Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын дарга

Гуравдагч этгээд: О.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Мх намайг илтэд хууль зөрчиж албан тушаал бууруулан томилсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд буюу өмнө эрхэлж байсан ажилдаа эргэн орох бүрэн эрхээ хангуулах, 2017 оны 11 дүгээр сараас хойш ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл цалин хөлсийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хугацаагаар гаргуулж авах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний үүргийг хангуулж суралцаж байсан хугацааны болон өнөөг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, гуравдагч этгээд О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мх намайг илтэд хууль зөрчиж албан тушаал бууруулан томилсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зохих хууль ёсны шийдвэрийг гаргалгүй ажлын байраар хангаагүй тул энэхүү өдрөөс хойш өнөөг хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болох 7,454,293 төгрөг, нэмэгдэл цалин хөлс болох 372,715 төгрөг буюу нийт 7,827,008 төгрөгийг гаргуулж авах, мөн 2015 оны 04 дүгээр сараас эхлэн суралцах хугацаанд болон өнөөг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх гэрээний үүргийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Мх миний бие 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/36 тоот тушаалаар Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Сүүлд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 23-ны А/251 тоот тушаалаар Б.Мх намайг Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилсон билээ.

Япон улсын Засгын газрын буцалтгүй тусламжаар Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-аас хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх /JDS/ тэтгэлэгт хөтөлбөр”-т Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар хамрагдаж бүх шатны шалгаруулалтад тэнцсэн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Б.Мх бидний дунд “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооорондын ЧД/15-59 тоот гэрээ”-г байгуулсан билээ. Энэхүү гэрээгээр суралцаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байх, суралцаад эргэн ирсний дараа ажлын байраар хангах зэрэг үүргийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээсэн билээ. Ийнхүү Япон улсад суралцахаар болсон тул Б.Мх миний бие Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/36 тоот тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн.

Япон Улсын Токио хотын М******* Их сургуулийн Засаглал судлалын сургуульд 2015 оны 08 дугаар сараас эхлэн суралцаж 2017 оны 09 дүгээр сард нийтийн бодлого, Засаглал судлалын магистрын зэрэг хамгаалан төгсөж 2017 оны 10 дугаар сард уг сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж буцан ирсэн билээ.

Ийнхүү Б.Мх миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газартай байгуулсан “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хоорондын ЧД/15- 59 дугаартай гэрээ”-ний дагуу өөрийн үүрэгт ажилдаа эргэн орох гэрээний үүргээ биелүүлэх хүсэлт өргөдлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газарт гаргасан. Гэвч уг хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ аваагүй бөгөөд өргөдлийн хариуг ямар нэгэн байдлаар өгөөгүй болно. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль” -ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан өргөдлийн ’ хянан шийдвэрлэх хугацаанд надад аливаа хэлбэрээр хариу өгөөгүй тул миний асуудлыг дахин хянаж бичгийн хариу өгөхийг хүссэн өргөдлийг I 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газарт гаргасан болно.

Энэ хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга А.Д******* Б.Мх намайг хүлээн авч уулзсан бөгөөд уг 1 уулзалтаар А.Д******* нь “эрхэлж байсан ажпын байранд эргүүлэн томилох боломжгүй тухай ярьсан” юм. Мөн тэрээр ярианы дундуур хэрэв тус Тамгын газарт заавал ажилд томилогдох бол зөвхөн хуулийн мэргэжилтнээр томилж болох тухай цухас дурдсан болно. Тус уулзалтын үеэр миний бие А.Д*******ид хандан:

1. Хууль, гэрээний үүргээ биелүүлэн хуучин ажил албан тушаалд томилохыг шаардсан.

2. Хоёр улсын засгийн газрын гэрээний дагуу Монгол улсын засгийн газар, төрийн байгууллагууд заавал хуучин ажил, албан тушаалд томилох үүрэг хүлээсэн талаар тайлбарласан.

3. Төрийн албанаас түр чөлөөлөгдөн Дэлхийн шилдэг сургуульд суралцан амжилттай төгсөж ирсэн нь зэрэг дэв, албан тушаал бууруулах, ажилд томилохгүй байх үндэслэл болохгүй гэдгийг тайлбарласан

4. Мөн зэрэг дэвийг бууруулан ажилд томилохоор ярьж байгаа нь болон өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа энэ байдал
нь Монгол улсын төрийн албанд баримталж буй “Мэрит” зарчимд харшилсан, логик алдаатай зүйл болохыг тайлбарласан болно.

Мөн уулзалтаар ажилд томилохгүй байгаа шалтгааныг бичгээр гзргаж өгөхөөр тохиролцсон боловч ямар ч хариу, тайлбар өгөөгүй олно. Түүнчлэн тус Тамгын газар нь суралцагчийн суралцах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгууллага хариуцан төлөх гэрээгээр хүлээсэн тодорхой үүргүүдийг огт биелүүлээгүй болно.

Иймд уг асуудлаар Олон улсын хамтын ажиллагааны төв (JICE) нь Монгол Улсын Төрийн албаны төв зөвлөлд хандсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 608 дугаар албан бичгээр нэр бүхий төгсөгчдийг ажилд нь буцаан авах буюу ажлын байраар хангах үүрэг чиглэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд өгсөн юм. Ингэсний эцэст Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 тоот “Ажилд омилох тухай” тушаалаар намайг тус Тамгын Газрын Хууль, эрх зүйн тасгийн даргын ажилд томилох тухай тушаал гаргасан байна. Энэхүү шийдвэр нь Б.Мх миний өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалын зэрэглэлийг бууруулсан, хууль, эрх зүйн үндэслэлгүй, илтэд хууль зөрчсөн, төрийн албанд тэгш, шударга ажиллах иргэний эрхийг минь зөрчсөн, ялгаварласан, Монгол улсын төрийн албаны зарчим, үнэт зүйлсийг алдагдуулсан үйлдэл болсон юм.

Иймд миний бие 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөл”-д ажилдаа эргэн орох, ажиллах баталгаагаар хангуулах, хууль бус шийдвэрийг цуцлуулахаар гомдол гаргасан юм. Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14/341 тоот өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шуудангаар хүлээн авсан болно. Энэхүү албан бичигт “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газартай байгуулсан “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хоорондын ЧД/15-59 дугаартай гэрээ”-ний 2.2-т “Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээг байгуулсан байгууллага ажилд авна...” гэж заасан бөгөөд суралцагчийг төгсөөд ирэхэд өмнө ажиллаж байсан ажпын байрыг хадгалж эргүүлэн томилох талаар тусгагдаагүй байна. Байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хууль эрх зүйн тасгийн даргын албан тушаалд томилсон шийдвэрийг цуцлах үндэслэлгүй байна” гэсэнбайна.

Энэхүү хариу нь Б.Мх миний хууль ёсны эрх болох ТөрийнI албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.9-т “мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах” эрхээ хэрэгжүүлж байх үед ажил: албан тушаал нь хэвээр хадгалагдаж байх баталгааг эс ойшоон мөн түүнчлэн суралцаж байх хугацаанд буюу Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т “зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан” байх үед албан тушаалын албан үүргийг нь төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж ч болох тухай хуулийн заалтыг зөрчсөн явдал болжээ.

Б.Мх миний бие анх Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажилласан бөгөөд сүүлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр миний эрхэлж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдсөн тул Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажилласан ба бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр албан тушаалын нэршил өөрчлөгдөж байсан хэдий ч албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг уүрэгт төдийлөн их өөрчлөлт ороогүй гэдгийг мэдэх билээ. Тиймээс тус Тамгын Газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргын чиг үүргийг одоогийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга хэрэгжүүлсээр байгаа гэдэг нь тодорхой байтал Б.Мх намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохгүйгээр албан тушаал бууруулж хууль, эрхзүйн тасгийн даргаар томилсон шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” баталгаагаар хангагдсан байгааг зөрчсөн байна. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно: 45.1.1.хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн; 45.1.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон’ гэж хуульд заасаар байтал ямар ч хуулийн үндэслэлгүйгээр миний өмнө эрхэлж байсан албан тушаалыг бууруулж тасгийн даргаар томилох шийдвэр гаргасан байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.” гэж заасан байдаг билээ. Гэтэл миний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг тухайн байгууллагад хэвээрээ байтал намайг албан тушаал бууруулж томилсон энэхүү үйлдлийг хууль ёсны гэж үзсэн зэрэг нь Б.Мх миний хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчсөн байна. Иймд:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Б.Мх намайг илтэд хууль зөрчиж албан тушаал бууруулан томилсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах

2. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд буюу өмнө эрхэлж байсан ажилдаа эргэн орох бүрэн эрхээ хангуулах

3. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-т заасны дагуу 2017 оны 11 сараас хойш ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл цалин хөлсийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хугацаагаар гаргуулж авах

4. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний үүргийг хангуулж суралцаж байсан хугацааны болон өнөөг хүртлэх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг асуудлаар Б.Мх миний бие зерчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшилцөлтэй холбоотой асуудал дээр төрийн захиргааны байгууллагыг илт хууль бусаар худал хэлсэн гэдэг утга агуулга илэрхийлэхгүй байхыг хүсье. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой байх. Бусдын үгийг илт гуйвуулсан, гүжирдсэн маягаар ярихгүй байхыг хүсье. Өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаан дээр хариу тайлбар, хуулийн гаргалгаагаа хэлчихсэн байгаа. Нэхэмжлэгч “Гадаадад сураад, мэдлэг боловсролоо дээшлүүлээд ирэхэд гэм буруутай үйлдэл хийсэн мэтээр албан тушаал, цалин хөлс бууруулсан” гэж ярьж байна. Нэхэмжлэгчийг гэм буруутай, эсвэл гадаадад сурч ирснээр буруутай гэж үзээд байгаа юм биш. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийг нэгэнт боловсролтой, чадвартай, бэлтгэгдээд ирсэн боловсон хүчин учир Тасгийн даргаас эхлээд тушаал дэвшин ажиллах боломжтой гэдэг үүднээс Хууль, эрх зүйн тасгийн даргаар ажиллах саналыг хэлсэн. Тамгын газрын дарга гадаадад 2 жил сураад ирсэн, боловсролтой, залуу хүнд өөрийн чадварыг цаашид харуулах боломж бүрэн нээлттэй гэдгийг хэлсэн. Үүнийг мушгиж гуйвуулан ярьж байгаа нь байж боломжгүй үзэл юм. Төрийн алба тасралтгүй явагдах ёстой. Мөн төрийн албан хаагч чадвартай байх ёстой. Шүүх хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэх байх” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Н нь анх 2009 онд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож, улмаар 2014 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон байдаг. Цаашлаад шатлан дэвших зарчмаар Тамгын газрын ахлах мэргэжилтнээр томилогдсон. Ингээд 2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагуудын зүгээс О.Ныг цаашид тус албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэдэг үүднээс Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар томилсон байдаг. О.Н нь ямар нэгэн хууль, тогтоомж зөрчиж томилогдоогүй. Хууль тогтоомжийн дагуу удирдлагын шийдвэрээр тухайн албан тушаалыг хашиж байгаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

            Нэхэмжлэгч Б.Мх нь “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зохих хууль ёсны шийдвэрийг гаргалгүй ажлын байраар хангаагүй тул энэхүү өдрөөс хойш өнөөг хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлс болох 372,715 /гурван зуун далан хоёр мянга долоон зуун арван тав/ төгрөг буюу нийт 7,827,008 /долоон сая найман зуун хорин долоо мянга найм/ төгрөгийг гаргуулж авах мөн 2015 оны 04 дүгээр сараас эхлэн суралцах хугацаанд болон өнөөг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх гэрээний үүргийг хангуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

            Улмаар нэхэмжлэгч Б.Мх нь нэхэмжлэлийн шаардлагаа “Б.Мх намайг илтэд хууль зөрчиж албан тушаал бууруулан томилсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 дугаар “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд буюу өмнө эрхэлж байсан ажилдаа эргэн орох бүрэн эрхээ хангуулах, 2017 оны 11 дүгээр сараас хойш ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэл цалин хөлсийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хугацаагаар гаргуулж авах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний үүргийг хангуулж суралцаж байсан хугацааны болон өнөөг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Мхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” дугаар Б/36 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажилд томилох тухай” дугаар Б/414 тоот тушаалаар Б.Мхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Мхийг төрийн албанаас түр чөлөөлж, мөнгөн тусламж олгох тухай” дугаар Б/133 тоот тушаалаар Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мх нь Япон улсын хамтын ажиллагааны төв /JICE/-өөс хэрэгжүүлж буй “JDS хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцэж Япон улсын Токио хотын “М*******” их сургуульд “Олон нийтийн боловсруулалт” мэргэжлээр магистрын сургалтад 2 жилийн хугацаанд суралцах болсонтой холбогдуулан төрийн албанаас түр чөлөөлсөн байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Б.Мх нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр № ЧД/15-59 тоот “Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан гэрээ” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байна.

Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан № ЧД/15-59 тоот гэрээний 1.3-д ... Япон улсын М******* их сургуулийн магистрантурт ... 2 жил суралцан, тогтоосон хугацаанд амжилттай төгсөж ирээд тус Тамгын газарт 2-оос дээш жил ажиллах болзлын дагуу тус гэрээг байгуулсан байна.

Мөн дээрх № ЧД/15-59 тоот гэрээний 2.2-т “Суралцагчийг заасан хугацаанд сургуулиа амжилттай дүүргэн, эх орондоо ирэхэд нь тус гэрээг байгуулсан байгууллага нь ажилд аван 2 буюу түүнээс дээш жил ажиллуулна”, 2.4-д “Суралцах хугацаанд суралцагчийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байгууллага хариуцаж төлнө” гэж тус тус заасан байна.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ...эрх чөлөө, ... нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж тус тус заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах ... Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. ...” гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан № ЧД/15-59 тоот гэрээний холбогдох заалтуудад үндэслэн дараах үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнийг тайлбарлавал:

 Ажиллаж буй байгууллага, суралцагчийн хооронд байгуулсан № ЧД/15-59 тоот гэрээний холбогдох заалтуудаас үзэхэд магистрантурт суралцан амжилттай төгсөж ирээд тус Тамгын газарт 2-оос дээш жил ажиллах болзлын дагуу тус гэрээг байгуулсан байх ба мөн тус гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Мхийн ажиллаж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалынхаа дагуу public administration буюу төрийн /нийтийн/ захиргааны удирдлагын чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэн магистрантурт суралцаж, төгссөн байна.

Тодруулан хэлбэл № ЧД/15-59 тоот гэрээг төгсөж ирээд тус Тамгын газарт 2-оос дээш жил ажиллах болзлын дагуу байгуулсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг магистрантурт суралцан төгсөж ирэхэд нь ажилд авах үүрэгтэй, мөн Б.Мх нь ажиллаж байсан албан тушаалд тавигдах шаардлага, мэргэжлийн дагуу Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалан төгсөж ирсэн байх тул нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаал дээр ажиллах эрхтэй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн эрх чөлөөний зарчимд нийцнэ.

Төрийн албанд мэргэшсэн, тогтвортой байх, зарчмыг баримтлахыг дээр дурдсан хуульд заасан ба гадаад улсад магистрын зэрэг хамгаалан төгсөж ирсэн албан хаагчийг уг мэргэшлийнх нь дагуу тогтвортой ажиллуулах нь байгууллагын захиргааны үүрэг юм.

Нэхэмжлэгч Б.Мх нь өөрийн ажиллаж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд төгсөж ирээд ажиллах хүсэл, зоригийн дагуу № ЧД/15-59 тоот гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллана гэж маргаж байгаа үндэслэл, хүсэл зоригт хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ маргаанд Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлах нь зүйтэй ба Б.Мхийн хууль ёсны итгэлийг хамгаалах нь захиргааны үүрэг юм.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана” 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэж заасан ба уг зохицуулалт нь энэ маргаантай шууд хамааралтай зохицуулалт биш боловч энэ хуулийн зохицуулалтын агуулга, үзэл санаанаас үзэхэд нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах эрхтэй юм.

Хариуцагчийн маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “нэхэмжлэгч нь гадаад улсад магистрын сургалтад хамрагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу түр чөлөөлсөн, түр чөлөөлөгдсөн албан хаагч нь нөөцөд байгаад тооцогддог тодорхой хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаалд нь томилох үндэслэлгүй гэсэн агуулгаар маргаж байх хэдий ч нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд магистрантурт суралцан төгсөж ирээд тус Тамгын газарт 2-оос дээш жил ажиллах болзлын дагуу байгуулагдсан № ЧД/15-59 тоот гэрээг байгуулагдсан байх тул нөөцөд тооцох талаарх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг энэ маргаанд хэрэглэхгүй гэж шүүх үзлээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “№ ЧД/15-59 тоот гэрээний дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлж, Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 тоот тушаалаар Хууль зүйн тасгийн даргаар томилсон” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Япон улсад суралцан төгсөж ирээд ажилдаа эргэн орох хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан болох нь бүртгэл хяналтын карт зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд үүнээс хойш 8 сар шахам хугацааны дараа Хууль зүйн тасгийн даргаар томилсон Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/173 тоот тушаалыг гаргасан байх тул хариуцагчийг № ЧД/15-59 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан Төрийн захиргааны хэлтсийн даргын албан тушаалдаа ажиллах эрхтэй талаарх үндэслэлийг дээр тайлбарласан тул “№ ЧД/15-59 тоот гэрээнд заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийг  хууль зүйн тасгийн даргаар томилсон гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.  

Нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Б.Мхийг ажилд томилох тухай” дугаар Б/173 тоот тушаалаар Б.Мхийн өргөдөл, хүсэлтийг харгалзан Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасгийн даргаар томилсон байна.

Б.Мхийн цалингийн картын дагуу тооцон үзэж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх нийт 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. .............. тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” дугаар Б/173 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Мхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Б.Мхэд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,626,544 (хоёр сая зургаан зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, мөн Б.Мхийн суралцах хугацааны буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.Б