| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00039/Э |
| Дугаар | 00041 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ш.Энхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Ш.Энхчулуунд холбогдох 2201718020053 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн: 1979 оны 11 дүгээр сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн 38 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилгтэй, Ам бүл: 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Дархан-Уул аймаг Дархан сум 6 дугаар баг Тээвэрчдийн 13-2а тоотод оршин суух хаягтай одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг хөгжил хотхоны 5 тоотод оршин сууж байгаа. Улсаас авсан ял, шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Шагдарын Энхчулуун РД: МЗ79112772
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Ш.Энхчулуун нь 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 22:00 цагийн орчим Мандал сумын 1 дүгээр багт байрлах “Ноёдын ам” гэх газарт байрлах “Бүрэн цэнгэл” харуул хамгаалалтын байранд иргэн Цэндсүрэнгийн Эрдэнэбаярын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Энхчулуун нь мэдүүлэг өгөхгүй, хавтас хэрэгт үйлдсэн хэргээ тодорхой мэдүүлсэн гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би “Ноёдын ам “ гэх алтны уурхайд хамгаалагчаар ажилтай байсан.Тэнд би Болд, Хадхүү ах нарын хамт 3 уулаа ажиллаж байсан.Тэр өдөр бид 3 Болд ахын төрсөн өдөр гээд 2 шил архи ууж байсан. Тэр орой нинжа нар уурхайн шороо авах гэж дайрсан байсан. Энэ үед би доор өөрийн постны гэрт унтаж байсан дээр уурхайн амны хамгаалалтын гэрт тэр 2 ажилтай байсан тэгтэл төвөөс нэмэлт хүч ирсэн байсан. Яг хэдийд ирснийг мэдээгүй.Тэд нар ирж намайг унтаж байхад сэрээсэн юм.Энэ үед 23:00 цаг болж байсан гэсэн. Би тэр үед Ш.Энхчулуун, Эрдэнэбаатар нартай маргалдаж Ш.Энхчулуун босч ирээд намайг боож унагаагаад Эрдэнэбаатар нь гав авч өгч намайг Ш.Энхчулуун миний 2 гарыг урд гавалсан. Гавалчихаад миний цээжрүү Ш.Энхчулуун нь1 удаа хөлөөрөө өшиглөсөн.Тэгээд би амьсгаа авч болохгүй хэвтэж байгаад босч гайгүй болоод сууж байтал дээрээс хамгаалагч Пүрэвсүрэн нэрийг мэдэхгүй нэг хамгаалагчийн хамт ирсэн. Тэгээд таныг Зүүнхарааруу авч явна гэхээр нь би дээрээс гудас хөнжлөө аваад ирье гээд явж авчирсан. Аваад ирсэн чинь танийг авч явахаа болилоо маргааш энд өөр хүн тавина тэр болтол эндээ байж бай гээд намайг орхиод явсан./хх-ийн 11-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч А.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ... Гэрт Эрдэнэбаяр, Энхчулуун, Эрдэнэбаатар нар үлдсэн хориод минутын дараа ирэхэд Эрдэнэбаярын гарыг урд нь гавлачихсан байсан. Тэгээд би яагаад гавласан талаар асуухад наадах чинь бид 2 луу агсам тавиад болдоггүй тэгээд гавлачихлаа гэж Энхчулуун хэлсэн. Тэгж байтал Энхчулууныг сууж байсан чинь босч ирээд эрүүнээс нь ёвроод өдөөд байсан чинь Энхчулуун нэг алгадаад авсан тэгтэл Эрдэнэбаяр газарт унасан...... /хх-ийн 16-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ......Гэрт Эрдэнэбаяр нь надруу чи яасан том толгойтой гөлөг вэ? гээд агсраад эхлэхээр нь би ажлаа хийж байна гэсэн чинь Эрдэнэбаяр хүрч ирэээд миний эрүүнээс гараараа зулгаагаад ёвроод байхаар нь би гарыг нь барьж аваад чи бид 2 хэн хэнийгээ танихгүй намайг нохойн гөлөг, арслан ч юмуу яаж мэдэж байгаа юм чи гэж хэлсэн тэгсэн надруу дайрахаа болиод Энхчулуун руу дайраад эхэлсэн. Мөн л эрүүнээс нь гараараа татаж чангаагаад чамайг мэднэ чи хогийн залуу гээд доромжлоод байсан. Тэр үед Энхчулуун олон юм ярилгүй сууж байсан. Тэгээд өдөөд байсан чинь гэнэт Энхчулуун уурлаад заамдаж аваад гэрийн зүүн талын орон дээр боож унагаасан. Тэгээд хоёулаа ноцолдож байгаад газарт унаж ноцолдсон. Тэгээд Энхчулуун гав аваад ир энийг хоёулаа эрүүлжүүлэхэд аваачаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр би гараад машинаас гавыг авчирч би Эрдэнэбаярын гарыг нь урд гавласан. Тэгээд дээшээ явсан хэд ирээд байж байтал дахин гавтайгаа Эрдэнэчулууныг дайрч хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэхсэн чинь Энхчулуун уурлаад сууж байснаа босч ирээд зогсож байсан Эрдэнэбаатарыг нэг удаа алгадаж цохиход Эрдэнэбаяр газарт унасан........./хх-ийн 18-р хуудас/
Мөрдөн байцаалтанд яллагдагч Ш.Энхчулуун мэдүүлэхдээ:......2017 оны 02 дугаар сарын 20-ны шөнө манай хамгаалдаг обьект болох “Ноёдын ам” гэх газар байрладаг “Давхар дэсрэлт” компаны обьектруу хууль бусаар алт олборлогч нар орсон тухай дуудлага ирж нэмэгдлээр Зүүнхараагаас 4-үүлээ очсон. Тэгээд бид нар нинжа буюу тэнд ирсэн байсан. 17-19 орчим 3 автомашинтай хууль бусаар алт олборлохоор очсон хүмүүсийг буулгаж явуулаад доод постод очтол харуул Эрдэнэбаяр нь согтуу унтаж байсан. Тэгээд Пүрэвсүрэн ах Эрдэнэбаярыг сэрээсэн. Тэр үед Эрдэнбаяр нь согтуу хүн болгон руу үсчээд дайраад яасан олуулаа ирдэг юм юун сүртэй юм гээд байсан Пүрэвсүрэн, Ганбилэг, Нармандах нарыг явсан хойгуур тэнд би нягтлан Эрдэнэбаатар, Эрдэнбаяр бид 3 үлдсэн байхад Эрдэнэбаяр нь Эрдэнэбаатар луу согтуурхан чи хэн юм бэ чамайг танихгүй юм байна яах гэж ирсэн гээд хэл амаар доромжилж гарыг нь мушгиж нүүрлүү нь мангасдаад байсан.Эрдэнбаярыг зүгээр бай гэж хэлсэн чинь надруу дайрч чи яахаараа явж хүнээ хөөдөггүй юу хийгээд суугаад байгаа юм юун сүр бадруулж олжуулаа ирдэг юм гээд нүүрлүү мангасдаад нүүрлүү гараараа ёвроод байсан. Тэгээд би уурлаад барьж аваад хоолойг нь гараараа боож орны голоор давхарлаж газарт унасан. Тэгээд би Эрдэнэбаатарыг гав аваад өг гээд гав авхуулж гарыг нь урд тад нь гавласан. Гавласаны дараа Эрдэнэбаяр босч ирээд орон дээр хэсэг хэвтсэн. Тэр үед гаднаас явсан хамгаалагч нар ирсэн. Тэгтэл Эрдэнэбаяр нь Нармандах хамгаалагчийг ус хийж өг гэж хэлэхээр нь би өөрөө хийгээд уу гэж хэлсэн.Тэгээд өөрөө шанагаар ус хийж уугаад шанагатай усаа намайг сууж байхад өвөр лүү санаатай асгасан.Тэгэхээр нь би босч ирээд яах гээд байгаа юм бэ гээд нэг удаа гараараа нүүрлүү нь алгадаж цохисон.Энэ үед Эрдэнэбаяр нь ор луу налж унасан. Би өөийн үйлдсэн хэргэ хүлээн зөвшөөрч байна....../хх-ийн 27-р хуудас/
Шинжээч Г.Ган-Эрдэнийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 61 тоот акт: гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэнд “Ц.Эрдэнэбаярын биед баруун 7-дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дээд уруул, хүзүү, баруун гарын шуу, баруун хөлийн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун 7-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цээж рүү хүчтэй өшиглөх, цохих үед үүсгэгдэх боломжтой. Дээд уруул, хүзүү, баруун гарын шуу, баруун хөлний шилбэнд зулбаралт, цээжинд цус хуралт гэмтлүүд хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр цохих, боох зэрэгт үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй/хх-ийн 21-р хуудас/
Шүүгдэгч Ш.Энхчулууны хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 32-р хуудас/, Дархан аймаг Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудалын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/ ял шалгах хуудас, /ХХ-ийн 35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ш.Энхчулуун нь“Бүрэн цэнгэл” харуул хамгаалалтын албанд менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой 22:00 цагийн орчим Мандал сумын 1 дүгээр багт байрлах “Ноёдын ам” гэх газарт харуулын үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтын ажилтан Ц. Эрдэнэбаярыг ажлын байранд архи хэрэглэж, шаардлага эсэргүүцсэн шалтгаанаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Ц.Эрдэнэбаярын биед баруун 7-дугаар хавирганы зөрүүгүй хугарал, дээд уруул, хүзүү, баруун гарын шуу, баруун хөлийн шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Ш.Энхчулуун анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Ш.Энхчулуун холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Ш.Энхчулуун өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Шаравын Энхчулууныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ш.Энхчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ш.Энхчулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Ш.Энхчулуун нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Ш.Энхчулуунд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ