| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/04245/И |
| Дугаар | 102/ШШ2018/01707 |
| Огноо | 2018-05-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2018/01707
| 2018 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2018/01707 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........ тоотод оршин суух, .......... овогт ............гийн ............ /РД: ........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоотод оршин суух, ........... овогт ............ийн ........... /РД: ........../,
Хариуцагч: ........... тоотод оршин суух, ........ овогт .........ийн .......... /РД: ........./ нарт холбогдох,
Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний үүрэгт 63,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагч Т............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.........., хариуцагчийн өмгөөлөгч С.Давааравдан, хариуцагч А...........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.............ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т............гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Б............. нь Т............тай харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа тухайн өдөр ........... тоот 56.86 м/кв талбай бүхий Ү-.......... дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш Т............ нь нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бүх мөнгөө өгнө гэж хууран мэхэлж Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг нь суллаж өгсөн боловч зээлдэгч Т............ нь үүргээ биелүүлж зээлээ төлөөгүй.
2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бүх мөнгөө өгнө гээд хуурч мэхэлсэн. Б............. нь Т............ын өмнөөс А...........г 30,000,000 төгрөгийн төлөлтийг хийлээ гэж ойлгосон. А........... 30,000,000 төгрөгийн төлөлтийг хийж гэрээг хаалаа гээд ............тэй харилцан тохирч бичиг үйлдсэн. Гэтэл сүүлд Б............. нь Т..........., Г.......... нартай тусдаа зээлийн гэрээтэй байсан. Энэ гэрээнийхээ дагуу А..........., Г.......... нараас Б............. мөнгөө нэхэмжлэхэд өгөхгүй байсаар байгаад Б............. шүүхэд А..........., Г.......... нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл иргэний хэргийн материалд ...........д өгсөн 30,000,000 төгрөгийг Г.........., А........... нар нь төлсөн гэсэн баримтаа оруулсан. Тэгэхээр урьд нь Т............ын төлсөн төлөлт биш болж байгааг бид тухайн үед мэдсэн. Тиймээс энэ төлбөр хийгдээгүй. Бид нарыг төөрөгдүүлсэн байдал үүсгэсэн. Ингээд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 12,600,000 төгрөг, алданги 21,300,000 төгрөг, нийт 63,900,000 төгрөгийн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй байна. Иймд үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 63,900,000 төгрөгийг Т............, А........... нараас хувь тэнцүүлэн нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Т............ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний өмгөөлөгч С.Давааравдангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасны дагуу нэхэмжлэгч мөнгийг бодитойгоор хариуцагчид шилжүүлсэн гэдэгт бид маргахгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. гэж заасны дагуу дээрх зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцагч биелүүлээгүй байхад үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл байгуулсан. Тус гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас суллаж өгсөн боловч зээлдэгч Т............ нь үүргээ гүйцэтгээгүй гэж шаардаж байгаа нь нэхэмжлэгч ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдэж авсан 30,000,000 төгрөг, зээлийн хүү гэж 10,000,000 төгрөгийг төлж зээлийн гэрээ дуусгавар болж үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг байгуулсан болно.
Т............ нь 1 сарын хүү нь 1,050,000 төгрөг төлж байгаад 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлийн хүү 1.050.000 төгрөгийн хамт хийж, зээлийг хаасан. Үүрэг дуусгавар болсноос хойш мөнгө төлөөгүй бид нарыг төөрөгдүүлж, залилсан гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Энэ зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос хойш Б............., Т............тай хэзээ ч холбогдож байгаагүй. Гэнэт 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан. Хэрвээ хуурч мэхлэх байдлаар төөрөгдөлд оруулж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон бол нэхэмжлэгч удаа дараа шаардах байсан. Мөн 2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ........... нь ..........д итгэмжлэл хийж өгсөн байдаг. Тухайн ........... тоот байрыг А........... нь барьцаанд тавих, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг итгэмжлэл олгосон байдаг. Үүрэг дуусгавар болсон хэлцлийг Б............. хийж өгсөн. Түүнээс ямар нэг байдлаар хуурамчаар төөрөгдөлд оруулах маягаар хийгээгүй. Үүрэг дуусгавар болсонтойгоор холбоотойгоор хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Энэ нь тухайн үед үүрэг дуусгавар болсон гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тохиолдолд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч А...........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А............ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр ... байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00811 тоот шүүх хуралдааны Даргалагчаас: ...........тай зээлийн гэрээг хэдэн оны, хэдэн сард байгуулсан бэ гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 30,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн гэв, Даргалагч: ...........ын зээлийн гэрээний үүрэг хэзээ дууссан бэ гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэхэд төлбөр тооцоогоо дуусгаад үүрэг дуусгавар болсон тухай акт үйлдээд, нотариатаар батлуулсан байгаа гэв, Даргалагч: ........... нийт хэдэн төгрөгийн үндсэн зээл, хүү төлж дуусгасан бэ гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ........... нь 30,000,000 төгрөгийн үндсэн зээл болон сар бүрийн хүү 1,050,000 төгрөгийн хүүг 9 сарын турш төлж байгаад хамгийн сүүлд 10 дахь сард нь 945,000 төгрөгийн хүү бодогдож төлөөд, нийт 40,395,000 төгрөг төлсөн гэв гэж тэмдэглэлд бичигдсэн. Дээрх тэмдэглэлийг уншихад шүүх хуралдаанаар хэлэлцээд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Зохигчид шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. А........... мөнгө төлнө гэсэн учраас хамтран хариуцагчаар татан оролцуулж байгааг гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хууран мэхэлж хийсэн гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж байгаа. Сая нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт төөрөгдсөн гэж тайлбарлаж байна. Төөрөгдөл, хууран мэхлэлт гэдэг нь эрх зүйн өөр өөр үр дагавартай байдаг. Хууран мэхэлсэн асуудлыг шүүхийн практикт эрүүгийн хэргээр шалгана, юунаас болж төөрөгдөлд орсныг тогтооно. Орлогын баримтыг хуурамчаар үйлдэж төөрөгдүүлсэн гэж үзвэл цагдаагийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй байх. Төөрөгдсөн мөн хууран мэхлэгдсэн гэдгээ нотлох баримтуудаа хэрэгт өгөөгүй. Нэхэмжилж байгаа 63,900,000 төгрөг ямар учиртай мөнгө вэ? гэрээний үүргийг шаардаж байгаа юм уу? тэгвэл гэрээтэй холбоотой маргаан өмнө нь шүүхээр шийдэгдсэн. Б............. нь 150,000,000 төгрөг зээлдүүлээд үүнийгээ буцааж 272,000,000 төгрөг болгож авсан нь санхүүгийн баримтаараа хэрэгт авагдсан байгаа. 30,000,000 төгрөгийг хэрхэн яаж төлж дуусгасан талаараа Б.............ийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хууран мэхэлсэн гэж үзэж байгаа бол өмнөх төлөөлөгч н.Гэрэлийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй. Нэгэнт төлсөн талаарх баримт байхад юу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Энэ хэрэг өмнө нь шүүхээр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол энэ нь зээлтэй холбоотой асуудал биш. Үүрэг дуусгавар болсон хэлцэл дээр Б............. өөрөө гарын үсэг зурсан. Ямар үндэслэлээр хууран мэхэлсэн гэж үзэж байгаа талаар ямар ч баримт байхгүй. Төөрөгдөл нь хэрхэн төөрөгдсөн талаар тодорхой байх хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч Т............, А........... нарт холбогдуулж үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн гэрээний үүрэгт 63,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч Т............тай 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр зохигчид ........ тоот 57,86 м/кв талбай бүхий Т............ын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ.
Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг байгуулж, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ........... тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч А........... болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.......... нарт 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 100,000,000 төгрөгийг зээлдүүлж байсан бөгөөд энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/00811 тоот шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх А..........., Б.......... нарт зээлдүүлсэн мөнгөний төлбөрт төлсөн төлбөрийг Т............ын 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөртэй андуурсан, харин Т............ нь зээлийг төлнө гэж хуурч үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг байгуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно., мөн зүйлийн 58.2-д Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:, хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн., мөн 58.3-д Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно:, хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн, хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.,
Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй., 59.3-д Гуравдагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцлээс ашиг олж байгаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж болно. гэжээ.
Нэхэмжлэгч нь Б............. нь хариуцагч Т............тай 30,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээтэй, мөн А..........., Б.......... нартай 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй бөгөөд эдгээр гэрээний эргэн төлөлт тус тусдаа хийгдэж байсан болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.............ийг ноцтой төөрөгдлийн улмаас болон хууран мэхлэгдсэний улмаас үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Б.............ийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б............., хариуцагч Т............ нар нь 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч Т............, А........... нараас зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, хүү 12,600,000 төгрөг, алданги 21,300,000 төгрөг, нийт 63,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэжээ. Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч Т............тай 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дууссан ба нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дууссан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.............ийн үүрэг дуусгавар болсон тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.............ийн хариуцагч Т............, А........... нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 63,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэв үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР