Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2020/02488

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Бдүүрэг,  дүгээр хороо, дүгээр хороолол, Х гудамж,  дугаар байр, тоотод оршин суух, Шовгор овогт Б Х /РД:АГ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: С дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар н.Б болон Б.Х 28,441,220 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас барьцаа эд хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон байдаг. Ингээд хөндлөнгийн шинжээч нь уг эд хөрөнгийг 38,705,000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Манай зүгээс барьцаа эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Бидний зүгээс уг эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцаад хэд хэдэн алдаа дутагдал гаргасан байна гэж үзсэн.

1.Үнэлгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 9.2.1-т хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэж заасан байдаг. Иймд хөрөнгийг үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх гэсэн зарчим алдагдсан, хуулийн заалт зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол түүний үндэслэл заалтуудыг зөрчсөн буюу үнэлгээний тайлантай хавсаргаж өгөөгүй байдаг. Мөн үнэлгээний тайлан гаргахдаа итгэлцүүрийг хамгийн дээд үнийг авалгүйгээр дундаж үнийг сонгон харьцуулалтын аргуудыг ашигласан нь нэхэмжлэгчийн эрхийн зөрчиж байна . Шинжээч нь тухайн эд хөрөнгийг үнэлэхдээ харьцуулалтын аргыг хэрэглэсэн байдаг ба харьцуулалтын аргыг ашиглахдаа С дүүрэгт байрлах буюу ойролцоо байрлах ижил хийцтэй 3 газрын сонгон авсан талаар тайландаа тусгасан байдаг. Гэхдээ харьцуулалтын аргыг ашиглахдаа сонгон авсан газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан юм уу аль эсвэл өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан юм уу гэдгийг тайланд тусгаагүй байдаг. Үүнээс харвал ямар газартай үнэлгээ тогтоох газрыг харьцуулаад байгаа нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Мөн ямар эх сурвалж ашигласан нь тодорхойгүй байдаг. Ийм тодорхойгүй нөхцөл байдлын улмаас уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хэт доогуур тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа.

2.Зах зээлийн хандлагын аргыг ашиглахдаа харьцуулсан хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон ба хамгийн дээд үнийг 0 гэж тооцоод дундаж үнэлгээтэй нь харьцуулж үнэлгээг гаргасан байдаг. Манай зүгээс үнэлгээг тогтоохдоо байж болох хамгийн дээд үнийг сонгон авч харьцуулсан, үнэлж байгаа эд хөрөнгийн давуу байдал, онцлог шинж чанарыг тодруулж өгөх ёстой байсан гэж үзэж байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь дэд бүтцэд холбогдох боломжтой байсан эсэхийг судалж тайланд тусгаж өгсөн бол тухайн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь илүү бодитой гарах байсан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 00/0000/00000 дугаартай шүүгчийн захирамжаар Ж.Б болон Д.Х нараас 28,441,220 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгож үүргийн гүйцэтгэлийг С дүүрэг, 0 дүгээр хороо, Уулын 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-000000000болон улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай газар болон Ниссан ноте маркийн 8554 УБГ улсын дугаартай автомашинаар хангуулахаар шийдвэр гарсан байдаг. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 4/246 тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, зах зээлийн бодит үнэлгээг 38,705,000 төгрөгөөр тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.Б болон Д.Х нарт 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 4/17648 тогтоолоор үнэлгээний тайланг танилцуулсан байдаг. Төлбөр төлөгч нарын тухайд гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Инвескор ББСБ ХХК-тай анхнаасаа тохиролцсон байдаг.

Шинжээчийн сонгож авсан объектууд нь байршлын хувьд ойролцоо байсан боловч жишиг нэг хөрөнгө нь дахин төлөвлөлтөд хамрагдсан тул итгэлцүүрийг 10 хувиар багасгаж тохируулга хийсэн. Жишиг 2, 3 дахь төлөвлөлтийн бүсэд хамрагдсан ба төлөвлөлтийн ажил эхлээгүй. Үнэлгээний зүйлтэй ижил боловч үнэлгээний зүйлтэй харьцуулахад төв замаас алслалт, орц болон гарц зэргээс шалтгаалан үнэлгээний зүйлээс дутагдалтай талтай тул итгэлцүүрийг 10 хувиар ихэсгэж тохируулга хийсэн гэж тайланд тусгаж өгсөн байна. Мөн барилгын насжилт уртадсан, элэгдэх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ бууралтыг харуулдаг. Жишиж буй барилгууд бүгд орчин үеийн хийц, загвартай боловч ашиглалтад орсон он ялгаатай тул жил тутамд 1 хувиар тооцож итгэлцүүр тооцсон гэж тусгасан байна. Үүнээс харвал шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай шийдвэрээр хариуцагч Ж.Б, Б.Х нараас 28,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/04446 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 000/ШШ0000/0000 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 00372 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20370213 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр битүүмжлэн, 2020 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авах авахад талууд тохиролцоогүй байх тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Виннер Вэй ХХК нь барьцааны зүйл болох Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг 38,705,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ...тухайн хөрөнгө нь 50,000,000 төгрөгөөр зарагдах бүрэн боломжтой байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, тайланд харьцуулсан хөрөнгийн мэдээлэл дутуу, эх сурвалж тодорхойгүй байхаас гадна харьцуулсан хөрөнгийн дээд үнээр биш дундаж үнэтэй харьцуулсан нь үндэслэлгүй, тухайн хөрөнгө нь дэд бүтцэд холбогдох боломжтой байхад энэ талаар тайландаа тусгаагүй нь Үнэлгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 9.2.1-т заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэдгийн зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Виннер Вэй ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлэхдээ зах зээлийн жишиг үнийн арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байхаас гадна тухайн үл хөдлөх хөрөнгийн төлөв байдлыг тодорхойлж, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулж, эх сурвалжаа заасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Мөн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй газартай харьцуулсан газар нь өмчлөх эрхтэй эсэх талаар тусгаагүй нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 38,705,000 төгрөгөөр үнэлсэн Виннер Вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Хгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн С дүүргийн 0 дүгээр хороо, Уул 9 гудамжны 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000дугаарт бүртгэлтэй, 000 м.кв талбайтай хувийн сууц, 00 м.кв талбайтай гараж, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА