Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024ШЦТ/299

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокрурор Б.Хосбаяр, шүүгдэгч Д.*******,хохирогч Ц.******* түүний өмгөөлөгч Д.Алимаа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******гийн *******д холбогдох эрүүгийн 2436000000259 дугаартай,178/2024/0246/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багт байх нийтийн байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар:*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх нийтийн байранд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ээжтэй муухай харилцлаа” гэх шалтгаанаар Ц.*******тэй маргалдаж  түүний зүүн чих орчимд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл   (хэргийн 2 дугаар хуудас)

-Хохирогч Ц.*******гиийн өгсөн...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед захаас ойр зуурын юм аваад гэртээ иртэл манай нийтийн байранд амьдардаг Мийгаа гэх охин манай гэрт орж ирээд намайг заамдаж аваад өшиглөж харааж зүхэж зодсон.Би арай гэж салж аваад цагдаа дуудсан... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

- Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 688 дугаартай...Ц.*******гийн биед зүүн чихний хэнгэрэгний цоорол гэх гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийгдсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас)

- Шүүгдэгч Д.*******гийн өгсөн...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгаас манай ээж түр хугацаагаар ирчихсэн байсан.Тухайн үед Ц.******* эгч манай ээжтэй харьцааны соёлгүй харьцахаар нь миний уур хүрээд баруун хацар хэсэг рүү нь алгадаад гэдэс рүү нь өшиглөсөн. Ц.******* эгчийн биед халдаж зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

-  Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай ...Ц.*******гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд  илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас) зэрэг баримтууд болно.

  Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр байх нийтийн байранд ээжийгээ өмөөрч тухайн байранд амьдардаг Ц.*******гийн биед халдаж чих орчимд нь гараараа цохиж  гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч М.Өмирбекийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн толгой хэсэгт гараараа цохисон үйлдэл нь  өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан байна.

2.3.Шүүгдэгчийн уур бухимдлаа барьж дийлэхгүй хохирогчтой  зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2.4. Иймд шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.Харин эмчилгээний зардал гарсан бол төлнө, сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрхгүй байна “ гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.******* түүний өмгөөлөгч Д.Алимаа нараас “ шүүгдэгч Д.*******гээс  эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулж авмаар байна” гэх тайлбар өгсөн.

3.4.Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),иргэний үнэмлэхний лавлагаа  (хэргийн 42 дугаар хуудас) иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа(хэргийн 43 дугаар хуудас), их дээд сургууль,коллежид суралцаж байгаа тодорхойлол (хэргийн 44 дүгээр хуудас),гэрч Ц.Баасан, Б.Нямгэрэл нарын мэдүүлэг (хэргийн 34-36 дугаар хуудас)зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд ял шийтгэлгүй, хохирогчид хохирол төлөөгүй,******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, -ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцдаг гэх хувийн байдал тогтоогдлоо.

3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогчид олгох,  сэтгэцэд учирсан хохирол 3,293,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох,шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

3.7. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд “ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна, би оюутан хүн. Сургалтын төлбөр, ээж аавынхаа эмчилгээний төлбөр гээд надад ийм хохирол төлөх боломжгүй” гэх утга бүхий тайлбар  гаргасан.

3.8.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь  эрүүл мэндэд учруулсан хохирол болон сэтгэцэд учруулсан хохирлын төлбөрөө гаргуулахыг хүсэж байна гэсэн ба хохирлын баримт ирүүлээгүй тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,шүүгдэгч Д.*******гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар 3,293,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******д олгох нь үндэслэлтэй байна.

3.9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

3.10.Шүүгдэгч Д.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.11.Шүүгдэгч Д.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Хохирогч нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар шүүгдэгч Д.*******гээс 3,293,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******д олгосугай.

8.Шүүгдэгч Д.*******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС