Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/30

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 28-ны өдөр                Дугаар 2020/ДШМ/30                                 Өвөрхангай аймаг

 

 

Б.Д, С.Б, Н.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                          Прокурор Д.Ганцэцэг        

                                      Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х

                                      Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адьяасүрэн, Ч.Алдар,

                                      Л.Лхааганжав, Б.Энхтуяа                                             

                                      Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Д,  Н.Х, Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлоор Б.Д, С.Б, Н.Х нарт холбогдох эрүүгийн 1926000000149 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Өндөр овогт Б.Д

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Баатар мээрэн овогт Н.Х

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Толин овогт С.Б

 

Б.Д, С.Б, Н.Х нар нь согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Э-г цохих, өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж, хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан алсан гэмт гэх хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Өндөр овогт Б.Д Баатар мээрэн овогт Н.Х, Толин овогт С.Б нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар тус тус хорин жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдний цагдан хоригдсон 282 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нараас тус бүр 3544626 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д олгохоор, 32790000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, илүү нэхэмжилсэн 184973 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдан, шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-д тус бүр 5000000 төгрөг нийт 15000000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Р-н эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “SUPER DAYUN” маркын мотоциклийг эзэмшигч Б.Р-д буцаан олгохоор, бор эрээн өнгийн 12 см, 20, 53 см урттай дээсний тасархай хэсгүүд 3 хэсэг, модон иштэй хүрз 1 ширхэг, “Харзтай” нэртэй архины шил 2 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн бор эрээн өнгийн дээс 1 ширхэгийг тус тус устгахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Р-н эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “Супер Даюун” маркын мотоциклийн үнэ болох 400000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 133333 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Б.Д-н эзэмшлийн  цэнхэр өнгийн “SANYA” маркын мотоциклийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Н.Х-н 2010 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Х.Х-д шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргад даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д, Н.Х, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Надад энэ гэмт хэргийг үйлдэх ямар ч зорилго байгаагүй. Ийм зүйл болно гэж бодоогүй архи ууж согтсон үедээ ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Бид 3-ын үүрэг оролцоог адилхан гэж үзэж байгаа боловч өөр өөр байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 2-т заасныг баримталж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч Б.Д нь би талийгаачийн амь насыг хамгаалж чадаагүй гэм буруугаа хүлээж байна. Харин хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлгийг хангалттай няцаах нотлох баримт байхгүй байхад түүний үйлдлийг хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж дүгнэх нь хууль хэрэглээнийхээ талаас буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр бүлэглэж 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хороололын 5-42 тоот хашаанд Б.Д, С.Б нар нь талийгаач Н.Энхбаатарын биед халдаж нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулж, мөн Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р багийн нутаг дэвсгэр Бага Цавчир гэх газарт хөдөө хээр хохирогч Н.Энхбаатарыг гараар цохих, хөлөөр өшиглөх, мотоцикилоор мөргөх, хоолойг боох зэргээр олон удаа цохиж зодож, биед нь ховч ясны хугарал зэрэг олон тооны хүнд гэмтэл үүсгэж, хохирогчийн биеийг шатааж химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан хүнийг алсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болоогүй байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл хохирогч Н.Энхбаатарын амь насыг хохирооход шүүгдэгч Н.Х оролцоогүй мэтээр ойлгогдож байна. Хэрэв шүүгдэгч Н.Х оролцоогүй юм бол яагаад гэм буруутай гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Энэ хэргийн гэрч гэж дүгнэж буй гол гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгаагаас дүгнэж үзвэл хохирогч Н.Энхбаатарын амь насанд шүүгдэгч нарын хэн аль нь яаж халдсан үйл баримт огт тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х нар нь шүүхийн хэлэлцүүлэг дээр дор бүртээ гэм буруугаа хүлээж байгаа боловч хохирогч Н.Энхбаатарын бие махбодь болон амь насанд хүрсэн ямар үйлдлийг хэн яаж учируулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд ч шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй нь шүүхээс хэрэг учрал болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Шүүгдэгч Б.Дийн гэр болох Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хороололын 5-42 тоот хашаанд хэрэг үйлдэгдсэнээр түүнийг гэм буруутай гэж дүгнэх нь учир дутагдалтай. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн 1926000000149 тоот хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би 13 цагийн орчимд Ш гэдэг айлаар орсон юм. Тэр айлд С.Ш, С.О, Н.Х, С.Б, Б.Р, Ц.М нар шартаж үхлээ, юм идмээр гээд байцгааж байхаар нь би М-г нэгэнтэй нь 40000 төгрөг өгч явуулаад 4 шил архи, 2 ундаа тамхитай захиж авчруулж өгсөн. Хариулт 11000 орчим төгрөгийг С.Ш, Ц.М хоёр наадмын хуушуурны ямаанд явж ирэх гэсэн юм бензин хийж явчихаад өгье гээд авсан. Тэнд байсан хүмүүс юм идмээр байна гэхээр нь би Ш-тай гарч С гуайн гуанзнаас өндөгтэй хуураг 20000 төгрөгөнд тааруулж гялгар уутанд хийж аваачиж өгчихөөд аймаг явлаа гэж гарч яваад Н ахынд очоод цай уучихаад байж байтал С.Б, Н.Х 2 ирээд нөгөө 4 шил архинаас чинь нэгийг нь аваад ирлээ тэнд арай олон хүн байна. Гурвуулаа хамт ууя гээд ирсэн. Тэгэхээр нь би Н ахтай хуваагаад уучих, найз нь хол замд явах юм чинь дэмий байх гэж хэлчихээд 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгаас очоод хадгалуулсан байсан 520000 төгрөгөө аваад 20.000 төгрөгийг нь хүүхдүүдэд нь /Уранчимэг эгчийн/ наадмаар ундаа аваад уучихаарай гэж өгчихөөд Н ах, У эгч хоёрт аймаг руу сундалаад явах хань олдвол сундалаад явъя гээд тэднийхээс гарч явах үед 14 цаг өнгөрч байсан. Сумын тендерийн автобус явдаг дэлгүүрийн тэнд талийгаач Э-тай таарсан. Бид хоёр мэнд мэдэлцчихээд талийгаач Э ах маргааш аймагт яаралтай ажилтай наадам болох гээд автобус явахгүй юм шиг байна гэхээр нь би мотоцикльтой ганцаараа гарах гээд хань хайж байна гэхэд хамт явахаар болоод манай гудамж руу орж явахад С.Б, Н.Х хоёр таараад танай хашаанд очъё гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд очсон чинь энэ хоёрын нэг нь нөгөө архийг чинь Наранбаатар ахтай уух гэж байсан чинь янз янзын юм яриад байхаар нь ганц хоёр татуулчихаад ирлээ гээд нөгөө архиа дундуураас нь дээгүүр болгочихсон байсан. Тэр архийг талийгаач, Н.Х, С.Б бид дөрөв уусан. Н.Х нь наадам болох гэж байхад явах гэж байгаа юм бол хоёр найздаа ганц шил архи, тамхитай аваад өгчих гээд байхаар нь би Н.Хтай зүүн үзүүрийн Төмөрбатын дэлгүүр орж нэг шил Харзтай нэртэй архи, LD гэдэг нэртэй тамхи авч өгсөн. Би өөрөө 1 шил Харзтай нэртэй архи, аарцны ундаатай авсан. Манай хашаанд очоод Х авахуулсан архиа талийгаачид өгөөд энэ гурав манай байшингийн зүүн талын сүүдэрт ууж байгаад намайг байшингийн өмнө мотоциклоо янзалж байхад дуудаж архи хийж өгсөн. Би хол замд явна дэмий биз дээ талийгаачийг архи бага уугаарай араар согтуурч байж ойчих гэж байгаа юм гэж хэлчихээд мотоциклоо янзлаад дуусч байхад нөгөө гуравын дуу нь өндөрсөөд хашааны банз, төмөр тачигнаад явчихсан. Тойроод харсан чинь талийгаачийг цустай нь хольчихсон С.Б урдаас нь цээж, гуя руу нь өшиглөж байсан. Н.Х талийгаачийн баруун гар талаас нь өшиглөж байсан. Би боль гэж орилоод энэ хоёрыг хорьж болиулсан. Жаахан зогсож байгаад С.Б, Н.Х хоёр гараад явангуут нь би талийгаачаас яагаад зодуулчихваа юу болов гэхэд талийгаач ахыг чинь гадны сумын пизда гээд дээрлэхээд байна. Чамд бензин хийнэ, зардал хийх гэж байсан мөнгийг Б авчихлаа гэж хэлсэн. Би байшиндаа орж ус үзчихээд гараад ирсэн чинь С.Б, Н.Х хоёр эргээд ороод ирсэн. Н.Х, талийгаач хоёр жаахан архи үлдсэнээ уух гээд байшингийн хажуугаар орсон. Би Б-г дуудаад яагаад хамт явах гэж байсан хүний мөнгө авчихсан юм бэ? буцаагаад өг гэж хэлсэн чинь Б наад хүн чинь өөрөө архи аваад ир гэсэн юм гээд Харзтай гэдэг архи өврөөсөө гаргаж үзүүлэхээр нь би Б-д 5000 төгрөг өгөөд томхон савтай ус аваад ир гэж явуулчихаад талийгаач, Х 2 дээр очоод таны мөнгийг булаагаагүй л юм байна ш дээ. Та өөрөө архи захисан юм байна гэхэд талийгаач карма ухаад авсан юм чинь булааж авсантай ялгаа юу байдаг юм гээд байсан. Тэгээд байж байтал Ш ах орж ирээд араас нь Б 5 литрийн савтай ус аваад орж ирэхээр нь би талийгаачийн нүүр гарыг нь угаалгаж байгаад Ц.Ш ахад цаад хоёр чинь архи ууж байгаа очиж 100 грамм тат гэж хэлснээс хойхно Ц.Ш ах гараад явж байсан. Би талийгаач, Х хоёрыг та 2 хашаанд байж бай Б-тай яваад урд тендерээс унаа явах үгүйг мэдээд ирье, мотоцикль болж өгөхгүй байна гэж хэлчихээд гарч яваад Б-н мотоциклийн бензин дуусаад зүүн талын 24 цагийн бензин колонк дээр очсон. Колонкийн түгээгч А гэдэг ахаас түлхүүр авч мотоциклийн банкаа онгойлгоод надаас 3000 төгрөг нэмж аваад 5 литр гаран бензин хийсэн. Бид 2 ахмадын хорооны урд тендерийн автобус эргэчихээд цоожтой байхаар нь хөдлөөд явж байтал сумын цагдаагийн цагаан машин холбооны хашаанд байхаар нь Б-г гадаа нь үлдээчихээд шинэ мотоцикль өгчихөж магадгүй гээд Ч цагдаатай орж уулзчихаад хашаандаа очсон. Хашаандаа ирэхэд Х, талийгаач 2 байшингийн үүдний довжоон дээр хэрэлдэж маргалдсан зүйлгүй тамхи татаад сууж байсан. Би байшиндаа ороод аймаг авч явах юмаа бэлдэе гэж ороод 1,2 минут болоод гараад ирсэн чинь Х, Б, талийгаач 3 хашаанд байхгүй байсан. Х ганцаараа хашааны үүдэнд нөгөө 2 чинь хойшоо гарч архи уух юм яриад явчихлаа гээд зогсож байсан. Би хашаа руугаа орж мотоциклио гаргаж иртэл Х найз нь уная гээд гол гудамж өгсөөд сумаас хойш гарч зогссон. Талийгаач, Б 2 харагдахгүй байхаар нь би нөгөө 2 чинь гарч ирээгүй юм шиг байна. Буцаад явъя гэхэд Х нилээн хол явж байсан мотоцикль руу заагаад тэр мөн байна. Хөгшин чинь нүд бол сайн харна гээд хөдөлсөн. 2-3 км орчим яваад миний мотоциклийн хойд дугуй хагарчихсан. Тэгэхэд миний мотоциклийн бензин кравритор болж өгөхгүй Б-г гүйцэхгүй байсан. Тэгээд мотоциклоосоо буугаад далласан чинь урд явж байсан мотоцикль эргээд ирсэн. Б, талийгаач 2 байхаар нь би зогсохгүй яах гээд давхиад байгаа юм бэ гэж уурласан чинь Б найз нь гаргаж өгч байна шүү дээ. Дургүй хүрвэл дагаад аймаг орсон ч яадаг юм. Хөгшиний чинь мотоцикль бол буугаад л орно шүү гээд таксинд явах юм яриад байсан. Х бид 2 миний мотоциклийн дугуйг задлаад олгойг нь гаргаж иртэл Х энэ чинь олон нөхөөстэй нөхөж болохооргүй юм байна гэхээр нь би Б-тай яваад өвөлжөө орчихоод ирье. Өвөлжөөн дээрээс шинэ дугуй байгаа тэрийг аваад ирье гээд Б-тай явах гэсэн чинь Х, талийгаачийг зодоод байсан. Би хэнийг нь ч хаяж явж чадахгүй болоод талийгаач Б хоёртой сундлаад Х-г араас зөөлөн яваад байж бай гэж хэлчихээд зам салдаг уулзварын дунд энд зогсчих Х-г хүлээе буруу салаад явчихна гээд зогсоосон. Б, талийгаач 2 Б-н өвөрт байсан архийг ууна гээд замаас зүүн тийш надаас 60-70 метрийн зайтай зогссож байсан. Би замын хажууд хэвтэж байсан чинь унтчихсан байсан. Х намайг ирж сэрээсэн. Доошоо буух гээд миний мотоциклийг асаах гэсэн боловч чадаагүй. Тэгээд Баттулгын зогсож байсан талийгаачийн нас барсан газраас зүүн тийш 10 гаран алхам элсгүй тэгш газарт миний мотоциклийг данхараадаад тавьсан. Тэр үед талийгаач баруун хойд судагийн эхэнд бие засаад сууж байсан. Б наанаас нь мотоциклтойгоо давхиж очоод талийгаачийг босоод зүүн зүгрүү алхаж байхад нь араас нь мотоциклоороо мөргөчихөөд өшиглөж босгоод мотоциклийнхоо урд гүйлгээд ирж байхад нь дахиж мөргөж унагаад араараа хоёр хөлийг нь унжуулчихсан зүүн гараараа талийгаачийг бариад баруун гараараа мотоциклио барьчихсан ирсэн. Талийгаач намайг харахад нүд ам нь гөлийгөөд үхчихсэн хүн шиг харагдахаар нь би хоёр пизда минь хүн алах гэж байгаа юм биш үү та хоёрыг би цагдаад хэлнэ гээд мотоцикль руугаа эргээд гүйсэн чинь Х намайг барьж аваад чи сая юу гэсэн бэ цагдаад хэлнэ гэсэн үү? гээд миний зүүн хөлний шилбэ хэсэгт 2-3 удаа өшиглөсөн.  Тэгэхээр нь би юу гэж цагдаад хэлдэг юм бэ? та хоёрыг цаашлуулсан юм гэсэн чинь Х гайгүй болсон. Тэгтэл Б талийгаачийг мотоциклоосоо буулгаад хаясан. Б-н мотоцикль ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харсан байсан. Талийгаач Б-н мотоциклийн баруун хойд талд түрүүлгээ харсан байдалтай хэвтэж байсныг Б, Х хоёр яасан их баашилдаг юм гээд толгой, цээж хэсэг рүү нь өшиглөөд байхаар нь би ноцолдож байж салгачихаад талийгаачийг дээш нь харуулж байгаад хэдэн удаа сэгсэрч үзсэн. Тэгээд сэрэхгүй байхаар нь салхи, агаар авахуулъя гэж бодоод дээгүүр өмссөн хувцсыг нь тайлж үзсэн. Тэгээд амьсгалахгүй байхаар нь хамрыг нь чимхээд аман дээр нь чихээ ойртуулж үзэхэд ерөөсөө амьсгалахгүй байсан. Судаснууд нь цохилохгүй цээжин дээр нь дараад сэргээгүй. Намайг талийгаачийг үзэж байхад Б, Х хоёр Баттулгын мотоциклийн тормозыг засаад тоосон шинжгүй байсан. Тэгээд би энэ хоёрт энэ хүн чинь үхчихсэн байна гэхэд эндээс хурдан явцгаая гэх юм яриад Б нь хажуугаараа ойчсон байсан талийгаач тэр хоёрын ууж байсан архийг амаар нь тонгойлгож уучихаад шилэнд нь мотоциклиосоо бензин тоссон. Миний мотоциклийн бензин дууссан байсан болохоор миний мотоцикльд хийх гэж байгаа юм бодсон. Тэгсэн чинь Х Баттулгын мотоциклийн суудлыг даруулсан байсан олсоор талийгаачийг  боогоод байсан. Би Хыг нэгэнт үхчихсэн амьтныг яахнав дээ гэсэн чинь  найдвартай нь дээр гээд байсан. Х хэсэг дээр нь явган суучихсан боож байгаад талийгаачийн доогуурх хувцсыг нь тайлж кармануудыг нь нэгжиж дээр нь овоолсон. Б мотоциклоосоо бензин тосч байгаад талийгаачийн хувцас руу авчирч хийчихээд тэр хоёр биенээ харж зогсож байснаа Х нь гал гаргаж ирснээ мөнгө төгрөгийг нь авч сундалж ирснээрээ чи асаа гээд Б өгсөн. Би Б-г болохгүй гээд орилсон чинь чи дуугүй бай алчихна шүү, булчихна шүү, шатаачихна шүү гээд галыг асаасан. Тэгээд тэндээс хурдан холдъё миний мотоциклийн кравриторын бензинээр нилээн холдчих байх холдож байгаад бензин хийе гээд Х миний мотоциклийг унаад би Баттулгын араар суугаад явсан. Тэндээсээ зүүн урд зүгрүү сайр уруудаж яваад 150-200 метр орчим газар Х мотоцикльтойгоо зогсож байсан. Баттулгын мотоцикльд үлдсэн байсан олсоор чирэх гэсэн чинь олс нь тасраад болж өгөхгүй болохоор нь Х Б-н мотоциклоор талийгаачийг шатаасан газар руу явж сав авчирч миний мотоцикльд бензин хийгээд айлын өвөлжөөнд хүргэж хаячихаад сумын төв рүү орсон. Ш-н хашааны үүдэнд зогсох гэж байгаад Б мотоциклоо хажуугаар нь хаячихсан. Тэгээд Б-н мотоциклийн суудал нь салаад ойччихсон чинь Б олс олж даруулахгүй бол суудалтайгаа нисэх байх гэж ярьж байсан. Тэгээд тэр хоёр хэргийн талаар ерөөсөө ярихгүй шүү, ам бүх бол амь чинь бөх шүү бид хоёрын нүүрийг хүн асуувал сая булан дээр урд тормозоо огцом атгаад онхолдсон гэж хэлнэ шүү гээд байхаар нь би за гэсэн. Х, Б хоёр Шын гэрийн араар мотоциклоо түрж оруулчихаад Шынд орохдоо мотоциклынхоо зүүн талын гарыг тэгшлэх гэж байгаад хугалчихлаа гэж ярьж байсан. Тэнд миний Хт архи авч өгөхдөө аарцны ундаатай хамт авсан архийг Ш, М, О, Р нар болон цаана нь 2,3 хүмүүстэй хувааж ууж байхдаа би Ш, М нарт энэ хоёр надтай аймаг хамт явах гэж байсан хүнийг хээр аваачиж зодож алчихаад шатаачихлаа би хориод дийлсэнгүй гэж хэлсэн чинь тэр хоёр итгэхгүй байсан. Тэднийхээс Х, Б бид гурав гарч яваад Н ахынд очсон. Ямаа муулаад өгчих хүн олдохгүй юм гэхээр нь би ямааг нь муулж өгсөн. Тэгээд тэднийд архи ууж байгаад би Уранчимэг эгчид гэрийнх нь гадаа энэ хоёр надтай хамт аймаг явах  гэж байсан хүнийг алаад шатаачихлаа гэсэн чинь надад итгэхгүй байсан. Тэгээд тэдний гэрт архи ууж байгаад би Ш-д хоносон байсан. 7 дугаар сарын 29-ний өглөө эрт би Б-тай урагшаа гарч  яваад тэр хоёрыг цагдаад бариад өгчихье гэж бодоод сумын цагдаагийн байран дээр очоодох найз нь хураалгасан мотоциклоо аваадахъя гээд цагдаагийн байрны гадаа очиж зогсонгуутаа би Б-г хүлээж байгаарай гэж хэлчихээд Даваадэмбэрэл цагдааг босоогүй байхаар нь мотоциклийн талаар ярьж байгаад гараад ирсэн. Гараад ирэхэд Б явчихсан байсан. Хойшоо гол гудамж өгсөж алхаад байшингийнхаа цонхоор бичиг баримтаа хийчихээд үзүүрийн дэлгүүрээс нэг шил Харзтай нэртэй архи өвөртөө хийгээд хойшоо алхаж явтал гол гудамжны камерны хажууд Х, О хоёр таараад Х нь нөгөөдөхийг чинь үхэж үү үгүй юу үзэж ирье, мотоциклийг чинь авч ирье гэсэн. О нь үнэн яриад байгаа юм уу, худлаа яриад байгаа юм уу хэрэв тийм бол явж булж ирсэн дээр ш дээ гээд намайг мотоцикль олчих гээд байхаар нь би Э гэж найзынхаа мотоциклийг хөдөө явж мотоциклийнхоо дугуйг янзлаад ирье гэж гуйсан. Э гэх найз маань нялх хүүхэдтэй, өөрийнх нь бие ч сайнгүй байсан болохоор би хэргийн талаар яриагүй. Эрдэнэбаярын гаднаас О, Х хоёрыг манай хашаанд амбаар дотор 5 литрийн савтай бензин байгаа тэрийг аваад дэлгүүрээс дугуйны олгой аваад ир би гудамжинд зогсож байя гэж хэлж явуулчихаад урд гудамжинд Э гэх айлд орж нэг шил архи байсныгаа ууж  байгаад би Эрдэнэбилэгт өчигдөр надтай хамт аймаг явах гэж байсан хүнийг манай сумын хоёр залуу хээр аваачиж зодож алаад шатаачихаад одоо явж үзэж ирье булъя гээд байна би яахаа мэдэхээ больчихлоо гээд байж байтал Эрдэнэ-Ариунаа эмч орж ирээд Дагва чамайг хашааны үүдэнд мотоцикльтой хоёр хүн дуудаад байна гэхээр нь та намайг байхгүй байна гээд хэлчих гэсэн чинь чамайг байна гээд хэлчихсэн гар гар гэхээр нь гарч ирээд О, Х хоёроос та хоёр намайг энд айл руу орсныг яаж мэдсэн юм бэ гэхэд Эрдэнэбилэгийн хоёр хүүхэд гудамжинд таараад хэлсэн юм гэсэн.Тэгээд бид гурав сундалаад хойшоо явж байхад О нь манай хашааны булан дээр зогсчих, хойно очоод гараараа газар ухах ажил гарна, би ороод хүрзээ аваад ирье гээд хүрз авчирсан. Х нь ганц шил юм авахгүй юм уу гэхээр нь би 20000 төгрөг өгч явуулчихаад Отай зогсож байхад Х нь хоёр шил архи ундаа тамхитай авчихсан ирсэн. Талийгаачийн цогцос дээр ирээд О, Х хоёр булж байгаад Х нь гарыг нь хүрзээр тасдаад булчихаж байсан. Би хойд талд нь нилээд зайтай бөөлжөөд зогсож байсан. Айлын өвөлжөөн дээр ирээд би мотоциклынхоо дугуйг задлаад эргүүлээд угсрах гэсэн чинь олгойны хошуу бүдүүдээд байхаар нь би Х-г саахалтын Ш-д гэх айл руу очиж хутгаар нь шулчихаад ир гэж явуулсны дараа бороо ороод О бид хоёр шавар тагзан дотор хорогдож байхдаа би От одоо энэ хэрэг чинь цагдаа шүүх гээд бөөн юм болно чи сум оронгуутаа нэг сиймхийгээр нь цагдаад очиж хэл цагдаад хэлэхдээ намайг дарамталж авч явж булуулсан гэдгийг хэлээрэй гээд байж байтал Х ирээд би мотоциклоо янзалчихаад нэг шил архийг нь уугаад О, Х хоёр түрүүлж явсан. Би удалгүй сумруу орж өвөрт байсан нэг шил архиа Шынд ууж байхад Даваадэмбэрэл цагдаа тарцгаа гэж хэлчихээд явсан. Дараа нь тэндээс гарч яваад Ц.У, М.Ч гэх хоёр найзтайгаа таарч архи уухаар болоод сумын төвийн урд голын эрэг дээр архи ууж байхад сумын цагдаа Г.Ч, 6-р багийн дарга нар ирж барьж явсан. Ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна, ийм юм болно гэж бодоогүй. 2019 оны 07 дугаар сарын 28-ны үдээс хойш Н.Х, С.Б нар нь хэргийг тэр чигээр нь хэргийн талаар ерөөсөө ярихгүй шүү ам бөх бол амь чинь бөх шүү нуун далдлах гэж байснаас нь зөрж гэрчүүдийг цааш нь цагдаад хэлээд өгөх юм болов уу гэж бодоод энэ хоёр надтай аймаг хамт явах гэж байсан хүнийг хээр аваачиж зодож алаад шатаачихсан. Би хориод дийлсэнгүй гэж хэлж байсныг гэрч С.Ш, Ц.М нар нь гэрч С.Отай үгсэж худал мэдүүлсэн. Мөн гэрч А.Э нь “хамт аймаг явах гэж байсан хүнийг манай сумын хоёр залуу алаад шатаачихсан, одоо явж үхэж үү үгүй юу үзэж ирье гээд байна, цагдаад хэлэх гэсэн чинь босоогүй байна” гэж хэлж явсныг тухайн үед согтуу байсны улмаас буруу ойлгож мэдүүлсэн байна.

 

              Гэрч С.Ш мөрдөн байцаалтанд “...Тэр гурав Наранбаатарын гадаа ирж мотоциклоосоо буугаад эхлээд Наранбаатарын эхнэрийг дуудсан. Наранбаатарын эхнэр тэр гурав дээр очоод удалгүй буцаж ирээд “энэ гурав нэг тэнэг юм яриад байна. Юу яриад байгааг нь сайн мэдсэнгүй чамайг дуудаж байна” гэхээр нь би тэр гурав дээр очсон. ...хэн нь хэлсэнийг мэдэхгүй байна ямар ч байсан тэр гурвын нэг нь “гурван найз нь хүн алчихлаа мотоциклоо асаачих, цуг очоод булаадахъя” гэхээр нь би тэр гуравт хандаж “юу яриад байгаа юм пизданууд, солиороод бай” гэсэн чинь нөгөө гурав буцаад давхиад явчихсан...” гэж /1-р хх-ийн 95-97 дугаар хуудас/, гэрч Ц.М-н мөрдөн байцаалтанд “...хөдөөнөөс гэртээ ирээд С.Ш-н гэрт очсон. Тэдний гэрт байж байхад гаднаас С.Б болон Б.Д нар орж ирэнгүүтээ “Б.Д хүн алчихлаа булалцаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхэндээ итгээгүй, тоглож байна гэж бодоод юу яриад байгаа юм бэ? гэж хэлчихээд С.Ш бид хоёр айл руу яваад өгсөн...” гэж /1-р хх-ийн 98-100 дугаар хуудас/, гэрч С.О-н мөрдөн байцаалтанд “... 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед гэртээ өөрийн төрсөн ээж С-н хамт байхад Б.Д, С.Х хоёр манай гэрт ирээд бид хоёр хүн алчихлаа” ...тэгээд Б.Д, Н.Х хоёр намайг очоод чи булчих, гурвуулаа очоод булах талаар хэлсэн. Мөн хүрзээ авчих гэсэн... /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/, гэрч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би гэртээ байсан чинь Хосбаяр, Лхагвадорж 2 ирээд хамт хөдөө яваад өвөлжөө өнгөлье гэж хэлсэн гэх зэргээр худал мэдүүлцгээсэн. Миний бие нь талийгаачийн цогцосыг булах санаа байгаагүй. Харин Н.Х, С.О хоёр булах санаа гаргаж над дээр ирсэн гэдгийг гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Д энэ 2 нийлж хүн шатаасан гэж хэлэх үед бид хоёрын  дэргэд хүн байгаагүй. Би ганцаараа гэрийнхээ гадаа байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/, гэрч П.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр өдрийн өглөө 7 цагийн орчим Б.Д нь манай гэрт ганцаараа орж ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168 дугаар хуудас/, гэрч Т.Эрдэнэ-Ариунаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Э-н гэрт орсон. Тэднийд орох үед Б.Д гэрт нь байсан. Э ч гэсэн халамцуу байсан. Намайг тэднийд орохоор явж байх үед О гэх залуу нүүр ам нь урагдсан нэг залуугийн хамт тэднийх рүү ирж яваа харагдсан. О эмнэлэгт байнга үзүүлдэг болохоор би сайн таньж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 219-220 дугаар хуудас/, гэрч А.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Өглөө эрт орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/, гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Чи хүрзээр яах гэж байгаа юм гэтэл гэр барих гэж байгаа гэсэн. С.О нь гэр барина гээд хүрз аваад гарсан өөр зүйл бол мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-118 дугаар хуудас/, гэрч У, М нарын мэдүүлснээр гэрч С.Ш, Ц.М нарт “хүн алчихлаа булалцаад өгөөч” гэж Н ахынд байхад нь очиж хэлж байсан гэж худал мэдүүлэг гэдгийг гэрч П.Э, А.Э, Т.Э-н мэдүүлгүүдээр 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 07-08 цагийн хооронд С.О, Н.Х хоёр булах санааг гаргаж миний байсан айлд болон гудамжинд ирсэн гэдгийг гэрч С.Оыг гэртээ байхад нь хүн алчихлаа чи булаадах мөн өвөлжөө хөнгөлье дэлгүүрээс архи тамхи ундаатай аваад дарамталж авч очоод, дарамталж булуулаагүй. Харин С.О нь булах санааг гаргаснаа нууж явсан гэдгийг гэрч Д.С-н “О нь гэр барина гээд хүрз аваад гарсан” гэх тус тус мэдүүлгээр нотлогдож байна. Мөн гэрч С.О нь анхан шатны шүүх хурал дээр айлгаж дарамталсан юм байхгүй би сандарсандаа цагдаад тэгээд хэлчихсэн юм гэсэн. Н.Х, С.Б хоёр талийгаачийг цустай нь хольчихсон зодож байсныг нь хорьж болиулчихаад С.Баттулгыг усанд явуулсан хойгуур Н.Х, талийгаач бид гурвын дунд хэрүүл маргаан болоогүй. С.Б ус авч ирэхдээ Ш ахыг дагуулж ирээд Ш ах нь мэдүүлэхдээ “С.Б бид хоёрыг талийгаач, Б.Д хоёр дээр очих үед талийгаачийн нүүр цус болсон байсан” гэж мэдүүлснийг С.Б-н усанд явсан хойгуур нь Б.Д миний бие талийгаачийг цус нөжтэй хольж зодчихсон байсан мэтээр ойлголт төрүүлж шийдвэрлэсэн байна. Миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд ... тойроод харсан чинь   Н.Х, С.Б хоёр талийгаачийг юу ч үгүй цустай нь хольчихсон зодож байсан. ...би С.Баттулгыг чи усанд яваад ир нүүр гарыг нь угаалгая гээд 5000 төгрөг өгөөд явуулсан. Н.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Б хохирогчийг ганц, хоёр цохиж авсан. Хохирогчийн хамрын цус нь гоожсон. Тэгээд Б цэвэр усанд явж ирсэн. Нэг шил архи, цэвэр устай хамт авчирсан. С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Өнгөрдөг босох гэж байгаад намайг түлхсэн. Би зөрүүлээд хоёр алгадсан нь үнэн. Д намайг усанд яв гээд усанд явуулсан.

              Гэрч Ц.Ш-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...С.Б 5 литрийн савтай цэвэр ус авчирсан. Б.Д тэр усаар нь талийгаачийн нүүрийг угаалгаж байсан гэх мэдүүлгүүдээр С.Б нь усанд явахаасаа өмнө Н.Х-тай нийлж талийгаачийг зодож цусыг нь гаргасан байсныг илтгэж байна. Дээрх цагийн болон үйл явдлын зөрүүтэй худал мэдүүлгүүдээр миний мэдүүлсэн мэдүүлгийг няцаасан байна.  Н.Х нь талийгаачийн доогуур өмссөн хувцасыг тайлж овоолохоосоо өмнө нь түүнийг боох үйлдэл хийсэн. Би талийгаачийг амьсгалж байгаа үгүй эсэхийг шалгаж үзэхээсээ өмнө цээжийг нь хэд сэгсэрч үзчихээд сэрэхгүй байхаар нь цээжээр өмссөн куртик, пудволкийг нь салхи оруулах, сэрүүцүүлэх зорилгоор тайлж байсан үйлдлийг шатаах зорилготой тайлсан гэж үзсэн. 2019 оны 08 дугаар сарын 09-ний 4353 дугаартай ... Н.Х гэх 6, 7 дугаартай гарын хумс дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт 1-р хх-ийн 179-180-р хуудас. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4366 дугаартай ... С.Б-н цэнхэр өнгийн дээл болон хар өнгийн түрийтэй хос гутал дээрх цусны бүлэг болон зүйлийн харьяаллыг тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт, Н.Х-н шар өнгийн дээл болон хар өнгийн түрийтэй хос гутал дээрх цусны бүлэг болон зүйлийн харьяаллыг тодорхойлох боломжгүй гэх, Б.Д-н ... жинсэн өмд дээрх цусны бүлэг болон зүйлийн харьяаллыг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлтүүд нь 1-р хх-ийн 189-190 хуудас.

2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 4355 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Э-н гэх завьжны арчдас дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тодорхойлох боломжгүй байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 245-246 дугаар хуудас/.

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4365 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Э-н гэх үс болон түлэгдсэн арьсны хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/,

2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 4051 дугаартай “...С.Б-н хөх цэнхэр өнгийн дээлэнд 50 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/,

3857 дугаартай “...Н.Х-н хагас ханцуйтай хар эрээн цамцанд 20 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-211 дүгээр хуудас/,

4053 дугаартай “... Б.Д-н саарал өнгийн биеийн тамирын цамцанд 60 мм, 40 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 226-229 дүгээр хуудас/ дээрх шинжээчийн дүгнэлтүүд дээр талийгаачийн өөрийн нь биенээс авсан арьс, үс, завжны арчдасууд дээрх цуснууд нь бүлгийн харьяаллыг тодорхойлох боломжгүй гэж гарсан. Миний өмсөж явсан өмдний зүүн гуя дээрх цус нь мөн бүлгийн харьяаллыг тодорхойлох боломжгүй юунаас ямар үйлдлээс болж нялагдсан талийгаачийн цус гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн байгаа.Эдгээр зүйлс нь юуг илэрхийлж байна вэ гэхээр С.Б, Н.Х хоёр талийгаачийг хөлөөрөө өшигчиж зодоод байсныг нь ноцолдож байж хорьж салгасны дараа талийгаачид   эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй ч гэсэн бусад туслалцаа үзүүлж байсныг хэлж байгаа юм. Н.Х, С.Б нар нь мөрдөн байцаалтанд болон анхан шатны шүүх хуралдаанд талийгаачийн амь насыг хохироосон гол гэмт үйлдлээ Н.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр хооронд Баттулгын мотоцикльд хийх гэж байсан бензинийг Д авчруулж дээр нь хувцасыг нь овоолж тавьж байгаад Д шатаасан байдаг юм. С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шатаах сэдвийг нь Д гаргасан. Бензин хэн хийж өгснийг нь сайн мэдэхгүй. Д шатаасан гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтанд С.Б нь ...Х Дийн мотоциклийн банкнаас бензин тасдсан, Н.Х нь ...С.Б Дийн мотоциклоос бензин тасдаж өгсөн гэх мэтээр байнга худал мэдүүлэг өгч ярьцгаадаг. Энэ нь талийгаачийн нас барсан газар миний 64-71 ӨВЗ дугаартай мотоциклийн бензин дуусчихсан очсоныг нь Н.Х бид хоёр өнхөрүүлж асаах гээд чадалгүй түрж элсгүй тэгш газар данхараадсан байсан. Тухайн үед С.Б нь өөрийнхөө мотоциклоос бензин тасдаж талийгаачийн хувцас руу хийнгүүт нь Н.Х “мөнгө төгрөгийг нь авч сундалж ирснээрээ чи шатаа” гээд гал өгөхөд С.Б галыг асаасан. Хэргийн газраас явахдаа миний мотоциклийг хажуугаар нь хаяад кравритор бензинээр нилээн холдчих байх гээд асангуут нь Х унаад явсан. Холгүй яваад бензин нь дуусч зогсоод С.Баттулгын мотоциклоос миний мотоцикльд бензин хийж айлын өвөлжөөнд хүргэж хаясан. С.Б нь бензин хийж шатаасан. Миний шүүх хуралдааны болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн ... урд тендерээс унаа явж магадгүй би С.Бтай яваад асуучихаад ирье гээд хашаанаас гараад явсан... гэх. ...24 цагийн колонк дээр бид хоёр очсон. Ц.Адилсайхан гэдэг ахаас түлхүүр авч мотоциклийн банкаа онгойлгоод надаас 3000 төгрөг нэмж аваад 5 летр гаран бензин хийсэн гэх. С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Д-той явж колонкоос мотоцикльдоо бензин авсан. Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ... 15-16 цагийн хооронд С.Б Б.Д-г мотоцикльтой сундалж ирээд унаж явсан мотоциклийн банкинд 10000 гаран мянган төгрөгөнд бензин шахуулаад сумын төвөөс зүүн тийш гарах зүгтэй хөдлөөд явсан. Би ч байрандаа орсон гэх мэдүүлэг /4-р хх-ийн 221-222 хуудас/.

              Дээрх мэдүүлгүүдээр С.Б, Н.Х нарын намайг нийлж гүтгээд байгаа нь худал мэдүүлж гүтгэж байгаа гэдгийг нотолж байна. Миний бие нь С.Б, Н.Х, талийгаач нарт сумын төвөөс манай өвөлжөө орох талаар ерөөсөө яриагүй  байж байгаад сүүлд хамт явах гэж байсан хүнийг маань аваад явчихсан байсныг нь авах гэж яваад дугуй хагарчихаар нь өвөлжөөн дээр шинэ дугуй комоороо байсныг нь тавъя гэж тэндээс хойшоо явсан. Тэгэж яваад зам салдаг уулзвар дээр Н.Хыг хүлээж байгаад С.Б талийгаач хоёр замын хажуу орж архи уугаад тэнд нь уг хэрэг болсон. Хэрэг гарахад явсан зам болон хэрэг гарсны дараах зам Өвөрхангай аймаг, манай өвөлжөө орох замууд хавтаст хэргийн материалд тодорхойлогдоогүй тул тойм зураг зурж үзүүлэв. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд дээр аав Ё.Б гэрийн баганын өрөөсөн боолт хэрэг гарсан цаг хугацаанд Өвөрхангай аймгийн төв ягаан толгойд Эрдэнэчимэг гэх айлд миний ууттай хувцас дотор байсан гэдгийг мэдүүлсэн байсан. Үүнийг 2019 оны 08 дугаар сарын  19-ний өдрийн 4060 дугаартай дүгнэлт нотолж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Эрдэнэчимэг, аав Батсайхан, ээж Алтантуяа нарын энэ чухал мэдүүлгүүдийг шинжлэн судлуулах гэсэн боловч улсын яллагч Ч.Энхжаргал шүүгдэгчийн ойр дотны хамаатны хүний мэдүүлэг нотлох баримт болохгүй гэж худал тайлбар өгч Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 224-225 хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 231-237 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-27, 48-55-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 45-47 хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 56-62 хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-77 хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 83-84 хуудас/ зэрэг дүгнэлтүүд болон зураг тэмдэглэлүүдийг үндэслэл болгон С.Баттулгын мотоциклоос Н.Х авч талийгаачийг боосон олсоо С.Б, Н.Х нар нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэхгүй нуун дарагдуулаад байгаа олсыг шууд хүчээр надад халдаасан. Дээрх 6 зүйлийг харгалзан үзэж миний хувийн байдал болон эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Хэргийн үнэн зөв нь олдохгүй бол цагдаагийн ерөнхий газарт үнэн зөвийг нь ялгадаг төхөөрөмж байдаг гэсэн миний зүгээс тэр төхөөрөмжинд орохоос татгалзах зүйлгүй болно гэжээ.

             

              Прокурор Ч.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Х, Б.Д, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нараас гаргасан гомдлыг хүлээн авч танилцлаа.

Шүүгдэгч Н.Хаас гаргасан “...бид 3-н үүрэг оролцоог адилхан гэж үзэж байгаа боловч өөр өөр байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-2-т заасныг баримталж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү”, шүүгдэгч Б.Доос гаргасан “...дээрх 6 зүйлсийг харгалзан үзэж Б.Д миний хувийн болон эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү”, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгээс “...хохирогч Н.Э-н бие мах бодь болон амь насанд хүрсэн ямар үйлдлийг хэн яаж учруулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. ...Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70-р шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх гомдлуудад дараах тайлбарыг гаргаж байна.

 

Шүүгдэгч Б.Д, С.Б, Н.Х согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “бага цавчир” гэх газарт хөдөө хээр тус тус хохирогч Н.Энхбаатарыг гараар цохих, хөлөөр өшиглөх, мотоциклоор мөргөх, хоолойг нь боох зэргээр олон удаа цохиж зодож, биед нь нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж, хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан хүнийг алсан гэх хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар тус бүр 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын үйлдлийн оролцоог тогтоох хуульд заасан бүхий ажиллагааг хийсэн боловч хэрэгт хэн ямар үйлдлийн оролцоотой эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж, хохирогчийн биед халдаж, зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, түүнийг шатааж хүний алсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрчүүд, шинжээч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтын дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримтуудыг шалгаж үнэлэсний эцэст хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа боловч хүний амь нас хохироосон үйлдэлдээ ямар оролцоотой эсэх талаар харилцан эсрэг сонирхолтой ханддаг бөгөөд Монгол улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийнхөө эсрэг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй байх эрхийнхээ хүрээнд өгсөн мэдүүлгүүд тул шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагаа хийх шаардлагагүй харин хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж, үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгчөөс “энэ хэргийн гэрч гэж үзэж буй гол гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй” байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэн хэн гэгч гэрчүүдийн мэдүүлэг, ямар ямар байдлаар зөрүүтэй байгаа гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бөгөөд шүүгдэгч Б.Дийн мөрдөн байцаалтын үед гаргасан хүсэлтэд дурьдсан бүх этгээдээс гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан болно.

Шүүгдэгч Б.Д “энэ хэрэгт оролцоогүй, хохирогчийг хамгаалж байсан, цагдаад хэлэх гэсэн болон боломж олдоогүй” гэж удаа мэдүүлдэг боловч түүний мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагддаг, үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой шинжлэн судалж, тэмдэглэлд тусгасан байгааг дурьдах нь зүйтэй байна. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт, шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэн шүүгдэгч Н.Х, Б.Д түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нарын үйлдлийн оролцоог тогтоох хуульд заасан бүхий л ажиллагаа хийгдсэн. Хэрэгт хэн ямар үйлдэл хийснийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж хохирогчийн биед халдаж олон тооны шарх гэмтэл үүсгэж, түүнийг шатааж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан учраас шийтгэх тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гомдлыг хэлэлцэх ёстой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Талийгаачид учирсан гэмтлүүд боосон, шатаасан, мотоциклиор мөргөсөн үйлдлүүдэд миний үүрэг оролцоо байхгүй. Оролцоо байхгүй байхад намайг оролцсон мэтээр хэргийг шийдвэрлэсэн. Би 6 үндэслэлээр гомдол гаргасан. Гэрчүүдийн хэлж ярьсан зүйлийг өөр өөрөөр бичсэн байсан. Хавтас хэрэгтэй танилцахаар хөтөлж мэдүүлэг авах маягаар авсан байсан. Сумын төвийн хашаанд байхаас авахуулаад хамт явах гэж байсан хүнээ зодоод, нус нөжтэй нь холиод зодсон байсан мэтээр шийдвэрлэсэн. Х, Б, Ш нарын мэдүүлгээр зөрүү нь гарч ирдэг. Х Баттулгыг зодоод нус нөжтэй нь хольсон гэх зэргээр Ш Хыг орхигдуулж мэдүүлэг өгсөн. Нас барсан газар нь талийгаачийг сэрүүцүүлэх, салхи оруулах гэж дээгүүр хувцасыг нь тайлсан. Сэрүүцүүлэх зорилготой хувцас тайлсныг шатаах зорилготой тайлсан гэсэн байгаа. Талийгаач бид хоёр нэгдүгээр замаар Өвөрхангай аймаг руу явах гэж байсан. Гэтэл Б хоёрдугаар зам буюу манай өвөлжөө рүү ордог замаар биш өөр замаар авч давхисан. Гуравдугаар зам буюу манай өвөлжөө рүү З цэг рүү очдог. Үүнийг анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч ярихдаа өвөлжөөг андуурч яриад байсан. Хойшоо явахад зорилго байхгүй манай өвөлжөө рүү явах гол зорилгоо биелүүлээгүй явсан. Өвөлжөөн дээр очоогүй гэдгийг зураг дээр зурж үзүүлсэн. Анхан шатны шүүх хуралд дээр улсын яллагч олсны талаар шүүгдэгчийн ойр дотны хүмүүс болох аав, ээж, Эрдэнэчимэг гэх хүмүүсийн мэдүүлэг нотлох баримт болдоггүй гэж буруу тайлбар өгсөн. Тийм зүйл байдаггүй юм байна билээ. Аав Батсайхан, ээж Алтантуяа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн аймагт ачаад оруулж ирсэн аавын гэрийн өрөөсөн боолт, аймагт байсан цүнхтэй хувцас дотор олс байсан эх сурвалжийг хэлж өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт байгаагүй. Гомдолд тусгагдаагүй нэг зүйл гэвэл шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа талаар анх шинжээчийн дүгнэлттэй танилцаад өмгөөлөгчтэй ярилцаад хүсэлт гаргаж байсан. Бичсэн шалтгаан нь хэрэг учрал болоод талийгаач  амьсгалахгүй үхсэн юм шиг байсан. Нүд амыг нь шалгаж үзэхэд үхсэн юм шиг байсан. Анхан шатны шүүхийн хурал болон хавтас хэрэг дотор төвөнхны мөгөөрс цус хуралтгүй байсан. Тус хугарал амьд ахуйдаа үүсээгүй гэдгийг илтгэж байгаа. Энэ талаар тэмдэглэх хэсэгт төвөнхны мөгөөрс гол хэсгээр хугарсан, зөөлөн эдэд цус хуралтгүй, тус шинжилгээний явцад эрхтэн гаргахдаа гэмтээсэн байж болно гэсэн. Төвөнхны мөгөөрсийн хугарсан байсан гэдэг нь Х шатаахаас өмнө боох үйлдлийг хийсэн. Шатаахаас өмнө талийгаач өнгөрсөн байсан юм болов уу. Энэ шалтгаан нь ял шийтгэл оногдуулахад хамгийн их нөлөөлж байна. Төвөнхийг мөгөөрс, ховч яс миний бодож байгаагаар хэлний уганд байгаа нэг эрхтэн юм болов уу. Энэ утгаар шатаах болон боох үйлдэл хийхээс өмнө үхсэн юм болов уу гэдэг дүгнэлт гаргаж байна. Шүүх хуралдаан дээр Хүрэлсүх эмч шатаагаагүй тохиолдолд хөвчний хугарал эмнэлгийн тусламж цаг алдалгүй үзүүлж хэл баригч авч явсан тохиолдолд амьдрах магадлалтай, боломжтой биш гэсэн тайлбар өгдөг. Угаартсан гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шатаахаас өмнө нас барсан байсан. Бүрэн ухаан алдсан хүн амьсгалдаггүй гэж анхан шатны хурал дээр улсын яллагч, шинжээч эмч нар тийм хариулт өгдөг. Бүрэн ухаан алдсан шалтгаан нь мотоциклиор мөргөж нурууны гэмтэл үүсгэсэн. Задлан хийхэд гүнзгий цус хуралт байсан гэж ярьсан. Гүнзгий цус хуралт мэдрэлийн цэгт ойрхон байсан учраас мотоциклийн мөргөлтийн улмаас өвдөлтийн гүн шоконд орж ухаан алдсан байсан. Амьсгалахгүй байсан хүн хаагуураа яаж амьсгалаад угаарын хий цуснаас илэрсэн нь эргэлзээтэй. Гэрчүүдийн мэдүүлгийг зөрүүг гаргамаар байна. Эдгээр мэдүүлгээс болоод гэмт хэрэг үйлдсэн хүн алсан хэрэгтэн болоод байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг шийтгэх тогтоол хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14 дүгээр заалтууд байна. Хамааралтай эргэлзээтэй байвал шийдвэрийн үндэслэл болохгүй. Ойр дотны хүмүүсийн мэдүүлэг нотлох баримт болохгүй гэж байгаа бол эргэлзээтэй. Түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байсан. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг нарийвчилж тогтоох ёстой. Талийгаачийг алах болсон сэдэлт, зорилго нь юу вэ гэдгийг тогтоох ёстой боловч тогтоогоогүй. Талийгаач шаталт угаарын хийн хордлогоор нас барсан байна гэсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад дахин дүгнэлт гаргаач гэж Д бид хоёр хүсэлт гаргахад прокурор хүлээж аваагүй. Хохирогчийг өмнө нь нас барсан байсан гэж хэлээд байхад шүүгдэгч заавал үнэн зөв ярих албагүй гээд түүнд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч нэг бүрийн оролцоо, үйл баримтыг тогтоох ёстой. Гурвуулаа зэрэгцэж мотоциклиор мөргөөд, боогоод, шатаагаад байгаа мэт ерөнхий үйл баримтаар үнэлэлт, дүгнэлт хийсэн. Жишээ нь шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудаст согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклиор мөргөх, хоолойг боох, хөлөөр өшиглөх гурван үйлдлийг зэрэг хийсэн юм шиг бичсэн. Энэ гурав гурвуулаа оролцоотой байсан байж болно. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч нэг бүрийн оролцоо, үйл баримтыг тогтоох ёстой. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нэг бүрийн үйлдэл гурвууланд нь нэгэн адил хамааралтай юм байна гэж үнэлж дүгнэх боломжгүй. Прокурор миний гомдолд тайлбар гаргахдаа гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлэг байгааг дурдаагүй. Д өөрийн гомдолд тэрний мэдүүлэг тэр хүний мэдүүлэгтэй тэгж тэгж зөрсөн гэдгээ бичсэн учраас прокурорыг харьцуулж харах болов уу гэж найдсан. Харамсалтай нь Дийн гаргасан гомдолтой прокурор танилцаагүй юм шиг байна. Хэрэв танилцсан бол шүүгдэгч, өмгөөлөгч энэ мэдүүлэг дээр санал зөрж байгааг анхаарч үзэж энэ хоёр ингэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж дүгнэж байгаа боловч үүнийг үүгээр няцааж байгаагаа тайлбартаа дэлгэрэнгүй бичих ёстой. Хэргийн газар өөр гэрчүүд байгаагүй учраас төвөгтэй байдал байгааг ойлгож байна. Шүүх дүгнэхдээ Д энэ хэрэгт оролцоогүй гэж байгаа боловч Ш, М, Ш, О, Ч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэсэн. Гэтэл дээрх хүмүүс хэрэг учрал болсон зүйлийг мэдэхгүй. Эдгээрийн мэдүүлгэр нотлогдож байна гэж дүгнэх нь эргэлзээтэй. Дтой энэ гэрчүүдийг нүүрэлдүүлж шалгах боломж байсан боловч шалгаагүй. Ийм зүйлүүд байгаа учраас энэ хэргийн үнэн зөвийг тогтоож байж ял оногдуулах хэрэгтэй. Хэргийн газар унаж явсан Б-н мотоцикльд үзлэг хийгээгүй. Энэ нь тулж байсан уу үгүй юу гэдгийг шалгаагүй. Б гэрээс олдсон дээсэнд эхлээд шинжилгээ хийхдээ тохирохгүй байна. Дахиад шинжилгээ хийхэд тохирч байна гэж хялбарчилж болохгүй. Гурвуулаа мотоциклиор мөргөөгүй  тухай Х-н мэдүүлэгт байдаг. Б-г мөргөчихлөө гэж Д хэлж байсан. Бид хоёр сууж байсан мөргөсөнг хараагүй гэдгийг Д мэдүүлдэг. Хүн нэг бүрийн оролцоог шийдвэрлэх үүрэгтэй. Эргэлзээтэй зүйлийг нэг мөр болгож, хуульд нийцүүлж шийдвэрлээсэй гэж хүсч байна. Шийтгэх тогтоол олон асуудалд ерөнхийлж дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын 19 дүгээр хуудаст Д, Б хоёр зодсон. Х огт оролцоогүй юм шиг бичигдсэн байсан. Нэг үг буруу бичихэд тогтоолын агуулга өөр болно. Нотломж байдал хангагдахгүй болно. Тийм учраас энэ хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад дахин шалгаж, зөрүүтэй мэдүүлгийг нүүрэлдүүлж авах хэрэгтэй. Эргэлзээ тайлах ажиллагаа дутсан. Шинжээчийн дүгнэлт гайгүй гарсан мэт байгаа боловч химийн хордлогоор нас барсан үгүйг бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод тогтоох боломжтой байхад тогтоож өгөөгүй. Нэг төрлийн материал нэг шинжээчид очихоор биш болоод нөгөө шинжээчид очихоор мөн болоод байдаг. Үүнд ялгаа зааг байхгүй. Энэ бүгдийг нэг мөр болгож байж ял халдаавал хэн ч давж заалдах гэж цаг үрэхгүй. Тийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материал өөрчлөгдсөн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг авсан гэж хэргийн материалд хавсаргасан байсан. Гэтэл надаас тэр өдөр мэдүүлэг аваагүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан баримтаар тогтоогдсон. 2020 оны 03 дугаар сард өгсөн хүсэлт хэрэгт хавсрагдаагүй байна гэв.

 

Шүүгдэгч Н.Хын өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Гэмт хэрэг үйлдэхээр энэ гурав үгсэн тохиролцоогүй байсан нь хавтас хэрэгт авагдсан баримт болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог. Талийгаачийг алах зорилгоор авч яваагүй. Ууж идэх гэж авч явсан. Гэвч тэнд маргаантай асуудлууд үүсээд талийгаачийн амь нас хохирсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцооны талаар заасан. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үүрэг оролцоо, хүлээлгэх хариуцлагын талаар ялыг ялгамжтай оногдуулахаар заасан байдаг. Гэтэл адил 20 жилийн ял оногдуулсан байдаг. Хэргийн бодит нөхцөл байдлаас энэ хэргийн гүйцэтгэгч болон хамжигч нарын оролцоо тодорхой харагдаж байгаа. Б, Х нарын мэдүүлэг анх мөрдөн байцаалтын шатнаас эхэлж тогтвортой өгсөн мэдүүлэг нь талийгаачийг шатаахад бид нар ийм оролцоотой оролцсон. Шатаах ажиллагааг Д гүйцэтгэсэн гэж мэдүүлдэг. Хэргийн гүйцэтгэгч нь тодорхой. Хамжигч хэлбэрээр оролцсон байдал Хт байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.Х-н өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Талийгаачийн нас барсан шалтгаан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд байдаг. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийг угаарын хийн хордлогоос болж нас барсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн ажиллагаагаар гурван шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо тодорхой харагддаг. Гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад талийгаачийг үхэлд хүргэхээс өмнө талийгаачийн биед гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байдаг. Гэмтэл авснаас хойш талийгаач шаталтын улмаас угаарын хийн хордлогоор нас барсан дүгнэлт гарсан. Үүнээс шүүгдэгч нарын үйлдэл ялгамжтай байгаа нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хын үйлдэл талийгаачийг нас барахаас өмнө зодож цохиж тодорхой хэмжээний гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын үед тогтоогддог. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд гарсан угаарын хийн хордлого гэдэг дээр Хын үйлдэл эргэлзээтэй харагддаг. Шүүгдэгч Б, Дийн мэдүүлгээр Хын зодож, цохисон үйлдэл тодорхой. Гэвч угаарын хийн хордлогын үйлдэл буюу гал тавьсан үйлдэл нь Х-д холбогдолгүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогддог. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 429 тоот тогтоолоор нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоож гэм буруугийн асуудлыг ялгамжтай ял оногдуулах нь зүйтэй гэх тайлбар байгаа. Ийм учраас Хын үйлдэлд амь нас хохирох үйлдлээс өмнөх гэм хор, хор уршиг нь Хын үйлдэлд хамааралтай. Амь нас хохирсон үйлдлээс хойшхи үйлдэл Х-д хамааралгүй гэдэг нь мөрдөн байцаалтын үед нотлогдон тогтоогдсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр амьд ахуй үед нь хүнд болон хөнгөн гэмтлийг Х учруулсан. Харин угаарын хийн хордлогоос нас барах үйлдэл хамааралгүй гэдэг нь тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан ялгамжтай ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Хт оногдуулсан  ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Хорих ял дээр санал нийлэхгүй байна. Хэрэг учирлын газар Д, Б, Х нар л байсан. Х, Б хоёр үгсэн тохиролцож гэрчлэхдээ Д анх шатаах санаа гаргаж шатаасан гэдэг нь хэргийн материалд байгаа. Би хамгаалсан гэдгээр биш хэргийн материал дээр Д өөрөө санаачилсан байдаг. Дийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн адилхан 20 жилийн хорих ял оногдуулсан. Баттулгын өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байна. Талийгаач угаартаж нас барсан. Шатаах санаа гаргасан Д  20 жилийн ял авч Б, Х нар хамтрагч, хамжигчаар арай бага ял авах саналыг оруулж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлийн 5-д зааснаар Баттулгыг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөнг харгалзан үзэж хорих ялаас нь багасгаж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Өндөр овогт Батсайханы Д, Б мээрэн овогт Нэргүйн Х, Толин овогт С.Б нар согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчир” гэх газарт тус тус хохирогч Н.Энхбаатарыг цохих, өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр олон удаа цохиж зодож, биед нь нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5-р хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэн хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Цэнд, гэрч С.Ш, Ц.М, Д.С, Г.Ч, Ц.У, А.Э, Б.Ра, Т.Э, шинжээч Б.Гантуяа нарын мэдүүлгүүд, гэрч А.Д, С.О, Ц.Ш, шинжээч Э.Хүрэлсүх, Э.Нарангэрэл, шүүгдэгч Н.Х, С.Б нарын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний 54 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын бактерлогийн /биологийн/ шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4353, 4355, 4354, 4365 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4051, 3857, 4052, 4053  дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн  шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4351, 4352 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4628 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25, 26, 27 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35, 36 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэл, хэргийн газар, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн Б.Д, Н.Х, С.Б нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Шүүгдэгч Н.Хын гэмт хэрэгт оролцсон үүрэг оролцоо өөр, өөр байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг баримталж ялыг ялгамжтай оногдуулах, шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах, шүүгдэгч Б.Дийн гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж хохирогчийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг прокурорт буцаах болон шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах боломжгүй, оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, Н.Х, Б.Д-н өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Н.Х, Б.Д, С.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д, Н.Х, Б.Дийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.Х, Б.Д, С.Б нарын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 82 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.