Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/386

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагчаар М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Н,

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Э

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Т.У,

Гэрч Д.С, Г.Т, З.Ө, Н.Ннарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Гнарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, .... төрсөн, .... настай, .... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Г. Регистрийн дугаар.
  2. Монгол Улсын иргэн, ... төрсөн, .... настай, .... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Л.Н. Регистрийн дугаар.
  3. Монгол Улсын иргэн, ....төрсөн, .... настай, ..... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ...Д.Г
  4.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Г нь: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Шүүгдэгч Л.Н нь: “Намайг туугаад ирсэн гэж байна. Би таван хүүхэдтэй ядарсан залуу шүү дээ. Энэ хоёр яагаад намайг гүтгээд байгааг би ойлгохгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Г нь: “Би анхнаасаа мэдээгүй байсан. Хүний нүдэнд ил задгай хашиж байсан. Би гэм буруугүй л гэж хэлмээр байна.” гэв.

 

Гэрчүүдийн мэдүүлэг:

 

Үйл баримтын талаар:

Эрүүгий дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хх-ийн 1 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-9 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-11 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14 тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 15 тал/,

-Хохирогч Ш.Шийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Замтын адаг гэх газарт гэртээ ирсэн. Тэр орой 17 цагийн үед тугалтай үнээнүүд гэрийн гадаа ирсэн. Тухайн үед 8 бяруу, 1 шүдлэн гунж ирээгүй. Манай хажуу айл н.Б үхэр хамт бэлчээрт яваад ирээгүй. Тэр оройдоо хайгаагүй орхиод маргаа өглөө буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өглөө хайж эхэлсэн. Гэрээсээ бэлчээрт гардаг зүг бэлчсэн газруудаар нь болон ойр орчмоор хайгаад сураг гараагүй. Хажуу айлын н.Балдагва бол нөгөө талаар хайгаад орой бид нар гэр гэртээ ирээд уулзахад ямар нэгэн сураг байхгүй байна гэж хэлсэн. Дахиад 02-ны өдөр н.Б 2 тийшээ салаад бэлчдэг газраас нь эхлээд 52-ын давааны ойролцоо амралтын газруудын хашаагаар тэр өдрөө бүтэн хайгаад сураг гараагүй. Орой н.Б мөн ирсэн. Дахиад үхрийн сураг гараагүй байсан. Тэр оройноо манай гэрээс зүүн талд байдаг “Бодонч” гэх амралтын газрын камер шүү гээд орж асуутал амралтын газрын зохион байгуулагч гэх эрэгтэй хүн 2 хоногийн өмнө үхэр манай амралтын газрын зүүн талын хашааны үхрүүд мөн байсан, амралтын газрын хашаанд орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан гэж хэлтэл, амралтын газрын манаач ах би харсан, цагаан портер машинтай хүн ирээд манай амралтын газраас зүүн урд ам руу туугаад явсан. Машин нь суугаад хий эргээд явахгүй байсан болохоор хоёр бага насны бололтой хоёр эрэгтэй хүн суугаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэрнээс өөр сураг гараагүй. 3-ны өглөө манай ээжийн төрсөн дүү н.Цэрэндулам нөхөр Содномбалжир гэх ах хайж яваад Хүй долоо худаг гэх газарт байдаг н.Цэцгээ гэх ахтай таараад суртал Баянчандмань сумын 3 дугаар багт байдаг н.Түмээ гэх айлд мал сурч очтол чиний хайж явсан үхэрнүүдтэй зүс нь болон тоо нас нь таараад байна гэж хэлсэн гээд над руу утсаар залгаж хэлэхээр нь би нутгалдаг хамаатны ах н.Пүрэвээгээр холоос харуултал манай болон н.Балдандагвын бярууны зүс болон 12 тооны дан бяруу байна бүдүүн үхэрнүүд нь байхгүй байна бүгд гэж хэлсэн. Тэгээд манай үхэр мөн байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Х “Манай адуу зүүн талынхаа гуя нь дээр цэцэг тамгатай. Би Гийн төрсөн аав нь байгаа юм. Цэцэг чандмань тамгатай хээр зүсийн морь бол миний эзэмшлийн морь байгаа юм. Г надаас 2021 оны 6 сард хээр морийг түр уначихаад өгье гээд авч явсан. Г нь төлөв даруу дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Есөн зураа гэх газарт амьдардаг. 2-18 насны 4 хүүхэдтэй, муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.П “...Г.З, түүний хамтран зээлдэгч Д нар 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэткапитал авто ХХК-тай ... дугаартай зээлийн гэрээ байгуулан дээрх автомашиныг барьцаалан 11.800.000 төгрөгийн зээл авсан байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ... дугаартай фидуцийн гэрээг тус тус байгаалсан байна. Зээл авснаасаа хойг Г.З нь зээлээ хугацаанд төлөөд явдаг ба өнөөдрийн байдлаар зээл нь 11.088.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг автомашин Нэткапитал авто ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Зээлийн гэрээнд зааснаар Г.З унаж ашиглуулахаар зээлийн болон федуцийн гэрээ байгуулан өгсөн байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 тал/,

-Гэрч Д.Сын “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Баянчандмань сумын 3 дугаар баг есөн зураа гэх газраас н.Норжмаа эгч үхрээ алдчихлаа гээд утсаар надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 52-ын даваа, эх булагт, замтаар хайгаад явж байтал амралтын газрын явуулын хүнээс асуухад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3-4 цаг 15 цагаас 16 цагийн хооронд цагаан портертой хүмүүс арав гаран тооны үхэр зүүнээсээ баруун тийш туугаад явж байсан гэж сонсоод эх булгаар хайгаад явж байтал н.Цэцэг, н.Ч тааралдаад би үхрээ суртал н.Ч 2021 оны 6 дугаар сарын 02-нд н.Ггийн очиход хоёр үхэр алчихсан арав аран бяруу хашаатай байна гэж надад хэлэхээр нь манай хадам дүү н.Пүрэвээр очиж үзүүлэхэд хулгайд алдагдсан үхрийн эмтэй таарж байна гэж хэлсэн. Би хулгайд алдсан үхрийн тоо зүсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ихэнх үхэр нь бяруу, цөөн хэд нь бүдүүн үхэр байсан. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Есөн зурай гэх газраас үхэрнүүдээ алдсан. Хулгайд алдагдсан үхрүүд Гы өвөлжөөнд хашсан байна гэсэн болохоор манай хулгайд алдагдсан үхрүүдийг Гы хашаанд байсан. Би Гы 2 юм уу 3 жилийн өмнөөс хаваржаа, зуслан дээр байнга хамт байдаг байсан. Г нь өндөр, бор 30 гаран насны залуу байдаг. Гэртээ эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Гд цагаан том оврын ачааны машин байдаг. Зан байдлын хувьд хэвийн л байдаг. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Гтай уулзаагүй гэхдээ үд дунд гэрийнхээ баруун хойд талаас арав гаруй тооны бараан зүсмийн үхэр тууж гэр рүүгээ тууж авчирсан. Гы тууж явсан үхрүүд биш байсан. Гы үхрүүд манай үхэрнүүдтэй гэрийн урд булгийн тархин дээр бэлчиж байсан...” /1-р хх-ийн 29 тал/,

-Гэрч Б.Чгийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 02-ны 14 цагийн орчимд би автомашины түлхүүр асуух гээд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Хавтгай гэх газарт н.Гүнчулуугийнд очсон чинь ягаан зүсмийн үхрийг толгой тавьчихсан махыг нь гялгар уутан дээр дэлгээд тавьсан бас ягаан бор зүсмийн багахан үхэр цусалчихсан арьсыг нь хуулж байсан. Намайг очиход н.Г, н.Ггийн эхнэр бас танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Ногооны талбайд бор зүсмийн 10 гаран баг насны үхэрнүүд хашчихсан байгаа харагдсан. Н.Г надаас үхрийн махны үнэ сураглаад байхаар нь би 8000-12000 төгрөгийн үнэтэй байна гэж хэлж байсан. Гых өөрөө 10 гаран үхэртэй гэхдээ хашаанд байсан болон алсан үхэр Ггийнх биш байсан. Г, нэг жоохон хүүхэд бас нэг танихгүй залуутай хамт нэг үхрийн арьсыг нь өвчөөд Ггийн эхнэр, эмэгтэйтэй хамт үхрийн гэдэс арилгаад байж байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 тал/,

-Гэрч Ж.Бүрэнтөгсийн “...2021 оны 7 дугаар сарын 02-нд 14 цагийн орчимд адуу асуугаад очсон чинь н.Г, н.Самбуу болон эхнэрүүд нь 1 үхэр алаад махыг нь дэлгэчихсэн эхнэрүүд нь гэдсийг нь арилгаад н.Самбуу, н.Г хоёр 1 бүдүүн үхрийн арьсыг нь хуулчихсан гэдсийг нь хагалах гээд байж байсан. Надад н.Г банкны мөнгө төлөх гээд н.Самбуу машин авах гээд хэлчихсэн байж байсан. н.Г бол ер нь их зээлтэй. Миний мэдэхээр сум хөгжүүлэх сангаас зээл авч байсан юм. Би Ггийнд гэрийн гадаа хүлэмжний урд нь үхэр алж байгаа газарт нь сууж байгаад явсан. Гых 10 гаран үхэртэй би арьсыг нь хараагүй болохоор мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/,

-Гэрч Б.Л “...2021 оны 7 дугаар сарын 02-нд 11 цаг өнгөрч байхад манай нөхөр н.Н эхнэр н.Шинэбаяр бид дөрөв ногооны хашаанаасаа  том эвэртэй халзан шар гэх юм уу би сайн мэдэхгүй байна. Тэгээд дахиад 2 үхэр гаргасан. Би дөнгөж малчин болоод 3 жил болж байгаа. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 02-ны орой үхрээ гаргаж дуусаад манай нөхөр н.Г хүргэн ах н.З дуудаад үхэрнийхээ махыг ачаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны 19 цагийн үед хүргэн ахтайгаа хамт хот явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 тал/,

-Гэрч Ч.Г “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Засаг даргын Тамгын газар дээр Г гэдэг хүн сум хөгжүүлэх сангийн зээлээ төлөх гэсэн юм шүүхийн шийдвэрээс над руу ярьсан. Би одоо үхэр махалж зарах гээд байгаа юм тэгж байж зээлээ төлнө гээд Гантулга эмчийн утас нь холбогдохгүй байна гэхээр нь Гантулга эмч хөдөө явах үедээ надтай яриад наад хүндээ гарал үүслийн бичгийг нь гаргаад өгчих гэж хэлэхээр нь хөдөө малтай өөрийнхөө үхэрнээс хийсэн болов уу гэж бодоод гарал үүслийн бичиг гаргаж өгсөн. Тухайн үед малын эмч гаргаж өгч болно гэж хэлсэн болохоор малын гарал үүслийн бичгийн кодыг нь хэлж өгсөн тэрнээс би малын гарал үүслийн бичиг гаргаж өгөх эрх бүхий субьект биш. Г гэдэг хүнийг хөдөө үхэр хоньтой гэдэг талаар урд өмнө нь мэддэг, мал тооллогын үед очиж тоолж байсан болохоор өөрийнхөө үхрээс хийсэн байх гэж бодсон юм. Би толгой нь хаана байна үзье гэхэд бууз хийх гээд гэртээ үлдээчихсэн манай үхэрнүүд гээд байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 тал/,

-Гэрч З.Өын “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 15 минутын үед Н манай нөхөр Гтай хэд хоног хэдэн бяруу Батсүмбэрээс авчирсан юмаа танайд хашаадхъя гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гэрээсээ гараад ертөнцийн зүгээр зүүн хойшоо явган ганцаараа алхаад явсан. Тэгээд цаг гарангийн дараа буцаад зүүн хойд зүгээсээ ганцаараа тууж ирээд малынхаа хашаанд хашсан. Тэр өдрөө хонуулаад 2021 оны 7 дугаар сарын 01-нд ногооны хашаандаа аваачиж хашсан. 2021 оны 7 дугаар сарын 1-нд сумын төв ороод хүний машин засч өгчихөөд засуулсан машинаараа очоод хоол хийж идээд хоёр пиво уусан. Тэгээд би манай нөхөр, Н эхнэртэйгээ дөрвүүлээ 18-19 цаг орчимд гэртээ ирсэн. Манайд ирээд бид хоёр пиво ууж сууцгаагаад унтсан. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 7 дугаар сарын 02-нд 11 цаг өнгөрч байхад манай нөхөр, Н эхнэр Шинэбаяр бид дөрөв ногооны хашаанаасаа том эвэртэй халзан шар гэх юм уу би сайн мэдэхгүй байна. Тэгээд дахиад 2 үхэр гаргасан /алсан/. Би дөнгөж малчин болоод 3 жил болж байгаа болохоор малын өнгө зүсийг сайн мэдэхгүй. Бид хэд пургоны хажууд 3 үхрийг гаргасан /алсан/. 2021 оны 7 дугаар сарын 02-ны орой үхрээ гаргаж дуусаад манай нөхөр Г хүргэн ах З дуудаад үхэрнийхээ махыг ачаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны 19 цагийн үед хүргэн ахтайгаа хамт хот явсан. Хүргэн ахын найз Энхээ бяруу зарна гэхээр ирж сонирхож үзсэн. Өөр хүн байсан. Г гэдэг хүн цуг байсан гэсэн. Г нь Нд Батсүмбэрээс өрөндөө хэдэн бяруу авсымаа хэдэн өдөр хашаад өгөөч ээ гэж хэлсэн. Тэгсэн Н манай нөхөрт Г Батсүмбэрээс хэдэн мал өрөндөө авсан. Хэдэн өдөр хашаад өгөөч гэж гуйгаад манай нөхрийг дуудаад тууж ирсэн. Манай нөхөр ганцаараа Г нь тууж явсан малаа манай нөхөрт өгөхдөө хөлсөнд нь нэг үхэр аваарай гээд манай нөхөр саарал шүдлэн үхрийг сонгочихлоо гээд ирсэн. Тэгээд бид хоёр Гийн өөрийнх нь үхэр гэж бодоод өгсөн үхрийг нь Сум хөгжүүлэх сангаас зээлсэн мөнгөө буцааж өгөх яаралтай хэрэг гараад авсан үхрээ /гаргасан/ алсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,

-Гэрч Г.Ч “...Би 2021 оны 7 дугаар сарын 02-нд дүү Г.З хамт Улаанбаатар хотоос 16 цагийн үед ирсэн. Тэгээд би гэрт унтчихсан байсан чинь н.Г, Г.Зоригтбаатар хоёр явчихсан байсан. Намайг унтхаас өмнө н.Г ахаа боломжтой бол үхрийн толгой шулаад өгчих гэж  хэлж байсан болохоор нь харуй бүрий болж байхад илүү гэр дотор байсан үхрийн толгойг шулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 тал/,

-Гэрч Л.Нгийн “...2021 оны 7 дугаар сарын 01-нд 12 цаг 00 минутын үед Т.Г гэх манай найз утсаар залгаад нөгөө үхрээ авах юм уу гээд хэлэхэд нь би 2 үхэр авна мөнгийг нь дараа өгье гээд хэлсэн. Тэгээд би н.Гтай утсаар яриад Т.Г үхэр зарна гэнэ чи авах юм уу гэж асуухад н.Г тэгье гээд утсаа салгасан. Т.Г руу буцаад утсаар яриад н.Г үхэр авна гэж хэлэхэд Т.Г н.Гыд хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 7 дугаар сарын 01-ний 14 цагийн орчимд Т.Гтой Дарцагтын ард гэдэг газар уулзаад тууж явсан малыг Т.Гтой н.Гыг Дарцагтын арын даваа дээр уулзуулж өгчхөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,

-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48 тал/,

-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 56 тал/,

-Шүүгдэгч Т.Гийн сэжигтнээр өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Есөн зургаа гэх газарт адуу хайгаад явж байсан юм. Тухайн өдөр бороо орж байсан. Тэгээд зам ангийн карьерын ойролцоо олон үхэр харагдаад байхаар нь 16 тооны үхрийг хээр зүсмийн цэцэг чандмань тамгатай морьтой явж байгаад Дарцагтын ар гэдэг газар руу хөөж яваад Л.Н хэдэн үхэр хөөгөөд явж байна яах уу гэж асуусан чинь Л.Н чи хөгшөөн аваад ирэхгүй юу дөө би н.Гд хэлчихье гэж хэлсэн. Тэгээд би үхэрнүүдээ хөөгөөд дарцагтын ар гэх газарт явж байтал Л.Н цагаан өнгийн маяти маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид хоёр хөөж яваад Хавцгайтын эх буюу хөтөл дээр н.Гд аваачиж өгчхөөд буцаад гэр рүүгээ явсан. Ер нь бол хулгайн үхэр гэдгийг нь Л.Н, н.Г хоёр мэдэж байсан. Л.Н надтай уулзахдаа холоос тууж ирсэн юм уу, ойроос тууж ирсэн юм уу гэж асуухаар нь би холоос тууж ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/,

-Сэжигтэн Д.Гы “...2021 оны 6 дугаар сарын 30-н өдөр өглөө н.Самбуу над руу залгаад найзад нь 2 үхэр хүн бэлэглэсэн харж байгаач гэж гуйхаар нь за гэж хэлсэн чинь н.Самбуу ахиад залгаад би Дарцагтын ард явж байна, миний машин шаварт хий эргээд танайх руу яваахгүй байна, чи цаанаас нь тосоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад явган алхаад хөтөл гараад очтол байхгүй байхаар нь хүлээж байтал 16 тооны үхрийг н.Самбуу явган, Т.Г хээр морьтой туугаад ирж байсан. Тэгээд би 2 үхэр гэсэн чинь яасан бэ би олон мал харж чадахгүй шүү, чи энэ үхрээс өөрөө сонгоод ав гэж хэлэхээр нь би саарал зүсмийн сувай үхрийг нь авлаа гэж хэлсэн. Юун үхэр хаанаас аваад ирэв ээ гэж хэлсэн чинь Т.Г Батсүмбэрээс хөөж ирлээ, энэ үхрүүдийг удахгүй авч явна гэж хэлсэн. Тэгээд би туугаад гэр рүүгээ яваад малын хашаандаа оруулаад маргааш нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ногооныхоо хашаа руу оруулсан. Би н.Самбуугаас тэр өдөр 2 үхэр нь тугалтай үхэр юм биш үү сүү нь гоожоод байна шдээ гэж хэлсэн чинь жоохон байж байгаад над руу залгаад гаргахаар болчихлоо гэж надад хэлэхээр нь сумын төв орж н.Самбууг эхнэртэй нь аваад гэртээ хонуулаад маргааш нь н.Самбуу бид хоёр надад өгсөн саарал үхэр болон улаан халзан ягаан үхрийг алаад махыг Улаанбаатар хот руу хүргэн ах н.Зоригтбаатартай хамт машинтай нь зөөвөрлөхөөр болсон. Тэгээд би сумын малын эмчид хүнээс авсан, би өөрийнхөө мал гэж бичүүлээд гарал үүслийн бичиг гаргуулж аваад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд би авч явсан махаа 1 кг-ийг нь 7000-8000 төгрөгөнд бодоод хувь хүмүүст тарааж өгсөн. Би нөгөө хүмүүсээ сураглавал олж болно. Би махаа зарахдаа хүргэн ах н.Зоригтбаатараар автомашиныг нь бариулаад хамт явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-71 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/188 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 74-90 тал/,

-Хохирогч П.Бгийн дахин өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 29-нд ээлжийнхээ амралтаар ирээд гэртээ амарсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө манай эхнэр үнээгээ саагаад бэлчээрт нь явуулсан. Тэр өдрийнхөө орой манай үхрүүд аль нь ч ирээгүй. Тэгээд санаа зовоод 2021 оны 6 дугаар сарын 30-ны шөнө ширүүн бороо орж байсан болохоор айлын хашааны гадаа хонож байгаа гэж бодоод үхэртээ яваагүй. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 00 минутын үед манай эхнэр бид хоёр босоод том хүү н.Д унтсан байхаар нь сэрээгээд үхрийнхээ бэлчиж яваа газар руу үхрээ байвал олоод ир гээд явган явуулсан. Цаг гучин минут болсны дараа үхэрнүүд байхгүй байна гээд буцаад манай хүү хүрээд ирсэн. Тэгэхээр нь хүү бид хоёр явган байсан болохоор урд айлынхаа машиныг гуйсан боловч машин нь эвдэрсэн гээд өгөөгүй. Дараа нь манай гэрийн доод талд байдаг. н.Баасандорж гэх айлаас машинтай хамт яваад урдаасаа хойшоо Баянчандмань чиглэлтэй үхрээ хайгаад явсан. 52-ын даваа 49-ийн айлууд 60-ын даваагаар хайгаад олоогүй. Тэгээд машины эзэн н яваад манайхаас дээшээ өгсөөд н.Алтангэрэл гэдэг таньдаг айлдаа мотоциклийг нь гуйгаад цааш эрлээ үргэлжлүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 01-ний 16 цаг өнгөртөл хайгаад олоогүй. Тэгээд дүү н.Энхтүвшингээс машинаа хүргүүлж гэртээ авчруулаад үргэлжлүүлж эрлээ хайсан. Тэгээд шөнө харанхуй болтол хайгаад олоогүй. Тэгэд маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг 00 минутаас эрлээ эхэлсэн бөгөөд 7 худгийн хөндийгөөр дүүрэнгийн айлуудаар 60-ын даваагаар байх боломжтой бүх газраар хайсан. 2021 оны 7 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед манай үхрүүдтэй нэг өдөр алга болсон Ш.Ш цуг нийлж хайхаар шууд эмээлт орсон. Н.Шийн үхэрнүүдийг давхар хайлцаж байсан н.Содномбалжир гэх хүнээс хавцгайтын эхэнд танай үхэртэй адилхан ижил зүсмийн үхэрнүүд хоёр хоногийн өмнө явж байсныг харсан. Гэвч тодорхой таниагүй гэж хэлсэн. Тэр үед Н.Ш бид хоёр хавцгайтаар хайя гэж яваад ирж байтал 30 минутын дараа Н.Шийн утас дуугараад алдсан үхэрнүүд айлын хашаанд бас зүс тэмдэг нь адилхан үхэрнүүд байна гэж н.Содномбалжир утсаар хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлагыг нь мэдээлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 21-22 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 23 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 24 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/187 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 53-62 тал/,

-2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 95 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.З “...Манай эхнэрийн дүү н.Г нь залгаад манай сумын хүний мал байгаа юм зөөж Улаанбаатар хот руу оруулах гэсэн чинь унаагүй болчихлоо тээвэрлээд өгөөч гэж гуйхаар нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр очиж 3 үхрийн мах ачаад Улаанбаатар хот руу оруулж өгсөн. Хэрэв миний автомашиныг улсын орлого болгох юм бол би банк бусад төлсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108 тал/,

-2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 123-131 тал/,

-2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 132-134 тал/,

-Шүүгдэгч Т.Н яллагдагчаар өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед над руу 94898903 дугаараас Т.Г залгаад Батсүмбэр сумаас өрөндөө хэдэн үхэр авсан юм. Үхэр харах хүн олоод өгөөч, би дарцагтын ар дээр ирчихсэн байна хүрээд ир гэж хэлэхээр нь би тусалчихая гэж бодоод дарцагтын ар дээр очтол Т.Г хээр морьтой 16 тооны үхэр хөөчихсөн явж байсан. Тэгээд би н.Г руу залгаад Т.Г хэдэн үхэр хараад өгөөч гэж байна гэж хэлтэр н.Г зөвшөөрсөн. Тэгээд н.Гыг гараад ир гэж хэлээд Т.Г хээр морьтой ганцаараа үхрүүдээ хөөгөөд хөтөл дээр гарсан. Н.Г, Т.Г бид гурав Хавцгайтын хөтөл дээр уулзаад Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво гурвуулаа хувааж уугаад н.Г гэр рүүгээ нөгөө үхрүүдийг туугаад Т.Г бид хоёр гэр гэр рүүгээ явсан. Т.Г утсаар ярих үедээ надад пиво аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр пивийг авч очсон юм. Т.Г нь н.Гд уг үхрийг харж өгсний хариуд 1 үхэр өгсөн юм. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр н.Г манайд ирээд үхэр янзлалцаад өгөөч гэхээр нь н.Гых руу очоод орой бид хоёр ганц, хоёр пиво ууж байгаад тэндээ хоноод 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө бороо орж байхаар нь бороо зогсохыг хүлээж байгаад Т.Гийн тууж ирсэн 16 тооны үхрээс 3 бүдүүн үхрийг нь алж янзалсан. Тэр гурван үхрээс 1 үхрийг нь н.Г харж өгсөн хөлсөндөө авсан байсан юм. Нөгөө 2 үхрийг нь Т.Г 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр над руу ... дугаараас залгаад янзлаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд алж янзалж өгсөн юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11 тал/,

-Г.Тын “...2021 оны 7 дугаар сарын 01-ний үдээс хойш н.Г ахынд айл хэсч очиход ногооны хашаанд нь 10 гаран тооны үхэр хашаатай байхаар нь би ямар учиртай үхэр гэдгийг нь асуусан чинь н.Г ах манай найз өрөндөө Батсүмбэр сумаас авч ирсэн гэсэн. Ахыг нь долоо хоног хараад өгөөч гэхээр нь байлгаж байгаа юм гэж хэлсэн. Тэр үхрүүд дотор тугалтай байрын 2 үнээ байхаар нь тугалтай үнээ хүнд өгнө гэж юу байсан юм бэ хулгайн үхэр юм биш биздээ гарал үүсэл байгаа юм уу гэж асуусан чинь н.Г гарал үүсэл нь байгаа гэсэн ах нь гарал үүслийг нь харж байгаад 2, 3 бяруу нь ах нь гайгүй үнээ болгоод авчихдаг юм уу гэж ярьж байсан. н.Г ахын ярьж байгаагаар анх Л.Н гэдэг хүн л авч ирсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13 тал/,

-Гэрч С.Н “...2021 оны 7 дугаар сарын эхээр үдээс хойш н.Гыд өөрийнхөө үхрийг сураглаад гэрт нь очсон чинь н.Г гэрийнхээ арын тариалангийн талбайн хашаанд 10 гаруй тооны үхэр хашчихсан харагдаж байсан. Тэгээд би н.Гаас ямар учиртай үхрүүдийг нь асуусан чинь манай найз харж бай гэсэн юм 3 үхрийг нь янзлах гэж байгаа юм, үлдсэн үхрийг нь намайг авбал ав гэхээр нь би 500.000 төгрөгөөр авах гэж байгаа юм. 3 том үхрээс нэгийг нь надад өгсөн юм, нөгөө хоёр үнээг нь алж зарах гэж байгаа гэсэн гайгүй сүүтэй үхэр юм шиг байна лээ, та өөр үхрээр сольж авбал авахгүй юу гэж хэлэхээр нь би энэ үхэр нь гүйгээд явчихвал эрэл сурал болох байх гэж бодоод сольж аваагүй юм. Тэдний хашаанд тэр үхрүүд хэд хоносныг мэдэхгүй. Тэрнээс хойш маргаа бил үү нөгөөдөр нь цагдаа нар ирчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15 тал/,

-Гэрч Ч.Г “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр орой Д.Г Засаг даргын Тамгын газар дээр ганцаараа сум хөгжүүлэх сангийн зээлээ төлөх гэсэн юм шүүхийн шийдвэрээс над руу ярьсан, би үхэр нядалсан юм, гарал үүслийн бичиг авах гээд гэхээр нь н.Гантулга эмчтэй ярь гэж хэлээд н.Гантулга эмч рүү залгаж өгсөн юм. Тухайн өдөр эмч хөдөө ажилтай явчихсан байсан юм. н.Гантулга эмч над руу утсаар н.Г үхрийн алсан юм байна. Та гарал үүслийг нь бичээд өгчихөөч гэж хэлэхээр нь программ дээр шивээд өгчихсөн юм. Би хулгайн мал гэдгийг нь мэдээгүй, н.Г өөрийнхөө малыг л алж янзалчхаад авч явж байгаа юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17 тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 18-21 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 22-27 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 53-58 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Яллагдагчид холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 59-61 тал/,

-Д.Гы яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.О дуудаад ирчихсэн. Прокурорын газрын үүдэнд дүү Д автомашинд сууж байхдаа Т.Гтой ярилцсан. Надад манай өмгөөлөгч Б.Баярмагнай Т.Г чамайг анхнаасаа энэ хэргийн талаар мэдэж байсан гэж хэлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Гоос өөрөөс нь энэ талаар сонсохоор ярилцсан юм. Тэгтэл Т.Г намайг анхнаасаа мэдээгүй байсан, манай өмгөөлөгч энэ хүн чинь мэдэж байсан юм биш үү гэхээр нь би анхнаасаа мэдээгүй байсан биздээ гэж хэлтэл Т.Г чи анхнаасаа мэдээгүй байсан, харин Л.Н мэдэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 93 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2360 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн файл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн тодруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн бүтцэд өөрчлөлт ороогүй байна. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд хадгалагдаж байгаа “voice003” гэсэн нэртэй бичлэгт хүмүүсийн хоорондоо ярих үгсийн дараалал, утга агуулга тогтоох, ярианы өнгө уурласан, уйлсан, заналхийлсэн ярианы утга агуулгыг тодорхойлох, текст хэлбэрт оруулах нь дуу авиа, техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд хадгалагдаж байх “voice003” гэсэн нэртэй бичлэгт харилцан ярьж байгаа Т.Гы гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан .....регистрийн дугаартай Т.Гы дуу авиатай давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 98-100 тал/,

-2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 130-134 тал/,

Шүүгдэгч Д.Гы яллагдагчаар өгсөн: “Би уг хүчингүй болгосон тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолд миний болон манай эхнэр 3. Ө өмнө өгсөн мэдүүлгийг буруу гуйвуулж бичсэн байна гэж үзэж байна. Тийм учраас уг хүчингүй болгосон тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй санал нийлэхгүй байна. Би тухайн үхрүүдийн хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй байж байгаа ийм хэрэгт холбогдсон. Тийм учраас миний үйлдлийг дахин хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Төв аймгийн Баянчандмань суманд 2013 онд шилжиж очсон юм. Тэрнээс хойш Н гэх хүнтэй танилцаж байсан. Харин Г гэх хүнийг таньдаггүй байсан. Тухайн хэрэг болохоос өмнө Н найз гээд Н гэрт тааралдаж байсан тэгээд танилцсан. Тэрнээс Н, Г нартай ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Н надад өмнө нь намар болтол чамаар 3 тооны үхэр маллуулая гэхээр нь би тэгээ тэг гэсэн. Гэтэл 2021 оны 6 сарын 30-ны өглөө үүрээр 07 цагийн үед Н надруу залгаад, найз нь нөгөө үхрээ хөөгөөд ирлээ тосоод аваачээ найзынх нь хөл өвдөөд байна гэхээр нь би орондоо хэвтэж байгаад босоод хаана байгаа талаар нь асуугаад Намсамбуугийн өөдөөс очсон. Тухайн үед Н нь манайхаас 2-3 орчим км зайд явж байсан би өөдөөс нь явган явж очсон. Очиход Н, Г хоёр 10 гаран тооны үхэр хөөчихсөн явж байсан. Тэгээд би Нд хандан чи надаар 3 тооны үхэр харуулна гэсэн юун олон үхэр вэ гэхэд Н энэ үхрүүдийг 2-3 хоног хараад өгчих чамд хөлсөнд нь нэг тооны үхэр өгнө гэхээр нь би зөвшөөрөөд би нөгөө үхрүүдийг нь хөөгөөд гэрлүүгээ явсан. Харин Н, Г хоёр буцаад явган алхаад явсан. Би тухайн үед Гоос энэ юун үхэрнүүд юм бэ гэж асуухад Г Батсүмбэр сумаас хүнээс өрөндөө авсан үхэр байгаа юм гэж байсан. Тэр үед Н машинаа доор саварт суулгаад суулгаад үлдээчихлээ гэж хэлж байсан. Яг ямар өнгийн ямар маркийн машин байсныг мэдэхгүй. Над дээр ирэхдээ Н явган харин Г морьтой үхэр хөөгөөд явж байсан. Тэгээд надад үхрүүдээ өгчихөөд буцаад явсан. Би тухайн үхэрнүүдийг хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй. Би үхэр авах гээд Н, Г хоёр дээр ирэхэд Н ачааны машинтай явж байгаа, шаварт суулгачихсан гэж байсан. Тэрнээс тийм машин ийм машин гэж огт хэлээгүй би тухайн машиныг нь ч хараагүй. Тэгээд надад үхрээ өгчихөөд л Н, Г хоёр буцаад явсан. Миний танилцсан прокурорын хүчингүй болгосон тогтоол дээр намайг 2 тооны үхэр алж авч явсан гэж тусгасан байна. Би тухайн хоёр тооны үхрийг алж авч яваагүй. Харин Н намайг зараад өгөөч гэхээр нь би Н гуйлтаар тухайн хоёр тооны үхрийн махыг нь болон надад үхэр харж өгсөн гээд хөлсөнд нь өгсөн 1 тооны үхрийг гаргаад махыг хамт авч яваад зарсан юм. Тэрнээс би өөрөө гаргаж зарсан зүйл байхгүй. Н өөрөө л заруулсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 13-15 дугаар тал/,

 

Шүүгдэгч Т.Гийн яллагдагчаар өгсөн: Н бид хоёр нилээн хэдэн жилийн өмнө танилцсан найзууд байгаа юм. Харин Гыг Н гэрт ирсэн байхад 1-2 удаа таралдаж танилцаж байсан. Найз нөхдийн харилцаа холбоотой. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Н надруу утсаар яриад надад мөнгө хэрэг болоод байна хэдэн үхэр хулгай хийе би авах хүнийг нь олчихсон байгаа гээд бид хоёр ярилцаад би 2021 оны 6 сарын 30-ны өглөө адуундаа явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 49 гэх газраас 16 тооны үхэр хөөгөөд Дарцагтын ар гэх газарлуу явсан. Намайг замд Н цагаан өнгийн дугаарыг нь мэдэхгүй байна маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй угтаж аваад би мориороо, Н унаж явсан цагаан өнгийн машинаараа туугаад явсан. Явах замдаа Н унаж явсан машин шаварт суугаад Н машинаас замдаа үлдээгээд бид хоёр цааш үхэр туугаад явж байхал урдаас Г явган угтаж авсан. Тэр газар Н нэг 2 литрийн том пиво өврөөсөө гаргаж ирээд Н, Г бид гурав тухайн пивийг хувааж уусан. Тэр үед Г 3 тооны бүдүүн үхэр буюу улаан халзан үнээ, ягаан үнээ, саарал гунж гурвыг би авна гээд зүсэлж аваад тухайн 16 тооны үхрийг бүгдийг нь хөөгөөд явсан би морьтойгоо буцаад гэрлүүгээ явсан Н мөн буцаад явсан. Н намайг үхэр хөөж явхад тосохдоо цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж тосож үхэр хөөж явсан. Харин машин нь замдаа шаварт суугаад замдаа үлдээсэн би яг ямар дугаартай байсныг мэдэхгүй байна. Тиймээ Н 2021 оны 6 сарын 29-ний өдөр надруу ярьсан юм. 94110262 дугаарын утсаар миний 94898903 дугаарын утасруу залгаж надад мөнгө төгрөгний хэрэг байна машин тэргээ солих гэсэн юм чи хэдэн үхэр туугаад ир би өөдөөс чинь тосоод авъя авах хүн нь бэлэн байгаа гэж хэлсэн. 2021 оны 6 сарын 29-ний өдөр надруу Н 2 удаа залгаж ярьсан харин 2021 оны 6 сарын 30-ны өдөр олон удаа залгаж ярьсан. Би тэрийг мэдэхгүй. Н өөрөө тийм цагаан өнгийн ачааны машин байхгүй. Би бодохдоо хүний машин унаж ирсэн байх гэж бодсон. Би тэр машиныг огт ашиглаагүй морио унаж явсан. Тиймээ бид, хоёр 2021 оны 6 сарын 29-ний өдөр үхэр хулгайлах талаар утсаар ярьж үгсэн тохиролцсон. Г хулгайн үхэр гэдгийг мэдсэн. Бид гурав хөтөл дээр пиво ууж байхад би Гд хулгайн үхэр гэдгийг хэлсэн. Тэгээд 3 тооны үхэр зүсэлж авсан. Би үхэр нядалсан зүйл байхгүй мөн үхрийн мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Г, Н нарын нядалж борлуулсан 3 тооны үхрийг бид гурав тус бүр 1 сая төгрөг эгч хохирлыг барагдуулсан. Бусад үхрийг нь биет хэлбэрээр нь зүсээр нь өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 17-18 дугаар тал/,

Шүүгдэгч Л.Нгийн яллагдагчаар өгсөн: Би тухайн үед буюу 2021 оны 6 сард ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй очоогүй. Г намайг утсаар дуудаад байхаар нь би Төв аймгийн Баянчандитай сумын төвөөс замын унаагаар очсон. Би өөрөө ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй очсон зүйл байхгүй. Би Буяа гэх хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би тийм мэдүүлэг өгөөгүй. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй. Тухайн үед надаас мэдүүлэг авсан мөрдөгч өмгөөлөгч байлцуулаагүй мэдүүлэг авсан. Би тухайн үед юу бичсэнийг нь мэдэхгүй мэдүүлэг дээр гарын үсэг зурсан. Би тухайн үед өгсөн мэдүүлэгтэй уншиж танилцаагүй. Би Буяагийн цагаан өнгийн маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон гэсэн мэдүүлэг өгөөгүй. Би тухайн үед Г дээр очих гээд зам дагаад алхаад явж байтал замын унаа таараад би суугаад замдаа буусан. Би яг ямар маркийн ямар өнгийн тээврийн хэрэгсэл байсныг санахгүй байна жолоочийг нь огт танихгүй. Би ийм мэдүүлэг өгөөгүй энэ талаар мэдэхгүй байна. Би энэ талаараа шүүх хурал дээр үнэнийг хэлсэн. Би шаварт суусан зүйл байхгүй мөрдөгч яагаад ингэж бичсэнийг мэдэхгүй байна. Би замын унаагаар ганцаараа Г дээр очсон. Би Гийг хулгайн үхэр ту ж явсныг мэдээгүй Г өөрөө надад миний үхэр байгаа юм гэж хэлсэн. Би урьд өмнө нь ямар нэгэн тээврийн хэрэгсэлгүй байсан. Би одоогоос нэг сарын өмнө буюу 2023 оны 2 сарын дундуур хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөх гэж 61-99 ТӨҮ улсын дугаартай хюндэй К5 маркийн машин худалдаж авч өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэрнээс өмнө миний нэр ямар нэгэн бүртгэлтэй болон бүртгэлгүй тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Би Г гэх хүнтэй урьд өмнө нь нэг багт ойролцоо саахалт амьдардаг байсан танилууд байгаа юм. Тэрнээс ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Мөн ямар нэгэн өш хонзон өр авалгын асуудал байхгүй. Би Гийг хулгай хийсэн эсэхийг мэдээгүй. Г анх утсаар ярихдаа би хүнээс өрөндөө үхэр аваад туугаад явж байна миний ам цангаад байна ундаа ус дөхүүлээд өгөөч гэхээр нь би сайхан сэтгэл гаргаж юу ч бодолгүй очсон юм Би хулгай хийгээгүй гэдгээ чин үнэнээр нь хэлж байна. Гийг яагаад болсон асуудлын талаар үнэнээ хэлэхгүй өөр өөр мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Гийг би хулгай хийхэд нь оролцоогүй юм. Мөн би Буяа гэх хүнийг танихгүй манай хамаатан садан болон манай суманд ойр орчим Буяа гэх хүн огт байхгүй би танихгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 20-21 дүгээр тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус шинжлэн судлав.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

 Улсын яллагчийн санал: ... Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын.... гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн 2 П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан болох мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хэргийн тухайн шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Харин шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр суурьтай оролцож байгаа. Иймд шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Г, Л.Н нар нь 48 цаг буюу 2 хоног, Т.Г 146 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хээр зүсмийн морийг битүүмжилсэн. Хээр зүсмийн морь нь 807.500 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үнэлэгдсэн үнийг дүнг гаргуулах, 63-03 дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн. Хохирогч П.Бд 10 740 100 төгрөг, Ш.Шт 7 706 000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлөгдсөн байна...гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У: ...Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Д.Гы өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Д.Г нь Л.Н, Т.Г нарын бүлэглэн хулгайлж авчирсан малыг хулгайлах гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдээгүй улмаас хэд хоног маллахаар олны нүдэн дээр, ил задгай, хашаандаа бэлчээрлүүлж байсан. Хулгайлагдсан мал гэдгийг мэдээгүй. Мэдэх боломжгүй байсан. Мөнгөний хэрэг гарахад өөрт нь зүсэлж өгсөн үхрийг хашаандаа гаргаж Улаанбаатар хотод худалдан борлуулсан. Прокурор нар Д.Гы үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, мэдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэн удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байдаг. Улсын яллагч Т.Гийн мэдүүлгээр Т.Гы үйлдэл тогтоогдоно гэж байна. Түүний мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт байхгүй байна гэсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Гийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар нотлогдвол яллах нотлох баримт болж болох байсан. Шүүгдэгч нарын оролцоог тогтоогоогүй. Шүүгдэгч Л.Нгийн мэдүүлэгт Д.Г мэдээгүй байсан гэдэг. Харин Т.Г нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Батаа гэдэг өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөхдөө Д.Г ерөөсөө мэдээгүй юм аа гэдэг. Харин 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Н.Э өмгөөлөгчийг авснаар өөр мэдүүлэг өгдөг. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 32.1 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч бид нар мэтгэлцэж шүүх хуралд оролцож байна. Харин гуравдагч этгээдийн эрхийг хүндлэх үүрэгтэй байдаг. Гэтэл өмгөөлөгч нь Л.Н, Д.Г буруутай гэж явсаар байгаад миний үйлчлүүлэгчийг татан оруулж ирж, эрх зүйн байдлыг дордуулсан. Давж заалдах шатнаас Д.Гыг гэм буруутай байна гэж хэлдэггүй. Харин нарийвчлан шалга л гэдэг. Өнөөдөр шалгаад гурван яллагдагч нараас нэг нэг мэдүүлэг аваад, тээврийн хэрэгслийн лавлагаа авсан байна. Өөр зүйл хийгээгүй. Тийм учраас Д.Гыг гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо харагдахгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Гы үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэм буруугийн дүгнэлтээ бичгээр мөн бичсэн байгаа. Үүнийгээ шүүхэд гаргаж өгнө. Хэрэгт авагдсан баримтуудаар Л.Н Т.Г руу мөнгө хэрэгтэй машинаа солино гэж 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ярьсан үйл баримт тогтоогддог. Т.Г хэдэн үхэр байна гээд Л.Н руу ярьсан нь маргаангүй тогтоогддог. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үхрүүдийг хулгайлаад авчирсны дараа тухайн газар Д.Гыг утсаар дуудсан байдаг. Ил задгай талбайд харж байсан. Ажлын хөлсөнд нэг үхэр өгнө гэсэн учраас нэг үхрийг нядалж зарснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ чинь тусдаа асуудал шүү дээ. Шүүгдэгч Т.Г тогтворгүй олон мэдүүлэг өгч ирсэн. Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг төгссөн байхад Д.Г ирсэн байна гэж дүгнэдэг. Нэмэлт ажиллагаагаар Д.Гы үйлдэл, оролцоо байна уу шалгаад ир гэхээр хийсэн ажил нь дөрвөн ажиллагаа байгаа юм. Гэмт хэрэгт яаж хамтран оролцсон гэдэг нь тодорхойгүй байна. Бүлэглэсэн л гээд байгаа юм. Жишээ нь  нэг захиалаад нэг нь гүйцэтгэгддэг ч юм уу тийм зүйл байхгүй байна. Энэ бол үнэхээр хангалтгүй байна. Тийм учраас Д.Гы үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э: ...Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаанаас гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Яллах дүгнэлтэд бичсэн байгаа. Өмнө нь шүүх шийдвэрлэхдээ энэ байдлыг харгалзан үзэж ял оногдуулж байсан. Миний үйлчлүүлэгч бусдын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг илчлэхэд тусалсан. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирлоо төлсөн байгаа. Эхнээсээ би хулгай хийсэн гэдгээ хэлдэг. Гэмт хэрэг хэзээ төгссөн бэ гэдэг дээр байнга маргадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Хохирол учруулаад, хор уршиг учруулсан байхад гэмт хэрэг төгсөнө гэж ойлгож байна. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Харин 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Хэргийн газрын үзлэг дээр хор уршиг, үр дагавар хаана гараад байна. Гэмт хэрэг хор уршиг учирснаар төгссөн гэж үзэж байна. Д.Г нядлаад сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөд байна шүү дээ. Улаанбаатар хотод махыг нь борлуулаад байна шүү дээ. Энэ нь гэмт хэргийн төгсөл биш үү? Д.Г хэлж байна. 7 хоногийн өмнө Н над руу ярьж байсан. Урьдчилан үгсэн тохиролцоод байна. Шунал хөдлөөд би нэг үхрийг нь авсан гэж байна. Хулгайн гэмт хэргийн сэдэлт нь шунахай байдаг. Өөрөө ийм л зүйл ярьдаг. Гэтэл Э өмгөөлөгч шийдсэн юм шиг яриад байна. Үүнийг шүүх шийдээд өнөөдрийг хүрсэн. Ёс зүйтэй хуулиа барьж, шударга оролцмоор байна. н.Урангэрэл өмгөөлөгч шинжлэн судлуулж байгаа материалаа өөрийн цаас хараад яриад байх юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаа харж ярих ёстой биз дээ. Машин дотор ярьсан яриаг та нар яагаад нууцаар бичсэн байдаг юм. Хэрэгт ийм баримт байхгүй шүү дээ. Улсын яллагч морины үнийг гаргуулах гэж байна. Хэнээс гаргуулах талаар тодорхой болгох хэрэгтэй байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон... гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н: ...Өнөөдрийн шүүх хуралд Л.Нгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн хувьд хамгийн сүүлд шүүхийн шатанд өмгөөлөгчөөр оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцоогүй. Манай үйлчлүүлэгч бичиг үсэг мэдэхгүй. Шүүхийн шат хүртэл өмгөөлөгчгүй оролцож байсан. Л.Нгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанууд удаа дараа хийсэн боловч тухайн хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь нотлогдохгүй, эргэлзээ төрч байна. Прокурор Х.Оюунцэцэг Л.Нгийн үйлдлийг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Э өмгөөлөгч хэл байгаагаар манай үйлчлүүлэгчтэй  утсаар ярьсан асуудал гэж байна. Тэгвэл дөрвөн хавтаст хэрэгт Л.Нгаас Т.Г руу ярьсан үйл баримт байхгүй. Энэ дугаараас тухайн өдөр өөрийн амьдарч байсан газраас дарцагтын ам хүртэл 9 километр газраа юм. Н.Балдандаваа, н.Шийн үхэр алдагдсан гэх газраас ямар нэгэн утсаар ярьсан баримт байхгүй байна. Т.Г өөрийн аавын эзэмшлийн морийг унаад дарцагтын ар гэх газарт ирээд Л.Нг гуйсан байдаг. Манай үйлчлүүлэгч монгол хүний сайхан сэтгэлээр пиво аваад ир гэхээр нь аваад очсон. Хамгийн сайн найз гээд Д.Гыг дуудсан. Д.Г, Л.Нгийн хувьд гэмт үйлдлээрээ нэгдэж оролцсон гэх ямар ч боломж байхгүй. Үнэхээр хулгай гэдгийг мэдээгүй. Хамгийн сүүлийн яллах дүгнэлт 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 147/б гэж үйлдэгддэг. Нотлох баримтын талаар үзэхэд Л.Наранхүүгийн яллах дүгнэлтэд Л.Нг ямар ямар үйлдлээр, нотлох баримтаар яллаад байгаа нь үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан, хашаанд үзлэг хийсэн баримтууд байдаг. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байдаг. Т.Гийн 16 тооны үхрийг тууж явсан аавынх нь эзэмшлийн морийг битүүмжилсэн тогтоол байдаг. Гэрч гээд дөрвөн хүн байдаг. Энэ гэрчүүд хулгай хийсэн үгүйг гэрчлэх гэрчүүд биш. Үүнийг шүүх үнэлээд 2023 оны 6 дугаар сарын 23-ны 256 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайн гэмт хэрэг төгссөн байна. Төгссөний дараа Л.Н, Д.Г нар ирсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь Л.Н нь Д.Гыг утсаар дуудсан талаар мэдүүлдэг боловч энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны 65 дугаартай магадлалаар нарийвчилж шалга гэдэг. Гэтэл Л.Нг машинтай юу, үгүй гэдгийг асуугаад, гурван шүүгдэгчээс нэг нэг мэдүүлэг авсан, албан тоот авсан, лавлагаа авсан байдаг.Ямар нэгэн утасны талаар лавлагаа аваагүй. Огт шалгаагүй. Сүүлийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг надад танилцуулаагүй. Л.Наранхүү прокурорын сул байсан. Яллагдагч, шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгөх албагүй. Т.Гийн мэдүүлгээр хоёр хүн татагдаад орж ирсэн байдаг. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн 16 дугаартай тогтоол байгаа. Тус тогтоолын 1.4 дэх заалт дээр яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой ч гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй. Тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж байгаа тухайн хэрэгт цугларсан нотлох баримтаар заавал харьцуулна гэж заасан. Хэрэгт харьцуулаад байх нотлох баримт зүйл байхгүй. Ганцхан Т.Гийн зөрүүтэй мэдүүлгээс энэ 2 хүний хувь заяа яригдаад орж ирж байна. Л.Н яаж бүлэглэсэн юм. Хамтарсан юм уу, хатгасан юм уу хамжсан юм уу, зохион байгуулагч юм уу, гүйцэтгэсэн юм уу гэдгийг яллах дүгнэлтэд бичиж оруулж ирээгүй. Энэ хүний эрх ашиг 3 жил хөндөгдөж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.   

 

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарыг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарыг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд нь Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ...бүлэглэж, олон тооны мал хулгайлж..., гэх хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарыг бүлэглэж, машин механик ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн санал: ... Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т. Гт 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Л.Н, Д.Г, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна....гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У: ...Шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүндэлж байна. Гэхдээ бид гэм буруу дээрээ маргасан учраас улсын яллагчийн гаргасан ялын саналтай санал нийлэхгүй байна. Ял ялгамжтай байх ёстой. Гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, анх хэн санаачилсан, ямар хэлбэрээр оролцсон байдлыг харгалзан үзэх ёстой. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг шүүх харж үзээсэй...гэх дүгнэлтийг,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илчлэхэд тусалсан зэрэг нөхцөл байдал байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Н: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалаар заавал гэм буруутайд тооц гэсэн зүйл байхгүй. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа тууж ирсэн Т.Гт 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаад харин гэмт хэрэгт оролцсон эсэх нь эргэлзээтэй байгаа Л.Н, Д.Г нарт 2 жил 3 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь шударга ёсны зарчим алдагдаж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 5 хүүхэдтэй, бага насны 2-12 настай, хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргасан.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцлэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдний хувийн байдлыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг хэрэгт хамаарах бөгөөд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол, гэм буруугаа хүлээн зөвгщшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчилагджээ.

 

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанаар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохцуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн .... дугаартай хэрэгт шүүгдэгч Т.Гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг улсын орлого болгож, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг DVD, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон 148 хоногтойг, шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь тус тус цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Гнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Гийн 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Л.Н, Д.Гнарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн .... дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Г, Л.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Г.З эзэмшлийн “...” маркийн “...” улсын дугаартай 10.430.400 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Х.Т эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай хээр зүсмийн морины үнэлгээ болох 807.500 төгрөг, нийт 11.237.900 төгрөгийг шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нараас хувь тэнцүүлэн 5.618.950 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.З эзэмшлийн “...” маркийн “...” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Х.Т эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай хээр зүсмийн морийг тус тус битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

  1. Эрүүгийн .... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Т.Г нь 148 хоног цагдан хоригдсон, Л.Н, Д.Г нар нь энэ хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй тус тус 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Гт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж,  Л.Н, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, 13 тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН