| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/257 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/257
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим,
улсын яллагч, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Хохирогч М.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч К.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Пгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Кы Ат холбогдох эрүүгийн 2413000000207 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Кы А, 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 00 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0000000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, РД:000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч К.А нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны орой Б аймгийн Т сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 000000000 улсын дугаартай "УАЗ-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч К.А мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт одоо хүртэл тусалж байгаа. Эхнэр маань цус харвасан. Би сахрын өвчтэй. Эмчийн хяналтад байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзаж ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэв.
2. Хохирогч М.Х мэдүүлэхдээ: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
3. Эрүүгийн 2413000000207 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Х.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан замын байдал /1 дэх хавтаст хэргийн 03-06 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-18 дахь тал/, иргэн К.Аийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас гаргаж авсан жолооч К.Аийн лавлагаа, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/, хохирогч В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-42 дахь тал/, хохирогч В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал/, хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/, гэрч Т.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Г-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34, 140 дэх тал/, Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 215 дугаартай иргэн В-гийн өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62-68 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 216 дугаартай иргэн В-гийн өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 75-81 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн 215 дугаартай иргэн М.Хын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 88-109 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Хын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/, шинжээч Б аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хэрэгслийн инженер Е.Жы 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/, хохирогч В, В нараас гаргасан баталгаа болон түүнийг монгол хэл дээр орчуулсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 141-145 дахь тал/, Б аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Е.Аын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/, яллагдагч К.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/, шүүгдэгч К.Аийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Хэргийн үйл баримтын талаар.
5. Шүүгдэгч К.А нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны орой Б аймгийн Т сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 000000000 улсын дугаартай "УАЗ-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн Х.Жаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
5.2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол гарсан замын байдал /1 дэх хавтаст хэргийн 03-06 дахь тал/,
5.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-18 дахь тал/,
5.4. Иргэн К.Аийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/,
5.5. Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас гаргаж авсан жолооч К.Аийн “BCD” ангиллын эрхтэй жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
5.6. Хохирогч В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т сум руу аялаж зураг авхуулахаар өглөө 10 цагийн үед гарсан. Тухайн үед танил болох К.Аийн машинаар төрсөн эгч, эхнэр, К.Аийн найз гэх нэг залуугийн хамт явсан. Т нуурын эрэг очиж зураг авхуулж, байгалийн сайхныг сонирхож байгаад Т сумын төв орсон. Т сумын төвд К.Аийн таньдаг хүн байсан бөгөөд тэр айлаас хоол идээд орой 19 цагийн орчим болж байсан байх Тос буцахдаа би тээврийн хэрэгслийн хойно жолоочийн суудлын хойд талд суусан. Т сумаас гараад явж байхад машин гэнэт замаас гарсан бөгөөд жолооч хүрдээ эргүүлэх гэж оролдсон боловч жолооны хүрд нь эргэхгүй байсан. Тэгээд замаас гарч яваад онхолдсон. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
5.7. Хохирогч В-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 16-ны өглөө дүү В болон түүний эхнэр, тэдгээрийн найз гэх 2 эрэгтэй хүний хамт Т нуур луу явсан юм. Тд очиж зураг татуулж, нуур үзээд Т сумын төвд очиж нэг айлаас хоол идэж байгаад орой 20 цагийн үед буцсан юм. Буцаж ирэх замдаа дүү, бэр бид гурав тээврийн хэрэгслийн хойд талын суудалд суусан бөгөөд хоорондоо ярилцаж явж байсан. Харин урд талд нь манай дүү нарын найз гэх анх боомтоос хүлээж авсан залуу жолоо барьж, урд талын суудалд жолооч залуугийн найз нь гэх эрэгтэй сууж явсан. Т сумаас гараад нэлээн явсны дараа машин гэнэт замаас гарсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний одоо нуруу хэсэг өвдөж байна. Эмч нар нурууны нугалмын хугаралттай гэж байна, цээж хэвлий хэсгээр өвдөж байна. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
5.8. Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг өнгөрч байхад найз К.А манай гэрт ирээд Х 3 найз ирсэн юм, тэднийг Т нууранд хүргэж зураг аваад газар үзүүлмээр байна хамт яваад ирэх үү гэхээр нь тэгье гээд 10 цаг өнгөрч байхад түүний 000000000 улсын дугаартай Уаз-31512 загварын тээврийн хэрэгслээр Т нуур луу очсон. Тэнд очоод тэр хүмүүс нь зураг авхуулж хэсэг амарч байгаад орой 19 цагийн үед аймаг руу буцаж явах үед би жолоочийн урд суудалд суусан, нөгөө хүмүүс нь хойно суугаад явж байхдаа машин туслах талын зам руу гарч тэгээд онхолдож хэд хэдэн удаа өнхөрсөн, яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй, ухаан алдсан ба нэг сэрэхэд түргэний машин болон цагдаагийн машин ирчихсэн байсан ба биднийг эмнэлэг рүү авч явсан юм. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, миний эмчилгээний зардалд тэрээр 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг осол нь санамсаргүй байдлаас болсон тул найзыгаа уучилсан болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/,
5.9. Гэрч Т.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...түргэн тусламжийн машинаар Т сумаас гарч сумын төвөөс 30 км орчим газар яваад ирэх үед засмал замын хажууд УАЗ загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байдалтай байсан ба тухайн тээврийн хэрэгслийн хажууд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн маш хүнд гэмтсэн байдалтай хэвтэж байсан.
...тэгээд намайг очих үед нэг эрэгтэй хүний баруун гарын бугалга хэсэгт зүсэгдсэн, цус алдсан байдалтай байсан бөгөөд тухайн хүнийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч гэх К.А нь түүний гарт цусыг нь тогтоох зорилгоор ороож уясан байдалтай байсан бөгөөд тухайн гар нь гэмтсэн гэх хүний шархыг нь цэвэрлэж боолт хийсэн ба тухайн газарт хүнд гэмтсэн гэх 3 иргэнд тайвшруулах тариа хийж, аймгийн төвөөс түргэн тусламж ирэх үед бид нар хоёр машинд хувааж суулгаад аймгийн төвд яаралтай тусламжийн тасагт авч ирсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
5.10. Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед К.А ах бид гурвыг Т нуурыг үзүүлж, аялуулна гэж хэлээд бид хэд К.А ахын машинтай гарсан. Бид нартай цуг К.А ахын найз нь гэх нэг эрэгтэй хүн цуг явсан, би тэр хүний нэрийг нь мэдэхгүй, танихгүй хүн байсан. К.А ах өөрийнхөө машинаа унаад бид гурав болон өөрийнхөө найзтай цуг нийт тавуулаа Т нуур чиглэлд өглөөний 10 цагийн үед гарсан бөгөөд өдрийн цагаар Т нуурын эргээр аялж, бид гурав байгалийн сайхныг сонирхож, зураг татуулж зугаалсан. Замдаа Т нуурын эрэг дээрх амралтын газраар орж гараад Т сумын төвд очсон. Тухайн суманд очиж А ахын таньдаг нэг айлаар орж, хоол унд идэж, орой 20 цаг өнгөрч байхад наашаа аймгийн төв рүү гарсан.
Наашаа гарахдаа А ах өөрийнхөө машинаа жолоодож гарсан бөгөөд тэр хүний баруун талд урд суудалд найз нь сууж явсан, харин хойд суудалд миний нөхөр, хадам эгч бид гурав суусан. Би хойд суудлын дунд нь суусан, нөхөр зүүн талд, хадам эгч баруун талд сууж явсан. Бид хэд сумын төвөөс наашаа гараад засмал замаар явж удаагүй байтал гэнэт А хоёр гараараа жолооны хүрдийг барьж “энэ жолооны хүрд юу болчихов” гэж хэлээд сандарсан байдалтай хэлэх үед бид нар ч гэсэн айж, сандарсан. Би тухайн үед бүр айгаад урагшаа харахгүйгээр нүдээ аниад хэсэг хугацааны дараа урагшаа хартал машин засмал замын баруун талд байсан шонг мөргөөд замаас гарч онхолдсон.
...ослын дараа бид нар машинаас арай гэж гадагшаа гарсан бөгөөд тухайн үед машин баруун талаараа хажуулдсан байдалтай байсан.
...тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсан эсэхийг би анзаарч хараагүй, миний бодлоор дунд зэргийн хурдтай явж байх шиг байсан.
...миний бие тус зам тээврийн ослоор биедээ ил, далд бэртэл гэмтэл аваагүй бөгөөд биеийн байдал маш сайн байгаа. Харин манай нөхөр, хадам эгч В, В нар нь Х улсын А аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал сайн болсон, эмч нарын хэлснээр амь насанд аюулгүй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж хэлсэн тул одоо гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа юм.
Бид нар Монгол улсын иргэн Атэй найз нөхдийн холбоотой, мөн ажил үүргийн түншүүд болохоор нэг нэгэндээ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Монгол улсаас Х улс руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн, зардал мөнгийг бүгдийг нь А, түүний эхнэр Р нар гаргасан. Мөн сүүлд А аймагт эмчлүүлж байх үеэр төлбөр мөнгө явуулсан болохоор тухайн осолтой холбоотой ямар нэгэн гомдол, санал, маргах зүйл байхгүй.
...бид А хотод амьдардаг болохоор Монгол Улс руу ойрын хугацаанд яваад байж чадахгүй, уг хэрэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохоор цаашид шүүх хуралд оролцож чадахгүй, хавтаст хэргийн материалтай танилцахгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34, 140 дэх тал/,
5.11. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай “1.Иргэн В-гийн биед нурууны 12 дугаар нугаламын хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн өвдөгөнд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
5.12. Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 215 дугаартай иргэн В-гийн өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62-68 дахь тал/,
5.13. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай “1.Иргэн В-гийн биед нурууны 4 дүгээр нугаламын хугарал, зүүн шуу, баруун бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
5.14. Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 216 дугаартай иргэн В-гийн өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 75-81 дэх тал/,
5.15. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай “1.Иргэн М.Хын биед пневмоторакс, баруун 2, 8 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, шуу хэсгээр оёдолтой шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
5.16. Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн 215 дугаартай иргэн М.Хын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 88-109 дэх тал/,
5.17. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Хын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай шүүх химийн шинжилгээний “1.Иргэн К.Аийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Иргэн К.Аийн биеэс авсан гэх цусанд 0,9% промилли спирт илрэв. 3.Иргэн К.А нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал/,
5.18. Хохирогч В, В нараас гаргасан баталгаа болон түүнийг монгол хэл дээр орчуулсан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 141-145 дахь тал/,Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
5.19. Яллагдагч К.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрөө хувиараа малын ченж хийдэг юм. Мөн Х улс руу байнга хэрэгцээний бараагаа авахаар явж байхдаа танилцсан В, түүний эхнэр Г, түүний эгч В нар нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд би өөрөө Ховд аймгийн Булган сумын хилийн боомтоос тосож авсан. Тэд нар амарч зугаалах зорилготой ирсэн юм. Тэгээд манай гэрт 2 хоносон бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Т нуурыг очиж үзүүлье гэж бодоод өглөө эрт найз М.Хын гэрт очиж түүнийг дагуулж яваад Т нууранд очиж амраагаад зураг авхуулаад орой 19 цагийн үед аймаг руу буцаад явж байх замд нар жаргаагүй өөдөөс гялбаад зам сайн харагдахгүй байсан ба шулуун зам дээр замаас хазайгаад гарч онхолдсон. Тэгээд эхлээд би машинаас гарсан тэгээд арын суудлаас Г, В хоёрыг эхэлж гаргаж авсан. Тэгээд дараа нь урд суудалд сууж байсан Хыг татаж гаргасан бөгөөд В өөрөө машинаас гарчихсан байсан. Тухайн үед М.Х шоконд орчихсон ухаан санаа нь сайнгүй байсан. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс дуудлага өгсөн юм шиг байсан ба цагдаа ирсэн. Дараа нь эмнэлгийн машин ирээд аймаг руу хүмүүсийг авч явсан.
Би М.Хын эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг өгсөн. Харин бусад Х найзууд маань надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд намайг уучилсан, гомдолгүй гэсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТл зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч К.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
12. Шүүгдэгч К.А нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд түүний цусан дахь спиртийн агууламж 0,9 хувь промилли буюу хөнгөн зэргийн согтолттой байсан нь шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Хын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогджээ.
13. Шүүгдэгч К.А нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны орой Б аймгийн Т сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ 000000000 улсын дугаартай "УАЗ-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэг. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ …эсхүл согтууруулах ундаа… хэрэглэсэн… үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” заалтыг зөрчсөний улмаас Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.
14. Шүүгдэгч К.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдэлд болгоомжгүй хэлбэрээр хандсан, шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
15. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч К.А нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-д заасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан 000000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, Б улсын иргэд хохирогч В, В нар болон хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдэх гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч К.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
16. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
17. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Аийн согтуурсан, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
19. Мөн Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.
20. Шүүгдэгч К.А нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч В, В, М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
21. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч В, В нар нь “шүүгдэгч К.Ат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Х нь мөн “шүүгдэгч К.Аээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч К.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч В, В нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
23. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.” дүгнэлтийг,
24. Хохирогч М.Хаас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
25. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлж хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно“ гэж заасан. Улсын яллагчийн санал болгож байгаа 2 жилийн хорих ял нь шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн бодит байдалд нийцэхгүй байгаа. Шүүхийн практиктай зөрчилдөж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж байсан нөхцөл байдал байхгүй. Хүний амь нас эрсдээгүй. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж өгсөн. Шүүгдэгчид хорих ял оногдуулах боломжгүй. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд ялын төрлийн талаар санал болгоогүй. Ялын хэмжээ нь бага болсон гэж утгатай бичигдсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчид хэдэн жилээр оногдуулах талаар асуудал яригдаж байгаа. Шүүгдэгч нь хуучин архаг өвчтэй, сахрын диабетын хүндэрсэн хэлбэртэй, хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд хорих ял оногдуулах боломжгүй. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг зохих хэмжээнд оногдуулж өгөхийг хүсье.” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Ат үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
27. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
28. Шүүгдэгч К.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
29. Шүүгдэгч К.А нь хувийн байдлын хувьд 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 51 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан, “E1164+ Түнхний төрөлх гаж хөгжил” оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
30. Шүүхээс шүүгдэгч К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч К.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
31. Шүүгдэгч К.Ат зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хэм хэмжээг хэрэглэх нь шүүхэд үүрэг болгоогүй, уг хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ болно.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ат зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
34. Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч К.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Кы Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ат зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч К.Ат оногдуулсан 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч В, В нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т