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2024 оы 02 дугаар сарын 01-ний өдөр ээж бид хоёр ******* эгчийн гэрт очсон. Тэгээд ээж, ******* эгч хоёр 1 шил архи хувааж уусан. ******* эгч 16 цагийн үед гэртээ ирээд хуушуур идчихээд буцаад гараад явсан. Би орой унтаж байгаад хальт сэрэхэд ******* эгч гэртээ ирчихсэн байсан. Тэр үед Б.******* эгч “энэ хүүр чинь ийм орой болтол тэнэдэггүй юм даа, ямар сонин юм бэ” гээд л уурлаад байсан. Тэр үед нь Ч.******* эгч хутга ирлээд суугаад байсан. Тэгээд манай ээж Ч.******* эгчид “харанхуй шөнө хутга ирлээд хонь гаргах гэж байгаа юм уу” гэж асуухад Ч.******* эгч хариуд нь “гэдэс гаргана аа” гэж хэлээд инээсэн. ******* эгчийн амнаас пиво үнэртэж байсан. Тэгээд би унтчихсан юм. Тэгээд чимээ гарахаар нь би сэрээд харахад Б.******* эгч зүүн талын орон дээр хэвтчихсэн, Ч.******* эгч гартаа цус болчихсон хутга барьчихсан уйлаад зогсож байснаа хутгаа газар шидээд гар утсаа аваад гараад гүйчихсэн юм” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 1-2),

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “******* нь 14 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирсэн. Тэгээд ******* “ойрхон гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. ******* охин руугаа дахин дахин залгаад байсан. Тэгж байгаад ******* нь 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. ******* бид хоёр дэлгүүр явж 0.75 граммын архи авч хувааж уусан. Тэр үед ******* орон дээр хэвтээд хутга ирлээд байсан. Шөнө 02 цагийн үед ******* амрахаар хэвтсэн. Тэр үед ******* ээж дээрээ очоод өмсөж байсан фудволкыг нь сөхөөд гэдсэн дээр нь хэрээслэж зурж байгаа юм шиг үйлдэл хийгээд байсан. Ээж нь охиноо “чи зүгээр байгаач” гээд өндийхөд ******* ээжийгээ түлхээд барьж байсан хутгаараа далайж байгаад гэдэс рүү нь нэг удаа хутгалсан. Ч.******* хутгаа сугалж гаргаж ирээд орныхоо урд тал руу хаячхаад гар утсаа аваад гараад гүйсэн. Үйл явдал болох үед Б.*******, Ч.******* нар маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 31-32),

Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ч.******* нь “******* ******* цогцолбор сургуулийн *******1 ангид суралцдаг, би анги удирдсан багш нь юм. 2023 онд “Боловсрол” цогцолбор сургуулиас шилжиж ирсэн, хичээлийн идэвх оролцооны хувьд дунд зэрэг, өөрийн үзэл бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг, сагсан бөмбөг тоглох дуртай, тэмцээн уралдаанд их оролцдог, бусдад тусархаг, нийтэч, нээлттэй, хариуцлагатай, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйх, алдаагаа ойлгох, алдаагаа давтахгүй их хичээдэг давуу талтай” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 35-36)

Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын мэдүүлсэн “Б.******* нь миний дагавар охин юм. *******, Ч.******* нар нь сүүлийн 2-3 жил хоёулаа амьдарч байгаа, түүний  нөхөр нь салаад явчихсан. Б.******* нь тунгалагийн булчирхайн хавдартай гэсэн оношоор 2023 оноос хойш группэд байдаг, багаасаа унаж татдаг байсан, ажил хөдөлмөр хийдэггүй гэртээ байдаг. Зээ охин Ч.******* нь төлөв даруу, гэрийн хүмүүжил сайтай, үгэнд сайн ордог, хичээл сурлагадаа сайн хүүхэд” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-38),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Б.*******гийн биед хэвлийн ханын нэвтэрсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх нэвтэрсэн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.*******-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн *******1 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 26),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №1015 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.*******гийн биед аюулхай орчимд хэвлийн хөндийд нэвтэрч элэгний 3-р сегмэнт, их сэмжийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалд /1800 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмчийн *******1 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх нь хэвтээ болон босоо байрлалын аль алинд нь үүсэх боломжтой” гэжээ. (2-р хх-ийн 58-60)

Шинжээч Ө.Шаарийбуугийн “...анх үүсгэгдсэн шархыг хэвтээ, босоо аль ч байрлалд хутга чигээрээ харж хүч үйлчилсний улмаас хохирогчийн биед дээрх гэмтэл учирсан байх боломжтой.” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 225),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Биологийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шар эрээн өнгийн бариултай хутганаас цусны ул мөр илэрсэн. Уг цус нь хүний цус байна, шар өнгийн бариултай хутганаас илэрсэн цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. “ гэсэн *******07 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 59-61),

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн даавуу, фудволка зэрэг дээр цус илэрсэн, эдгээрээс илэрсэн цусны ул мөр нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн фудволка дээр илэрсэн цус В /III/ бүлгийн харьяалалтай байна, шинжилгээнд ирүүлсэн даавуу дээр илэрсэн цусны мөрийг илрүүлэх боломжгүй байна“ гэсэн *******06 дугаартай дүгнэлт (1 хх-ийн 66-68),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн №250 дугаартай дүгнэлтэд “Ч.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, одоо хийж буй үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байна. Ч.******* нь хариуцлага хүлээх чадвартай байна, үнэн зөвөөр тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Цаашид сэтгэцийн хувьд орчиндоо болон өөртөө аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна.” гэжээ (1-р хх-ийн 46-48),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “ Эрүүл мэндийн ажилтнаас Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын *******-******* тоотод хүнд хутгалуулсан хүн хүргэгдэн ирсэн” гэх мэдээллийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 03 цаг 47 минутад хүлээн авав” гэжээ. (1-р хх-н 04)

Хэргийн газрын үзлэгийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 цаг 10 минутад хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн ******* дугаар гудамжны ******* тоот. Модон орны дээд хэсэгт улаан хүрэн өнгийн хивсэн дээр шаргал иштэй, нийт урт 26 см, ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь ******* см, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг 5 тоогоор тэмдэглэж гэрэл зургаар баталгаажуулан эд мөрийн баримтаар хураан авав” гэжээ (хх-ийн 1-р хх-н 5-9),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* хэсгийн ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах монгол гэрт болсон байв. ...Үзлэгийн явцад орон дээр хар, цагаан өнгийн хөнжил байх бөгөөд хөнжлийн гол хэсэгт 10х2.5 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Орны хөл хэсэгт шар өнгийн гялгар уутанд байсан зүйлийг онгойлгон үзэхэд энгэр хэсгийг доороос дээш чиглэлд урсан байдалтай, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хохирогчийн өмсөж байсан гэх саарал өнгийн судалтай футволка байсныг бэхжүүлж авав. Усны савны хажууд 0.75 граммын “Хараа” нэртэй архины шил байсныг бэхжүүлж авав” гэжээ (хх-ийн 10-*******),

Хүний биед үзлэг хийсэн тухай 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлээр “Ч.******* гэж өөрийгөө танилцуулсан. 15-16 насны эмэгтэй орж ирэв. ...Биеийг нүцгэлэх хэлбэрээр явуулахад зүүн талын хөхний дээд хэсэгт 1.5*2 см хэмжээтэй хөхрөлт үүссэн, баруун хөхний дээд хэсэгт 1 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн хөхрөлттэй, зүүн гарын бугалга хэсэгт 1.5*0.5 см хэмжээтэй хөхрөлттэй байв. Үзлэгээр өөр гэмтэл шарх илрээгүй” гэсэн тэмдэглэл (1 хх-ийн  105-106),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолуудад “Бүртгэлийн 74 дугаартай гомдол, мэдээлэлд хэргийн газрын үзлэгээр хураан авсан ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь ******* см, нийт 26 см урттай хутга 1 ширхэгийг, гол хэсэгтээ 10х2.5 см хэмжээтэй цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавуу 1 ширхэг, энгэр хэсэг нь урагдсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон судалтай саарал өнгийн фудволка 1 ширхэг, 0.75 граммын “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 17, 21),

Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Ч.******* нь 0.******* хувийн согтолттой, Б. нь 2.49 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 102-103),

Түргэн тусламжийн хуудаст “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын *******-******* тоотод хүн хутгалуулсан гэх дуудлагыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны 02 цаг 34 минутад хүлээн авав. Хэвлийн дээд хэсэгт хутгалуулсан. Архи уусан, арваад минутын өмнө охин нь хутгалсан. Урьдчилсан онош: хэвлийн ханын ил шарх, согтуу байсан...” гэжээ. (1-р хх-н *******0-*******2, *******8-*******1)

Цэргийн Төв эмнэлгээс ирүүлсэн хохирогч Б.*******гийн өвчний түүх болон түүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээтэй холбоотой баримтууд (1 хх-ийн 151-2*******),

Аюулгүйн зэргийн үнэлгээний хуудас “...өндөр 8-*******” гэсэн баримт (1 хх-ийн 144-145),

Төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэлээр “ овгийн ын ******* “” нь 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 15 нас 6 сар 24 хоногтой” гэжээ (1 хх-ийн 221-223),

Өсвөр насны Ч.*******ы гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт баримтууд (1 хх-ийн 226),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 28/65 дугаартай “...иргэн Б.******* /РД:НШ870*******664 / нь 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ойрын дуудлага 50.400, алсын дуудлага 472.500, яаралтай тусламж 168.000 төгрөг, эрчимт эмчилгээ 3.000.000 төгрөг, эмийн эмчилгээ 1.583.000, амбулаторийн хяналт 472.500, нийт 5.746.400 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.” гэсэн албан бичиг (1 хх-ийн 26)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “ овгийн ын ******* “” нь урьд ял шийтгэлгүй” гэжээ. (хх-ийн 244) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          I.Гэм буруугийн талаар.

Монгол улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ: “ээж нь гэртээ архи ууснаас болж хэрэг гарсан байна. Охин ээжийгээ хутгалж гэмтэл учруулсан байх тул гэм буруутай” гэсэн дүгнэлтийг,

Улсын яллагчаас “Энэ гэмт хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Өсвөр насны шүүгдэгч нь өөрийн идэвхтэй үйлдлээр хутгыг хэрэглэж, хохирогчийг хэвтэж байхад нь хутгалсан. Мөн охиныг “оройтож ирлээ” гэсэн шалтгаанаас болж тэдний дунд таарамжгүй харилцаа үүссэн ч хохирогчийн зүгээс ******* руу дайрч довтолсон зүйл тогтоогдохгүй байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 5.746.400 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өвсөр насны шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх” гэсэн,

Хохирогч Б.*******гаас “Охины маань энэ үйлдэлд миний буруутай үйлдэл нөлөөлсөн, архи уусан үедээ уурандаа охиноо хэлэх хэлэхгүй үгээр хэлчихсэн” гэсэн,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Тухайн өдөр гэрч нь өдрөөс хойш архи уусан байдаг бөгөөд түүнийг согтуурлыг шалгахад 2.49 хувьтай байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрчээс “ээжийнхээ хэлснээр мэдүүлэг өгсөн” гэдгээ хэлчихлээ. Тэгэхээр энэ 2 гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Хохирогчийн зүгээс насанд хүрээгүй *******ыг гутаан доромжилж хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хохирогчийн буруутай үйлдэл байгаа учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй байна гэж дүгнэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь өсвөр насны шүүгдэгчийн сэтгэл зүйд нөлөөлж, тухайн цаг мөчид “ээжийгээ далайгаад цохих” гэж байна гэж ойлгосон. Иймд өсвөр насны шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж маргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хэргийн үйл баримтаар өсвөр  насны шүүгдэгч Ч.******* нь хичээлээ тараад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Багануур 4 дүгээр хорооны *******ын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах гэртээ ирэхэд эх Б.******* нь гэрч Б.ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан,

Улмаар Ч.******* нь орой 19 цагийн үед аавтайгаа уулзахаар гэрээсээ гарч, 21-22 цагийн үед гэртээ буцаж ирэхэд эх Б.******* нь “оройтлоо, утсаа авсангүй” гэх шалтгаанаар түүнийг “тэнэмэл пизда, шээс чинь хаагуур тэнээд золбинтоод яваад байдаг юм, аав талынхаа архичин золбин тэнэг гичийнүүдтэй нийлээд янхан болох нь уу?” гэх зэргээр 30 минут орчим хэл амаар доромжилж, халуун савны таг авч шидсэн,

Эх Б.*******, гэрч Б. нар нь дэлгүүрээс 0.75 граммын архи авчирч үргэлжлүүлэн архидан согтуурч байх явцдаа “ам цангаад байна, ус аваад ир шээс минь” гэх зэргээр үргэлжлүүлэн хэл амаар доромжилж, охин Ч.*******ыг ус аваачиж өгөх үед нь түүний гарын бугалга хэсгийг цохиж, галын дэгээ төмрөөр цохихоор дайрах үед охин Ч.******* гэрээсээ зугтан гарсан,

Охин Ч.*******ыг гэртээ буцаж ороход эх Б.*******, гэрч Б. нар хэсэг зуур унтаж байгаад сэрээд үргэлжлүүлэн архидан согтуурах явцдаа эх Б.*******гийн чимхэх, хатгах, цамцнаас нь татаж байгаад цээж хэсэг рүү нь цохих үйлдлийг болиулах зорилгоор охин Ч.******* нь 5-6 минут орчим ээжийнхээ хоёр гарын бугуйнаас барьж байгаад уг гарыг нь тавиад эргэхэд араас нь “хөөе” гэж орилох үед нь шүүгээн дээрээс хутга авч хохирогч Б.*******гийн хэвлийн тус газар 1 удаа хатгаж, түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа болон хэрэгт цугларсан бусад баримтуудыг үнэлж дүгнэхэд:

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.ээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу сурган хүмүүжүүлэгчийг байлцуулсан, гэрч Б.т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар  зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авчээ.

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******д Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 25.1 дүгээр зүйлийг тайлбарлан өгсний дараа түүнд хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогчид Үндсэн хуульд заасан дээрх эрхийг тайлбарлан өгсөн болно.

Шинжээчийн №*******1 болон №1015 дугаартай дүгнэлтүүд нь эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.6, 27.8 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн, шинжээч эмч нь дүгнэлтийнхээ агуулгыг тайлбарлан мэдүүлэг өгсөн, талууд дээрх дүгнэлтүүдтэй маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар  зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж заасан.

Өсвөр насны шүүгдэгч Ч.*******ы гэм буруугаа хүлээсэн мэдүүлэгт агуулагдаж буй үйл баримтыг дээр дурдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсний эцэст шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Түүнчлэн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан хэргийн болж өнгөрсөн жинхэнэ бодит байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангахаас гадна гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлдөг тул хэргийн газар байсан 2 гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь нягталж дүгнэхэд:

Дээрх гэмт хэрэг гарсан даруйд Цагдаагийн байгууллагаас гэрч Б.ийн согтуурлыг шалгахад 2.49 хувийн согтолттой (1-р хх-н 104) байсан бөгөөд тухайн өдөр гэрч Б., хохирогч ******* нар нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 02 дугаар сарын 02-ны шөнө 02 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн талаар насанд хүрээгүй гэрч болон хохирогч, шүүгдэгч нар зөрүүгүй мэдүүлж байна.

Мөн бага насны буюу 10 настай гэрч М. нь гэрч Б.ийн төрсөн хүүхэд бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “би унтаж байсан, ээж л тэгж хэлээрэй гэсэн, манай ээж архи уусны дараа болсон асуудлаа огт санадаггүй” гэж мэдүүлсэн.  

Дээрх 2 гэрч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэрч Б. нь архины хамааралтай, тухайн өдөр согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан, цаг хугацааны хувьд шөнө 02 цагийн үед болсон үйлдлийн талаар 4 сарын дараа бага насны гэрчээс мэдүүлэг авсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул эдгээр гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хэргийн байдлыг тогтооход эргэлзээгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлэг гэж үнэлэх боломжгүй байна. 

Үүнээс гадна хохирогч Б.******* нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин Ч.*******ыг зүй бус үгээр хэлж хэрүүл маргаан таарамжгүй харилцаа үүсгэсэн талаарх мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой мэдүүлж байна.

Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны Ч.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэсэн ойлголтыг тодорхойлоход анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагагүй бөгөөд хэрэг үйлдэгдэх үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол, хүч хэрэглэсэн зэрэг үйлдэл нь гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тухайн этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж, хохирол, хор уршиг учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед Ч.******* нь 16 настай буюу бие бялдар, оюун санаа, сэтгэхүйн хувьд бүрэн хөгжөөгүй өсвөр насны хүн гэж үзэх ба тухайн өдөр хохирогч, гэрч нар нь архидан согтуурч улмаар хохирогчийн зүгээс зүй бус үг хэллэг хэлж, охин Ч.*******д хүч хэрэглэсний улмаас түүний цээж болон гарын бугалга хэсгүүдэд хөхрөлтүүд үүссэн болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн “тэнэмэл пизда, шээс чинь хаагуур тэнээд золбинтоод яваад байдаг юм, аав талынхаа архичин золбин тэнэг гичийнүүдтэй нийлээд янхан болох нь уу?” гэж доромжлуулж халуун савны таг авч шидсэн үеэс эхэлж сэтгэл зүйн байдал нь тогтворгүй болсон байхад үргэлжлүүлэн “шээс минь ус аваад ир ам цангаад байна” гэх зэргээр доромжилж, гарын бугалга руу нь цохих, галын дэгээ төмрөөр цохихоор дайрах, чимхэх, хатгах, цамцнаас нь зулгааж байгаад цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдлүүд нь оройн 22 цагаас шөнийн 02 цаг хүртэл удаан хугацаанд үргэлжилж, энэ нөхцөл байдал нь өсвөр насны хүүхдийг сэтгэл зүйн хувьд богино хугацаанд цочролд оруулж, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэхэд шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул иргэдийн төлөөлөгч болон улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн Багануур дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх” эрхтэй гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл мөн.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 5******* дүгээр зүйлийн 5*******.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн №*******1, 1015 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон ба шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс “эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн.

Шүүхийн хуралдаанд улсын яллагчаас “хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 5.746.400 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

Мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн даатгалын байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа хийгдээгүй ба шүүх хуралдаанд хэргийн оролцогч болж улсын яллагчаар оролцож буй прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Б.*******гийн эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 5.746.400 төгрөгийн  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

           II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Өсвөр насны Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 17 настай, сурагч зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх” гэсэн,

      Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ч.******* нь 17 настай бөгөөд ирэх жил оюутан болно. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 6 сар 24 хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 17 нас 4 сар 5 хоногтой болох нь төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр (1-р хх-ийн 221-223) тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ч.******* нь гэмт хэрэг үйлдэх болон шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс өсвөр насны Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамруулвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, хөнжлийн даавуу, фудволк, “Хараа” нэртэй архины шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан Багануур дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч овгийн ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

    2. Өсвөр насны шүүгдэгч овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Ч.*******д “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” авсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад тус тус зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.       

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох  5.746.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 14 см, бариул хэсэг нь ******* см, нийт 26 см урттай 1 ширхэг хутга, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавуу 1 ширхэг, судалтай саарал өнгийн фудволк 1 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Өсвөр насны шүүгдэгч Ч.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА

                                           ШҮҮГЧИД                                        А.БЯМБАЖАВ

                                                                                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН