Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02012

 

2020 06 19

102/ШШ2020/02012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, ......... овогт Д-н............ /РД: ............/,

 

Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, .......... овогт ...........ын ......... /РД: ......../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........, өөрийн байранд байрлах ............,

 

Хариуцагч: ............, .........,

 

Хариуцагч: ...........тоот оршин суух, ............ овогт .........гийн .......... /РД: .........../-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д........., нэхэмжлэгч Д..........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.............., хариуцагч С...........ийн өмгөөлөгч Д.Идэрхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д........., Д.......... нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч Д........., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч..............ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д........., Д.......... нар иргэн Д.Энхтуяатай 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон, энэ зээлийг 3 удаа сунгасан. Мөн 2011 оны 5 дугаар сарын 29-нд 10,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, энэ зээлийг 16 сараар сунгасан. Зээлийн гэрээг байгуулсан өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй байж байтал Ц.Энхтуяа нь 2013 оны 10 дугаар сарын 25-нд нас барсан. Мөн түүнтэй хамт амьдарч байсан Б.......... нас барсан байдаг. Ц.Энхтуяа ............ тоот 3 өрөө орон сууцанд амьдарч байсан бөгөөд зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалсан байдаг юм. Бүрлээч Ц.Энхтуяа нь Цэрэнбат гэх хүнтэй сууж Ц.Энхцэцэг, Ц.Энхбаатар, Ц.Отгонцэцэг нарыг төрүүлсэн. Тэрээр Цэрэнбатаас гэрлэлтээ цуцлуулсны дараа Б..........тай 1995 онд гэр бүл болж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Ц.Энхтуяа, Б.......... нар нь С...........ээс охин С.Сарангэрэлийг албан ёсоор үрчилж авсан. Бүрлээч Ц.Энхтуяагийн төрүүлсэн хүүхдүүд болох Ц.Энхцэцэг, Ц.Энхбаатар, Ц.Отгонцэцэг, үрчилж авсан С.Сарангэрэл нарыг Ц.Энхтуяагийн эрх залгамжлагчаар тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг анхлан шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим хариуцагч нараас татгалзаж, шинээр хамтран хариуцагч татаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилсөн.

Үүнд: Ц.Энхтуяатай 2 удаа зээлийн гэрээ байгуулсан, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ............ тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар барьцаалсан. Ц.Энхтуяа нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б..........тай гэрлэлтээ батлуулсан ба Б.......... 2008 оны 12 дугаар сарын 8-нд нас барсан. Б..........гийн өв залгамжлагч нь Ц.Энхтуяагаас гадна хүүхдүүд болох С..........., С.Мягмарсүрэн, С.Мөнхтулга, өргөж авсан охин С.Сарангэрэл нар юм. Гэвч эдгээр иргэд одоог болтол өв залгамжлах хүсэлт гаргаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй ба өмчийг хүлээн авч, эзэмдэн удирдаж байгаа этгээд нь С........... болно. Хэдийгээр Ц.Энхтуяагийн өвлөх эрхийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон боловч тэрээр өвлөх эрхтэй, энэ эрхийнхээ дагуу Д........., Д.......... нарт орон сууцыг барьцаалж зээл авсан, зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм. Үүнээс гадна Ц.Энхтуяагийн хүүхдүүд болох Ц.Энхбаатар, Ц.Отгонцэцэг, Ц.Энхцэцэг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа Өвлөх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх тул өвийг хүлээж авах, авахгүй нь бидний эрх гэж мэдүүлсэн ба уг эрхээ олж авах талаар эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй ба өвийг дагаж ирэх үүргээс санаатайгаар татгалзаж байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., мөн 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэжээ. Гэтэл Ц.Энхтуяагийн өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсэг хэн нэгэнд өвлөгдөөгүй, өвийг хүлээн авах талаар хүсэлт гаргасан эсэх, өвлөх эрхээс татгалзсан эсэх нь тодорхойгүй буюу өвийг хүлээн авсан эзэн этгээд байхгүй байна. Өмнө нь тухайн эд хөрөнгийн өв залгамжлагчийг тогтоолгохоор шүүхэд хандаж байсан бөгөөд өвийг хүлээн авсан этгээд байхгүй, барьцааны эд хөрөнгийн өмчлөгч нь тогтоогдоогүй шалтгаанаар шүүхээс нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас татгалзсан. Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны иргэн Ц.Энхтуяад оногдох хэсгийг хүлээн авсан буюу өв залгамжлагч байхгүй байгаа тул Иргэний хууллийн 531 дүгээр зүйлийн 531.5-д Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно. гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйл Төрийн өмчид эд хөрөнгө олж авах, мөн 6 дугаар зүйлийн 4-д хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө; гэж зааснаар ............, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон иргэн С........... нарын өв залгамжлагдан шилжиж буй дээрх 3 өрөө орон сууцнаас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу 23,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсайханы шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.5-д Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгуулагад олгоно гэж заасныг дурдан манай байгууллагыг хариуцагчаар тодорхойлжээ. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгө шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасны дагуу тухай нэхэмжлэлд дурдсан өвийн эд хөрөнгийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хүлээж аваагүй учир хариуцлага хүлээх боломжгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж зааснаар тухайн нэхэмжлэлд дурдсан өвийг хүлээн авах эрхгүй, нэхэмжлэлд дурдсан өв хүлээн авах үүрэг хүлээдэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д............гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д........., Д.......... нарын тус шүүхэд .........т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөррч дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын засаг даргад гаргана, мөн хуулийн 531.5-д Эзэнгүй эд хөрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэх, гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно гэж тус тус заасан байна. ............ тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэж төрийн өмчлөлд шилжүүлсэн гэрчилгээ байхгүй тул уг хөрөнгө нь төрийн өмч биш юм. Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлд заасан өвлөгчийн хариуцлагыг ......... хүлээх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С..........., түүний өмгөөлөгч Д.Идэрхангайн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2008 оны 12 дугаар сард миний эцэг Б.......... нас барсан. Уг байр ганцхан Б..........гийн өмчлөлд байсан. Аав маань 1990-ээд оны дунд үед Ц.Энхтуяа гэх хүнтэй гэр бүл болсон. Төрсөн 3 хүүхэд, үрчлэн авсан 1 хүүхэдтэй. Би Ц.Энхтуяаг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл огт байхгүй. Гэтэл Ц.Энхтуяа өвлөх эрх нээгдэх хугацаанаас өмнө уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлээд барьцаанд тавьчихсан байсан. Би өвлөх эрхийн гэрчилгээг 1 жил өнгөрсний дараа авсан. Ц.Энхтуяагийн хүүхдүүд түүний өвийг хүлээн авъя гэвэл би өгнө. Өдийг хүртэл Ц.Энхтуяагийн өвийг хүлээж авахаар хэн ч яваагүй. Д......... гуай Ц.Энхтуяад 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байсан. Д......... гуайн хүү С.Бадрал гэх хүн та 15,000,000 төгрөгийг хэзээ дуртай цагтаа авч ирээд өгөөрэй гэж хэлж байсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад нь 15,000,000 төгрөгийг чинь би өгье гэж хэлсэн. Надад Ц.Энхтуяагийн өвийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Хариуцагч С...........т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С........... нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зүйлийн хариуцагч биш. ............ тоот 3 өрөө орон сууц нь Б.......... гэх хүний өмч байсан. Б.......... нь 2008 оны 12 дугаар сарын 2-ны өдөр авто машины ослоор нас барсан. Түүнийг нас барсны дараа 1 жил болоогүй байхад Ц.Энхтуяа гэх хүн С...........ийн охиныг өргөж авахын тулд гэрлэлтийн баталгаа гаргуулсан. Ц.Энхтуяа нь хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Захиргааны хэргийн шүүхээр маргаж Ц.Энхтуяагийн өмчлөх эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулсан. Үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч ямар нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д........., Д.......... нар нь хариуцагч С..........., Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, .........т холбогдуулж зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С........... ... тухайн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16-5 тоот орон сууц нь миний эцэг Б..........гийн нэг хүний өмч, тэрээр авто ослоор 2008 оны 12 дугаар сарын 2-нд нас барсан. 1990-ээд оны дунд үед аав маань Ц.Энхтуяа гэх хүнтэй гэр бүл болсон. Ц.Энхтуяа нь аавыг маань нас барсны дараа өв нээгдэх 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж Д........., Д.......... нарт орон сууцыг барьцаалж 15,000,000 төгрөг авсан байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ болон байрны гэрчилгээг хүчингүй болгуулсан. С........... энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэж, хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, ......... нь ... Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын засаг даргад гаргана, мөн хуулийн 531.5-д Эзэнгүй эд хөрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэх, гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно гэж тус тус заасан боловч ............ тоот 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэж төрийн өмчлөлд шилжүүлсэн гэрчилгээ байхгүй тул уг хөрөнгө нь төрийн өмч биш юм. гэж тус тус маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д........., Д.......... нар нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ц.Энхтуяагийн өмчлөлийн ............ тоот хаягт байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Д........., Д.......... нар нь Ц.Энхтуяатай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ц.Энхтуяагийн өмчлөлийн ............ тоот хаягт байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. /Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь барьцааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна., 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар шаардах эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь өмчлөгч өөрчлөгдсөнөөс үл хамаарч тухайн үл хөдлөх эд хөрөнгөө дагаж хэрэгждэг эрх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагааг гаргуулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2/575 дугаар албан бичгээр ............ тоот, 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцны хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийн байдлаар байхгүй гэх хариуг ирүүлжээ.

Мөн ............ тоот 3 өрөө орон сууц нь 2000 оны 7 дугаар сарын 3-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б..........гийн өмчлөлд /Хавтаст хэргийн 129-130 дугаар тал/, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээ /Хавтаст хэргийн 131-133 дугаар тал/-ний үндсэн дээр иргэн Ц.Энхтуяагийн өмчлөлд тус тус шилжсэний дагуу Ц.Энхтуяа нь нэхэмжлэгч Д........., Д.......... нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэвч маргаан бүхий орон сууцны өмчлөгч Б..........гийн өв залгамжлагчаар Ц.Энхтуяаг тогтоосон 05 дугаартай нотариатчийн олгосон 2009 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2016/00264 дугаар захирамжаар баталсан гэх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний 221/МА2016/0680 дугаар магадлалаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг баримтлан С...........ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ү-2205016463 улсын бүртгэлийн дугаартай, ............ тоот хаягт байршилтай, 40 м/кв талбайтай орон сууцны зориулалт бүхий Боржигон овогт Цэнджамцын Энхтуяагийн нэг хүний өмчөөр бүртгэгдсэн 000076247 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., мөн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;, 520.1.2-д энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ. гэж зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгийг түүний эхнэр өвлөх эрхтэй боловч шүүхээс өвлэх эрхийн гэрчилгээ, өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон, өвлүүлэгчийн төрсөн хүүхдүүд болох С.Сарангэрэл, С.Мягмарсүрэн, С.Мягмартулга, С........... нар 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр маргаан бүхийн дээрх 3 өрөө орон сууцыг өвлөх эрхийн 005 дугаартай гэрчилгээг /хавтаст хэргийн 165 дугаар тал/ авсан, өмчлөгчөөр тогтоолгох тухай тэдний мэдүүлгийг улсын бүртгэгч Б.Батцэцэг ... Д........., Д.......... нартай байгуулсан 5 удаагийн барьцааны гэрээ бүртгэлтэй, барьцаалагч нараас чөлөөлөх бичиг авах гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /Хавтаст хэргийн 162 дугаар тал/-ийг мэдүүлэгч гаргагч нарт хүргүүлснээр одоог хүртэл дээрх орон сууцны өмчлөгчөөр С........... нар бүртгүүлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.5-д Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно. гэж зааснаар маргаан бүхийн 3 өрөө орон сууцыг эзэнгүй хөрөнгө тул төрийн өмчлөлд шилсэн гэж үзэж хариуцагчаар Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг тус тус хариуцагчаар татсан. Гэвч ............ тоот 3 өрөө орон сууцыг эзэнгүй хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй ба тухайн орон сууцны өв залгамжлагчаар С.Сарангэрэл, С.Мягмарсүрэн, С.Мягмартулга, С........... нар өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан, одоо С........... бодитоор эзэмшиж, амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өмчлөлд дээрх орон сууц бүртгэлгүй болох нь Улсын бүргэлийн ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон болно.

Иймд нэхэмжлэгч Д........., Д.......... нарын барьцаа болох ............ тоот хаягт байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь энэ иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан С..........., Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, ......... биш гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д........., Д.......... нарын барьцаа болох ............ тоот хаягт байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас 23,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР