Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2021/00105/И |
Дугаар | 183/ШШ2021/01090 |
Огноо | 2021-05-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2021/01090
2021 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2021/01090 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогтой, С.Ш-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.258.262 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 77.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй зээлсэн. Мөн баталгаат ипотекийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж,**** дүгээр байр, **** тоотод байрлах 1 өрөө орон сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг гудамж, **** тоотод байршилтай, 112 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** УНӨ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашин, **** УНК улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 100 маркийн автомашин, **** УНЗ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашин, **** УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашин, **** УБЭ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг удаа мэдэгдсэн боловч төлөөгүй болно. Иймд зээлийн гэрээг цуцлаж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 77.000.000 төгрөг, зээлийн хүүд 33.029.635 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6.228.627 төгрөг, нийт 116.258.262 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гэрээ цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 77.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн зээлийг авахдаа бизнесийн зориулалтаар авсан бөгөөд Корона вирусын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасах, эсхүл багасгаж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Н Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ш-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 116.258.262 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. С.Ш, “Н Ф” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Н Ф” ХХК нь 77.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд буюу 24 сарын хугацаатай зээлдэгч С.Ш-д шилжүүлэхээр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг талууд байгуулжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “Н Ф” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 77.000.000 төгрөгийг зээлдэгч С.Ш-д шилжүүлсэн, зээлдэгч С.Ш нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зээл, түүнийг хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон Зээл, хүүний тооцоолол гэсэн баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байна, үндсэн зээлд 77.000.000 төгрөгийг төлөхийг хүлээг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч С.Шас үндсэн зээлд 77.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н Ф” ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэхэмжлэгч “Н Ф” ХХК нь зээлийн гэрээний дагуу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн хүүд 33.029.635 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6.228.627 төгрөг, нийт 39.258.627 төгрөгийг хариуцагч С.Ш-аас шаардах эрхтэй хэдий боловч Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 50 хувиар багасгаж, 19.629.131 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч С.Ш-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 77.000.000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 19.629.131 төгрөг, нийт 96.629.131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэв.
2. “Н Ф” ХХК, С.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-ээр барьцаалуулагч С.Ш нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж,**** дүгээр байр, **** тоот хаягт байршилтай, 30.48 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг гудамж, **** тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч “Н Ф” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Ш нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.
Мөн “Н Ф” ХХК, С.Ш нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******** дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-ээр үүрэг гүйцэтгэгч С.Ш нь **** УНК улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, **** УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, **** УНЗ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашин, **** УНӨ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашин, **** УБЭ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашины өмчлөх эрхийг тус тус үүрэг гүйцэтгүүлэгч “Н Ф” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 2**** дугаар зүйлийн 2****.3-т зааснаар хариуцагч С.Ш нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 282 дугаар зүйлийн 282.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Ш-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96.629.131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н Ф” ХХК-д олгож, үлдэх 19.629.131 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ш үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох С.Ш-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж,**** дүгээр байр, **** тоот хаягт байршилтай, 30.48 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 23 дугаар хэсэг гудамж, **** тоот хаягт байршилтай, 112 м.кв талбайтай, хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 2**** дугаар зүйлийн 2****.3-т заасныг баримтлан хариуцагч С.Ш нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох **** УНК улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, **** УБИ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер маркийн автомашин, **** УНЗ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашин, **** УНӨ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашин, **** УБЭ улсын дугаартай, Хьюундай портер маркийн автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н Ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 739.241 төгрөгийг, 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 711.295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД