| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02781/И |
| Дугаар | 102/ШШ2020/01974 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/01974
| 2020 06 17 | 102/ШШ2020/01974 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М............төр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух ......... овогт ..........ын ........... /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............тоот хаягт оршин суух ........... овогт ..........ийн ............. /РД: ......./,
Хариуцагч: ......... тоот хаягт байрлах ......... ХХК /РД: /........../ нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо, хариуцагч А.............., түүний өмгөөлөгч Б.Очирваань, хариуцагч ......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........, О............, өмгөөлөгч М.Чинзориг, гэрч Б............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д............ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэг, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д............ нь 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр ......... ХХК-тай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ......... орон сууцны хотхоны 1 дүгээр ээлжийн барилгаас 1 дүгээр орц, 5 дугаар давхарын ........ тоот 38.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м/к-ыг нь 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 61,600,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр 30,800,000 төгрөг, мөн гражийн 5,000,000 төгрөг, 20........ оны 8 дугаар сарын 27-ны өдөр 12,320,000 төгрөгийг дансаар, 20........ оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,160,000 төгрөгийг дансаар, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,160,000 төгрөгийг дансаар, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 6,160,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн. Байрны үнийн 50 хувийг урьдчилан төлсөн нөхцөлд автомашины дулаан зогсоол өгнө гэж гэрээнд заасны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч граж авахаар тохиролцсон. Захиалсан байр маань хугацаандаа ашиглалтад ороогүй, ......... ХХК-ийн захирал В.Болдын хүү Б............ тус компанинд менежерээр ажиллаж байсан ба түүнтэй уулзахад 2015 онд ашиглалтад орох боломжгүй гэж хэлсэн. Би үүнийг сонсоод нутаг руугаа буцсан. Тэгээд би 2016 оны 1 дүгээр сард тухайн байрны гадуур явж байгаа ашиглалтад орсныг мэдсэн ба өөрийн захиалсан ........ тоот орон сууцанд ороход А.............. нь өөрийн охин, эх О.Хашчулуун, дүү охиныхоо хамт нүүж орсон байсан. Тэгээд менежер Б............тэй уулзахад ... энэ байр бол танайх, эзэнгүйг чинь мэдээд наад улсууд чинь цоожны голыг нь солиод орсон байсан, одоо гаргана, танайх энэ байранд орох ёстой гэж хэлсэн. Тэгээд байрандаа орох гэтэл хариуцагч А.............. ... В.Болдоос 23 сая төгрөг авч байж гарна, В.Болд мөнгийг маань өгөхгүй байна гэх шалтгаар миний өмчлөлийн орон сууцыг одоо болтол хууль бусаар эзэмшиж байна. ......... ХХК нь А..............тай энэ байрны талаар огт гэрээ байгуулаагүй, тухайн орон сууцанд орохдоо Хашчулуун гэдэг хүний нэрээр орсон байсан. Иймд .......... /гэрээнд бичснээр/ одоо тус дүүргийн ....... дугаар байр буюу ........ орон сууцны хотхоны 1 дүгээр орц, 5 дугаар давхарын ........ тоот 38.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д............ намайг тогтоож, мөн орон сууцыг хариуцагч А..............гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч А..............гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон түүний өмгөөлөгч Б.Очирваанийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний ээж О.Хашчулуун нь 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ......... ХХК-тай орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ............ хотхонд 35.2 м/к талбайтай орон сууц захиалж, урьдчилгаа төлбөрт ........,723,000 төгрөгийг ........... тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг түрхүүр гардуулах үед 8 хувийн зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Ажил гүйцэтгэгчээс гэрээ байгуулаад хэд хоносны дараа энд барилга барих боломжгүй боллоо, бид танай урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж өгөх боломжгүй, харин Баянгол дүүргийн 22 дугаар хороонд ........ нэртэй орон сууц барьж байгаа, м/к-ийн зөрүүг нэмж төлөөд тэр байранд орох уу гэх саналыг ......... ХХК-ийн захирал В.Болд тавьсан. Түүний саналыг хүлээн зөвшөөрч 2014 оны 11 дүгээр сард ........ хотхоны очиж үзэхэд барилгын дотор заслын ажил хийгдэж эхэлсэн байсан. Бид гэрээг шилжүүлж хийх үү гэхэд О.Хашчулуунтай хийсэн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээг шилжүүлсэн гэж ойлгоорой, явцдаа гэрээг шинэчилнэ гэж хэлсэн. 2015 оны 1, 2 дугаар сард тухайн газартаа ирэхэд барилгын ажил явагдаагүй байсан, мөн 3 дугаар сард дахин ирэхэд барилгын хашаанд гэр барьчихсан баахан хүмүүс байсан, тэд захиалга давхардсан маргаантай, зарим нь шүүхээр явж байгаа талаар ярьж байсан. Энэ үед манай захиалсан орон сууцанд давхар захиалга өгсөн хүн гарч ирээгүй. 2015 оны 5 дугаар сард орон сууцыг эзэмшилдээ авсан иргэдээс орон сууцаа яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй тул яаралтай мөнгө шилжүүл гэсний дагуу ээж маань 12 сая төгрөгийн зээл авч над руу шилжүүлсэн. Би өөрийн биеэр очиж 2015 оны 5 дугаар сарын 14-нд 5 сая төгрөг, мөн 5 дугаар сарын 15-нд 5 сая төгрөг, 5 дугаар сарын 26-нд 5 сая төгрөгийг тус тус ......... ХХК-д бэлнээр өгсөн. 2015 оны 7 дугаар сарын 9-нд танай гэрээг шинэчилсэн ирж гарын үсэг зур, яаралтай мөнгө гэсний дагуу 3 сая төгрөгийг ээж маань мөн хүнээс зээлж бэлнээр өгсөн, гэрээнд гарын үсэг зурсан боловч компанийн зүгээс захирлаас гарын үсэг зуруулаад тамга даруулаад өгнө гэж хэлээд өгөөгүй. ......... ХХК-ийн зүгээс танайх ........ тоот орон сууц гэж менежер Үүрийнтуяа хэлсний дагуу 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дээрх орон сууцанд хадаг зүүж, гал голомтоо бадраасан. 2015 оны 10 дугаар сард айлууд байрандаа нүүж орж эхэлсэн. Бид 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцандаа орж, үүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. Анх нүүж ороход халуун хүйтэн ус байгаагүй, дулааны шугам холбогдоогүй, төвийн шугамыг тасалсан байсан ба оршин суугч бүр 600,000 төгрөг гаргаж дулааны шугамаа холбуулсан. 2015 оны 12 дугаар сарыг хүртэл айлууд усгүй байсан бөгөөд манай ээжийн ах О.Чулуунпүрэв өөрийн багаж хэрэгслээр В1 давхарын шугамыг засварлаж орон сууц хүйтэн устай болсон.
2016 онд манай орон сууцанд захиалга өгсөн гэх Д............ гэж хүн гарч ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-нд Болд утсаар ярьж танай өгсөн мөнгийг бүгдийг нь Д............ өгнө, байраа наад хүндээ суллаж өг гэж хэлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 16-нд Д............, В.Болд нар хамт 20 гаран сая төгрөгтэй ирж уулзсан, бидний урьдчилгаанд өгсөн мөнгөнд тэдний авч ирсэн мөнгө хүрэхгүй байсан тул би ... мөнгөө гүйцээгээд аваад ирээ, бид нар нүүхэд бэлдээд байж байя гэж хэлээд тавилгаа хураагаад 2 хоног хүлээсэн боловч дахиж ирээгүй. Нэхэмжлэгч Д............ нь орон сууцны мөнгийг бүрэн өгсөн гэдэг нь худлаа, ......... ХХК-д 20 гаран сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй боловч төлбөрийг бүрэн төлсөн гэх баримтыг мэхэлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ......... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О............гийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ......... ХХК-ийн хувьд иргэн Д............ гэх хүнтэй байгуулсан гэрээтэй холбоотой үйл баримттай маргахгүй. Гэрээ байгуулагдсан нь үнэн. В.Болдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан ... тус компанитай иргэн Д............ нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ........ орон сууцны хотхоны байранд захиалга өгч гэрээ байгуулсан нь үнэн, мөн иргэн О.Хашчулуун нь байрны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж чадахгүй нь гээд гэрээгээ амаар цуцалсан боловч урьдчилгаанд өгсөн мөнгөө авах зорилгоор Д............ийн захиалсан байранд хүчээр дайрч орсон. 2016 оны 11 дүгээр сард Д............ нь нөхөртэйгээ ирж уулзан граж худалдах-худалдан авах гэрээг шинээр байгуулж, байрны төлбөрийн үлдэгдэл 6,160,000 төгрөг, гражийн төлбөр болох 15,000,000 төгрөгийг тус компанийн өмнөөс иргэн О.Хашчулууны охин А..............д төлөхөөр харилцан тохиролцож аман хэлцэл байгуулж баримт үйлдсэн байдаг. Гэтэл Д............ нь ямар зорилгоор байрны мөнгийг бүрэн 100 хувь төлсөн мэтээр худал нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй, үнэн нийцэхгүй байна гэх тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага буюу манай компанид холбогдох шаардлагын тухайд гэвэл захиалагч Д............ орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлөөгүй тохиролдолд өмчлөгчөөр тогтоолгох эрх үүсэхгүй, энэ талаар ч гэрээнд тодорхой зохицуулсан заалтууд бий. Хоёрдугаар шаардлагын хувьд ......... ХХК-ийн 2 барилга барьж байсан. А..............гийн хувьд .........-д баригдаж байсан барилгад захиалга өгчихсөн байсан. Уг үйл баримтын талаар Болд тодорхой тайлбар өгсөн тул маргахгүй. .........-ы орон сууцны гэрээ А.............. төлбөрийг төлөхгүй удаасан учир гэрээ хэрэгжих боломжгүй болсон. А.............. төлбөрийг авах зорилгоор Баянгол дүүргийн байранд байгаа гэх Болдын тайлбарыг дэмжиж оролцоно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д............ нь хариуцагч ......... ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч А..............д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч ......... ХХК нь ... орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг Д............тэй байгуулсан нь үнэн, гэхдээ гэрээнд заасан үүргээ буюу орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлнэ. Д............ үнийг бүрэн төлөөгүй гэж, хариуцагч А.............. ... тухайн орон сууцанд ......... ХХК-ийн зөвшөөрлийн дагуу орсон. .........ы орон сууц захиалгын гэрээний дагуу ........ хотхоны орон сууцанд орсон нь үнэн. Бидний урьдчилгаанд өгсөн мөнгийг төлсөн тохиолдолд байрыг чөлөөлөхөд бэлэн гэж хэлсэн боловч төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д............, хариуцагч ......... ХХК-тай 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр 0020 тоот Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээгээр ......... байрны буюу ........ байрны ........ тоот 38.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны 1 м/к-ыг 1,600,000 төгрөгөөр, нийт 61,600,000 төгрөгөөр захиалж, гэрээ байгуулахад төлбөрийн 50 хувь буюу 38,800,000 төгрөг төлсөн, 20 хувь буюу 12,320,000 төгрөгийг 8 дугаар сарын 25-нд, 10 хувь буюу 6,160,000 төгрөгийг 10 дугаар сарын 25-нд, 20 хувь буюу 12,320,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орж түлхүүр гардаж авахдаа төлнө гэж тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгч Д............ нь орон сууцны төлбөрт 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр 35,800,000 төгрөгийг орон сууц захиалсан урьдчилгаа төлбөр гэх утгатайгаар бэлнээр, ......... ХХК-ийн........ тоот дансанд 20........ оны 8 дугаар сарын 27-нд 12,320,000 төгрөг, мөн 20........ оны 10 дугаар сарын 25-нд 6,160,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Б............гийн Хаан банкин дахь 503040........08 тоот дансанд 6,160,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 6,160,000 төгрөгийг орон сууцны төлбөр гэх утгаар бэлнээр, нийт 60,440,000 төгрөгийг төлсөн гэх баримтууд хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгчийн ... 20........ оны 7 дугаар сарын 29-ны өдөр төлсөн 30,800,000 төгрөг төлсөн ба үүн дээр гражийн 5,000,000 төгрөгийг, нийт 35,800,000 төгрөгийг бэлнээр төлсөн, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 6,160,000 төгрөг төлсөн гэх баримтыг Б............гээр хийлгэж авсан, мөнгийг бодитоор төлөөгүй гэх тайлбараас үзэхэд 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 35,800,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг, мөн 2016, 11 дүгээр сарын 16-ны өдөр 6,160,000 төгрөгийг тус тус орон сууцны төлбөрт төлсөн гэж үзэх үндэлслэлгүй байна. Харин нэхэмжлэгч Д............ нь хариуцагч ......... ХХК-тай орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төлбөрт 20........ оны 7 дугаар сарын 29-ний өдөр 30,800,000 төгрөгийг бэлнээр, ......... ХХК-ийн........ тоот дансанд 20........ оны 8 дугаар сарын 27-нд 12,320,000 төгрөг, мөн 20........ оны 10 дугаар сарын 25-нд 6,160,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Б............гийн Хаан банкин дахь 503040........08 тоот дансанд 6,160,000 төгрөг, нийт 55,440,000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын ордер, Хаан банкны дипозит дансны хуулгаар тус тус тогтоогджээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1-д орон сууцны нийт үнэ 61,600,000 төгрөг гэж тохиролцсон ба нэхэмжлэгч Д............ 55,440,000 төгрөгийг төлсөн, 6,160,000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй байна. Гэрээний 3.2-т Гүйцэтгэгч нь захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэн түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгнө, мөн 3.8-д Орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ......... ХХК байна., мөн 4.3-т Захиалагч нь орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд захиалсан орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэжээ. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д............ нь гэрээнд зааснаар орон сууцны үнийг одоог хүртэл бүрэн төлөөгүй тул түүнд тухайн орон сууцыг өмчлөх эрх үүсэхгүй буюу өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.
Хэдийгээр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ........ байрны ........ тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч А.............. эзэмшиж байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байх боловч хууль болон гэрээнд зааснаар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нэхэмжлэгч Д............т үүсээгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан нөхцөл байдал үүсээгүй буюу нэхэмжлэгч тухайн орон сууцнаас бусдыг албадан гаргахаар шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Д............ийн хариуцагч ......... ХХК-д холбогдуулан ......... байрны ........ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч А..............д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, албадан гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ
Хавтаст хэрэгт Дулаан зогсоол захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, гражийн төлбөр 15,000,000 төгрөг төлсөн талаарх бэлэн мөнгөний орлогын баримт /11-........, 15 дугаар тал/ авагдсан боловч нэхэмжлэгч Д............ нь дулаан зогсоолын талаар шаардлага гаргаагүй дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д............ийн хариуцагч ......... ХХК-д холбогдуулан гаргасан Б............ дугаар байр буюу ........ байрны ........ тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч А..............д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ МӨНХТӨР